ОРД БҮРИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВӨРМӨГЦ, ДУР БУЛААМ ЧАДВАРУУД

Zodiac_signs_Signs_of_the_Zodiac__a_beautiful_picture_on_a_black_background_047504_

Бүсгүй хүн бүхэнд эр хүний хайрыг татаж, дурыг булаах өөрийн гэсэн өвөрмөц нандин увидас бий. Од гаригсийн нөлөөгөөр хүн төрөлхтний “гайхамшигт хүйстэн” буюу бүсгүйчүүд бусдыг татах өөр өөрийн хүчирхэг чанаруудыг өвлөн төрсөн байдаг.

new_banner

Хонь

Хонины ордонд төрсөн бүсгүйчүүд асар сэтгэлийн тэнхээтэй, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэгч. Наалинхай ааш гаргаж эсрэг хүйстнээ татахдаа гаргууд бөгөөд нэг л урхидсан бол өөрийн болгохын төлөө юуг ч хийхэд бэлэн. Урхидсан эрээ өөрийн болгож байж л санаа амарна.

Үхэр

Энэ ордны бүсгүйчүүд загварын маш мэдрэмжтэй бөгөөд хувцсаа гайхамшигтай зохицуулан өмсөж сайхан харагдах нууцыг төгс эзэмшсэн байдаг. Бусдад сайхан харагдаж, анхаарал халамж анхаарал тавьж чаддаг тул ойр орчимдоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг.

Ихэр

Энэ ордны хатагтай нар бол харилцааны хувьд маш сонирхолтой харилцагчид. Тэд хошин шогийн мэдрэмжтэй бөгөөд хөгжилтэй хошин яриагаараа эргэн тойрныхоо хүмүүсийг хөгжөөх, бусдыг анхааралтай сонсох, зармдаа үл тоомсорлох, хэрэгтэй үед асуудалд ажил хэрэгчээр тун нухацтай хандан шийдвэр гаргах зэрэг хатагтай нарын эзэмших ёстой бүхий л чадварыг төгс эзэмшсэн байдаг. Энэ ордны бүсгүйчүүд хүчирхэг зан чанар эр нөхрөө амжилтанд хүргэх том хөшүүрэг болдог.

Мэлхий

Гэр бүлсэг бүсгүйчүүд. Нуугдмал, ичимхий дүр төрхтэй. Мэлхийн ордонд төрсөн бүсгүйчүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх дуртай, үр хүүхдийнхээ жинхэнэ халамжит ээж, хайртай хань, гэрийн сайн эзэгтэй байдаг.

Арслан

Маш эмзэг, олон зантай бүсгүйчүүд энэ ордод төрдөг. Зөрүүд, гөжүүд, хэн юу гэж хэлэх нь тэдэнд нэг их хамааралгүй гэж бодож өөрийнхөөрөө авирладаг. Ийм бүсгүйчүүдэд маш халамж анхааралтай, зан аашийг нь тэсэж, эвийг нь олж чадах тэвчээртэй эелдэг даруу нөхөр хэрэгтэй. Гайхалтай нь арслангийн ордод төрсөн бүсгүйчүүд бүх ордуудын дотроос эр нөхөртөө хамгийн үнэнч байх чадвартай нь байдаг.

Охин

“Гайхамшигт хүйстэн”-ий хамгийн ухаантай, ажил хэрэгч, байгаагаараа бусдыг татах чадвартай эмэгтэйчүүд энэ ордод төрдөг. Өөрсдийнхөө үнэ цэнийг мэддэг, биеэ барих чадвартай, боловсролтой. Үнэнч дурлалтайгаа учирвал хэзээ ч салж хагацах явдал гаргахгүй, бүх зүйлийг сайн сайхан байлгана.

Жинлүүр

Гайхалтай сайхан бүсгүйчүүд энэ ордод төрдөг. Тэдний хамгийн гол зорилго бол юугаар ч дутахгүй, зугаатай сайхан амьдрах. Энэ ордны бүсгүйчүүд гадаад үзэмж төрх, уран тачаангуй аалиараа олон эрчүүдийн зүрхийг шархлуулан байж цор ганц амрагаа сонгоно. Сонгосон амрагтаа харин үнэнч байж чадна.

