АМИН ЭРДЭНЭ

Дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суухуу яахуу гээд нэг залуугийн бичсэнийг уншаад та бүхэнтэй өөрийнхөө амьдарлаас хуваалцмаар санагдлаа. Би саяхандаа саяхан, 2 хүүхэдтэй хүүхэнтэй суусан юм, бага нь 4 настай том нь 9 настай хоёулаа хүү. Зарим найзууд жаахан дургүй, эгч нар маань ч гэсэн шууд хэлэхгүй ч цаанаа нэг харамссан байдалтай хүлээж авсан. Том нь ядаж байхад төрөлхийн уруул сэтэрхий, тэрэндээ шаналдаг юм уу, аав нь хаячихсан болохоор тэр үү надад маш дургүй, дүүгээ ээжийгээ их харамлана, хөмхийгөө зуучихаад духаараа хараад хэцүү хэцүү.

new_banner

Яг үнэнийг хэлэхэд тэр үед уулзаж учирдаг, миний хойноос гүйдэг гоё охидууд байсаан байсан. Хүүхэдтэй ,дээрээс нь өөрөөсөө эгч хүүхэнтэй суулаа гээд заримд нь элдвээр дуудуулж л явлаа. Нэг нь бүр уйлж, уурлаж ирээд л би юугаараа дутсан юм? Хайр халамж бүгд байна, надаас сексээрээ илүү байна уу? Би сурна шд, би бүр илүү гарна гээд хөөрхий. Жинхэнэдээ бол эхнэр болсон хүүхэн маань царай зүс, секс, хайр халамжаараа тэр үед намайг татаагүй, тэр охиноос ч илүү байгаагүй юугээрээ илүү, яагаад би сууя гэж бат шийдсэн гэвэл ёстой л хүүхдийн заяа түшнэ гэдэг нь болсон байх гэж боддог.

Хүний амьдрал богинохон юмдаа богинохон юм, саяхан юмшиг өчигдөрхөн шиг санагдавч аль хэдийнээ 14 жил өнгөрчихөж. Нэг л мэдсэн, нөгөө ээжийнхээ хормойноос зуураад, ард нь гарчихаад бишүүрхээд байсан булцгар жоохон нь арилгасан өндөг шиг сайхан залуу болчихсон. Ээж таныг нойргүйтээд байгаа гэсэн, аав одоо унт гээд үнсүүлээд гарлаа. Хүүгийнхээ үгнээс зөрдөггүйг мэддэг эхнэрийн явуулга. Ах нь гэж хангай шиг эр одоо гадаадад сургуулиа дүүргэчихээд тэндээ мэргэжлээрээ ажиллаж байна. Түрүү жил амралтаараа ирсэн байсан, би бүтэлгүйтэж шатан дээр хальтраад хөл гишгиж болдоггүй. Дунд хүүтэйгээ гэмтэл дээр иртэл том маань аль хэдийн ирчихсэн хүлээн авахын гадаа хүлээж байсан. Машинаас буугаад нэг хөл дээрээ догонцож ч амжаагүй байтал миний хүү сэв хийтэл өргөөд…

Бага байхад ээж, эгч нараараа зөндөө л тэврүүлж байсан байх. Ухаан орсноосоо хойш ингэж тэврүүлж, ийм өндөрт гарч үзсэнгүй. Өөрийн эрхгүй нулимс урсгаад би. Ширвээ сахал нь ямар ч гоё зохисон юм, бага байхад нь миний хүү сахал тавиад л тэгээд юу ч мэдэгдэхгүй харин ч гоё гэхэд сахал ургахгүй байна гээд гомдолдогсон. Чадлынхаа хэрээр спортод дуртай болгоё гэж хичээж байсны минь үр юм уу, тэр бие хаа, байгаа байдал хэлэх юмгүй ээ. Эхнэрийн заримдаа үг хаяхад нь хүртэл би дуртай. За, ингээд нөгөөхөө л магтаад унадаг юм, өөрт нь битгий хэлээрэй дээ гэж ирээд л.

