Сингл ээжүүд ч бас хайрлаж, дурлаж, болзох эрхтэй! Хөөрхөн хүүхэд чинь танд яалаа гэж садаа болох билээ? Харин ч тэд таньд олон давуу талыг бий болгосон. Та бол амьдралын их босгоны наана яахаа мэдэхгүй зогсож байгаа гэнэхэн охин биш, харин аль хэдийн тэр “том хаалгаар” нь ороод, дотор нь зогсож байгаа туршлагатай, өөртөө итгэлтэй бүсгүй. Гэхдээ дараах 7 зүйл дээр анхаарахаа мартав аа.
1. Асрагч таныг орлохгүй!
Таны хувьд хамгийн эрхэм нандин зүйл бол та өөрөө ч, таны болзоот залуу ч биш, харин таны хүүхэд юм. Тиймээс хичнээн дурлалаар жигүүрлэгдэж, “тэнгэрт хөөрсөн” байлаа ч, та хүүхдийнхээ төлөө ойр ойрхон “газарт бууж” байгаарай. Хичнээн сайн асрагч хөлсөлсөн байлаа ч, та олон шөнийг хайртынхаа гэрт өнгөрүүлж болохгүй. Хэн ч тэдний хувьд таныг орлохгүй юм.
2. Болгоомжтой бай
Хачин сонин эрчүүд хаа сайгүй. Тэдний дунд “юмтай”, эсвэл бүр “юмгүй” хүмүүс ч бий. Ганц бие ээжүүд өөрөөсөө гадна бас хүүхдүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх шаардлагатай тул сайн мэдэхгүй хүнээ гэртээ уриад хэрэггүй. Гэрээ зааж өгөхөөсөө ч өмнө цаадахаа бага зэрэг судлаарай. Та далдыг хардаггүй учраас, ямар арьсны цаана хэн байгааг мэдэхгүй. Гэхдээ сэрэмжтэй байна гэдэг, хүнд итгэхгүй байхаас өөр зүйл гэдгийг сана.
3. “Аав”-ыг бага дурс!
Ядаж эхний үед. “Энэ миний охины шинэ аав”, гэх юм уу, “Хүүгийн маань эцэг бид хоёр анх…” гэсэн яриаг цухуйлгаад хэрэггүй л болов уу? Хүүхдийнхээ дэргэд ч аавыг нь санан үгүйлж байгаагаа, эсвэл үзэн ядаж байгаагаа харуулах хэрэггүй. Та хүүхдээ аавдаа дургүй болоосой гэж хүсэхгүй байгаа биз дээ. Тиймээс сөрөг энерги авчирдаг бодлуудаа холдуулаад, шинэ амьдралаасаа таашаал ав!
4. Хүүхэдтэйгээ бүү танилцуул-одоохондоо!
Үнэнтэй нүүр тулцгаая. Та өөртөө болон хүүхдүүддээ тохирох сайн эрийг олохын тулд өмнө нь хэд хэдэн таарамжгүй эрчүүдтэй учрах байх. Тиймээс үнэхээр бат бөх харилцаатай болохоосоо өмнө хүүхэддээ болзож байгаа эрээ танилцуулах хэрэггүй. Тэд түүнийг магадгүй шинэ аавыгаа гэж ойлгох болно. Харин дараа нь ямар нэг шалтгааны улмаас салах болчихвол түүнд бүр л хүндээр тусна.
5. Мөнгөө хямгад
Эх хүнд аавуудаас илүү төсөв хэрэгтэй болдог. Хүүгийн хөлбөмбөг, охины баллетын төлбөр, нялхын памперс гээд л. Эрэгтэй хүнээр бүхнийг даалгах нь нас биенд хүрсэн бүсгүй хүний хувьд эвгүй байж болох ч түүнийг өөрөө төлье гэхэд нь битгий дургүйц. Танд мөнгөө үрэх хангалттай олон зүйл бий шүү дээ.
6. Өөрийгөө бүү гол
Бага зэрэг унжсан хөх, сул гэдэс таныг өөртөө итгэлгүй болгож чадахгүй. Та өөрийгөө өмнөхөөсөө тачаангуй байхаа больсон гэж бодож байж магадгүй гэхдээ таны төлөө санаа тавьдаг эр хүнд тийм жижиг зүйл хамаагүй байдаг. Надад итгэ. Мөн эрүүл хооллож, эрүүл амьдралын хэв маягийг баримтлан идэвхтэй хөдлөөд байвал засрахгүй зүйл гэж үгүй шүү дээ. Тэгээд бас хөхнийхөө хэмжээнд яг тохирсон даруулга зүүчихэд л та улам дур булаам харагдаж болно.
