Тавилан /2/

Stocksy_txpdd9a7164rTf000_Small_457738

…Золоо өглөөний нартай уралдан босоод үс гэзгээ янзлан нүүрээ хөнгөхөн будаад охиндоо цайг нь бэлдэж өгөөд охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гарав. Гадаа намрын хяруу буусан гунигтай өдөр байлаа. Золоо охиноо цэцэрлэгийн үүдэнд ирээд охиноо хацар дээр нь зөөлөн үнсээд орууллаа. Харин өөрөө ажил руугаа явахаар яаран алхлаа.

Золоо олон улсын байгууллагад мэргэжлээрээ боломжийн ажил хийдэг ба ямартай ч амьдралаа дутагдах зүйлгүй зохицуулчихна. Түүнийг гаднаас харахад өндөр нуруулаг гоолиг биетэй, нүдэнд дулаахан ажил хэрэгч бүсгүй. Хэн ч түүний сэтгэлд ямар их ганцаардал, гуниг зовлон нуугдаж байдгийг таахад бэрх. Тэр хүн болгонтой эелдэг харьцаж инээмсэглэнэ.

Тэр ажил дээрээ ирээд бичиг цаас, судалгааны ажлаа хийж эхлэв. Ажил бол түүний цорын ганц найз, хамгийн үнэнч туслах мэт санагдсаар олон жилийг үдсэнийг өөрөө ч анзаардаггүй байв.

Түүний хувьд ажилдаа амжилт гаргах нь сэтгэлийн хамгийн их таашаалыг мэдрүүлдэг байв.

Түүний хувьд чөлөөт цаг гэж бараг үгүй. Ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөх ба орой охинтойгоо хамт байхыг бодно. Хамгийн сүүлд хэзээ болзоонд явж, кино үзэж, найз нөхөдтэйгөө уулзсанаа ч санахгүй болж. Хааяа нэг найз нөхөд нь уулзаж сэтгэлээ сэргээе гэх боловч тэдний уулзаад ярьдаг брэнд хувцас, алт мөнгө эсвэл баян нөхрүүдээ ам уралдан ярилцах түүний хувьд залхмаар санагддаг байв. Түүний оронд гэртээ ном уншаад хэвтэх нь таалагддаг байв.

Өнөөдөр охин нь өвөө эмээ дээрээ очно гэсэн тул ажлаа тараад гэр лүүгээ яаралгүй алхана. Намрын хавчис хөл дор шаржигнан дугарах нь нэг л дотно мэдрэмжийг авчирна.

Золоо, Итгэл 2 охиноо өлгийдөн аваад удаагүй байлаа. Золоо гэртээ охиноо өсгөж, харин Итгэл ажлаа хийнэ. Үнэндээ Итгэлийн олдог хэдэн төгрөг нь амьдралыг нь залгуулахад арай л гэж хүрэлцэнэ. Итгэл заримдаа нэг л гундуу харагдана. Эхнэр хүүхдээ хангалуун байлгаж чадахгүйдээ өөртөө гутарна. Түүний төсөөлсөн сайхан амьдралд мөнгө л байхгүй бол болохгүй юм байна гэж бодно. Заримдаа их л оройтож ирэх ба ирэх бүртээ архины эхүүн үнэр үнэртүүлчихсэн орж ирнэ. Золоо энэ бүхнийг ойлгохыг хичээж өөрийгөө хүчлэх авч Итгэлийг нэг л өөр болоод байгааг анзаарна.

Золоо гэртээ орж ирэхэд нэг л эвгүй хоосон мэт санагдаж энэ бүх хоосон орон зайг юугаар ч хамаагүй дүүргэмээр санагдана. Золоо гэрийн хувцсаа өмсөөд гэрээ янзлахаар шүүгээ саваа арчиж байтал хуучны нэгэн дэвтэр дундаас хэдэн зураг уналаа. Тийм ээ тэдний хамгийн сүүлд тэврэлдэн авахуулсан зураг. Золоо Итгэлийг мартахын тулд түүний гэсэн бүхнийг далд хийсэн байв.

Зурган дунд нэг зурвас “Чи үүрд минийх”.

Золоо утсаа шүүрэн аваад нэг дугаар луу залгана. Утас их удаан дуудна. Би чинь яаж байнаа гэж гэнэт бодох төдийд нэг танил хоолой “Байна уу” гэх нь тэр. Утасны цаанаас зөвхөн бүсгүйн амьсгалах чимээ сонсогдох ба тэрхүү хоолой бага багаар замхран алга болов.

Золоогийн бардам зан тэр хооронд түүнээс ичих шиг болоход өөрийг нь орхиод явсан хүний хойноос шаналж байдаг над шиг тэнэг хүн байдаг болуу гэх бодол дүрсхийн гашуун үнэнтэй нүүр тулна.