Та бүхэн энэ өнчирсөн хоёр хүүхдэд буян болоод сайн залуу юм гэж бодож байгаа байх, угтаа бол би харин тэдэндээ өртэй гэж боддог. Дөнгөж гадаадад сургууль төгсч ирээд, архи ууж, хүүхэндэж, шоудаж солиорч явсан хүн шууд хоёр хүүтэй болмогцоо тэгж чадах уу? Энэ гурав маань намайг амьдарлын зөв замд ороход, зовж тэрнийхээ хэрээр жаргал амсч өдөр бүр завгүй, зорилготой байлгасанд би харин өртэй.

Түрүү долоо хоногт том хүү маань ярьж байна лээ. Удахгүй бүр ирнэ, Монголдоо ажиллана найз охинтой болсон, гэрлэнэ гэж бодож байгаа гээд. Би тээр жил ээжийнхээ хэлснийг хэлсэн хүүдээ “Хүнд хүн, тэр дундаа өөрийн хүн шиг эрдэнэ гэж байдаггүй юм. Хүний үрийг өөрийн юм шиг хайрла” гэж.

Дээр асуулт асуусан залууд хэлэхэд чиний гүнж тун удахгүй нас бие гүйцсэн бүсгүй болж амьдарлын жамаар нэг хар юм дагаад алга болохын цагт уул шиг сайхан залуу жишим ч үгүй хажуугаар чинь өнгөрнө удахгүй дээ тун удахгүй. Хүний амьдрал богинохон шүү дүү минь…

51 Comments

  1. Болор says:

    Мэдэхгүй юмдаа манай том ах өөрөөсөө 6 эгч 2 хүүхэдтэй огт ажил хийж үзээгүй хүнтэй суусан эцэстээ үхээд л дууссан өөрөөсөө салгахгүйн тулд архинд хар домын зүйл хийдэг байсан юм байна лээ харин том хүү нь овоо ухаантай залуу болсон тэрнийг нь манай ах ёстой зөв хүмүүжүүлсэн

  2. jjjjj says:

    hoid etseg eh bolson am bvl 8,9 bolsn ailyydiigneg ch bish 2,3r n harj bailaa.hvnii 3hvvhdiin etseg bolood saihan byyrai bolsn hvmvvsig ch harj blaa.5n hvvhdee hayaad hugshirsun hoinoo hvvhdiin tetgemjnvvdiin urund orson hugshiniig ch harj blaa.

  3. jjjjj says:

    hvnii uuriin niilsen 8,9am bvltei hvmvvs shan amidraad bolood bdgiig nvdeeree harsaan.hvnd hvn ilvvdehgvi gdg vg vnehr vnen.urguj awaad emee uwuu bolood shan amidarch yawaa hvmvvs ch bn.yagaad sain saihan bj bolhgvi bvtehgvi myy myyhai bh gj.so umaa.amidral vzsen hvmvvs amidraldaa archaatai hariytslagatai handdag bh.zylzaganyydiih n am n angalzaad ulsuud bhad yamar etseg eh zalhyyraad syyhiig bodoh bee.hvvhed chn nvgelgvi huurhun amitad bhgvi uy.tomchyydaas l shaltgaaldg bh.

  4. Mogi says:

    Huuhedtei huuhnuudiig borluulah geed zohiogood bgaamuu haashaa ii. Ulger bol sanaaniih amidraliin unen bol shal oor shuu hogshoon hudal gaihuulahaa boli dotroo l bodoj yav. Hun tejeevel tolgoi tsusdana gej.. etseg ovgod heleed bn malaa.

  5. zochin says:

    busgui guai tenegteerei, ter dagavar huuhedtei huuhen ni hunii hani shig hun tuldaa ene er gerlesen bhgui yu, materiallag sonirholtoi, shunaltai, uuriiguu bolood huuhduudee tejeelgeh tudiid bodoj aashilj bsan bol gerlehgui shd, tegeheer ehner ih mundag hun gesen ug.

    gehdee diienh erchuud dagavar huuhedtei huuhentei gerleh albagui, gerleeguinhee tuluu eldveer heluuleh uchirgui za, ta nar odinooroo nuhurt garah YOSUTAI ZA.

