Буруугүй буруутан /1/

0911a34a502c8db7fd3f9afb34659b3d

Хаварт угаасаа тэр дуртай цаанаа л сэтгэлийг нь хөнгөн догдлуулдаг сайхан улирал. Цайныхаа цагаар охиноо хичээлээс нь авахаар явж байгаа нь энэ. Намхан нуруутай цагаан царайтай нүд хөмсөг болсон сайхан бүсгүй. Өө хардаг хүнд бол бага зэрэг махлаг бүсгүй гэж харагдах байх. Ариунаа охиноо сургуулиас нь аваад ажилдаа ирлээ.

new_banner

Ажлынх нь дарга их сайн хүн түүнийг ойлгодог учир охин нь тэдний ресторанд өдрийг өнгөрөөнө. Тэд бүүр орой болсон хойно гэртээ ирлээ. Хэн ч байсангүй тэр дотроо хмм бас л байхгүй байх шивд ээ гэж бодоод охиныхоо хичээлийг хийлгээд хоюул орондоо орлоо.

Ариунаагийн нойр хулжижээ. Энгэрт нь наалдан унтах охиноо хайрлан үнсээд, санаа алдлаа. Тэр уул нь нөхөртэй, гэвч нөхөргүй юм шиг амьдраад хир удсанаа мэдэхгүй байлаа. Магадгүй анхнаасаа ийм байсан ч билүү…

Тэр амьдрал үзээгүй жоохон охин байхаасаа хүний эхнэр болсон 20 дөнгөж хүрсэн оюутан охин аавыгаа алдаад сэтгэл санаагаар гундуу явахдаа нэгэн хөгжилтэй сэргэлэн банди өдөр шөнөгүй түүнийг гэх болсонд дасаж анх нөхөртөө өөрийн гэх бүхнээ зориулж нэг л мэдсэн охиноо гэдсэндээ тээсэн байна.

Нөхөр нь энэ бүхэндээ бэлтгэлгүй байсан нь мэдээж гэвч хайр сэтгэл бүхнийг ялна гэж бодсоор 2 залуу амьдарч Ариунаа охиноо гаргаад сургуулиа ч төгсөж чадалгүй мэргэжилгүй нэгэн болж үдсэн. Уул нь нөхөр Эрхэмээ нь айлын бага хүүхэд ар гэр нь чинээлэг айл боловч хүний мөнгө хүнд наалддаггүй юм байна гэдгийг бүсгүй энэ 7 жилийн хугацаанд хангалттай ойлгож авсан.

Эрхмээ ч багаас элбэг хангалуун өссөн болохоор мөнгөнд ирээдүйдээ санаа зовж байсангүй олигтой ажил төрөл ч хийдэггүй. Худлаа мөнгөөр их сургуулийн диплом өвөртөлснөөс хэтэрсэнгүй. Тэр ч бүү хэл архи дарс ууж комьютер тоглоом, охид хүүхнүүд эргүүлж амралт буудал хэссээр өдийг хүрсэн. Ариунаа эхэндээ энэ бүгдтэй нь тэмцдэг байсан ч одоо бүүр нүдээ аниад чихээ бөглөөд амьдрахаар шийдсэн. Нөхөр нь гэртээ, яаж олсон мэдэгдэхгүй хэдэн төгрөг хааяа нэг авчрах боловч голдуу өөртөө юм аваад дуусгадаг байлаа…

Дахин нэг өглөө эхлэн түүний амьдрал үргэлжилсээр. Өнөөдөр 5 өдөр байсан тул Ариунаагийн ээж ирэн охиныг нь аваад явлаа. Охин ч эмээгийндээ очих дуртай байдаг билээ. Тэрээр орой юу хийхээ мэдэхгүй шинэ ном авснаа санан уншиж эхэлтэл түүний утас дуугарлаа. Хартал танихгүй дугаар байв.

Ариунаа : Байна уу
Нөхөр нь: Байна байна. Чи миний эхнэр л юм бол намайг ирээд аваадах. Хурдал…
Ариунаа : Хаана байгаа юм бэ?
Нөхөр нь: 120-н Номуун хотхоннд ирээд залга гээд тасрав

Тэр явахыг хүсэхгүй байсан ч очихоор болоод гэрээсээ гарлаа. Арай гэж олоод очтол орцны гадаах сандал дээр нөхөр нь нэг залуутай тамхи татаад сууж байлаа.

Ариунаа: Явъя машин чинь хаана байгаа юм бэ?
Эрхэмээ: Өө манай эхнэр явахгүй ээ чи манай найзад нэг юм аваад өгчиж чадна биздээ. Энэ намайг бассаад байна.
Ариунаа: Юу яриад байгаа юм бэ гэсээр тэд маргалдаж Эрхэмээ явахгүй ууна. Мөнгө өгчих гэж уурлав.
Ариунаа 20.000-г өгөөд тэднийг хаяад явах гэсэнд Эрхэмээ уурлан заавал хамт уу гэж шаардан гарнаас нь тавихгүй тэр хавиар нэг уур уцаар боллоо. Тэр сүүлдээ аргаа барж эхлэв. Хажуудах залуу нь юу ч дуугарахгүй харна.

