Хажуудах ханиа яг одоо өнөөдөрт хайрлаарай…

sad-man

Хэн нэгний амьдралд тус болох болвуу гэсэндээ энэ захиаг бичлээ. Өчигдөр түүнийгээ дэлгүүрт харлаа үнэхээр сайхан харагдаж байна. Аз жаргал харцанд нь гийж яг л урьдынх шигээ баяр хөөрөөр цалгин явна.

Дурсамж минь дэндүү аз жаргалтай юм түүнийтэйгээ танилцаад 5 жил болж байж тэр минь надтай үерхэхийг зөвшөөрсөн. Үерхэж эхлээд жилийн дараа миний охин бидэн дээр ирэхийн мэдэж ямар их баярласан гээч. Түүнтэйгээ яг ингээд хүнсээ цуглуулаад явж байсан цаг саяхансан. Тэр минь намайг байгаагаар минь хүлээж авсан анхны хүн гэж хэлж болох байх.

new_banner

Оюутан байхаасаа л надад хоол хийж өгч намайг асарч халамжилж мөнгөгүй үед минь хүртэл загнаж байгаад мөнгө өгнө. Бид хамтдаа охиноо өлгийдөн авсан. Үл ойлголцолоос болж хэсэг хугацаанд хол байсан. Тэр минь буцаад ирээч гэж намайг гуйсан бидний хэн хэн нь дахиж алдахгүй гэж бодон эргэн нийлсэн хамтдаа байртай болж охиноо хараад өдөр хоногууд өнгөрнө.

Өмнөх үеэ бодвол би гайгүй цалинтай ч боллоо. Дахиад хүүхэдтэй болсон ч надаас болж хүүхэд минь хорвоод мэндэлж чадаагүй. Одоо бодоход миний хамгийн том алдаа эхнэртэй хайртайгаа хэлж яг хажууд нь байх хэрэгтэй үед найз нөхөд ажлынхан гээд явж байсан нь миний буруу. Эхнэр минь надаас хайртай гэдэг үг хэлсэнгүй анхаарал халамжгүй байна гэнэ энэ бүхэн заримдаа залхмаар санагддаг байсан ч одоо бол мянга мянган удаа хайртай гэж хэлмээр мянга мянган удаа чангаас чанга тэвэрмээр байна. Энэ л жинхэнэ хожимдсон ухаарал гэдэг нь байх даа…

Би олон гарч ордог биш намайг дандаа хорьж байх юм гэж боддог байлаа. Нэг өдөр бид муудалцсан. Өмнөх бүх сэтгэлийн шархнууд нь тэр өдөр сэдэрсэн байх. Тэр минь маш их уйлсан гомдсон цөхөрсөн харцаар над руу ширтсэн. Би бууж өгөөгүй аяндаа зүгээр болно гэдэгт итгэсэн гэхдээ тийм юм болоогүй. Хэд хоног бид юм дуугараагүй гэхдээ л тэр минь орой ирэхэд халуун хоолтой тухтай гэртээ угтдаг байсан. Энэ бүхэн ямар үнэ цэнтэй вэ гэдгийг би даанч хожуу ухаарчдэ.

Түүний минь хийдэг сайхан хоолнуудаас тэр сайхан амт аажим аажмаар бүдгэрсэн. Намайг орой ирэхэд минь түүний минь инээмсэглэн угтдаг дуу хоолой аажмаар замхарсан. Ажлынхантайгаа гарлаа найзуудтайгаа уулзлаа оройтлоо гэдэг хэрүүл ч байхгүй болсон.

Түүний минь бүх юмнаас сэтгэл гардаг байсныг би тэр орой ойлгосон. Эхнэр маань цэцэрлэгээс охиноо авд намайг замаараа дайрч авдаг байснаа болиод хэдэн сар өнгөрчээ намайг хэзээ тарах уу гэж асуудаг үе ч ард хоцорч ханийгаа ирэхэд хоолыг нь халуун байлгах гэдэг үгс ч байхгүй болж тэр өдөр гэртээ ороход яг ганцаараа байгаа мэт сэтгэл төрсөнсөн. Өмнө нь яагаад анзаараагүйн бол намайг орж ирснийг тэр 2 минь анзаарч байгаа ч юм алга орж хувцсаа тайлаад хоол идэхээр суулаа урьд нь 3-лаа иддэг байсан бол одоо ганцаараа иддэг болоод уджээ. Би бас л анзаараагүй байж нөгөө өрөөнөөс хөгжилтэй яриа инээх дуу цуйраатна охин минь ч намайг тоохоо байж уул нь би охинтойгоо өдөр бүр тоглодогсон. Аавыгаа ирж байна гээд хаалга руу хар хурдаараа гүйдэгсэн.

