Жил болгоны 6 дугаар сард Хятадын Юйлинь хотод зуны хамгийн урт өдрийг тохиолдуулсан баяр болдог. Энэ баярын үеэр нохойн мах иддэг уламжлалтай тул зарим нохойн махны баяр гэж нэрлэдэг.
Энэ баярын үеэр ганцхан хоногийн дотор 10 мянга гаруй нохой нядалж иддэг тул ингэж нэрлэх нь зүйд нийцэх байх. Гэхдээ нанхиадууд бүгд энэ баяртай дуртай, нохойн маханд нугасгүй гэвэл хэтрүүлэг болох байх. Нохойн маханд дургүй хүмүүс бас байх.
Жишээлбэл, Ян Сяоюнь гэдэг эмэгтэй энэ баярын үеэр идэхээр зэхсэн нохойг худалдан авч амийг авардаг болоод нэлээд хэдэн жил болж байгаа аж.
Тэрээр 2014 онд Нохойн махны баярын үеэр 360 нохой худалдан авч хоол болохоос нь аварсан. 2015 онд 100 нохой худалдан авч аварсан.
Энэ бүхэнд Ян Сяоюнь нь нохойн амийг аврах зорилгоор 160 мянга орчим юань зарцуулжээ. Ян Сяоюнь 65 настай тэтгврийн эмээ бөгөөд урьд нь багш хийдэг байжээ.
2 Comments
Еэ бүү үзэгд амьдаар нь хуйхлаад байгаа юмуу? Ийм их нохой худалдан авч тэжээж, асарна гэдэг агуу сэтгэл байгаа шүү.
Nemer bdg l bhda odoo