Би одоо 30-тай маш их ганцаардаж байна. Саяхан найз залуудаа хаягдсан. Одоо болно доо. Найз залуутай болохыг ямар их хүсч байлаа даа. Ингээд л эхэллээ гэж бодсон ирээдүйн төсөөлөл маань будаа болсон. Би хэтэрхий их хичээж, хэтэрхий их эрхэлж, тунирхжээ. Түүнийг минь тэр минь ойлгосонгүй надаас явлаа. Ганц бие явсаар байгаад хүнтэй хамт байх гэдэг надад зүүд мөрөөдөл шиг болж ирж байна.
Яг одоогоор би маш их ганцаардаж байна. Ажлаа хийх гэхээр чадахгүй юм. Сатаарах олигтой зүйл ч гарч ирэхгүй байна. Ядаж байхад эх орноосоо хол байгаа болохоор очих газар ч алга. Өдөржингөө өөдрөг царайлж үзлээ, хөөрхөн болж нүүрээ будлаа, гоё хувцасаа өмслөө. Уйтгарлаж гуниглаад болохгүй сая бүр мэгштэл уйллаа. Нас 30 хүрэхлээр өөр мэдрэмж авдаг юм байна.
Өмнөх амьдралаа тунгаан шүүж энэ тэр, хийх зүйлээ мэдэж байгаа ч хамт ярилцах ч хүн алга. Арайчдээ ийм байж болох уу? Би яг яасын. Найз нөхөдтэйгөө холбоо барихаар завгүй байгаад байх юм. Аймаар утга алга. Шаал инээд хүрмээр элгийн байдалтай байна. Хараал идсэн ажлаа дуусгаад буцах минь. Би ер нь энд юугаа хийж байгаа юм. Дотор онгойчихлоо.
Аан тийн нэг зүйл ойлгож авсан, саяны залуу маань надаас хэдэн хүнтэй үерхсэн, би хэд дэхь нь вэ гэж асуудаг байсан. Тэгээд өөрийгөө анхных биш гэдгийг ойлгонгуутаа би нэг тийм сэжигтэй санагдсан байх л даа. Ийм залуус зүгээр та нар одоо хэддүгээр галав юүлсэн үеэс гэнэт орж ирсэн юм…
21 Comments
Bitgii jaahan ohin shig yu yunii duhand hurelgui duralj gui nz mini odoo bol jinhene erchuudtei uulzaj hen ni henbee gedgiig tanihtaigaa bolson uy zarim neg ni zugaa tsengel hooj irne zarim neg ni hair enhriilel husj irne zarim ni sex geel uchral buhen oor shuudee ter bolgond dasaad baiv yvah neg ni yvna l biz sain l biz gsen shig bodoj bai oodrog bai oortoo anhaaral tavi tgeed ted ergej butsdag l yum ter uyed bitgii ergej zuuraldaarai buh yum ongots shuudee buh zuil ongorch oddog horvoo tsag tsagaaraa bdaggui hoino buh zuil saihan bolnoo
Бие сэтгэлээ сэргээдэг харчуудтай танилц л даа эхнэртэй ч бай хамаагүй. Гол нь цэвэрхэн соёлтой эмэгтэй хүнийг хүндэлдэг өвчингүй секстээ сайн байхад л болоо. Ганцаараа явахад юу нь муу байхав . Дөнгөж 30 гарч байна гэдэг чинь Цээлийн хараахай шиг цэнгэж явдаг үе. Сэтгэлээр унаад байх юм огт байхгүй
секс.мн хантайгаа байхад ганцаардана л гэж байхгүй шүү тэ ???
Их хүсэхээр хясдаг юмаа. Чи гэхдээ баярлах хэрэгтэй. Наадах чинь бас нэг туршлага болоо л хоцорлоо гэсэн үг. Гол нь хүүхэдтэй болж хоцроогүйдээ баярла. 30 гарлаа гээд яадын. Зүгээр л өөрийнхөөрөө сайхан амьдар. Наад залуу чинь угаасаа чамайг гэх сэтгэлгүй гадаадад биологийн хэрэгцээгээ хангах гэсэн л амьтан байна. Асуусан асуулт энэ тэр бол зүгээр л ядмаг шалтаг байна. Хэдэн сарын дараа чи шаал өөр болно. Гол нь өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй.
