Бодит хэрэгцээ байгаа цагт нийлүүлэлт ямагт байна…

Энэ ч хөөрхий мөнхийн сэдэв дээ. Хэрэгцээ байгаа цагт нийлүүлэт ямагт байна.

Аливаа бизнессийг зогсооё гэвэл хэрэгцээг нь л үгүй болоход нийлүүлэт аяндаа зогсоно. Архидалтын эсрэг архи уух соёл, архи хүсэлгүй хүмүүс ихсэж, архи уух шалтгааныг алга болгосноор ихссэнээр архидалт зогсохоос, архи зарахыг хориглох, баар савны цагийг 12 болгоод ямар ч нэмэр байхгүй. Нийлүүлэлтийн арга улам нарийсч, харлаж, далд явж, цэцэглэн хөгжихөөс бус хэзээ ч буурдаггүй. Маш олон түүх байна.

new_banner

Бие үнэлэлт ч гэсэн адилхан. Янхалдалтыг байхгүй болгоё гэвэл янхан авч хэрэглэх хэрэглэгч л байхгүй болохгүй бол янхантай, бие үнэлж байгаа хүмүүсийг хориод, хавчаад, торгоод ямар ч нэмэргүй. Биеэ зарах арга улам нарийн болно, зохион байгуулалттай, далд болно. Яагаад гэвэл хэрэгцээ байгаад байгаа учраас.

Янхандалттай тэмцэх хамгийн сайн үр дүнтэй арга бол түүнийг хяналттай болгочих хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтөн суурин, хотжилттой амьдрал бий болсон бүх түүхийн туршид байсан “мэргэжил”. Ямар ч нийгэмд үүнийг ор мөргүй арилгаж чадаагүй.

Харин түүнийг хориглож, хааж, нуух тусам улам л нарийссан, улам л зовлон зүдгүүр авчирсан. Түүний оронд бүрэн хяналттай болгох хэрэгтэй. Зөвшөөрөлтэй, бүртгэлтэй, шалгууртай болгоод, зориулалтын үйлчилгээний газартай болгоод, тогтмол хугацаанд эрүүл мэндийн шаардлагатай үзлэг, шинжилгээнд хамрагддаг, түүний дагуу үйличлгээ хийх үнэмлэхтэй, харуул хамгаалалт, аюулгүй байдал хангасан нөхцөлд ажиллаад, татвар төлдөг, түүнээсээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа ч гэсэн төлөөд явдаг байсан нь нийгэмд ч, хувь хүнд ч, эдийн засагт ч эрүүл. Яг л бусад ажил мэргэжил шиг. Тэртээ тэргүй хүн болгон л хамгийн эртний мэргэжил гэж хүлээн зөвшөөрөөд байхад.

Яахым бээ үнэхээр тахир дутуу, сэтгэцийн өөрчлөлттэй эсвэл байгаагаараа эмэгтэй хүн татаж чадахгүй, ойртож чадахгүй хүмүүс мөнгөө төлөөд үйлчилгээ авч байвал, нөгөөдөх нь хүчээр бус ажил гэдэг үүднээс үйлчилгээ өгч байвал тэгээд л болоо шүү дээ. Тэгвэл хүний наймаа ч гэсэн эрс буурна. Янз бүрийн хүчингийн хэрэг, гаж аллага, зарим төрлийн гэмт хэргийн тоо ч буурна.

Бахархаад, гайхуулаад, баярлаад байх ч “мэргэжил” биш ч, бас нуугаад, хаагаад, хориглоод байх зүйл бас биш. Нийгэмд байх л үйлчилгээ. Хамгийн гол нь хяналттай, эдийн засгийн эргэлтэд, оруулж далд бус болгох л хэрэгтэй. Бодит хэрэгцээ байгаа цагт нийлүүлэлт ямагт байна.

7 Comments

  1. мораль says:

    35 deesh nsni busguitei Tanilcana , 99951021

  2. Энэ бүр нийтлэл болчиж байгаамуу…

    Гэгээнд үүнийг хэрэглэгч, үйлчлэгч нь эр, эм, ЛГТБ байх нь чухал биш далд байгаа юмыг ил шудрага хяналттай болгож, эдийн засгийн эргэлтэнд оруулж, бусад бизнессийн адил татвар, даатгалын тогтолцоонд ороосой л гээд байгаа юм.

    Тэгэхгүй бол аргалдаг цагдаа, нууцаар зарж борлуулдаг суваг, бүлэг, мафийхан баяжиж, өвчин зовлон нэмэгдэж, хүний наймааны золиос, янз бүрийн гэмт хэргүүд буурахгүй л гэсэн санаа. Эмэгтэй нь эрэгтэйгээ худалдаж авч байгаа бол мөн л адил хяналттай, татвартай л байх хэрэгтэй

  3. gg says:

    biyee uneleh hamgiin ertnii mergejil yum shuu . Ertnii romiin ued huleen zuvshuurdug baisan gadna . Egypt, greek, rom ed nar belgiin chuluut amidraltai baisan.

  4. Partizan says:

    Er n bol vnenii xuwitai l bichij…

  5. GegeenCom says:

    Sonin yum bi esregeer n setgeed bhyn. Orchin uyed chadal saitai ohid n bandi nariin baharhaliig hudaldan avah bolomjtoi bolgohyn bgazde. Zuvhun myaa orlogotoi huuhnuud, mungu n iluudsen erchuud gedgees uur angilal bdguimu? 

  6. Даваасүрэн даажаа says:

    Яриад, бичээд болиулчих юмуу. Таарсан болгондоо үнэлээд, архи дарс уугаад садарлаад байхгүйхэн 2 2хон хүнтэй холбоо тогтоочвол асуудөлгүй амар. Нэгэнт бүрэн таслан зогсоож чадахгүйгээс ингэвэл цэгцэндээ орох байх. Эрд нь хүүхний хэрэгцээ, эмд нь мөнгөний хэрэгцээ… тасралтгүй циркл

  7. Нээрээ says:

    Тиймшдээ. Мөнгө, таваарын солилцоо явагдаж л байгаа бол тэнд эрэлт нийлүүлт буюу зах зээл байхаас гарцгүй. Биеэ үнэлэлт байсаар ирсэн, байгаа, байсаар ч байх болно. Хүн төрөлхтөн сөнөж, мөхсөн тохиолдолд л энэ тухай яригдахгүй байх ч гэх шиг……

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.