2002 онд Микки Керрол нэртэй хог цэвэрлэгч баагий Британийн үндэсний сугалаанаас 10 сая фунт буюу 20 сая орчим ам.доллаар хамгийн наад захын багцаагаар 20 тэрбум төгрөг хожсон. Энэ үйл явдал тухайн үедээ асар их дуулиан тарьж байсан. Аз нь хийсэн Микки ажлаасаа гарч саятан залуугийн шинэ амьдралд умбан хөлөөрөө толгой хийж эхэлжээ. Жишээлэхэд, шампань дарсыг хоёр гурван ачааны машинаар авч, алтан эдлэлийг нэг зэрэг найм есөн кг-аар авдаг болов.
Ингээс зогссонгүй биеэ үнэлэгчдийг авахаар болвол шууд нэг зэрэг 100-г авч, ойр хавийн таних мэдэхгүй хэдэн зуун хүн цуглуулсан лайтай үдэшлэг зохион байгуулдаг болжээ. Энэ бүхнийг сонирхсон зурагчид, сэтгүүлчдийг ойртох тоолонд “паак юү” гээд дунд хуруугаа гарган харааж зүхдэг болсоор сүүлдээ “Сугалааны хараалчин” хоч авч. Гэхдээ зөвхөн шоудаж, хүүхэндэж, хараагаад зогссонгүй 900 мянган фунтээр эдлэн газар харш худалдан авсан байна.
Гэвч Микки Кэррол 14 жилийн дотор 10 сая фунтыг юу ч үгүй үрж дуусгажээ. Өдөр болгон 100 янхан, 3 машин шампанск аваад, долоо хоног болгон шинэ машин аваад шоудаад байхаар аргагүй биз дээ. Ингээд эцэстээ 900 мянгаар авсан эдлэн газар, харшаа 100 мянгаар зарж бүх өрөө дараад…
Тэгээд эргээд хог цэвэрлэгч гэдэг ажилдаа эргэн орсон байна.
11 Comments
мөнгө олохоос илүү үрэх гэж хамгийн том ухаан гэж энэ шүү дээ
Bi bas. Gegeenee bi bambaraas hamaagui iluu shuu
Gegeen.com-toi holboo togtoomoor bnaa Gegeenee unshsan bol hariu uguuch
Хог цэвэрлэх гэж л ирж дээ энэ дэлхий дээр
tolgoi muutai gar bn daa howorhon tohioh az buyang shingeeeh arwijuulah uhaan dutajdee bi bsan bol beznis higeed munguu arwijuulj bgaa
Тэр хүнд тансаг амьдралаас илүү цэвэрлэгчийн ажил нь утга учиртай байсан ч юм билүү. Хэн мэдлээ.
Une tsene,utga uchir yund bdgiig gashirtlaa oilgoh blguidee,ergui ats we
iim erguu mald taarch bhar zuv hundee taarahgui dee.
Ihenh hojigch nar dampuursan bdg ym bilee
Өөрийн хөдөлмөрөөр хөлсөө урсгаж олоогүй мөнгө үнэ цэнэгүй л байгаа юмдаа. Тэнэг гар.
Yadaj 600,000$ g n bankind hiichihed huugeer n ceverlegchiin calingaa bosgood bjiih bsn bn