Өөөөө. олон жилийн өмнө анх MTV үзээд хоооо гэж боддог байж билээ. ккккккккк
Сурталчилгаа гэж ийм айхтаршүү тэй?
Ганцхан чи л AXE-ийг ойлгов шив…….. бусад нь харин no.
Хаяж, хаягдаж бж сэтгэлийн тэнхээ суудаг юмаа энэ бол амьдралын зам. Дараагийнхийг нь олтол хугацаа орно. Тэр нь ч дээр тэр хугацаанд чи үймэрч сарнисан сэтгэлээ эмхлээд дараагийн мэлхийг үнсэхэд бэлэн болсон бх хэрэгтэй. Эцэст нь чамтай үлдэж, амьдралыг авч явах хэн нэгэн гарч ирнэ. Тэр үед өчнөөн асуудал гарч ирж дахин ганцаар баймаар санагдана. Энэ бол амьдралын үнэн. Тэрхүү үнэнийг сэтгэл өөдрөг, өөрийгөө зоригжуулж хичээснээр зовлонт орчлонг зүдэргээ багатай давдгиймаа. Иймд алхам бүрдээ амьдралдаа баясаж явахыг хичээ
Болор H цагтаа АХЕ байлдан дагуулдаг дэзодрант блаа,тийм үү ?
Чи тэр залууд таалагдаагүй. Тгээл шалтаг хайсан н тэр.
Az jargal n ganc ereer hyazgaarlagdchihdag uchuuhen yertuntstei ulsuud busdaar zaalgah geed guigeed bdg n haramsmaar yum da.
Ternees huch hereglej durgui lamd sahil hurteeh geed bga bishde hun yer n saihan amidrahiin tuld zaaval hunii aya ev harj amidrah shaardlaga bhguishde. Gehdee mongolchuud zaaval hen negend hariyaluulsan emegteig arai deeguur uneldeg bj magadgui ee, delhii haashaa ergeed bgag zarim n medreh ch gui tuuj yavdag biz. Uursdiiguu haahna yavaag ch uhaarq ulsad yugaa ch zaahav shanagan dotroo bol zuv l gej setgej bga. Terneesee halisan yum huleej avah oron zai bhgui bhoo
Gegeenee шиг тэнэг гичий өөрөө эр хүний аяыг олж чадахгүй хаягдчихаад өөр хүүхэнд зааж чадлаа юу
sain saihan mongol erchuud bdag aa, blgui yaahavde. daanch ted nar ni denduu tsuuhun yumda. niit mass ni tegd irgenshsen ornii dundaj zaluutai haritsuulsan ch ugui yadaj setgelgee bolood manner ni hetsuu. mongoloor duuren gants bie emegteichuud geh, ug ni neg ih olj shilehgui bol hoorondoo tegd taaraad boldoggui l yum bhda, ene tsever toonii asuudal yumuu. esvel gaigui heden zaluugaa bulaatsaldaad iim bdal uuseed bnuu. manai erchuudiig uneheer yaahiig helj medehgui gej ter neg hunii heldeg unen, truth hurts, bariad idchiv kkk bodit baidal iim l bn, hetsuu hetsuu
Ene baitugai yum unshij sursan bolood l del-n diplomiin ajliig yadaj shuurhai guilgej harsan blgui.