Тэгэхэд л тэр 2-т минь миний орон зай байхгүй болсныг ойлгосон. Гэхдээ даанч оройтсон эхнэрийнхээ сэтгэлийг өөрийн болгох гэж хичээсэн ч нэгэнт буцаж эргэхээсээ өнгөрсөн байсан. Бид жилийн дараа салцгаасан түүнийгээ зовоохыг хүсээгүй харин 2 жилийн дараа тэр минь хүнтэй суухаар болсноо надад дуулгасансан. Тэр минь одоо тэр хүнтэйгээ охинтойгоо дэлгүүрээр аз жаргалтай явна түүнийг минь юм ярих болгонд хажуудах залуу нь баярлан инээж үе үе духын үнэрлэнэ гар гараасаа атгаад явах нь зүрхийг минь хутгаар сийчих шиг болно.

Охин минь ааваа гэх дуунаар өөрийн мэдэлгүй нүднээс минь урсах нулимсыг нуун арчихад охиноо тэвэрлээ. Тэр минь өөдөөс чиглэн ирж явна. Тэр минь одоо ч надад санаа тавьсан хэвээр барьж явсан хүнс рүү мин хараад гуниглангуй хоол хийж идэж бай л даа гэх нь намайг гэх сэтгэл байгаа юм болуу гэсэн горьдлого төрүүлнэ. Магадгүй миний энэ горьдлого тасрахгүй бажй насан туршдаа түүнийгээ хүлээж ч магадгүй. Түүнийгээ миний дэргэд буцаж ирвэл (энэ мэдээж мөрөөдөл л дөө) би хэзээ ч чамайгаа хайрын сайхан үгс дулаахан тэврэлтээр дутаахгүй гэж амлий.

Амьдралд юу чухал гээч гэр бүл л хамгийн чухал хажууд байгаа ханьдаа хайрын үгс хайрлах цагаар битгий дутаагаараа эргээд харахад харамсаад ч засна гээд ч нэмэргүй болох өдөр бас байдаг юм шүү…

35 Comments

  1. Nadad bas iimerhuu asuudal tulgaraad bna suuliin neg jiliin hugatsaand ehnertei hernee bhgui hun shig l bna gertee udur bur 23 tsagaaas hoish irne hool, geriin ajil gd yarih n iluu bh daa ajil ihtei dandaa tailantai bna gne bi uuralaad yariltsaad uzii gsen nemer alga tegtel gadaa garaad yariad bh bolloo hentei getel eejteigee gne utsiig n hartal hairtai ene ter gsen msj bna udii 30 garsan huni odoo hair gd yu bolj bnaa geed todruultal uur huntei yawaad bgaa n todorhoi bolson odoo tereed buur amar bolson bi hursun hun geed ulam l hundii bh bolloo doo. Manaih tom bolson ohintoi ger bulee salgana geheer 10 garui jil hamt amidarsan bolhoor hetsuu l bna ene hugtsaand ehner iim asuudal gargaagui l baisan yag unendee suuliin 2 jil bi uur gazar aillad hagas buten sain bolgond ireed yabdag uym medeegui l shuu dee manai ehner unheer setgel n huruud iim bolov uu esbel uur hunitei bolood ingeed bna uu medehgui l bna odoo salna geed tusdaa l bna bi odoo demii l setgeliin shanlgaatai huni suuj bna manai huni ugiin ih zuumtgai zantai deer n bi eldeveer helsen n demii yum bolood bna tsaashdaa ger bul, ohinoo bodood butsaad amidrah bh naidaad l bna

  2. Zaluu says:

    Hugarhai giin commentiig unshig gj toli bichig uzeleeshdee goe zhidal bn zuv humuus comment bichsen bn shuu nuguu gaj dontonguud ashgui bhgui shuu 

  3. sal says:

    Иш чааваас

  4. Juujii says:

    Ер нь хараад байхад найз нөхөд танил тал олонтой эр хүн их л муу санаатай байхгүй бол яг ийм дүр зургаар явж гэр бүл хайртай хүмүүсээсээ салдаг юм шигээ тэгээд дараа нь дандаа харуусна 

  5. Хатан says:

    Сэтгэлд хүрсэн сайхан захидал байна. Баярлалаа.

