З.Одгэрэл: Би хүний наймааны хохирогч болно гэж бодоогүй

57208020

-ТЭНД 7 МОНГОЛ, 2 ОРОС ОХИН БАЙСАН-

Бусдын худал амалсанд хууртаж, хүний наймааны хохирогч болсон З.Одгэрэл бүсгүйн эгчийн яриаг өчигдөр бид уншигч танд сэрэмжлүүлэг болгон хүргэсэн билээ. Өнөөдөр бид охид, бүсгүйчүүддээ хүний наймааны золиос болох аюул тун ойрхон гэдгийг сэрэмжлүүлэх зорилгоор З.Одгэрэл бүсгүйтэй ярилцсанаа хүргэж байна.

new_banner

-Эрээн рүү хэзээ, хэдүүлээ гарсан бэ?
-Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр анх тавуулаа байсан. Хил дээр хоёр охины бичиг баримтын хугацаа дууссан учир буцсан. Цааш надтай хамт 17 настай нэг охин, бас Мөнхжин гэдэг охин гурван сартай хүүхдээ аваад хамт явсан юм. Х эгч биднийг дагуулж явсан. Очоод биднийг өвөрмонгол эмэгтэйтэй танилцуулсан юм. Би хүний наймааны хохирогч болно гэж бодоогүй.

-Ямар ажлаар урагш гарах гэж байгаагаа огт мэдээгүй хэрэг үү?
-Мэдээгүй. Зоогийн газар ажиллана гэж бодсон. Долоо хоноод хүрээд ирэх юм чинь гээд явсан. Бид урагшаа гарахын өмнө Чулуун овоонд айлд уулзсан. Тэнд байсан охид дундаас би Мөнхжин гэх охиныг хоёр жилийн өмнөөс мэддэг байсан. Тэд хэлэхдээ “Очоод долоо хоноод ирнэ. Ирэхдээ доод тал нь сая төгрөгтэй ирнэ” гэсэн. Х эгчийн найз эмэгтэй “Надад үлдээгээд явчих” гэхээр нь хүүхдээ үлдээсэн. “Долоо хоноод ирчих юм чинь 100 мянган төгрөг өгчих” гэсэн. Х эгч хэлэхдээ: “Өндөр цалинтай ажилд оруулж өгнө. Тэндээ хамт байж байгаад цуг ирнэ санаа зоволтгүй, би сайн тусална” гэсэн.

-Очиход чинь ямар нөхцөл байдал угтсан бэ?
-Маш хүйтэн байсан. Өвөрмонгол эмэгтэй Зээлийн захын урд цагаан өнгийн жийп машинтай ирээд, биднийг цааш авч явсан. Хаашаа явсныг ч мэдээгүй. Өвөрмонгол эмэгтэйн цайны газар очиж хоол идсэн. Хоол идэж байхдаа “Та нар ямар ажил хийх гэж ирснээ өөрсдөө мэдэж байгаа биз дээ” гэж асуусан. Бидний хэн ч дугараагүй. Халиунаа бидний өмнөөс “Мэдэж байгаа” гэж хариулсан. Өвөрмонгол эмэгтэй Халиунаад “Чи энэ хоёр охинтой хамт яваад хувцас, будаг авчих” гээд бид хоёрт тус бүрд нь 300 юань өгсөн. Зах орж хувцас аваад, буудалдаа ирээд “За та хоёр хурдан нүүрээ будаад, хувцасаа өмсөөд, гараад ир. Зургаан цагт бэлэн байна шүү” гэсэн. Анх очиход буудлын орчин, буудалд байсан охид их аймаар санагдсан. Тэнд долоон монгол охин, хоёр орос охин байсан. Өөрийгөө Одгэрэл гэж танилцуулахад, “Нэр чинь таалагдахгүй байна. Чамайг Жижгээ гэж дуудаж байя гэсэн. Бид буудалдаа хэд хоноод, гадуур гарч, хувцас авах гээд “Зээлийн зах ороход бидэнтэй заавал нэг хүн явдаг байсан. “Зугтаж магадгүй, сайн хараарай” гэж хамт явах хүндээ захиад, бид нартай хамт явуулдаг байсан. Нэг буудлын өрөөнд хоёр монгол охин байдаг. Тэгээд өдрийн цагаар гаднаас цоожлоод, хаашаа ч гаргадаггүй.

-Чи биеэ үнэлэх ажил байна гэж хэдийд мэдсэн юм бэ?
-Анх очоод Өвөрмонгол эмэгтэйтэй уулзаад мэдсэн. Тэгээд их айсан. Тийм дарамтад орж, биеэ үнэлнэ гэж бодоогүй. Хамт явсан 17 настай охин Халиунаа эгчийг “Их аймаар хүн, битгий уурлуулаарай” гэсэн нь санаанд ороод би юу ч хэлээгүй. “Би гадаад хүмүүстэй унтаж үзээгүй. Би айгаад байна” гэхэд өвөрмонгол эмэгтэй “Зүгээр ээ, яав л гэж. Найз нар чинь зөндөө байна” гэсэн.