Gancaardlaad gadna bas naad niitleliin ezend uur asuudal bnaa ain. Uuriiguu bayasgaj, az jargaltai bailgaj suraagui neg yosondoo uuriiguu hairlaj chadq nuhtsul taviad bdgiin bn. Neg zaluutai uyatai bjiij l heseg goy bh bolno neleed heden naizuudaar zaaval hureeluulj bj l goy gj toocno ch gediimu. Iim hun huuhedtei bolvol uurchlugduh bolu bur zovoogood hayachihiin bolu. Uguh iluu garah yumgui bj busdaas nehsen goridson yum butel muutai l sanagddiishde
del odoo dissertatsi hamgaalj bga bishde
zvgerde bvsgvi mine. Biti uitgarla. Gantsardal dundur gangan shaana gdg bizde. Gegeeleg sxan chanara gargad, vzesgelen gogoro xotin chimeg bolod yawxad zaluus bid chamru xarad l… Chamaig jargaad l… Amidral bayrlag shv bvsgvi 🙂
gegeencom ih medemhiireh ym aa. uhriin hoshnogo dolooj uzsen ym uu. hed hursen hugshin bandi ym bol doo
30 garsan huuhnii anhniih bish gedegee medeed zugataj bgaa bol yu ch geltei bilee dee
Тэр секстээ муу хаалттай охидод дуртай гэнэ үү. Эрэгтэй хүмүүс секст муу хүүхнүүдийг хайрладаг юм уу үнэхээр эрчүүд минь тийм бодолтой явдаг гэвэл секст дуртай хүүхнүүд нь тэгээд яахын
Зүгээрээээ хөөөө, Ааандаааа аятайхан болно,ганц хоёр сэтгэл хөдлөл байлгүйл яадгийн хүн юм чинь. Аааа харин тэй 30 хүрээд(нас цааш жаахан яваад) толгодоос жоохон уруудад гэлдэрч шаргидаад, энергиэ гамнаад бас гэмээс эмээгээд амьдралыг ажаад, үдийн наран хэлбийж байхыг хараад сажилхад бас л өөр өнгө сэтгэлд амтагдана шүү.
Хүмүүсийн ярихыг сонсох нь 40 хүрэхээр бас өөр болдог гэнэ сонин шүү тэй?
50 болвол яахын бол бүү мэд…
Одооны энэ сэтгэл бодол нь зандан залуучуудыг би ч гэсэн ойлгодоггүй юмөөө. Нэг л ариухан сахусан тэнгэрүүд зүгээр, хаанаас хэзээ бууж ирсийн бүүмэд.
Би лав AXE дүрхээгүйл байлтай чи ч гэсэн, сүрхий буугаал ирхийн тэд нар…
Монголд дүүрэн ганц бие залуус бна гэхдээ ихэнх нь бүсгүйчүүд. Би ч гэсэн чамшиг Один-оороо одоо болтол явжийн, болох л байх гэж бодох юм. Гэхдээ мэдэхгүйээ юу болохыг.
Жч: AXE-ын тухай гэхдээ зөвхөн эрчүүдийг дүрсэлсэн болно. Зүйрлэл ойлгох чадалтай хүн ордог гэж боддог энэ сайтад.
https://www.youtube.com/watch?v=9bGQMKYw4SM
Hehe iim hunees hen ch bultah l yum bn busdaas hamaaruulj jargaltai bh esehee shiiddeg ain. Yer n naiz nuhud chini ch az jargaltai hund l tatagdana u bolohoos ingej bainga nuhtsul tavidag olon yum gongonoson hund nad shig turliin humuus lav tsagaa urehgyil yum bn. Uuriin gsn bayalag yertunctei busdad iluu garahaar sanal bolgohoor ih setgel hair chadamj bololtsootoi bish bol busdaar dutuugaa nuhuh gej buu vampir shig dairch bgarai. Heterhii olon jil single yavchihaar iim desperate yahaas ch bucq geech n bolchdiin bhda. Gancaaraa bhda ch gancaardaj uzeeguim bnaa. Harin ch goy bdg shd. Ter olon gongonoson ulsuudaas hol yag uuriinhuuruu kk
Гайгүй байхаа. Чи гадаадад гэр бүл, найз нараасаа хол байгаа болохоор ганцаардаж байгаа. Гарч coffee shop ор. Хүмүүстэй энгийн харилцаа ярьж бай. Тэр найз залуу монгол бол тийм хуучинсаг үзэл бодолтой байх байхаа. Монгол залуучууд тэнэг байсан ч худлаа байсан ч секстээ муу хаалттай охидод дуртай. ха ха хэтрүүлчихвүү ихэнхдаруухан заулуучууд тиймэрхүү хандлагатай. тэгээд үүнийг уншаад сэтгэлийн тэнхээтэй байгаад зорилгоо биелүүлээд эх орондоо ирээрэй. сайн нөхөр олдноо хэрэв чи сайн хүн бол. Хэзээ ч битгий бууж өг.
