Эрчүүд ямар эхнэртэй болохыг хүсдэг вэ?

married-couple

1: Харилцан бие биенээ хайрлах чанарыг

Хэн нэгэн танд “Хайраараа гэрлэдэг хос гэж бараг байдаггүй юм” гэж хэлсэн бол сэтгэлээр унахаа түр азнаарай бүсгүй минь. Хэдий орчин үед эд хөрөнгө, гарал угсаа харж гэрлэлтээ батлуулах явдал байгаа нь үнэн ч дийлэнх эрчүүд харилцан бие биедээ хайртай байх явдлыг №1 гэрлэлтийн шалгуур хэмээн үзэх нь хэвээрээ байгаа аж. 1980-аад оны дун үед ихэнх эрчүүд итгэл даах чанарыг тэргүүнд тавьж эхнэрээ сонгодог байжээ. Харин одоо хайр сэтгэл нэгт тавигдах болж.

new_banner

2: Итгэл даах чанар

Та хэрэв хэн нэг эрийг нөхрөө болоход тохирсон хүн гэж үзэж байгаа бол түүнд өөрийгөө хэр итгэл даахуйц эмэгтэй болохыг харуулах хэрэгтэй. Учир нь эрчүүд итгэлцэл дээр тулгуурласан харилцаандаа хамгийн сэтгэл өндөр байж, үнэнч ханддаг. Байгаагаар нь хайрлаж, өөрийнх нь талд үргэлж зогсож чадах эмэгтэйд тэд аз жаргалтайгаар сүйн бөгжөө зүүлгэдэг юм. Итгэл даах чанар бол анхнаасаа хайрлаж эхлэх үнлэс суурь ч байж мэднэ.

3: Сэтгэл санааны тогтвортой байдал

Хуйсагнуур, хувирамтагай, уйдамтгай зан чанартай бүсгүйг эрчүүд эхнэрээрээ сонгохгүй ба сонгосон ч үргэлж санаа нь зовнисоор бүр залхаж гүйцнэ. Тиймээс хэрэв танд өмнө нь олон эрчүүдийг сольж байсан, хэн нэгнийг хуурч эсвэл хэн нэгнээс амархан уйдаж байсан түүх байгаа бол түүнийгээ өөрийн ирээдүйн нөхөр болох хүндээ хэлэхгүй байсан нь дээр юм. Эсвэл бага зэрэг эерүүлж хэлж болох юм. Учир нь эрэгтэй хүн таны талаар иймэрхүү муу мэдээллийг мартдаггүй сул талтай.

4: Боловсрол ба оюун ухаан

Оюун ухааны түвшин бол эрчүүдийн эхнэр болох хүнээсээ хайх тэргүүн шалгууруудын нэг аж. Сайн боловсролтой эмэгтэйчүүдийн эрэлт хэзээ хэзээнийхээс илүү ихсэж байгаа. Эрчүүд алсын хараатай учир ирээдүйн хүүхдийнхээ потенциалыг өндөр байлгахыг хүсдэг. Түүнээс гадна тэд хэдэн жилийн дараа “том гар” болохын тулд өөрийнх нь сайн “шадар сайд” болж чадахуйц, мөн нэр хүндийг нь унагаахгүй байхаар хүнийг эхнэрээрээ сонгох нь их болжээ.

5: Сайхан зан ааль

Энэ бол сайн эхнэрт байх ёстой зайлшгүй шинжүүдийн нэг. Тайлбар хийх нь илүүц биз ээ.

6: Найрсаг, нөхөрсөг зан

Гэр бүлээрээ хоорондоо нөхөрлөх нь “моод” болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Угаасаа ийм нөхөрлөл нь хосуудын харилцааг улам бат бөх болгодог нь батлагдаад байгаа. Чөлөөт цагаа ч эхнэртэйгээ хамт хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой болдог учраас тэр. Тиймээс эрчүүд ч, эмэгтэйчүүд ч мөн адил олонтойгоо эв эетэй, найрсаг байж чаддаг өөрөөр хэлвэл зожиг биш, яриа хөөрөө сайтай зан чанарыг ирээдүйн ханиасаа хайдаг аж.