-ӨВӨРМОНГОЛ ЭМЭГТЭЙ БИДНИЙ БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛЖ ОЛСОН МӨНГӨӨ ДАРГАДАА ӨГДӨГ БАЙСАН-

-Охидын биеийг хэрхэн үнэлүүлдэг байсан бэ?
-Орой зургаан цагт буудлын үүдэнд хувцасаа өмсөөд, нүүрээ будаад, буйдан дээр бэлэн сууж байх ёстой. Тэгээд буудлын үүдэнд өвөрмонгол эмэгтэй нөхрийн хамт зогсоод “Хүүхэн байна. Шинэ хүүхэн байна. Үзэх үү?” гээд оруулж ирээд, биднийг харуулдаг. Орж ирсэн хужаа нар дуртай охиноо аваад гардаг байсан. Би тэнд очихын өмнө төрөөд удаагүй, үсээ хусуулсан байсан. Тийм болохоор намайг олон хүн авдаггүй байсан. Охидын биеийг янз бүрийн үнээр үнэлүүлдэг байсан. Хүн орж ирээд “Энэ охинтой нэг удаа унтъя” гэх юм бол 150-200 юань. Харин хоногоор бол 500 юань. Тэндээс хоногоор авч гараад, өөр буудалд очоод, өглөө буцаж 9 цагт ирсэн байх ёстой байдаг. Хоцорвол бас торгуультай. Өр нэмэгдээд явчихдаг юм. Өвөрмонгол эмэгтэй бидний биеийг үнэлүүлж олсон мөнгөө аваад, даргаа ирэхээр өгдөг байсан.

-Өрөнд ороод төлсөн гэж дуулсан. Ямар өр нэхээд байсан юм бэ?
-Замын зардал хоол унд буудлын мөнгө чинь нийлээд 2000 болсон шүү төлж дуусгаад яв гэдэг байсан.

-Гэрийнхэнтэйгээ хэрхэн холбоо барьж, хэрхэн нутагтаа буцаж ирсэн бэ?
-Солонго гэдэг охин найз залуу нь их хартай гээд нууцаар утсаар ярьж байхыг би хараад түүнээс гуйж залгасан. Би хүүхэддээ маш их санаа зовоод, бас санаад байсан (уйлав.сурв). Тэгээд залгаад, хүүхдээ асуухад Мөнхжингийн найз, Цагаан байранд байдаг хүнд аваачиж өгсөн гэдгийг мэдсэн. Би эгч рүүгээ “Очоод аваарай. Энд их хэцүү байна” гэж уйлаад залгасан юм. Сайн ах, эгчийнхээ ач буянаар Монголдоо ирсэн.

Ярилцсан баярлалаа.

У.УРАНЦЭЦЭГ
SOURCE: medee.mn

10 Comments

  1. kkk says:

    p3da nar chin maluud bdag yumuu?daraa ni medeegui geed l shaagaad bhiin harvaas oilgomjtoi bhad haashaa yum be?durtaidaa shaaj bgoo oilgomjtoi

  2. harley88888@yahoo says:

    jujig jujig

  3. dorlig says:

    Durtaidaa yavchaad hudal burah yum daa. Bidniig ogt meddeggui gej boddog bh zevuun shulmas.

  4. Dajgui zaluu says:

    Ertnii greece rome ter chigeeree biyeg hucheer uneluuldeg bsisan ter zagvar yag odoonii ter chigeer ni huulsan orchin uyein zagvar ni. Hun turluhtun ugui bolson tsagt ene biyee uneleh process ugui boloh bh.

  5. Zul says:

    Zassa ene yriltslga vnen hudlaa bn
    Ene huuhn l mon yu hiih gj bsnaa medku ywhaa 
    Tgd honogor bol 9s omno irh est gej bn tim l hvni naima horio deglmd bsin bol honogr ywj bhda zugtah chin haachaaw mangr hvn huurj bgm shg ym yrihi

  6. konsul ni hurtel hoogood diildguim geh chin bilee , gol ni baga nasnii ohidod l ih uhuulga surtalchilgaa hunii naimaa har tamhi zergiin seremjluuleg hicheeliig dund angias ehleed zaaval zohiltoi uchir ni yaduu buurai ornii yadarsan ailiin ohidiig oniloh ni ene gemt hergiin gol arga helber 

  7. Hun yr ni bolovsrol medleg muutai bh tusmaa amarhan hunii hool bolhiimdaa zailuul

  8. Ed nar odoo bogluu heer gazraas yvj bgaa bishdee haa saiguil medeeleed bhad zoogch 7 honogiin 1 say gd guya algadaad yvj l bdg kkk todorhoishde meden budilaad buur joohon ohiduud l huurtagdaad yvj magadguim tuunees nas biyd hursen busguichuul teneg l bish bol iim teneg ajiliin sanald itgeed yvj l bdg unen duurtsen duurtsen maluud bhiimaa 

  9. zochin says:

    za za mongol okhiduud yadarsan ni ereend bie unelj
    miss model nerteinuud ni gereegeer zagvar umssun nertei Singapor HongKong Makaod bie uneleed l yavdag ni nuuts bish
    ted nariig khen ch khuchilj khoridoggui uursduu sain duraaraa l bie uneldgiig Khukh khotiin Konsuliin khun yarij l baisan HongKong-d manai neleed olnii tanil zagvar umsugchid tom buudald duudlagaar irj baisniig medekh l yum bna
    Tegeed end tend khund medegdekheeree khunii naimaa ene ter geed zokhiol yariad l…

  10. залуу says:

    Өчнөөн олон охин олон улс оронд олон жилийн өмнөөс золиос болсон гэж бүх л сувгаар уншиж сонсож үзсэн баймаар юм даа.Угаасаа биеэ үнэлэхээ явж байгаагаа мэдэж байсан байна.Одоо худлаа жүжиг тоглож байхгүй юу. эрээнд очоод 7 хоногт саяыг олдог зөөгчийн ажил байнаа гэвэл юу л гэж цаадуул чинь ажилд хойрго залхуу монголчуудаар хийлгэх вэ дээ.Бас манай энэ наймаачид ч эрээнээс эд бараа шахцалдан чихдэлцэн хүч бяраа үзэж зөөхгүй тэндээ 7 хоног ажиллачаад ирийшд.Ийт дүүүп юмуу хаашаам шал энгийн юм байхад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.