  6. минжээ says:

    Яг л миний амьдралыг бичсэн бнашдээ. Хатаж гандсан цэцэгийг өөр хэн нэгэн арчлаад эхлэдэг л юм бна лээ. Арчлаад тордоод гоё сайхан ургаад ирэхээр л нөгөө хаяад алга болдог нөхөр гэнэт ямар сайхан цэцэг хажууд нь бсныг ойлгодог. Хүмүүсээ энийг л харьцуулаад зөв ойлгочихвол нөхөр жинхэнэ хувиа бодогч новш харин хатсан цэцгийг ямар цэцэг болохы нь ч мэдэхгүй сэргэтэл нь услаж тордсон тэр залуугийн дотоод сэтгэл 2ын ялгааг олж харах болно. Хүмүүс их өнгөцөөр харж ойлгох юм. Нөхөр бол анхнаасаа л сайхан бхад нь авч суучаад арчлаад тордоод явахаа мартсан хүншдээ. За тэгээд ингэж бичлээ гээд сайн сайхан гэр бүлээ авч яваа нөхрүүдийг хамруулаагүй гэдгээ хэлэхгүй бол бариад идчиж магадгүй хүмүүс бас мэр сэр бий бий.

  7. Zul says:

    Emgtei hvni setgl ng l huwirsn bol her bargin erghgude
    Bi nz zaluda hairtai bsn getl tr nmg uda daraa huursn ng l udur sanandgu tohioldlop hmt ajildg hariutsgchtaiga uchr urgulsn ter tsagas ehled nz zalu min sonin bish blsn uulzh ch hvsl tordgu utsug ni awh hvsl tordgu hayal awn tuhain uyd bi terni hounos uiln hailn gvij bsn odo bol esrgere ter l mini aras gviged bg
    Bi sali gesn ter harin salku ym odo bol mini setgl shal oop hun dr bn ter hvntege ch hmt amidrch bg
    Emgt hvn tewchdg tesdg hvledg hairldg harin ng shidwel setglig ni ergulh htsvdee

  8. mujak says:

    manaih gedeg ail bas yg tanii salhaas omnoh amidralaar amidarch bsan,,,, ghdee salaagui,,, baga ohin n dongoj torch bhad nzuudtaigaa uulzsan uusen, uureer irsen,,,, ohin n 40c hurtlee haluuraad bhad nzuudiiaa bor shiltei pivo oo iluud uzsen…. bi mash ih gomdsooon,,, odoo manai ohin 9 sartai,,,, sariin omnoos manai nohor mash olon huniig oroltsuulj eej aavnariigaa hurtel zovoosnii etsest uhaarsan bololtoi,,,, ghdee l minii gomdol tailagdahgui l bn,,, tailagdah eshiig n bi sn medehgui bn,,,, ghdee minii hani hicheej baigaa uchraas bi l martahiig hicheehed bno, ghde sanasnaar bolku bga ch gsn tsag hugatsaa shiidej ogoh bh gj naidaj bn

  9. mujak says:

    bi ene sited yum bichsen zaluuchuudiin bichveriig unshaad gants heldeg ug maani, ehner gdg chin chinii tarij urguulj baigaa tsetseg, ter tsetsgee urgel;j usalj bordoj tordoj urguul,,,, sn urgasan tsetseg gert gerel giiguuldeg yum shdee,,,
    emegtei hun oort n setgel gargahgui hunii hoinoos guisen ch shantardgiin

  10. хугархай says:

    Алгасчих оо миний чөтгөрүүд!

    Монгол кыриллээр бичиж сурах гээд гараа тохируулчихсан болохоор латин үсгээр зурайлгаж байснаа анзаараагүй ажээ. Y байдаг газар Й тааруулаад тавьчихсан. Зарим нэг үсэг гараагүй эсвэл зөрсөн байвал товчлуурын буруу. Миний буруу биш. Латин үсгээр олон жил бичээд кыриллээр алдаатай бичдэг болсноо мэдээд залруулах гэж л байна.