  6. bvsgvi says:

    Iim erchvvd olon bol us hogjinoo

  7. Даваасүрэн says:

    намайг юунд харааж зүхээд байгаан. Хүн аллдаг биздээ. Уучлаарай, өнөөдөр сэтгэл хямраад галзуу хүн шиг байсын. Морьны дуу дуулдаг эгч (нэр нууцлав) my love д дуу зориулсан ( үнэндээ өөрийн тоохгүй байхад араас нь гуйгаад элдэв заль зохиож уулзах гээд байдаг нэг нутаг гаралтай) гэж надад хэлсэн, дуугаа бичүүлсэн байна лээ. Дотроо бүтэж үхэх шахсан ч юуч гэж чадаагүй хаашаа явж байгаагаа ч мэдээгүй уйлаадл явсан. Бас хүүхэд маань миний бодож байснаас зөрсөн. My love нх гэж боджийсон, недель нь таарсангүй мэдхээ болиод галзуурах нь. Өнөөдөр хэцүү хараал хүрсэн шиг хүнд өдөр баймымаа. энд бичиж сэтгэлээ жаахан амраах юмдаа. Та бүгд ойлгох байх

  8. GegeenCom says:

    Mongoliin mash olon bolson ursiin eceg ehuud yum bodoj l yavdag bailguidee uursduu barq bol uur usguulchih hun muneer orluulaad ain lol.

    Ter Davaasureng zugeer neriig n zeeldsen nuhur l zugguiteed bga blguide ingej aihtar ushirhuh zachem shaardlaga bnaa

  9. Zaluu says:

    Uuruu huuhedtei boloogui ym uu esvel urgui ym uu uulan ur udamaa uldeevel zugeer l bn hunii huuhedeer hun hiisen bol odoo uuriinhuu ur udamiig bodmoor ym daa mongoloor duuren salsan huuhedtei huuhenuud duuren bn shuu ene mongoliin urs mash olon boltgui gesen zaluuchuud ym bodmoor l ym bn

  10. Ooo says:

    Unshihad saihan blaa

  11. Davaasurend says:

    Ene chini ovoo medrel muutai gar sogtuu orj irj bicheed bna uu? Chamd zuvluhud neg Bol setgetsiin emnelegt och, esvel amia horloj uh. Hund bitgii gai Bol. Huurhii songuuliar huduu tenej yavsan neg baagii sogtuudaa solir nudeer anduurch haraad neg shaachihsan yum uu daa. Tegeed margaash arhi ni garaad aimshgiin orkoos zugtaasan bololtoi. Tegsen ene medrel durlachihaj.

  12. zaya says:

    Huuhed hoorhon shuu, huuhded yamar buruu bhav dee, mundag aav nar bnaa

  13. Partizan says:

    ene zaxidlas bol Dajgvi l amidral xaragdaj bna. Ene Dawasvren gegch shar xadni xurtsiin tasgas orgoson bx undur magadlaltai!

  14. davaasuren bol hodoonii tsus n oirtson neg elii pizda baigaa gej medej bsiimaa. iim horolmaa lalaruud gai bolno bogsduulj bhdaa taarsan hodoonii belen bor. ork pizdad ork l sanaa bdiin

  15. sanal says:

    Davaasuren geed yanhan gichii chi uzeh yostoigoo uzej edleh yostoi uilee edlej baigaa ni ter hahahaha azgui tahia

  16. сонс says:

    unshaad setgel neeh amgalan bolchlo manaihaan eh ornooroo mongol tsusaaraa bugdeeree saihan amidrah tsag irnee gj,.

  17. Zavhanii zavhai zavtai huuhen kk

  18. ойлгомжгүй says:

    Надад бол тэр “би сурна ш(үү) дээ” гэдэг хөөрхөн санагдлаа. Тэгээд яагаад гэрлэх шийд гаргасан гэнэ ээ? Хүүхдийн заяа түшээд гэрлэх шийд гаргасан гэдгийг юу гэсэн үг вэ? Сайн тайлбарлаадахгүй юу?

    Хүүхдүүдийг нь бодоод гэрлэхээр шийдсэн гэсэн үг үү? Тэгэхэд үнэмшилгүй. Огт танихгүй хүүхдүүд бодож гэрлэнэ гэдэг баймааргүй.

  19. Davaasuren mini yasan ih horsol gomdol bee kk zov zugeer bgaa humuusiig yaahnuu chi chin sendromtoi yum bnshde daanch gajig yumnuud bicheed bdgiin unenhuu bolovsrol ondor yumdaa haha

  20. tbd says:

    Gaihaltai mundag zaluu bnaa. Vnexeer baxarhaj bna.

