Цахим сүлжээгээр дарамталж 100 саяыг нэхжээ

cyber-crime

Он гарсаар Монгол Улсын хэмжээнд зургаан удаагийн цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Манай улсад Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ төрлийн хэргийг шийдвэрлэдэг.

Тодруулбал, он гарсаар интернет орчинд бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг 2, интернет орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэн явуулсан 2, интернет орчинд садар самууныг сурталчилсан 2 нийт 13 холбогдогчтой 6 гэмт хэргийг илрүүлэн шалгасан байна.

Тухайлбал: -Иргэн У нь фэйсбүүк орчинд бэлгийн гаж урсгалыг сурталчлан садар самуун агууламжтай дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тараасан, сурталчилсан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн зүй бус үйлдэлд уруу татсан зэрэг гэмт хэрэг үйлдсэнийг,

-Иргэн Н нь “фэйсбуүк орчинд бүлгэм үүсгэн садар самуун агууламжтай, дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тараасан сурталчилсан гэмт хэрэг үйлдсэнийг,

-Иргэн О, С нар нь интернет орчинд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулж их хэмжээний орлого олсон,

-Иргэн С нь интернет орчинд иргэн Э-гийн нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараахаар дарамтлан сүрдүүлж 50,000 ам.долларыг нэхэмжлэн шаардсан гэх хэргийг үйлдсэн зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаад байна.

О.Сайхан
SOURCE: zaluu.com

1 Comment

  1. GegeenCom says:

    Puuh 50,000$ n bhgui hunees nehchihej de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.