  11. N says:

    kkkk deed taliin hunii commentiig unshaad buur ineed hurchlee tegeed hugarhaigiin commentiig unshih geed bur chadsangui bur ineed hurleee

  12. oogii says:

    ene deed talin hugarhai gedeg hvnd…chi zow bichij chadahgvi bol vhsen chatsgaa hiij com bichdeg bnaa ain tag teneg hodoo bichij tenegtdeg ymda bvr halit harsan chinii bichseniig unshaal durgvi hvrchlee…..lol lol burhan min…law 8 togsoogvi bhooo chi

  13. хугархай says:

    eregey humuus oorsdoo yasnaa medehgui bish meddeg. Manay ex ch gesen namayg neg udaa aymaar , ineehee bolison gehed l bi neeree ineehee baychihsan baysnaa ooroo tegehed medsen. Bi bagaasaa ih ineed muutay юм л бол инээдэг, харин яагаад бусад хүмүүсийн инээд хүрэхгүй байна аа гэж боддог байсан хүн. Tegeed huniig tegtel n oor bolgoson aldaagaa oorsdoo dor n zasah heregtei. Yamar ch baysan hun aihtar az jargaltay bish yum gehed normal ch bayhaa boliod baygaag n harj baygaa bayj. Udaan hugatsaand zasahgui yavaad bayj dee.

  14. Hehe haramsaad yahwe bidniig unjigar doroi gj baga unel zaluus mini

  15. GegeenCom says:

    Zass busdiin jargahiig uzej chadq ataarhaad bgmuda. Uuruu iluu saihan amidral bosgood uzesgelent huuhentei uur ushuu olon ur huuhedtei bolchood hajuugaar n zuruhud bolq yu bn. Bosoo hiimoritoi bj uz zugeer. Tungalag tamiriin Dulmaa mini geed hormoigoo chireed togoo zulgeed suudag dhig doroi bj bolq shw. Ter hun chamd bolomj olgoson chi songoltoo hiisen ter hun harin aztai l hun bn. Er hund ih gomdoj tsuhursun hatuurhsan huuhnuud ershuud boldog ter eks harin emegteilegeeree uldej er hunii tushig numur nuulug baraadaad arilsan l bn. Haashdaa chi ugch chadaagui chadah ch setgehui n buren suugaagui chadchaad yavjiigaa ch yum bhgui gonginoostoi. Er hun bj joohon oligtoi bgad ohid huuhnuudees negiig n shilj bgad baildan daguulaad umnuhduu ugch chadaaguigee uguud zoriulaad yavaad uzq yu. Umnuhuusuu deerduulchuul chi mun ih yum oilgoh bsn bhda salsan n sain bolsiin geel buun bayar yavj bgashd

  16. tbd says:

    Salsan bolohoos minii amidraliig bichsen yum shig sanagdlaa. Vnexeer xaramsaltai. Ma nuhurt naid ni exnii bairand daraa ni medeej eej dvv nar tegeed xamaatan sadanguud ni xamgiin svvld ohin bid 2. Salj sanaa amrah yumsan lol

  17. Single.man says:

    Эр хүн магадгүй хүн бүрийн туулдаг л зүйл ш дээ.

  18. Bayaraa says:

    Ёоо яг уйлахнээ. ханиа халамжилж яваарай залуучуудаа

  19. эни says:

    би ч бас нөхрөөсөө хайр халамжийг мэдрэхээ больёон найзууд бас ажлынхан тэгээд өөр хаа нэгтээ уулздаг танилууд тэгээд дараа нь бид. ийм байр суурь эзлээд хэдэн жил болсноо мэдэхгүй юм. магадгүй 5 жил байх. хүүхдүүд ч аавыгаа тоохгүй болсон. охиныгоо хуримаа хийгээд аз жаргалтай зогсох хүртэл элэг бүтэн гэр бүлтэй байхыг л хүсэж байна. удкуу дээ магадгүй 3-4 жилийн дараа байх. тэгээл би жигүүрээ дэлгээл ниснэ дээ.