  21. Dawaa suren gegch hvn yst aimar ug hellegt muuhai hvn bnadaa 

  22. S_S says:

    Яасан хөөрхийн сэтгэл хөдлөв. Аз жаргал хүсэе.

  23. Даваасүрэн says:

    Эсвэл новшнууд бүгд үхэж далд ороосой. Муусайн гичийнүүд хэн нь тийм азтай байдгын. Би юуг бууруу хийсэн юмбэээ, хүнд дурлах нүгэл юмуу. Пиздааа, авгайг нь алчихынсан хуульгүй бол

  24. Даваасүрэн says:

     яагаад ч өөрчилж чадахгүй байгаа сонголтынхоо өмнө би хэн ч биш болчихоод байна. Надад туслаач. Би түүнийг орхихын тулд яах ёстой юм бэ. Би түүн шиг халуун ам бүлээрээ амьдарч үзмээр байна. Буланд нуугдаж, хүнээс далд амьдармааргүй байна. Надад үнэхээр хэцүү байна. 

  25. hdhdfhhf says:

    er nuhruus bolj emegtei hunii amidral ih shaltgaalj bgaa shuu ysn shn setgel be amidraliin utga uchraa olson n sn hereg

  26. er hun says:

    би найзынхаа талаар бичье. Миний хар багын найз л даа. Айлын ганц хүү эрх дураараа ч өссөн. Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө юм даг архи ч их уудаг танхай ч гар байсан даа. Тэгээд шоудах дуртай архи уудаг нэг дагавар охинтой хүүхэнтэй суусан. Найзууд нь энэ ингээд дууслаа гэж бодож байсан хоорондоо ч ярилцдаг байлаа. Гэтэл одоо 3 хүүтэй том охин бол аавдаа амь шүү миний найз ч архи дарс уухаа больж сайн сайхан л явж байна даа. Тэр хүүхэдтэй хүүхэнтэй суухуу яахуу гэж багаа хүнд хэлхэд. ХҮНД ХҮН ИЛҮҮДЭГГҮЙ ЮМ ШҮҮ

  27. ха says:

    Би ч мөн дагавар хүүхэдтэй хүнтэй суусан, мартчихаж нээрээ. Өөрийн гэсэн сэтгэлээр хайрласан болохоор хүний хүүхэд гэдгийг нь ч мартчихаж.

  28. sss says:

    Энэ гоё хүүхэн нэрт чинь муухай хүүхэн байнаа, үгнээсээ л чи мэдэгдээд байна.

  29. Er xun says:

    2 xuuxedtei xuuxentei suugaad 3 xuuxedtei bolson bna sain oilgoj unshaad daraa ni xereldetsgee l dee dund xuu gej bichsen baigaa biz kkk …………………………………………………………………………………………

    hdh-d wrote on 31 August, 2016, 12:38

    chamd dund huugiin dund huruu

  30. Turuu says:

    Энэ Гоё хүүхэн гээд өөрөө монголоор уншаад ойлгодоггүй балай юу гүй юу? Мулгуу мөртөө муухай царайтай хүүхнүүд өөрсддөө гоё хүүхэн ч гэх шиг угаасаа ойлгомжтой балай байна.

  31. bodrol says:

    Үлгэр авмаар уул шиг сайхан түшигтай хүн байна даа . Амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  32. Gg says:

    sergelen zaluu huuhdiin daavuu ugaahgui shuud aav boltson baishdee. Taktik bas l sain alsiin haraatai baina shoo. Esvel sariin yumaa ugtsun baih ehner ni. 

  33. goy huuhen says:

    chi tgd naad huuhhneeree uuriinhuu huuhdiiig garguuulaagui ymuu balai ym 

  34. GegeenCom says:

    Hund hun iluuddeggui n unen shuu. Huuhduud tusad orood goy gj. Gehdee goy zuv usgusun yum shig bn. Sain hoid ecguud bas mgld maani baidag l yum bn  chuham yagaad iishee orj ireed bdgyn bgn

  35. Wow says:

    Yamar goy ym bee, iim uhalag humuus olon bgasai. Unshaad setgel goy bolood neeh ogshood nulims melterlee humuusiin door bichsen zuiluudiig unshaad sad tawilaa… Hair buhniig zoollodog gej unen ymaa