7: Сайн эрүүл мэнд

Үр хүүхэд, ач зээгээ тойруулаад, хэдэн арван жилийн турш ханилсан эхнэр/нөхөртэйгөө аяга цай хувааж уухыг хүсдэггүй хүн гэж хэн байх вэ? Үүнийг л “амар сайхандаа жаргах” гэдэг байх. Харин ингэж өнө удаан жаргалтай гэрлэлтийг бий болгохын тулд эхнэр нөхрийн аль аль нь эрүүл энх байх хэрэгтэй. Тиймээс ч эрчүүд гэргий болох эмэгтэйнхээ эрүүл мэндийг нэн чухалд үздэг юм байна.

8: Үзэсгэлэнтэй байх

“Эр хүн сармагчингаас жаахан дээр л байхад болно. Харин эмэгтэй нь гоо сайхан байх хэрэгтэй” гэсэн хэн зохиосон нь үл мэдэгдэх сургааль бий. Өдөр ирэх тусам бүсгүй хүний үзэсгэлэн гоо эрчүүдийн хувьд чухал болжээ. Энэ нь тэдний хүүхдүүдээ хөөрхөн байлгах гэсэн хүсэлтэй ч мөн холбоотой аж. Гэвч зөвхөн том алаг нүд, өндөр хамар, зузаан уруул гоо сайхны шалгуур мөн гэж үү? Эрчүүд үүнд нэгэн дуугаар үгүй гэж хариулна. Учир нь эрчүүдийн хувьд сайхан эмэгтэй байна гэдэг өөрийнхөө давуу талуудыг мэддэг, түүнийгээ тодотгодог, өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарал тавьдаг байх нь чухал аж.

9: Хүүхэдтэй болохыг хүсдэг байх

Үр удмаа үлдээх бол эрчүүдэд байдаг төрөлхийн хүсэл юм. Тэд хүүхдэд хайртай, өөрөөс нь хүүхэдтэй болохыг хүсдэг эмэгтэйг эхнэрээрээ сонгодог.

10: Чин сэтгэл ба аж ахуйч байдал

Ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хамгийн сайн хүртэл нь хийх гэсэн эрмэлзэл эрчүүдийг татдаг гэвэл та итгэх үү? Мөн хоол сайн хийдэг, цэвэр цэмцгэр эмэгтэйд тэд гэрээ даатган үлдээж болно хэмээн үзэж, эхнэр болох хүнээсээ аж ахуйч чанарыг их бага хэмжээгээр хайдаг. Орчин үед карьер хатагтай нар ихсэж, заавал гэрийн ажил сайн хийдэг байх нь жинхэнэ эмэгтэй хүний шалгуур байхаа больсон хэдий ч эрчүүдийн хувьд ядаж товч оёж, цамцыг нь сайхан индүүдчихдэг бүсгүйг эхнэрээрээ сонгох хүсэл нь хэвээрээ байгаа гэнэ. Гэвч энэ шалгуурын эзлэх байр нь орчин үед улам л багасч байгаа нь феминист бүсгүйчүүдийн хувьд сайн хэрэг.

Эдгээр 10 шинж чанарыг эхнэр болох хүнээсээ хайдаг хэдий ч эрчүүдийн хувьд хамгийн тэргүүн бөгөөд хүчтэй нь бие биедээ хайртай байх явдал юм. Хайраараа гэрлэсэн хосууд хамгийн бат бөх байдгийн учир нь хайр гэдэг өөртөө итгэл, сэтгэл, халамж, тэсвэр хатуужил, хүндэтгэлийг бүгдийг нь багтаачихсан байдаг болохоор тэр. Бие биедээ сэтгэлтэй л бол үлдсэн 9 чанарыг ямар ч нөхцөл байдалд бий болгож чадна.

Харин та ямар эрийг нөхрөө болгохыг хүсдэг вэ?

Эдгээр 10 шинж чанарыг эхнэр болох хүнээсээ хайдаг хэдий ч эрчүүдийн хувьд хамгийн тэргүүн бөгөөд хүчтэй нь бие биедээ хайртай байх явдал юм. Хайраараа гэрлэсэн хосууд хамгийн бат бөх байдгийн учир нь хайр гэдэг өөртөө итгэл, сэтгэл, халамж, тэсвэр хатуужил, хүндэтгэлийг бүгдийг нь багтаачихсан байдаг болохоор тэр. Бие биедээ сэтгэлтэй л бол үлдсэн 9 чанарыг ямар ч нөхцөл байдалд бий болгож чадна.