Үнэндээ Итгэл надад хайртай байсан гэж үү? Тэр намайг юу ч бодохгүй бас юу ч хэлэхгүйгээр орхиод явсан шүү дээ. Тэр надад хайргүй болсон шүү дээ гэх түмэн бодлууд эргэлдэн хариулт хайна. Хариултыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ түүний бардам зан түүнийг хэзээ ч Итгэлийн өмнө сөгдүүлэхгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа…

9 Comments

  1. Чинбаа says:

    Угаасаа эм хун эрд эр хун эмд заяагдсан юм. Харин заяагдсанаа олох гэдэг мон чанар их хэцуу адармаатай. Уун дээр л уулзах учрах татах татагдах ашиглах ашиглагдах таарах эс таарах салах сарних гуйх гуйлгах алдах онох бух зуйл явагдана даа. Энд ухаан мэдрэмж мэдлэг боловсрол хумуужил л бухнийг шийднэ дээ Харин зов шийдсэн нь амьдрал тэгширч буруу шийдсэн нь замардаг тавилантай. Иймээс л ихэнхдээ эх эцэг нь энэ асуудлыг шийдэж ирсэн уламжлал хуний туухэнд их. Харьцангуй туршлагатай учраас. Гэхдээ бараа шиг зарах нь элбэг байсан байдаг. Орчин уед хуний эрх гээд шийдэх эрх оорт нь огсон нь том ололт ч зов шийддэг нь бас л тийм олон биш бололтой нь энэ их садар самуун салалтаас илэрхий. Уерхэл гэж бие биенээ танин мэдэх хугацааг хумуус залуус бугд хэрэглэж заншвал энэ нь хайр сэтгэл насан туршийн амьдралын нэг чухал гарц мон гэж бодном Хумуусээ амьдралд буу яар бас бие биенээ танихад яар энэ яаралт удаан ч байж болно. Бугд л шалгарсан итгэлтэй хун оортоо хусч байгаа биз дээ Удам сэтгэл тууний хатыг нь танихад энэ уерхэл л тусална. Гэхдээ идэвхитэй танин мэдэхийг оролдсон уерхэл шуу. Би ингэж боддог. Энэ уерхэлээс алдаа таалагдахгуй зуйл их олноо Засч чадахаа зас засуул Бур чадахгуйтэйгээ эвлэр Гэхдээ эвлэрэхгуй зуйл бий шуу Бусдыг дарладаг хувиа хичээдэг гээд бий. Бага сага оорийнхоороо зутгэдэг Тодорхой хобби гэх мэттэй эвлэр гэж байгаа юм шуу 

  2. Даавка says:

    Бусдад уншуулах гэж бичэгүй юму. Санал бодлоо.хэлсэн хүмүүсийг загнах юм бол бичээд өөртөө л хав дар

  3. минжээ says:

    аятайхан л бна ш дээ хүмүүс яагаад бүх юмаа секстэй хутгах гээд бдгым. Хааяа нэг энгийн мөртлөө амьдралын тухай унших зүгээршдээ. Нээрээ Партизан 2 час хийсэн секс унших биш хий…кккк ?

  4. Cool says:

    Ойлогсонгүй, өгүүллэгийг нь уншаад санал бодлоо хэлсэн биш загнуулаад байга юму хааша юм. Хүн загнан загнан юм бичих хэргэ байнуу.

  5. Нийтлэлийн эзэн says:

    Би өөрийнхөө нийтлэлийг өөрөө мэдээд биччихвэл зүгээр байна. Эсвэл та нар үргэлжлүүлэх юм уу?
    1-д: Энэ нийтлэлд заавал сексийн тухай бичихийг хүссэнгүй. Золоогийн дотоод ертөнц, зөрчилийг гаргана.
    2-т: Ямар ч үдэшлэг эсвэл оффис дээрх секс байхгүй.
    3-т: Би эмэгтэй хүн бүрийг өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй гэж боддог. Гэхдээ хүн хүний гоо сайхныг үзэх үзэл, үнэлэмж өөр байж болох хэдий ч өөрийгөө царай муутай гэж боддог эмэгтэй хүн цөөхөн байдаг байх гэж бодож байна. Золоог үнэндээ илүү ч үгүй дутуу ч үгүй байгаа байдлыг нь дүрсэлсэн юм шүү.
    4-т: Энэ нийтлэл бодит түүхээс бичигдэж байгаа болно.

  6. Hench harsan aytaihan hend ch gologdohoorgui ntr gd ugnuud neeree ih ineedtei sanagddag bolson barag bugd dajgui tsarailag ulsuud shuu kk bas biy haa togs gejugaam

  7. GegeenCom says:

    Neeree ehnii 2 bulegt haluuhan tohiol ogt bsngui bur zurvas ch uzegdeed ungursungui 

  8. Partizan says:

    zolod udku goy chas xsen soliotei sxan sex toxioldox bxa. Neeree: office yumu vdeshleg dr genet boldog galzuu sxan chas xsen sex goe tee 🙂

  9. Нээрээ says:

    Өгүүллэгүүдийг уншаад байхаар нийтлэг нэг зүйл байх юм. “хэнд ч гологдохгүй бие хаа царай зүс”. Иймэрхүү юм уншихаар өсвөр насны охидууд болон энгийн, эсвэл царай муутайвтар охид бүсгүйчүүдэд яаж тусахав. Галзуу солиотой, часхийсэн нэг тийм …… огт байхгүй юмаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.