Секс бидний тархинд нөлөөлж, танд эрч хүч өгдөг гэж АНУ-ын Нью-Жерси муж улсын Ратгерсын их сургуулийн сэтгэл судлалын доктор, профессор Барру Комисарук ярьж байна. Энэ тийм амар судлагдах зүйл биш, MRI аппаратаар илрэхгүй. Гэхдээ судалгаа нь үргэлжилсээр байгаа гэнэ. Ямартай ч секс бодогдоод байдгийн учир тайлагдаж л байгаа аж.
Секс – мансууруулагч
Секс сайхан мэдрэмж төрүүлдэг учраас л бид хийдэг.Тархийг сэргээдэг допамин, нейромедиатор гэдэг бодис ялгаруулдаг болохоор бид сексээс таашаал авдаг аж.
“Кокаин хэрэглэх, сексээс таашаал авах хоёр тархинд адилхан нөлөөлдөг” гэж Калифорнын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн сэтгэл мэдрэлийн салбарын доцент, анагаахын шинжлэх ухааны доктор Тимоти Фон ярьжээ. Кофеин, никотин, шоколад мөн адил тархины төвийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг болохыг Комисарук тэмдэглэсэн байна.
Секс – айдас түгшүүрээс ангижруулагч
Олбанийн их сургуулиас 2002 онд явуулсан судалгаанд 300 эмэгтэйг хамруулахад бэлгэвчгүйгээр харьцаанд орсон нь бэлгэвч ашигласан хэсгээсээ бага түгшүүртэй байжээ. Үрийн шингэнд агуулагддаг янз бүрийн нэгдлүүд сексийн дараа биед шингэж, айдас түгшүүрийг дардаг гэнэ. Байнгын бэлгийн харьцаанд байхын ач тус их ажээ. Гэхдээ бэлгэвчнээс өөр бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх найдвартай хэрэгсэл одоохондоо гараагүй байна.
Секс – уйтгар гуниг төрүүлэгч /заримдаа/
Сексийн үед ялгарах бодисуудын нөлөөгөөр сайхан мэдрэмж төрдөг ч цөөн зарим тохиолдолд гуниг төрдөг байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн гуравны нэг орчим нь сексийн дараа хэсэг хугацаанд гуниг төрдөг гэжээ.
Секс – өвчин намдаагч
Толгой чинь өвдөж байгаа бол секс хийгээд үз гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. 2013 онд Германд явуулсан судалгаанд оролцогчдын 60 хувь нь сексийн дараа толгойн өвдөлт намжсаныг баталжээ. Мөнжи цэг нь өдөөгдсөн эмэгтэйчүүдийн өвдөлт эсэргүүцэх түвшин өндөр байдгийг бусад судалгаа харуулсан байна.
Секс – ой санамжийг арилгагч
Эрчимтэй секс ой санамжийг түр хугацаанд алдуулдаг гэж судалгаанд оролцсон 100 хүний долоо нь хариулжээ. Марталт хэдхэн минут эсвэл хэдэн цаг үргэлжилж болно. Энэ үед хүн тун саяхан болсон үйл явдлыг санахгүй байх нь бий. Азаар, урт хугацааны нөлөө үзүүлдэггүй гэнэ.
Секс – ой тогтоолтыг сайжруулагч
2010 оны судалгаагаар хархыг 14 хоногийн турш өдөрт нэг удаа эвцэлдүүлэхэд тархины ой тогтоолттой холбоотой хэсгийн мэдрэлийн эсүүд олширсон байна. Ийм үр дүн хулганад хийсэн хоёр дахь туршилтаар нотлогджээ. Сексийг тогтмолжуулбал хүнд ч мөн адил нөлөөлөхийг харах үлдлээ дээ.
Секс – тайвшруулагч
Судалгааны үеэр тогтмол эвцэлдсэн харх стресст бага өртөж байсныг илрүүлжээ. Ийм нөлөө хүнд ч илэрнэ. Нэгэн судалгаагаар бэлгийн харилцаанд ороод удаагүй хүмүүс олны өмнө үг хэлэхдээ бусдаас илүү өөртөө итгэлтэй байжээ. Энэ нь секс стрессийг дарж, цусны эргэлтийг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэнэ.
Секс-нойронд сайн болгодог
Секс эрчүүдийг эмэгтэйчүүдээс илүү нойртой болгодог аж. Үүнийг эрдэмтэд дур тавьж үрийн шингэн ялгарахтай холбон тайлбарлажээ.
5 Comments
Dorlig shalba shaaltssan yum bna l daa
Dorlig shig zaluus olon bx boltugai
Choinomiin heldgeer zurag shig ohidiig tereg shig dairaad garlaa. Yu ch medku ohidiig amtand ni oruulj alaltsan shaaltsdag bolgoloo. Zarimii ni 24 tsag odor shonogui shaahad ter ohin 32 udaa hanaj er em 2 erhten uragdan shalbarch tsus shuurehiig uzlee. Lhavga giin duulsnaar Zov buruug burhan l helne.
Hairan yum amidraliin amtaas negen ungu dutuu. Aztai bgd az jargaltai anhny shuniig uzeerei
sexguigeer bolood baina nas 26 . Sex hiihgui udii 26 hurchihlee