SOURCE: zone.mn

25 Comments

  1. зочин says:

    ер нь хараад байхад эмэгтэйчүүд дандаа л эрчүүдээ муулж байх юм. үнэн лдээ, манай монголын ЗАРИМ эрчүүд юун гэр бүл авч явах, өөрийгөө ч аятайхан аваад явчихаж чадахгүй арчаагүй болсон нь. гэхдээ бас ихэнх нь тийм биш лдээ. суурь хүмүүжил, боловсрол, найзууд, ажил төрөл гээд маш олон хүчин зүйл байгаа. миний лав ойр дотны танилын хүрээлэл дунд тийм арчаагүй эр ганц ч байхгүй. өөрсдөө хүнээ таньж чадахгүй бар пуб клуб гэх мэт газар танилцсан юмтайгаа, эсвэл хар нялхаараа сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болж тоглож байгаа юм шиг суучихаад БҮГДИЙГ нь хамруулаад муулаад байж болохгүйлдээ. цэвэр өөрсдийнхөө чадлаар ажиллаад сайхан амьдралаа бүтээгээд явж байгаа өчнөөн мянган сайхан залуу хосуудыг өөрийнхөө арчаагүй ертөнцдөө хутгаж бүгдийг нь муулах хэрэггүй лдээ. бас зарим эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь сэтгэхгүй их сонин байдаг юм байна лээ шд, зарим нь бол өөрөө гэртээ суугаад хүссэнээ эдлэж хэрэглээд, нөхөр нь хангаж чадахгүй бол муулах маягтай. үнэхээр өөрөө тийм ажилсаг, арчаатай, ухаантай эмэгтэй байсан бол тийм хүнтэй гэрлэх нь битгий хэл харьцахчгүй байсан байхдаа.

  2. undesten says:

    Bieiin jingee ssin baridag,sexdee neelttei,ger buliinhee tuluu setgeltei bhad bolnodoo

  3. чаки says:

    угаасаа монгол улс хямарцан бхад хэдэн их санаатай шуналтай эмэгтэйчуудийг гадны эрчуудэд их хэмээгээр экспортлож хэдэн ногоон олцгоедоо 

  4. big says:

    өө зарим нь их солиорох шинжтэй. ямар хүнтэй суух нь тэр хүний эрх шүү дээ. ямар ч хүүхэн гадаадтай суух юмсан гэж анхнаасаа хүсээгүй л байгаа, монгол залуус өөрсдөө арчаатай, үнэнч байчихаад дараа нь олон юм ярь. энэ Бодол-ын хайртай хүүхэн нь өөрийг нь тоохгүй тохуурхаад хаяад гадаад хүнтэй суугаад явчихсан бололтой, их өс санасан байна.

  5. Бодол says:

    Гадаадтай суусан хүүхнүүдийг буруутгаад яах вэ!. Янз бүрийн асуудал зовлон шалтгаалсан л биз. Зарим нэг нь жинхэнээсээ хайрлаж дурласан л байж л байгаа. Харин энэ хүүхнүүд чонотой нөхцөж хотоо самардаг нохой шиг л байж болохгүй. Бас амьдрал эхэлж буй бага залуу охидуудыг бүү уруу тат. Өөрийнхөө сонголтын зөв, буруу болон үйлийн үрээ бусдад бүү нялзаа. Гадаад хэл дээр зөндөө сайт, блог гээд сэтгэгдлээ, бодлоо хуваалцах орчин байгаа. Бидний орчныг битгий бохирдуул. Таны басамжлаад хаяад явсан улс орон, хүмүүс өдөрөөс өдөрт гоё болж таны бодоогүй түвшинд хүрч байгаа. Тохуурхаж байсан хүмүүсээс чинь таниас хэд дахин өндөрт гарсан ч олон байгааг барьсан ч алзахгүй. Зомгол ч нэмээгүй галруу хиртэй сэтгэлээр бүү үлээ. Улс орноороо бид таны тэндэх сайхан улсаас илүүг бүтээх болохоор бүү атаарах, бүү хогын ургамал тарь, ясаа ч тэндээ үлдээ. Монголын сайхан ирээдүй охид, хөвгүүд минь сайхан итгэлээр биесээ хайрлаж өхөөрдөм олон үрстэй, дээдэлж явах өвөг дээдэстэй,  эцэг эхдээ элбэрэлтэй байж урт удаан аз жаргалтай гэр бүл болцгоож нэгнээ хүлээж хүндэлж ууч уужуу сэтгэлтэй бат бөх нандин гэр бүл болцгоогоорой. Нийгмийн завсрын үеийн ороо бусгаа цаг дор бохир сэтгэлээр амьдарсан бидний үеийн хүмүүс дунд ертөнцийн сайхныг харах цонх нь хаагдсан хүмүүс олон болохоор тэднийг уучлаарай. 

