Нөхөр чинь таныг араар нь тавиад байвал яаж мэдэх вэ

5578154b43c0901fbig

Эр нөхөр гэдэг өрхийн тэргүүн, айл гэрийн тулах багана боловч тэдний цусанд эрт цагаас эхлэлтэй олон эхнэрт эрийн шинж байсаар л байдаг. Иймдээ ч өнөө цагт гэр бүлийн дотор хардах явдал, сэжүүр гарсаар байдаг биз. Гэр бүл судлаачдын үзэж байгаагаар бол дөрвөн эрэгтэй тутмын нэг нь эхнэрээ араар нь тавьдаг гэнэ. Харин азаар гурван эмэгтэй тутмын нэг нь өөрийнхөө нөхрийг үнэнч гэж боддог байна.

new_banner

Хардаж, бухимдаж хэл ам татлалгүйгээр зүгээр л өөрийнхөө нөхрийг үнэнч эсэхийг нь, өөр хэн нэгэнтэй учраад байна уу үгүй юу гэдгийг сэм тандаад үз л дээ. Урьдынх шиг хүзүүн дэээрээ, цамцныхаа захан дээр уруулын будагтай ирдэг цаг өнгөрсөн шүү, эмэгтэйчүүд ээ… Ингэж тандахын тулд та гадуур гараад л, нөхрөө дагаад, мөрдөөд байхын хэрэггүй. Зүгээр л ажигла.

1. Юун түрүү л таны нөхрийн өөрт чинь, хүүхдүүддээ хандах хандлага харилцаа өөрчлөгдөж эхэлнэ. Хоёр төрлийн хандлага ажиглагддаг. Эхнийх нь эр хүн өөрийнхөө бурууг мэдэрч эхнэр хүүхэддээ илүү их “халамжтай” болж анхаарч эхэлдэг. Ийм үед бэлэг сэлт авч өгч, илүү их халамж тавьдаг бол нөгөө нэг хэсэг нь ялихгүй зүйлд ч гэсэн буруутган зэмлэж хайхрахаа больдог.

2. Гадаад төрх нь өөрчлөгдөж өөртөө их анхаарал тавин хувцасандаа анхаарч эхэлнэ. Шинэ хувцас авч, хувцасаа тордон, илүүтэй их өнгөлөг, ажил хэрэгч явахыг хичээж эхэлдэг. Өмнө байгаагүйгээр дотуур хувцас, ариун цэвэртээ анхаарал хандуулж их цэвэрч болдог

3. Ажилдаа их анхаараад эхлэхээр нь л нөхрөө хардаад байх хэрэггүй л дээ. Гэхдээ л урьд нь тэгдэггүй байснаа ажлаасаа оройтоод, ээлжээ солиод л, энд тэндээс зочид хүлээж аваад, оройтдог болоод эхэлбэл тандаад үз л дээ. Ер нь л ийм тохиолдолд ажлынх нь хуваарь өөрчлөгдөөд эхэлдэг. Бас томилолтоор их явдаг болно.

4. Орлого нь. Ингэж их ачаалалтай ажиллаад байгаа атлаа гэр бүлдээ авчирдаг мөнгө нь нэг их нэмэгдэхгүй. Магадгүй урьд нь халаасандаа авч явдгаасаа илүү мөнгө авч явсан хэрнээ төд удалгүй алга болчихоод байж мэдэх. Мэдээж нууц амрагтаа зардал гаргаж байгаа болоод л тэр…

5. Төрөл төрөгсөд, найз нөхөд. Нөхрийг тань ирэхээ болилоо, утасдахгүй байна гэж найзууд, төрөл төрөгсөд нь өөрт чинь гомдолловол нэг л учир байна гэсэн үг. Тэдэнтэй өнгөрүүлдэг цагаа өөр хүнд зориулж байгаа хэрэг. Найзуудтайгаа загасанд явахгүй, шар айраг уухгүй юу хийдэг байж таарах вэ.

6. Гар утас. Орчин үеийн холбооны хэрэгсэл бол үнэнч биш нөхөр, эхнэрийг барих хамгийн ойрын хэрэгсэл. Мэдээж эндээс хэнтэй, хэзээ, хэдэн минут ярьсныг мэдэж болно. За тэгээд тэр дугаар луу нь залгаадахад хэн авах нь вэ……юу гэж хариулах нь вэ….Гэхдээ бүсгүй та өдөр бүр өөрийгөө ингэж зовоож, утсаар нь оролдож нөхрөө шаналгаад яахав дээ……

7. Компьютер, интернет. Амрагуудын холбоо барьдаг нэг хэрэгсэл нь компьютер. Зарим эрэгтэй интернетээр бүсгүйтэй танилцаж харилцах нь бий. Энэ бүхий л хаяг нөхрийн тань компьютер, ноүтбүүкт байж л таараа.

8. Секс эрүүл мэнд. Бэлгийн замын халдварт өвчнийг бараг л 100 хувь гэр бүлээс гадуурх харилцаанаас олдог. Гадуур яваад байгаа нөхөр, эхнэрийн явдал ийм явдлаар дуусах нь энүүхэнд.

9. Нөхрөө өөрийнхөө танил эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцаж байгаа анзаар. Ихэнх эрэгтэй нэг их хол явахаасаа илүүтэй эхнэрийнхээ найз, хөрш, ажлынхаа болон ойрын эмэгтэйтэй холбогддог. Ажил дээрээ удаад л , хөршдөө анхаарал тавьж зочлоод, ахуйн ажилд нь тусалж, цахилгаан, дулааныг нь засахад туслаад байна уу. Анхаар л даа, эргээд ирэхдээ уруулын будаг ч юм уу, танил бус үнэртэй ус үнэртэж байх ч юм бил үү.