Болкон дээрээс энэ бүхнийг харж зогссон Санжаад Эрхэмээ ядаргаатай санагдаж эхнэрийнх нь өмнөөс санаа зовж доош буун тэдэндээр очихоор шийдлээ. Эрхмээ хөлчүүрхсэн булингартай нүдээр эхнэр лүүгээ хараад: ЧИ ЯАХААРАА МИНИЙ найзуудтай уудаггүй юм бэ гэж өндөр дуугаар түүн рүү хашигчин гарнаас нь зуурсаар байв. Ариунаад үнэхээр хэцүү санагдаж уйлмаар боллоо.

Санжаа: Хөөе Эрхэмээ хөгшөөн манайд орж унтааа. Хар шөнө яах гэж эхнэрээ энэ хүртэл ирүүлж байгаа юм бэ. Бас ирүүлчихээд загнаад байж болохгүй ээ хөгшөөн. Алив манайд орцгооё гээд 2 сотуу найзийгаа чирлээ.

Ариунаа харин тэндээс хурдхан явахын түүс болж хурдан хурдан алхлаа. Түүний нүднээ өнчин ганц нулимас дуслана. Тэр өөрөө өөртөө зүгээрээ Ариунаа уйлахгүй шүү гэж бодон нулимсаа арчлаа.

Хэн нэгэн араас нь ирэхэд зүрх нь хагарах дөхлөө. Харвал нөгөө залуу түүний хойноос гүйсээр ирээд уучлаарай энэ Эрхэмээгийн машины түлхүүр машин нь манай грашд байгаа чи аваад явсан дээр байх. Яаж ийм шөнө ганцаараа явхав дээ. Өглөө Эрхэмээг эрүүл болохоор би таксинд суулгаад явуулчихъя эсвэл хүргээд өгчихнөө санаа зоволтгүй гээд грашд байгаа машин дээр хамт очлоо.

Ариунаа угаасаа нөхрийхөө энд тэндэхийн шоучин найзуудад дургүй учир, олигтой үг дугасангүй.
Санжаа: Биднйг уучлаарай бид танилцаад удааүй. Эрхэмээ манай найзтай хамт анд явдаг байсан дотно найзууд юм билээ. Бид хэд тэгээд өнөөдөр жоохон хэтрүүлчихлээ ойлгоорой гээд муухан инээв.

Ариунаад тэр бүхэн огт сонин байсангүй. Санжаа руу үл тоосон янзтай хүйтэн хараад машинаа асаав…

8 Comments

  1. GegeenCom says:

    Erhemee ehneree gomdooj bsn n tod bolsoon. 2 n gartsan bn. Ariunaa ch Sanjaag ayaga tsai hool barij guigeed uuruu l barag uvur luu n shurgahnee buur. 3 deeree ter n garahym shig bn

  2. Partizan says:

    Ene Ariunaa n aygu bol Dawaasvren shig tenegtex wi de barag l…

  3. GegeenCom says:

    Lol Sanjaa n oligtoi ormantiglah chadvartaigaar durslegdeh blguide. Erhemee huurhii ehneree ih deerelhjiij hog deer usrehiin bn da ayagui bol dalchgar chini uhaad bvl Ariunaagaas uur arhidaltsdag ems hogooroo bga da

  4. N. says:

    Kkk яаж төгсөх нь сонин биш. Үйл явдал нь чухал байх

  5. Partizan says:

    sanjaatai xeseg zawarch bgad vr xvvxedtei yum xoino butsad amidrala bodox blgvide… Nuxur genet uxarad l exnere amidarala butsaj awaxin tuld bvx chadlara xicheged l… Zoxiol sonirxoltoi bolno gj naiday…

  6. Gg says:

    Urgeljlel ni ene 2 grashd baigaa mashin dotor sexdeh baihdaa. Ariunaa ni nuhruusuu salna. Ter zaluutai zuzaarna. 

  7. Partizan says:

    2oo xurdan tawiache?

  8. GegeenCom says:

    Huuh mundag huuhen bn shd. Mashin asuudalgui barichdag nuhruus sanhuugiin haraat bish bol ohin n tomortsiim chini uhaan muutai erd neg uhamsariin shanaa uguh bhda. Ene odoo urgeljlel bii geed tugsguh bsn bha gej bodoj bn. Ehnii bulegt lav uchrah tavilantai ulsuud uulzsan tuhai l yum shig bn lol

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.