Та нар эрчүүдээр таалагдсан таалагдаагүй хамаарахгүйгээр ингэж тоглох дуртай байдаг юм уу?

5

Сайн байцгаана уу? Та бүхэнд одод түгсэн энэ шөнийн мэндийг хүргье! Энэ сайтад ордог бүсгүйчүүдээсээ асуухад эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй танилцаад таалагдсан тохиолдолд үл тоомсорлох дүр үзүүлэх үе гардаг уу? Эмэгтэй хүн бүр л өндөр уулын оргил мэт ихэмсэг байхыг бас үнэ цэнэтэй нэгэн байхыг хүсдэг байх тийм үү?

new_banner

Асуудал юу вэ гэвэл би гадаадад сурч байхдаа нэг бүсгүйн фб-г үзээд шууд л дурласан юм доо. Хүмүүс ийм зүйл хэзээ ч байхгүй гэж бодож байгаа байхаа. Гэхдээ би бүтэн 1 жил тэр бүсгүйн зургийг харж бодож мөрөөдөж явсаар маш хүчтэй дурласан юм даа.

Энэ зун сургуулиа төгсөж Монголдоо ирээд найзаасаа тэр бүсгүйн ажилладаг газрыг нь олж мэдээд ажлын сэдэл шалтаг гарган ажил дээр нь очоод танилцсан юм. Түүнээс хойш хэдэн өдөр түүнтэй смс бичиж хааяадаа утсаар ярьдаг болж 2 удаа уулзаж үзсэн. Мөрөөдөл ингээд биелдэг юм байна гээд л дотроо ямар их баярлаваа.

Гэтэл нэг өдөр тэр бүсгүй маань гэнэт утсаа ч авахгүй смс-д ч хариу бичихгүй болчив. Би гэдэг хүн тэгэхэд л сэтгэлээр унаж өөрийгөө яах гэж нэг жил түүнийг бодож сэтгэлээ дасгаваа, ийм үр дүнд хүрэх л байсан юм бол хайран тэр 1 жилийг юунд дэмий хоосон бүтэхгүй зүйл бодож өнгөрөөгөөв гээд л харааж зүхсээн зүхсэн, бас цөхөрсөн.

Үүнээс хойш 7 хоногийн дараа ажил дээрээ байж байтал тэр над руу гэнэт залгасан. Сэтгэл баярлах шиг бас сандраад л эхэлсэн. Тэр надтай зүгээр өмнөх шигээ л инээж ярьсан одооноос смс бичиж байя гээд л. Би өөрөө бол түүн рүү утсаар залгаад уулзий гэхээр ойрдоо зав муутай тийм болохоор завтай үедээ болий л гэнэ. Би төөрөгдөлд орчоод байна аа.

Үнэхээр би таалагдаагүй бол огт танихгүй нэг залуу бүсгүйчүүд та нар дээр ирээд танилцахад таалагдахгүй бол тэгтлээ ярьж мсж бичиж уулзах уу? Эсвэл та нар эрчүүдээр таалагдсан таалагдаагүй хамаарахгүйгээр ингэж тоглох дуртай байдаг юм уу? Санал бодлоо хуваалцаач та нар минь!

36 Comments

  1. Gambii says:

    Хүүхэн утсаа авахгүй байхаар л сэтгэлээр унаад. Чи үнэхээр романтик залуу байна даа. Ийм хүн дор хаяж гурваас доошгүй эхнэр сольж байж тогтсон амьдралтай болдог юм. Хөнгөн хийсвэр хүн гэхүү дээ чамайг

  2. Gambii says:

    Чамайг туршиж байна даа туулайхан минь. Туршилтыг амжилттай давж гарвал тэр хүүхэн чиний өвөрт. Гоморхоод  гоншигоноод хүүхэн шиг зан гаргаад байвал хаягдах байх шүү. Чамайг ярих болуу гээд хүлээж байлаа гэсэн юм ярь. Тоогоогүй мөртлөө ттоосон шинжтэй хүүхнүүдийн сэтгэлийн утсыг хөнддөг үгнүүд ах дээрээ ирж заалгавал заалгаарай
    . Ах нь сайн муу хорин хэдэн хадмын нүүр үзэж туршлага суусан арвин намтартай хүн