  20. Каталия says:

    Амьдралд их ойр байх чинь вэ. Би нөхөртэйгээ суугаад 10жил болж бн. Хайрлах халамжлах нь багасаад,.. би   хайртай гдг үгийг нь сүүлд хэзээ сонссоноо санахгүй бн. 
    Одоо би уйлахаа бараг больсон, араас нь утасдахаа ч бас. 
    Бас саяханаас нэг залутай уулзаж байгаа. Гэхдээ мэдээж суухгүй л дээ

  21. Oyunaa says:

    За даа зүгээр шоудаагүй хүүхэн шуухантай яваа биз. Залуу халуун дээрээ салдаг нь эхнэрийн чинь зөв. Салаагүй бол чи хэвээрээ л байгаа. 

  22. anhaa says:

    hairgui gedeg ug sonsohgui chi huiten hunduu baisanaaraa salaad 1jiliin daraa oor huntei bolson bol hamag asuudal avgaid chin baij sh dee yun hurdan huntei suudag yum chamaig ertnees huurch baisan hunteigee suusan baina sh dee er hun baij jaahan alsiin haraatai setge l dee

  23. Нээрээ says:

    Эмэгтэй хүн гэнэт нэг л өдөр огт хэрэггүй юмнаас болж гомддоггүй юмаа. Хураагаад л, хайртай болохоороо уйлаад л, уучлаад л явж байгаад нэг өдөр л тэсэрдэг юмдаа. Би лав хаяж явсандаа хэзээ ч харамсдаггүй. Ер нь бол ихэвчлэн эрэгтэй хүний хэтэрхий хувиа хичээсэн зангаас болдог юм байналээ. Одоо бол жинхэнэ эр хүн шиг залуугаар хайрлуулж байгаа.

  24. Erchuudee gej says:

    Erchuud iluu huvia hicheemtgii baih yum. Eh hund hamgiin erhem bur uutmruusuu iluu ger bulee gesen setgel baidag.

  25. bodrol says:

    Хүний амьдралыг хөндлөнгөөс дүгнэж хүүхэнд бурууг өгөхөөс илүүтэйгээр . Энэ залууг бусдад сургамж болохоор зүйл бичиж байгаад баярлалаа .

    Чи алдсан байна. Алдаагаа ойлгосон байна. Одоо ийм болсон цагт эргэж харахгүйгээр , энэ алдаагаа дахин гаргахгүйгээр амьдралаа үргэлжлүүлээрэй . Эргээд охиноо сайн хайрлаарай .

  26. OHH says:

    GegeenCom tanai office urt tsagaand bdag biluu???

  27. tip says:

    гэхдээ нээрээ салаад 2 жилийн дараа л өөр хүнтэй суучихаж байгаа юм бол тэр залуутайгаа учиртай болоод удаж байсан байх өө, тэгээд л улам хөндийрөөд байсан байх. одоо харамсаад яахав ээ, бүгдийг шинээр эхлээд сайн бүсгүйтэй учраад алдаагаа давтахгүй байхад л болно шд

  28. tip says:

    хахаха dorlig-ийн бичсэн шиг бай л даа

  29. zochin says:

    amidralaa uuruu ballasan humuus haramsahaas uur yaah ve dee. 

  30. hdhdfhhf says:

    Bichseniig chn haraad bi law ehneriin chn orond butsaj ochihgui bas oor zaluugiin setgeliig bhgui bolgono amidralaa shineer ehluul dursamj bas surgamj aw tgel boloo

  31. T.. says:

    Betgii gonshignood bldaa. Neg bolomjiig aldlaach gsen dahin neg bolmjiin vvd neegdleel gsen vg.

  32. tuugi says:

    Anhnyamiin togloson iim neg kino baidagdaa. az bolj zuud bdag.

  33. boxman says:

    хайртай гэж хэлдэггүй байсны төлөө сэтгэл нь хөрөөд салчихаж байгааму?? тэгвэл өөрт чинь хайргүй л байсан юм байна шт угаасаа.одоо нэг их ухаарсан бол тэгээд өөр бүсгүй аваад суугаач.хойноос нь даль даль гээд явахын.угаасаа эргэж ирэхгүй.зүгээр явуул.монголоос эхнэр авахгүй бол хойшоо гараад буриад,халимагаас эхнэр ав.эсвэл өвөр монголоос ч юм уу.монгол залууст элэгтэй өчнөөн мянган бүсгүйчүүд тэнд байна!!!

  34. dorlig says:

    Ter zaluutai ni delguurt zodoldood huuhen huuhed 2 oo er chadlaaraa avaach lol.

  35. sain bod says:

    sain huneesee hun zugtaadag yumdaa salsan bol salsan shig shal

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.