Ганцаардал гэж юу вэ? Хэзээ ч ганцаардахгүй байж болох уу?
Ганцаардах нь эмгэг үү, эсвэл утга учир уу? Зарим хүн ганцаардлаас айж, зүрх сэтгэлээ сонсох бүхий л арга замыг хаачихдагаас болж гэмт хэргийн сэтгэхүйг өөртөө бий болгодог бол зарим нь ганцаардлыг ухаалгаар сонсож, “түүний” юу хүсээд байгааг нь хүлээн зөвшөөрч, тайтгаруулж сурсан байдаг . Тэгвэл өөр нэг хэсэг буюу цөөнх нь ганцаардлыг овжин ашиглаж урлагийн бүтээл болгон түүхнээ үлдээсэн нь өдгөө бидний нүд, сэтгэлийг баясгаж байна.
Ганцаардал бол хүн төрөлхтний мөнхийн зовлон бөгөөд хүн төрөлхтөн ганцаардлыг даван туулахын төлөө амьдарч, нийгэмшиж, зугаа цэнгэлийн газруудыг үй олноор нь бүтээн босгож, урлагийн бүтээл туурвиж, нүд сэтгэлээ хуурах боломж бүхнийг бүтээн босгосныг бид харж байна. Тийм ч учраас өнөөдөр зугаа цэнгэлийн газрууд болон цаг нөхцөөх арга хэрэгслүүд нь мөнгийг уул овоо мэт хураах хамгийн хялбар арга болжээ. Яагаад гэвэл хүмүүс цаг үргэлж ганцаардаж байдгаас л тэр. Яг энэ л шалтгаанаар хүн төрөлхтөн гэмт хэрэгтнүүдийг гэсгээх хамгийн оновчтой арга бодож олсон нь тэдний эрх чөлөөг хасаж, олон нийтээс тусгаарладаг шорон гяндан. Шоронд аймшигтай ганцаардал тэнүүчлэн явдаг бөгөөд гэмт хэрэгтнийг хүмүүсийн дунд яагаад байж болохгүй болсныг нь зүй ёсоор ухааруулдаг.
Судалгаанаас үзвэл тамхи татдаг эмэгтэйчүүд бүгд л ямар нэгэн хэмжээгээр ганцаардлаас үүдсэн сэтгэл зүйн хямралыг биеэрээ амсаж, туулсан байдаг. Түүнийг даван туулах хамгийн ойр дөт арга нь тамхи. Бусадтай хуваалцаж боломгүй сэтгэлийн зовлонд өртсөн эмэгтэйчүүд хэзээ ч түүнээс татгалзаж чадахгүй болтлоо тамхинд орсон байдгийн нууц нь ердөө л энэ.
Харин эрчүүдийн хувьд ганцаардах гэгч эмгэгийг мэдрэх ч сөхөөгүй болтлоо хөлчүүрэх ганц боломж бол архи. Сархадын аагинд согтсон ямар ч хүнд түүний амьдрал, ганцаардал нь хөгийн өчүүхэн санагддагаас тэд мансуурлын тэрхэн агшингаар амьдралаа солиход бэлэн болсон байдаг. Тэгвэл хэзээ ч ганцаардахгүй байж болох уу? гэсэн асуулт эндээс урган гарна. Хариулт нь “огтхон ч үгүй”.