  3. zzzzaluuuu says:

    CHi yag sanasand ni hvreegvich yahaw gantsaardaj bga hvnd baij bolohch yum shig sanagdsan bndaa. Gehdee yahaw dee bvh zvil vrgelj bvtne eswel bvtehgvi baina gej yu bhaw. Yabtsaa ahiulj l baihgvi yudoo. Bvtehgvi bol araas ni neeg vhtlee guij doosh orj bolohgvi shvv gej heley dee

  4. xaxaxa ch gh shg says:

    yaag togluulj garagdaach harin uursduu meht mehendee bolchih vi dee

  5. dnfn says:

    чи уг нь их сайн залуу байх л даа. хүмүүжилтэй, гадаад дотоод явж үзсэн. даанч сайн ангилалд орохоор залуу бололтой. өөрөөр хэлбэл запас. хэтэрхий сайн залуучууд уйтгартай санагддаг, уулзалт бүр нэгэн хэвийн ,ерөнхий хал балгүй сэдвээр ярилцдаг, таалагдагдахгүй байх вий гэсэн айдсаасаа болоод өөрийнхөөрөө байж чаддаггүй зэрэг зангаас нь болоод хүүхнүүд ЗАПАС ангилалд оруулчихдаг юм. бас тийм залуус нээх гүйж гуйгаагүй хүн болох гээд уулзсанаас хойш тэд хоногийн дотор ярихгүй энэ тэр гэсэн дүрэм журманд баригдчихдаг. харин муу залуус бол “Би чамайг хүсэж байна, хамт баймаар байна” гэдгээ өөртөө итгэлтэйгээр илэрхийлдэг, тэдэнтэй байхад юу ч тохиолдож мэдэ учраас сонирхолтой байдаг юм. хил хязгаараа эвд. тэгэхгүй бол запасанд үлдэнэ шүү

  6. a woman says:

    Байдлыг харзнах хэрэгтэй. Чи гол нь өөрөө уйгагүй байх хэрэгтэй ш дээ. Хэт араас нь гүйж үргээлгүй санаа тавьж байгаагаа ер нь илэрхийлж байх хэрэгтэй. 

  7. Бичих дуртай бүсгүй says:

    М.

  8. Ноён says:

    Наад хүүхэнд чинь өөр залуу байнадаа чамайг жоохон ашиглах бодолтой байнадаа найз минь зүгээр л одоо үнэнэээ хэлээд яахыг нь харждэээ

  9. S_S says:

    Чам руу залгасан бол харилцаа чинь цааш үргэлжлэх боломж байна гэсэн үг ш дээ. баярлах хэрэгтэй. Эмэгтэй хүн дасаж, эрэгтэй хүн нүдээр гэж 2-хон уулзсаны дараа цаад эмэгтэйгээсээ сэтгэл хүсээд хэрэггүй дор хаяж 2-3 сар эргүүл, дараа нь чамд ийм зан гаргавал жинхэнэ запас нь юм байна гэж ойлго. Одоо бол чи наад хөөрхөн хүүхэнд чинь жижигхэн хөөрхөн тоглоом төдий л санагдаж байгаа.

  10. GegeenCom says:

    Lol bi dugai l bsn l gdg bhda odoo
    Olood unshicgaana biz

  11. Нээрээ says:

    Надад лав хулчгар залуучууд таалагддаггүй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй эргэлдээд л. Аа бас шууд хайртай дуртай гэхээр сонин санагдчихдаг юмаа.

  12. GegeenCom says:

    Shuud l daraad avbal yaadag yum.

  13. Bodrol says:

    ёохх наад хүүхнээ цэцгээр булаач ээ. Юун эргэлзэж тээнэглзэд хардаад суугаад байгаан бэ. Бусдаас ялгар.

  14. Niitech zaluu says:

    Comment дундаас өөрийн эрхгүй Gegeen-ны comment-г хайх юм хахаха. Чи үнэхээр од болжээ.
    Нийтлэл бичсэн залууд, Чи Запас, олигтойхон байхгүй бол Запас байсаар байх болно.
    Эр хүн эмэгтэй хүний ялгаа гэвэл эрэгтэй нь маш идэвхтэй байхад асуудалгүй…

  15. Яадгийн says:

    Шууд хэлээч тэгэд

  16. үхвэл таарна гэдэг гөлөг.т says:

    Түүхий л байна даа чи.