Харав уу? Ганц бие ээжүүд дурлаж болохгүй гэсэн заалт хаана ч байхгүй байгаа биз. Танд ч бас бусадтайгаа хуваалцах сингл эхийн болзооны туршлага байгаа бол сэтгэгдлээр бичээрэй.
12 Comments
ger bvltei hvmvvs eleg bcten uy vnen ene vnen.gehdee gyriltai shuluu dyrgui ch idseer bn.vgvi bol buun har vvl.vvnd l yalgaa bga bh.bysad tal dr ontsiin yalgaagvi dee adilhan udurt 3hool idej 8tsag yntaj ajil turluu hj bn.yamarwaa um zaawal 2taltai neg n sn bn gsn oilgolt haa ch bhgvi.ganz bie eejvvd aawyydaa herwee ta nar uursdiiguu zowj bn gj uruwdvvlj bwal nuhurtuu zodyylaad umuu araaraa tawiylaad zagnyylj haraalgj ehner n hardaj hervvl hj bj syyh gazargvi bolgodg nuhur n arhi yyj hervvl hiidg mungunii asyydal tasardaggvi ger bvlvvdiig zowdoggvi gj bodj bnu.amidraliin neg heseg chn hairtsaglagdaan bn tvvneesee garaad jinhene tom hvmvvs nasand hvrsen hvmvvs boltsgoo.
ganzaaraa hvvhdee usguj yawaa aawyyd eejvvd bn.ted nart syl tal bga.ger bvltei hvmvvs harin tedniig bodwol asyydal n hawigvi ilvv.uyy muriitssun ch belen bn.ganz bievvd nztai hamt yntdag.bhgvi n so um.taalagdhgvi bol uur hvntei nz bolh bolomjtoi.hvswel hvntei syychihaj ch bno.harin ger bvltei hvm
tiim shuu. gants bie saikhan busguichuud zunduu. erchuuded helehed jargaaj chadahgui bol zugeer l orhi hangalttai amidral uzsen ted nar gej helii
Hoorhon ih zov bodoltoi yum gants biy eejuud bas l uhaan tevcheer hat suusan haragddin shuu bas bus erguu eejuud bh l yum huuhdee ch oorigoo ch bodohgui eriin araas guigeel, ih aidastai baidagiim shig bgaan gantsaaraa uldchih vii gdg yum boluu eswel huuhdee gantsaaraa osgohod hetsuu sanagddiimuu er haisan ulaan tsagaandaa garsan ni ch bhiim,gehde amidral baylag sanaa zov bhad zaya zov ygaad dahin hair durlaltai uchirch shan amidarch bolohgui gj
Сайнуу? Сайхан л мэдээлэл байна. Ганц бие ээж гэхээрээ л буруу замаар явсан улс гэж боддог тогтсон ойлголт байх юм. Миний нөхөр л лав илүү мөнгөтэй чадалтай хүн хайгаад явсан. Энэ явдал надад өдөр болгон амьдралд бууж өгөхгүй байх тухайг сануулдаг сайн талтай. Эхнэртэй эрчүүд бол зүгээр л зугаа цэнгээн, сонирхлоороо л ганц бие ээжийг илүү харна шүү дээ. Миний хувьд өөрийн минь хүүхдээс ялгаагүй болохоор 1000 сайхан эр байсан ч эхнэртэй эрийг хүний тооноос хасдаг. Цаана нь надтай л адил нэг бүсгүй ханиа хүлээгээд байж байгаа. Монголын амьдрал хэцүү болоод гээд л хүн болгон сэдэв болгосон энэ үед ядаж айл гэрийн амьдрал түвшин амгалан байгаасай. Охиноо том болоод хүний зэрэгт хүрсэн хойно л би дахин болзоно, дурлана. Амьдрал баян шүү. Ганц бие ээжүүддээ амжилт хүсье.
Sain hoid etseg bolchih btugai sain etseg bolchih zaluus ch tsuun bhiin bn sht
..h
Ганц бие ээжүүд минь битгий л хүний нөхөр булааж хүүхдийн нулимас бараарайлаа тэрийг л захья.
Er hunguigeer hedii boltol yavah bilee. Er hun uzelgui amidarchihsan tuuh bhgui shuu. Emegtei hun setgel saitai bol saihan amidardiim daa.
Gants bie bh ni ilvv amar amgalan yumoo.
kk , er hun heregguie
Goyo yumoo yamruud n ingeed durlaliin burhanii sumand n urtuud baidgiin bulda mani met n bol naidvartai bultaad bdym shig bhyn