  36. Su says:

    Huuhedtei huuhentei bol aihtar zaluu suuhku bhoo harin yahav taaruu naariu yg tiim hun l suuh bh 

  37. temuulel says:

      wooow buur setgel shan blchloo   az  jargal husey
    \

  38. Boldoo says:

    Би ч гэсэн хүүхэдтэй хүнтэй суусан, олон жил болж бн. Хүүхдийг багад нь гомдоосон бол уучилдаггүй юм шиг байнэ лээ. Манай том охин намайг бараг хамрын ханиад хүрэхэд л , ээж дүү нараа командлаад бөөн сүр болдог мөртлөө ядруухан яваа жинхэнэ эцгээ нэг нүдээрээ ч үздэггүй. Би эр хүн алдаа л биз гээд, дээр нь ийм хөөрхөн ухаантай охин төрүүлж /хийж/ өгсөн гээд нэг удаа ирэхэд нь ганц юм гаргаад сууж байгаад охиндоо толгойгоо хяргуулах дөхсөн. Хүүхдээ багад нь ялангуяа битгий гомдоогоорой таминьэээ, салж болно гэхдээ гомдоож хаяж л болохгүй юм билээ шүү.

  39. zochin says:

    ehner ni mndag sain hun bsan bolohoor ene ah guai haramsah yumgui saihan amidarch irsen hereg. dagavar huuhdees asuudal uuseed ers ni ergelzeed bgaam bishee, eh nariinh adsaga shig aash hetsuu bdg biz. tegeed ch bas l hund achaa shuu dee, er hun chin neg huntei gerlej terniigee umnu hariutslaga huleeh uchirtai aital negen zereg 2/3 huneer am bul nemj, hund achaa nemeh durtai hun her olon bol? 

    tegeed ch uuniig bichigch ni tsag ue, humuusiin aash aranshin saihan bh ued gerlesen bdg, getel odoonii huuhnuudiin zan haritsaa, ateriallag sonirhol yamar bolchood bgaa bilee? 

  40. Unshigch says:

    Сайн хүн байнаа, сайхан ч бичсэн байна.
    Надад бас энэ хүний эхэнд тохиолдож буй зүйл тохиолдсон. 3 жилийн өмнө юм уу даа, ажлынхаа газрын нэг бүсгүйтэй сайн найзууд байлаа, бие биендээ ажлын хувьд байнга туслаж, дэмжиж, ер нь үргэлж л хамт байдаг байсан. Удахгүй энэ байдал улам даамжирч, бие биендээ сэтгэлтэй болсон, нөгөө дасаж дурлана гэдэг зүйл байх. Тэр маань надаас 4 эгч 5 настай хүүтэй, нөхрөөсөө салаад 4 жил гаран болж байгаа. Эхэндээ бүх зүйл сайхан л байлаа, болзоод л, хамт кино үзэж гадуур зугаалаад л, үргэлж 3лаа хамт явна, надад эхнэр хүүхэдтэйгээ хамт явж буй мэт л сэтгэгдэл төрдөг байсан. Хүү нь эхэндээ надаас бишүүрхээд тэврүүлэхгүй, үнсүүлэхгүй ээжийгээ харамласан байдалтай, гэхдээ хүүхэд гэдэг гэнэн цайлган сэтгэлтэй учир 3-4 сарын дараа надад дасаж эхэлсээн, хамт тоглоно надад тэврүүлнэ үнсүүлнэ, гэрт нь орохлээр гүйгээд байрлаад л гүйгээд ирнэ би ч мөн адил баярлаад л тэврэнэ. Хүүхдийн баяр, шинэ жил зэрэг баяруудад нээх ач холбогдол өгдөггүй гэртээ ганцаараа зурагтаа үзээд л өнгөрөөдөг хүн чинь баярын өмнө бэлэг сэлт цуглуулах, хүүхдийн тоглоомын дэлгүүрээр хэсээд шинэ гарсан тоглоомыг андахгүй, тоглоомуудын үнийг бараг л цээжлэх аятай болсон 🙂  Баярын өдрөөр бид 3 хамт явж баярлах зэрэг нь надад гэр бүлийн тэр аз жаргал гэдэг зүйлийг мэдрүүлсэн. Угтаа бол би аз жаргал баяр хөөрөөр бялхаж, хахаж цацаж явлаа….. Гэсэн ч нэг өдөр буюу хүүгийн төрсөн өдрөөр нь аав нь хүрээд ирсээн, нэг унадаг дугуй барьчихсан, хүүгээ санаад, хүүтэйгээ уулзмаар байна гээд, би ч хүүгийн эцэг нь уулзана гэхээр яаж татгалзахав тэг тэг гээд гараад явсан. Сүүлд сонсохнээ, мань хашир эхнэр, хүүхдээ санаад байна. Чамгүйгээр амьдарсан энэ хэдэн жил там шиг л өнгөрлөө буцаж нийлмээр байна, чамаас илүү бүсгүй олдохгүй юм байна,  та 2гүйгээр амьдарч чадахгүй нь бла бла бла гээд л дараа нь байнга утсаар ярьж мессеж бичээд л эхэлсэн. Тэрэнд маань хэцүү байх шиг байсан, яах эсэхээ мэдэхгүй, хэнийг сонгох зэрэгт эргэлзээд байх шиг, мэдээж хүүгээ эцэгтэй нь байлгах нь эх хүн болгоны бодол, гэхдээ бас намайг гомдоочих вий гээд, Мэдээж надаас 4 эгч хүн, амьдрал үзсэн хүн өөрөөр сэтгэж, илүү хашир үзнэ л дээ. Би харин наана нь гэнэн хонгор болж таараад хэхэ, заза жаахан нуршчихлаа. Товчхондоо би өөрөө зайгаа тавьж өгсөн, хүүг  төрсөн эцэгтэй нь, бүсгүйг нөхөртэй нь, гэр бүлийг нь элэг бүтэн байлгахыг хүссэн. Би яахав хэсэг шаналаад л өнгөрсөн. Намайг тэр бүсгүйд хайргүй гэд битгий бодоорой үнэхээр хайртай хүүд нь мөн адил байсан, тийм болохоор тэдний аз жаргалыг нэн түрүүнд тависан байх.