  6. эрэгтэй says:

    ууж идэж энгэр султай тэрийгээ хориж болохгүй 20 нас нтр гэж тайвшируулаад харж явдаг залуудаа муу муухайгаа харуулчаад монгол залуусаа муулж эхлэх онцгүй л санагдах юм.

  7. goy huuhen says:

    zalhuu hurchihlee , zaaval huntei suuh allbatai ch bish , esvel zaaval mongol huntei suuh albatai ch bish 

  8. kjh emegtei 29 says:

    mgl eregtei hun er n oilgodog yum uu yunii tuluu ger bul boldogiig, oilgoj baigaa shinj haragddaggui shd, minii bodloor mongol eregtei humuus – busdiig n medehgui yum bn, mgld bdg bolhoor mglchuudaa bichlee – zugeer 1raa hugshirvul uldegdeltei n suuh hereg garna gej aisandaa erthen shig neg gaigui yanz buriin asuudal uusgeed baihgui uuriig n hoollood ger orniig n tseverleed ugchih ohiniig jiremsluuleed suuchihdag yum shig bgan, medeej bugd bish l dee, but still ihenh n!

  9. ? says:

    Chi unen hellee, ugaasaa tsarai yumuu uur yumaaraa gologdson huuhnuud gadaad uvuu nartai suugaad bn. Tsaaduul chin aihtar, Mongol zaluusd borlogdohguigee mednee bas.

  10. kkk says:

    mongol zaluutai suuhguieee geed bichchuul, ugaasaa manai Aguu mongol zaluuchuud chamaig toohgui ee geed baahan yumuud door bichih biz. unen unen, ugaasaa toohgui, aguuu mongol erchuud chin “emegtei hun shig emegtei” , gariihaa aysaar bailgaj boldog, uursdiih ni gariig harj amidrah shinjtei huurhii emegteichuudiig l sain ehner boloh shinjtei gej songodiim shig bgan kkk uursdiig ni hundleeel, umnuur ni guij hool und, sex uilchilgee kk, teriig ni hiihgui bol araar ni taviaal, uur hunruu yavlaa gej daramtlaastai eee burhan mini kkk
    yadjiihad gehdee manai emegteichuuded uursdud ni asar ih buruu bn l daa. ihenh ni yaagaad ch yum amidraliih ni zorilgo ni huntei suuj huuhed gargah yumuu haashaaiin, uruvdultei gej. emegtei hun bolj tursnii utga uchir bol huuhed turuuleh edr gej soliorood. tegeel huuhedtei bolchinguutaa nuhurtuu doromjluulaal, salj chadahgui. huuhdee bodohoor uruvduud salj chadahgui hetsuu bn, bi yaahvee gdg zahia r bumbugduustei, ai huurhii mongol emegtei yamar hetsuu huvi tavilan geech vee

  11. busgui 30 says:

    ugaasa nas ch yavad gadadas nohor avah sanaatai l mongoloosoo gartsan bn shde. mongol zaluuchud unendee yu haraad bgaag uhaaragui baisaar l garaad irlee. tsarai zus bie haa bolovsrol buh yum bgad ch nemer alga terbumtantai suuh gd bdiin boluu da

  12. сод says:

    Гадаад нѳхѳртэй хүүхнүүдийн тухайд гэвэл нэг монгол эрд 5-6 хүүхэн оногдож байгаа биз дээ. Энэ дотроос нэгий нь аваад суучихаар үлдсэн хэд нь яахын болж байна. Насаараа хүний нууц амраг болох уу.  Гэр бүл салгаж суухуу. 
    Тийм болохоор гадаад нѳхѳртэй хэдэн хүүхнээ зѳнд нь орхи доо.