Ганцаардана гэдэг эрүүл сэтгэхүйтэй хүн бүрт зайлшгүй тохиолдох ёстой СОРИЛ юм. Энд сорил гэж хэлэхийг анзаарав уу? Өөрөөр хэлбэл ганцаардал нь хатуу ширүүн, яхир чанга араншинтай амьдралыг даван туулах нэг талын сэтгэл зүйн бэлтгэл болж өгдөг учраас түүнээс зугтан дайжихыг хичээнэ гэдэг таныг хожим амьдралын өмнө цагаан тугаа өргөөд нэг насныхаа утга учрыг хогийн сав руу чулуудах эхлэл болж ч мэднэ.
Тиймээс ганцаардалд нэгэнт хүлэгдсэн бол та юуны өмнө түүнийг яг л ээж шиг нь АНХААРАЛТАЙ СОНСОХ хэрэгтэй. Учир нь ганцаардлыг үүсгэгч нь юуны өмнө хувь хүн өөрөө байдаг. Харин түүнийг хэрхэн жолоодох вэ гэдэг нь ганцаардагчийн сэтгэл оюун. Бүр тодруулбал хүн ганцаардлыг УДИРДАН ЖОЛООДОЖ болно гэсэн үг.
Яаж гэж үү?
Зарим хүн “сайн дураараа” ганцаарддаг. Энэ нь тэдэнд утга учир авчирдгаас л тэр шүү дээ. Ийнхүү сайн дураараа ганцаарддаг хүмүүс ихэвчлэн амьдралыг бүтээгчид байдаг. Тэд ганцаардалтайгаа илэн далангүй ярилцаж чаддаг бөгөөд үр дүнд нь үзгээ шүүрэн авч, бийр янтайгаа бариад урлагийн бүтээл туурвидаг.
Жинхэнэ ганцаардал жинхэнэ урлагийг бүтээж чаддагийг тэд амьдралаасаа суралцсан байдгийн нэг жишээ энэ. Харин өөр нэг хэсэг нь ганцаардлаа сонсохоос үргэлж айдаг учраас аль болох оюун ухаанаа самууруулах, цаг хугацааг мартагнах хамгийн хялбар аргыг эрж олохоор гадуур хувцсаа шүүрэн аваад зугаа цэнгэлийн газруудаар хэрэн хэсдэг байхад үлдсэн хэсэг нь ганцаардлаа муйхраар таслан зогсоохоор олс, дээс барин өндөр байшин руу мацах юм уу, буруутныг эрж олохоор бухимдана. Хүн бүрт урлагийн авьяас байдаггүй тул та үзэг цаас бариад ганцаардлаа сонс гэх нь тийм ч оновчтой хувилбар биш.
Бид инээмээр байсан ч инээхгүйг хичээж, уйлмаар байсан ч нулимсаа тэвчин шүд зуусаар хэдэн жил, сарыг элээх нь бий. Хэрвээ танд сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй ярилцмаар, гэнэт чангаар хашгирмаар, холын хол тэнүүчлэн одмоор, үгүй бол бүр хангинатал дуулмаар, уйлмаар сэтгэгдэл төрөөд байх болсон бол та ганцаардлын тун ХҮНД ШАТАНД өөрийн мэдэлгүй орчихсон байна гэсэн үг.
Тэгвэл энэ бүхэн гарах ёстой зүйлсээ ЦАГ ТУХАЙД НЬ ГАРГАХГҮЙ байсантай л холбоотой. Зарим хүн кино үзэж байхдаа дэргэдэх нь нулимс унагаж суухыг харвал арчаагүй доройг нь шоолон инээж, ингэснээрээ дэлгэцэн дээрх гунигтай агшныг мартагнан өнгөрөөхийн сацуу сул доройчуудын эгнээнд өөрийгөө оруулчихалгүй авч үлдэх гэж хичээж байхтай бид цөөнгүй таардаг. Тэднийг харин ч шоолон инээх хэрэгтэй.