  41. zochin says:

    Hdh teneg yum bn. Yaagad mongol zaluus ingeed teneg bolood bn aa. Sanaa zovj bn shuu

  42. hdh-d says:

    chamd dund huugiin dund huruu

  43. Turuu says:

    Dund huuteigee gesen baigaam bishuu? 3 huuhedtei bailguide bgadaa

  44. Оnon says:

    Дунд хүү гэсэн байхыг бодоход хамгийн багадаа 3 хүүтэй гэж ойлгосон. Би 4 хүүхэдтэй мөртлөө дээрээсээ 2 дохоо үргэлж дунд охин гэдэг 3 охинтой болохоороо. Ийм болохоор энэ хүн хэдэн ч хүүхэдтэй байж болно ямар ч байсан хүү бол 3 тай л юм шиг байна даа. Зөв амьдралтай хүн олон хүүхэдтэй байхаа, гоё гэр бүл байж таараа.

  45. hdh says:

    Sain baina aa. Muulj shuumjleh ggegui shuu. zugeer l hun hunii tuhain nuhtsul baidal uur. Ene zaluu uuruu huuhed gargah bolomjgui baisan yum uu? Yagaad uuriin huuhed gej durdahgui baina ve? Yumand mash nariin uchir bii shvv!!! Uuruu huuhedtei bolood irvel bas l asuudal uuruur ergeh baisan bh shvvv

  46. kjh emegtei 29 says:

    yag l er hun dee, hunii ugeer yavaagui uuriin bodol shiidleer amidarjee

  47. Ganaa says:

    Estoi saihan bichjee. Hund hun iluuddeggui yum shuu. Etsegtee hayagdaad uldsen byatshan uriig uuriin huuhed shigee usgusun buyantai saihan aav bnaa.

  48. sain bod says:

    hunii amidrald hun shig hun l heregtei shuu

  49. ... says:

    Эхлэл нь бараан байсан ч бүх зүйл сайхан бол чадсан их л сонирхолтой амьдралтай хүн байна. Хайр хүчтэй бол юу ч саад болж чададгүйм байнадаа 🙂

  50. munhuu says:

    сайхан

  51. Jin says:

    Эрчүүд ээ сайн уншиж ав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.