  17. Odno says:

    Ter oor hairtai zaluutai. . Zugeer haya uidah ch ymu hun amitantai yrimaar sanagdah tiimhen uede chamru yrij bga. . Bi ch haya tiim ue zondoo baisoon

  18. Z says:

    er xun oortoo itgeltei zorigtoi bxad emegtei xun chin xailsan tuglaga l gesen ug… bas xogjiltei ymar ch sedveer yriltsaj chaddag bx xeregtei… etssiig ni xurtel yvaad uzeldee… chamd aldax yum bxgui shd…

  19. Bobo says:

    Bitgii shalchignaad hutsaad bAi bandia. Zugerr busad shig naad gichiigee shaagad hayaach

  20. Kuku says:

    Yun amarhan buuj ugdiin hoinoos n bolhoosoo bolohguigee hurtel guih heregtei. Tm aytaihan saihan huuhen ym bol uuruu bas shaardlaga undurtei l bgaa. Hudlaa zaluu yu gd sonjood bgaan biluu? Teheer uuriinhuu unen setgeliig alham alhamaar l ilerhiileed het urgeechkui l oirt

  21. setsen says:

    yorn bol chamd durlaaguin bnoo oor uulzdag zaluuchuud bgaan bn. bi chehsn gants bie baihdaa zaluuchuudtai yag ingej haritsdag bsan husseneeree uudahaaraa yum humand ni hariulaal yarij marial uidaagui bol toohchgui bodohchgui kk tiim bolohoor tsagiin garz baihaa sguul buur uhen hatan guij bgaad awaad suu 

  22. GegeenCom says:

    Sry bi taliig n umshaadah gj guij bsn udaagui ee lol. Yer n hen unshsan bn her ih guiceej harsan bn edr bol unendee nichego

  23. dorlig says:

    Gegeen chinii bichseniig neg udaa buten unshlaa sanaa ni dajgui bolson bn.

  24. GegeenCom says:

    Henii henbugaigaas ch ursuud ursulduud uuriin bolgood avahiig bod. Uneheer taalagdaj chadah hun amidrald hovor tohiodog yum. Er hunii 13 mehiig 33 bolgood ch hamaagui erguuleechee. Sanasandaa hurch sarvaisnaa avch chaddag hun er em geltgui bi lav durtaidag. Yadgiin durgui yum shig bvl hucheer bogtlood ch hamaagui avahiig bodoo hu. Uur terniig uigagui shiidmeg zorimog erd uurd aldahaasaa umnu uuriinhuu tuluu hudul

  25. zochin says:

    tsaadah chin gartsaagui 2 tuulai huuj bna. tiimees chi ch gesen …..

  26. hi says:

    chi uulzah heregtei, tegej baij oortoo tatdag yumshdee.uneheer taalagdsan bol chamd tegej helehguishdee.
    bi naiz zaluutai bolood heden sar uyrhlee.tegtel genet alga bolchihloo.odor bur utgagui sanagdaj baina,odor bur setgeleer unaj baina,ooriigoo turj baigaagaa anzaarlaa.hetsuumoo,huniig martah.yamar ch utga uchir alga,zugeer l ogloo ert serchih yum,tgl bodogdool uilahiin.yasanch hetsuu yumdee.dahij eregtei huntei dotno taniltsahaas mash ih aij baina.mash ih gantsaardaj baina.
    hun yagaad setgel zurheeree ingej ih shanaldag yum boloo.

  27. Өнгөрсөнд үлдэгч says:

    Чи уг нь таалагдсан гэхдээ тэр сонголтон дээр зогсоод байгаа юм шиг санагдлаа. Гэхдээ тэр нь арай илүү таалагддаг байж болох. Сайхан эргүүлж эргүүлж байгаад гэнэт алга болчих. Бас чи өөрөө уг нь лаг донжтой нээх шалдаа буугаад гүйгээд байлгүй жоохон тоглоод ч байгаа юм шиг гэхдээ байнга юу хийж байна хөгшөөн уулзаад хаячихиймуу гээд л нэг байдагдаа. Тийм л байвал чамайг сонирхоод л чамтай уулзвал сонирхолтой санагдаад л тэгэж байтал хэсэг хугацааны дараа чамд дасах л байх лдаа гэж бодож байнашд.

