Маримар Куиора гэгч бүсгүй нүүрний аймшигтай гажигтай төржээ. Хальт харсан хүн бол харь гарагийн хүн гэж хэлмээр. Гэтэл одоогийнх шигээ харагдахын тулд нүүр амны маш хүнд хэдэн арван мэс заслын ард гарсан юм байна.
Энэ олон хагалгааны дараа тэрээр харьцангуй хүн төрхтэй болсон ч ярьж чаддаггүй, идэж бас хэвийн амьсгал чаддаггүй хэвээр юм байна.
Ярихдаа дохио зангаагаар ярьдаг, амьсгалахдаа хоолойн дахь цоорхойгоор амьсгалдаг, идэхдээ гэдсэнд нь хийсэн цоорхой руу хоолоо хийж иддэг.
Гэхдээ тэрээр төрсөн байдалдаа гомдоллоод суухыг хүссэнгүй нүүр хувиргагч болохоор шийджээ.
Ингэж явсаар одоо тэрээр дэлхийд алдартай нүүр хувиргагч бөгөөд одууд түүгээр нүүр хувиргалт хийлгэхийг нэр төрийг хэрэг, толерант байдлынхаа илрэл гэж үздэг болсон гэнэ.
1 Comment
Sain bn. Eruul saruul erhten buten bj eceg ehees zayasan buhnee golj goluulj shanalj yavaa hedeesee l deer bn