Хилэнц

Хилэнцийн ордны хатагтай нар бол хэнээс ч хамаарахгүй амьдрахын үлгэр жишээг харин ч нэг яруу тодоор харуулах хүчирхэг бүсгүйчүүд. Гэсэн ч дотоод сэтгэлдээ асар их зөрчилтэй. Тэдний юу бодож, сэтгэж, төлөвлөж байгааг урьдчилан тааварлахын аргагүй. Ихэнх тохиолдолд тэд хамгийн шилдэгийг нь сонгож чаддаг бөгөөд насан туршийн сайн хань болж чаддаг.

Нум

Нумын ордны бүсгүйчүүдийн хамгийн хүчирхэг зан чанар бол хэнээс ч хараат бус бие даасан байдал. Эрх чөлөөтэй, өөрийнхөө хүссэнээр байх дуртай. Өөрийн бодол, амьдралын хэв маягтаа үнэнч. Эдгээр зан чанараасаа болж залуу насандаа нөхөрт гардаггүй.

Матар

Матрын ордны бүсгүйчүүдийн сэтгэлийн хөдөлгөж, гайхашруулна гэдэг бараг бүтэшгүй зүйл. Учир нь тэд тайван байдлаа хадгалж биеэ барих маш сайн чадвартай. Сэтгэлийн хөдлөл тэр болгон үзүүлдэггүй. Урдаа тавьсан зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд ойр тойрныг үл анзааран зөвхөн урагшилна. Тиймдээ ч амжилтанд хүрдэг. Иймд тэдэнтэй хайр сэтгэлийн харилцаа үүсгэе гэвэл амжилтанд хүртэл нь тэвчээртэй хүлээх болох нь.

Хумх

Хумхын ордны бүсгүйчүүд өөрөөсөө эхлээд бүх дэлхийг сайн сайхан болгон өөрчлөхийн төлөө төрсөн. Маш нийтэч тул түүнтэй харилцах, ойртон нөхөрлөхөд тааламжтай байдаг. Хумхын ордны бүсгүйчүүд ямар ч ордны хүнтэй сайн нөхөд болж чаддаг. Бие даасан, сайхан зүс царайтай, ажил хэрэгч бөгөөд хэнийг ч олон зүйлд зааж сургах чадвартай. Үлгэр жишээ хүмүүс.

Загас

Байгалаас заяасан гайхалтай авьяас чадвартай. Урлаг соёлын ертөнцөд од болон гялалзах охид бүсгүйчүүд зөвхөн энэ ордод л төрдөг. Ямар ч хүнтэй эвтэй найртай харилцаж сайхан уур амьсгал бүрдүүлж чаддаг. Бүх ордны хүнтэй нөхөрлөж чадна. Дотоод сэтгэл болоод гадна үзэгдэх төрх үнэхээрийн үзэсгэлэн төгс, бие бялдар сайтай. Ямар ч эр хүн унан дурлана.

Эцэст нь хэлэхэд ямар ч бүсгүй хүнд эр хүний хайрыг татаж, дурыг булаах онцгой нэгэн чадвар заавал заяасан байдаг. Харин энэ чадвараа өөрийн хайрлаж дурласан цор ганц хүндээ зориулж чадвал аз жаргалтай, бат бөх гэр бүл үүсгэх боломж танд нээгдэнэ. Ингээд таныг хайр дурлалын бурхан тэнгэр ивээх болтугай.

4 Comments

  1. N. says:

    Ккк үхэр

  2. GegeenCom says:

    Sonin yumda. Magtaal gej huleej avahaargui yum bichchij. Za teed 12hon turliin huuhen ch gj yu bhv. Bi lav hezee ch er erguulj uzeeguil yum bn end bol buur hatsan tsangasan mangas shig bdym ayatai l bichsen bn

  3. seegii says:

    Unenc
    h baidag gesen hayaal yavtsan bga bh gu yu (арслан)

  4. Даваасүрэн says:

    Хахахааа бүгдийн магтсан байна. Хүүхэн бүр энэ бичсэн.шиг байдаг бол амьдрал зовлонгүй, новшийн эрчүүдийн хүзүү байтгуа тархин дээр сандаална

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.