  13. partizan says:

    ter tm bxao. Bi law jil ntrt ach xolbogdol ugud bdaggvi yumo. Zvger l zowoxdo xamt zowj jargaxda xamt jargaj chadax tm l chanartai bvsgvi.

  14. НИМОН says:

    Ивээл жил худлаа бдымөө. Тэр бүү хэл 1-р ивээл чухам л жил, мэнгэ нь яв цав таарсан гэдэг хүмүүс хоорондоо аймар нийцгүй адгийн бдлаар салсан хүмүүс бдыштээ

  15. partizan says:

    26tai gexer bdod vz l de xexe mori jil bgazde… Oogii n yamar jiltein bolo?

  16. oogii says:

    26 tai zaluu ymar jiltein boldoo?harsh iweel jil aygvi chuhal daa amidrald kk

  17. partizan says:

    amidralin xania xaij bna xexe. Ene site-s u. 26tai gants bie zalu setgel zvrxe niilvled xamtda neg nasnixa amidralig tuulax xonshortoi bvsgvi bnau? shalgursad bx yum bxgvie. Amidralin yamarch nuxtsulig xamtda dawan gatlax tm l bvsgvi. 🙂

  18. zochin says:

    Mongol emegteichuuded tiim undur shalguur tavidag gej uu??? tavidag gants shalguur ni hun shig hun, emegtei hun shg emegtei, hun chanar, yos zuig ni hardag bolchood bgaa yum bish uu. 
    er hun huuhnuudees bolovsroltoi bgaasai gej bodoj magadgui ch sain ar ger haraad bdg ni ch yu l bol, ter harin chinii degsduulsen ug bh daa. bas erchuud emegteigee sanhuugiin baidliig ni haraad bn gedeg ch yu l bol. 

  19. Bb says:

    Unendee suuliin ued huntei suuna ghees ch halshirdag bolj ene olon hunii asuudal salalt sarnilt heruul margaaniig haraad bhad gantsaaraa setgel amar bsan ni deer ch yum shig bodogddog bolson.

  20. Z says:

    Yu ch chadahgui omhiirtloo buidand shigdej guzeege unjuulaad udirlaga baridag humuust iim ehner tooloo yu. Medkuieee sain saihan erchuud bdagch munhag muu ni olon boltson ehnereeree tejeelgeh gd ichihgui. Boovon tolgoilchood.

  21. NohoinBaas says:

    tiimee, itgel daah chadvar…

  22. Нээрээ says:

    Сүүлийн үед монгол эмэгтэйчүүд бид нарт тавигдах шаардлага хэтэрхий өндөр болсон байна гэсэн аллбан ёсны бус судалгаа гарсан байналээ. Өндөр боловсрол, сайн ар гэр, бас дээр нь баталгаатай ажил болоод санхүүгийн байдал. Тэгээд эр хүн юу хийх болж байна вэ? Бас дээр нь том өгзөг, хөх. Ийм шалгуураас болоод охид хүүхнүүд гадаад эрчүүдийг ханиараа сонгоод байна гэсэн байсан.

  23. GegeenCom says:

    Tiim huuhnuud geltgui huvguud ch bdg bolson duuldaad bhymdaa eceg eh n ih l yadarsan ulsuud bdgiin bhda huuhdee huneer tejeelgehiig bod gecheed bultciimu yaciin bgn gehdee mongolchuud joohon sanhuu n behjeegui bhda ert ger bul bolcgoodgiin surug tal bj bas neg bolohiimdaa. Maturity n guictel lav 20 neleen garnaa

  24. НИМОН says:

    ЗОЧИН – Бичсэнийг нь сайн ойлогодоггүй ээ. Хашгичиж гуагчаад бдаггүй хүүхнүүд аймар шт???? тэгээд хашгичиж гуагчдаг нь зүгээр гэж үү?

  25. zochin says:

    chi tejeeh yostoi bizdee, chi tejeeh yostoi biz dee geed turhumduu sursan baliar aashaaraa hashgichij guugachaad bdaggui huuhnuud aimaar shd, my xuurai ax gej neg azgui gar yaag tiim guuhentei taarchihsan zovj zovj arai hiij ami multarsii.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.