10. Машин. Нууц амраг гэдэг хоёр янз. Нэг хэсэг нь үргэлж нууцалж байхыг боддог байхад нөгөө хэсэг нь гэр бүлийг салгаж амрагаа өөрийн болгохыг эрмэлзэнэ. Хоёр дахь хэсэг нь машин дотор жижиг сажиг зүйлээ мартах байдлаар өөрийнхөө тэнд байсныг илэрхийлэх гэж оролдоно. Мэдээж нөхрөө хардсан эмэгтэй үүнийг яаж ийгээд л олоод харчихна, тэгээд л…

За ингээд бүсгүй таны ухаан л мэдэж, Ийм шинж тэмдгүүд илэрлээ ч гэсэн та сенсаац дэгдээн асуудал үүсгэх хэрэг байна уу. Тайван байж, ёстой тоо тоолж байгаад асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхийг хичээж болно. Ухаандаа мөнгө гэхэд л заавал нууц амрагтаа зарцуулсан биш байж болно шүү дээ. Хүнд юу ч тохиолдоо билээ.

Эх сурвалж: www.assa.mn

14 Comments

  1. zochin says:

    Dorligmaa, chi shuu.

  2. ganbaa says:

    Эхнэр, нөхрийн бэлгийн харилцаа бол өмчийн харилцаа биш. Өөрөөр хэлбэл эхнэртэй эсвэл нөхөртэй болсноор тэр хүнийг чи өмчилсөн гэсэн үг биш. Нэгэнт чиний өмч биш бол түүний бэлэг эрхтэн ч чиний өмч биш. Тэгэхлээр түүний захиран зарцуулалт чамд хамаагүй байгаа биз хэхэ. Би зүгээр л эхнэртээ итгэдэг гэж хэлдэг. Итгэл эвдвэл хариу нь хатуу байх болно гэж сануулдаг.

  3. Oyunaa says:

    Оройтож ирэхээр нь заавал секс хийж байх хэрэгтэй. Ирээд хийж чадахгүй бол будаа болохоо мэднэ манай нөхөр. Өөрөөр бол би хардаж энэ тэр залгаад шалгаад байдаггүй, Үнэхээр 1 орой ну-а, эхнэртэйгээ 2 уулантай нь унтаж чадаж байвал тэр л биз. 

  4. antidorlig says:

    Dorlig gahay mini зайлаад өг! Заваан гахай!

  5. ko says:

    Manai   ehner    bl   shuud   3G    e    asaa   haray    gdg     kkk…ewgui    de   

  6. L Girl says:

    Дорлиг сайхан хэллээ

  7. dorlig says:

    Medeed hereggui bdiim. Eroosoo medeh hereggui medvel amidral chin ergene. Zugeer l uridiihaaraa amidarch nohoroo uhaalgaar zalj ooriin une tseniig uhaaruulj taivan amidar. Ayandaa nohor amidralaa l boddog yum ter ni ehner huuhduud.  Ingej tevchij chadahgui bol duusaa heruul zodoonoo hiigeed huuhduudee chireed HUNII ZOVLONGOOR TSADDAGGUI HORVOOG TUUL. Aan nohor bol saijruulsan mori unaad yavchihdii. Uhaan l huniig bii bolgosoniig sanatsgaa busguichuud min.

  8. Нээрээ says:

    За араар тавьдагийг мэдээд хэрүүл уруул хийгээд гомдоод тэгээд л нөгөө үг хэлээрээ улам цааш нь явуулаад л. Ер нэг тавиад сурчихсан эрчүүд арга нь нарийсаад улам л амтшаад яваад байдаг юмдөө.

  9. rjrrr says:

    хамгийн амархан мэдэх арга бол боов нь шалчийсан бол өнгөрөө

  10. hulan says:

    Huuhen nairah geed ger bulee uguisgedeg erchuud hamgiin muuhai. Erchuud uneheer set gel aldraad tegj ysridag yumuu ESvel zuvhun nairah gej hudlaa yaridaiig rruusuu oilgodoq

  11. zochin says:

    ehner ni araar ni bas urduur ni taviad bgaag yaj medeh ve???

  12. Даваасүрэн says:

    Үнэн байна. Эмэгтэй нь ч ялгаагүй шүүдээ. Би олон төрлийн хувцас аваад гоо сайхандаа урдхаасаа илүү анхаарч, голдуу гоё дотуур хувцаснууд авч байна. Нөхөр өөрт нь зориулаад гэж бодоод онгироод байхын. Угнь өөр утгатай шдээ. Манай хэдэн найзууд.бүүрч мэдэхгүй намайг улам гоё болоод байна гэж магтаж байгаа. Хорвоод.хүн ганц амьдраад үхнэ. Ну а бол сэтгэл татсагдаа бий болдог болхоос бөгсний дон тусчаад яваад байдгын биш.

  13. Nomin says:

    Mmm medhguimdaa er ni utas chat enteriig ni shalgaad bdgui demii yum shig sangddag. ooriigoo l zowoohiin nemer trglee geed bas er nohor ni oor emgteig husen moroodoj yaehad ni medehgui zowhon nadd l hairtai namaig l gedeg gej hodoj amidrah bas l hoorhiiloltei. Yumdaa. bi bol erthen medeed tsegtselmeer l sangdah bh

  14. GegeenCom says:

    Yer n ihenh yumiig medq bsnda zugeer bdynshd. 
    Hiivel tseverhen barigdq hiij surval zugeer yum bgn
    Chaddaguinuud n zugeer l ogt nuuh yum hiihgui bsn n deer

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.