  28. bncb says:

    Энэ зэрэг байх. Юун эмзэг гар вэ? 2-хон уулзчихаад , уулзахдаа өөрийгөө илэрхийлсэн ч юм уу үгүй ч юм уу зүгээр уулзсан ч юм уу. Зүгээр уулзалт зөндөө байдаг. Тоглоом ч биш. Зүгээр л тэр чамархуу хүмүүс олныг мэддэг байж болно. Ялангуяа манай монголд бол хүмүүсийг хэрэг болж магадгүй гээд гинжин холбоо үүсгэдэг биз дээ? Ха ха. Тийм учраас зүгээр уулзах байх. Эргэн тойрны олон юман дундаас аль нь юуг ойлгомжгүй бол заавал ялгаж салах хэрэг байдаггүй. Хэрвээ чи хоёр уулзахдаа өөрийгөө илэрхийлээд ингэсэн бол тэгээд идэвхтэй бөгөөд бодлоготой эргүүлэх нэг зам үлдэж байна.

  29. kjh emegtei 29 says:

    hervee chi ogt taalagdaagui bol ter chigeeree alga boloh baisan daa naad huuhen chin, chi gehde ih sonin shiidemgii bish shuud uchiraa oldoggui chimeeguihen haraad l durlaad l suujiidag sonin zavtai hun be, hamt baih gd uerheh gd bgan bol shuud heleechee, huntei suugaad huuhed gargahiig n huleegeed bga yum u?

  30. Sahalt says:

    Ih sanasan gazar olon shunu hooson honoh n dee. Chmarhuu olon zaluutai ym bn. Ted nariigaa hoorond n zuruulj uulzaad l zawgui ywj bgaan bn. Genet alga boloh yuch bish buur tag bolj bgaad jiliin daraa genet idewhitei harilcaj ehlene iimerhuu huuhnuud hun huurch ywsaar suuldee yu ch ugui bolno. Harin ch uur hair itgel daah halamjtai huuhen odoonoos hai. Yahaw naad huuhnee haayaa hureed irwel yu yaachaad het dotnosoj hereggui zaindaa bailgaarai ok

  31. Segsiitel erguuleed ogooch bid chin ergeldeh durtai humuus harin uy uy alga boldog zaluu bol hereggui bdgiin tuushtai bj itgel toruul er hun zorigtoi bvl goy

  32. Даваасүрэн says:

    Нээрээ запасных. Цаанаа эр хүн байгаан байна. Нөхөр эсвэл найз залуу. Уйдхаараа чамруу хандана, хайртай хүн нь ойрхон бол юун чамтай харьцах. Хатууч гэсэн амьдрал ийм л байна. Тэгээдч чи.заавал таалагдах албагүй шүүдээ. 

  33. dorlig says:

    Chamaig zapasand tavisan bn. Tsaad orig zaluu ni t1teed bval chamtai maazrana tsaadah naad huuhnii chin jargaagaad bayasgaad mng ih hayaad bval chi baka l bhgui yu.

  34. Н says:

    Gui gui. Er hun l yum bol oortoo itgeltei bai

  35. gegeen ania ni bnaa says:

    ТЭГЭЭД ДУРЛАСАН ЮМ БОЛ АРААС НЬ ОЛИГТОЙХОН ХӨӨЦӨЛДӨӨЧ. ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ХОГ ВЭ. ЧАДАХГҮЙ БОЛ ТЭГЭЭД ЧАЦГА ЦАРАЙЛААД ЯВ.

  36. Best says:

    Chi bol ter xvvxend taalagdsan bna gej bodoj bna. Zvgeer jaaxan hymdxan xvn bish gedgee medrvvleh geed bgaam boluudaa. Bvx durlal amjilttai bolno gej bhgui tiim uchraas setgel zuin beltgeltei bj ter emegteinhee xarui uildliig xar. Gexdee emegteichvvd uigagui tuushtai er xvnd durtai bdag yum shv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.