Хүний нулимс, инээд хоёр маш их эрч хүч агуулж байдаг зүйл. Тэрхүү эрч хүчийг өөрөө өөрөөсөө харамлаж сууна гэдэг бие сэтгэлээ ганцаардлын харанхуйд сайн дураараа төөрүүлж байгаагаас өөрцгүй. Тиймээс уйлмаар санагдсан бол уйлж, инээмээр байгаа бол өөрийгөө хүчээр хорьж доромжлолгүй инээх л хэрэгтэй. Хөгжилтэй орнууд өөрийгөө хүндэтгэдэг хүн бүр сэтгэл зүйч эмч дээр нэг бус удаа очдог. Тэд сэтгэхүйн өвчтэйдөө юм уу, оюуны хомсдолтойдоо тийм алхам хийж байгаа хэрэг огтхон ч биш.
Хүний сэтгэхүй гэдэг цаг үргэлж дүүрч, дундарч байдаг нэг төрлийн сав учраас түүнийгээ хэн нэгэнтэй ХУВААЛЦАН ДУНДАЛЖ, ДҮҮРГЭЖ байх учиртайг тэд ойлгосон байдаг тул ийнхүү сэтгэл зүйч эмчид ханддаг байна. Гэхдээ бидний нөхцөлд ийнхүү байнга сэтгэл зүйч эмч дээр очоод байх боломжгүй учраас ойр дотныхондоо юм уу , найз нөхөддөө зүрх сэтгэлээ нээж байх нь чухал.
Хүмүүс яагаад бие биедээ хайртай гэдгээ илэрхийлж, түүнийг нь хүлээж авсан тохиолдолд хязгааргүй догдлон баярладаг вэ гэдгийн тайлал нь энэ. Тиймээс та өөртөө хандаад ирсэн хэн нэгний үгийг тас цохин хөөхөөсөө өмнө АНХААРАЛТАЙ СОНСОХЫГ хичээгээрэй. Ингэснээр та түүнийг ганцаардлаас булаан авч чадах төдийгүй өөртөө ч сэтгэл хангалуун үлдэх болно.
Нэг гэр бүлийнхэн хоорондоо ойлголцохоо больсон байх нь цөөнгүй. Энэ тохиолдолд тэд бие биенээ жигшин үздэг. Сайн анзаарвал тэдний дотор маш их уйтгар, ганцаардал буглан явсаар бөөн хар энерги болон хуралдсан байхыг та мэдэрч болно. Тийм айлд ороход нэг л хүйтэн, гэрэлгүй мэт санагддаг. Хар үүл мэт хуралдсан тэр энергийг тайлахын тулд ҮҮСГЭГЧИЙГ НЬ ОЛОХ хэрэгтэй.
Нэгэнт түүнийг олсон бол хамгийн гол нь тэр хүнийг анхааралтай сонсож, үнэн сэтгэлээсээ анд нөхөд бололцохыг хичээвэл хар энерги маш түргэн задран сарних болно. Ер нь ганцаардлаас үүдсэн хар санаа маш хэврэг зүйл байдаг. Ганцхан түүнийг задлан сарниах хамгийн ононвчтой аргыг л олох нь чухал.
Эцэст нь хэлэхэд удирдан жолоодож сурсан цагт ганцаардал гэдэг тийм ч АЙМШИГТАЙ ЗҮЙЛ БИШ бөгөөд харин ч таны амьдралыг утга учиртай болгож чадах Бурханы хишиг юм. Хэрвээ та яг одоо ганцаардаж байгаа бол таны зүрх сэтгэл танаас өөрийгөө хүндэтгэхийг шаардаж байна гэсэн үг. Бүр тодруулбал таны байгаа байдал зүрх сэтгэлээсээ ямар нэг хэмжээгээр дор орсон байгааг танд сануулж байгаа нь тэр. Тиймээс зүрх сэтгэлээ өндөрт өргөж, түүнд таарч тохирох эмийг эрүүл ухаанаар эрж олох хэрэгтэй.
Gants bie, nz nuhodgui bgaadaa gantsaardaagui bhaa, mungogui bolohooroo l tegj bgan. MAKE MONEY!