Тиймээ, Хятад эр миний заяаг түшсэн юм шүү…

023

Хятад хүн гэдэг үгийг сонсоод л таны дур гутаж, муухай үгээр хараамаар санагдаж байна уу. Би ч тийм байсан юм…

Манайх ядруу амьдралтай айл байлаа. Аав маань биднийг бага байхад баян эгчийг дагаад орхиод явчихсан юм. Одоо надад ихэр дүү, нэг эгч бий. Гэхдээ би өөрөө бас ихэр байсан юм шүү. Харамсалтай нь өлгийтэй бяцхан ихэрийн өрөөснийг маань уйллаа гэсэн шалтгаанаар аавын маань төрсөн эцэг огцом уурт буриад өвөө маань орноос аваад шидчихсэн юм. Тэр минь үүнээс хойш 6 сар л амьдраад хорвоог орхисон гэсэн.

new_banner

Аав биднийг орхихоос 6 сар орчмын өмнө ээж маань маамаалж ихэр хөөрхөн дүү нарыг минь төрүүлэхдээ бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн юм. Энэ үед ээжийн минь сэтгэхүй бага зэрэг өөрчлөгдөж эгч, бид хоёрыг мөн аавыг маань танихгүй зөвхөн дүү нарыг маань таньж тэвэрч уйлаад байдаг болчихсон байлаа.

Ээж ч бага багаар дээрдэж хоёр сар хэвтээд эмнэлгээс гарч, харин аав маань тун удалгүй тэр “байранд амьдардаг” эгчийг дагаад бид тавыг хоосон гэртээ орхисон юм даа. Тухайн үед аав маань зөвхөн ажил хийдэг ээж минь ар гэрээ авч явдаг байсан учраас бидэнд талхны мөнгө ч байхгүй өлсгөлөн үе ирсэн юм.

Өвөө маань ч бидэнд хатуурхаж эргэж харалгүй орхисон аавтай минь яг адилхан үйлдэл хийсэн юм….

Цаг хугацаа өнгөрсөөр би 12 орчим настай болсон үе. Ээж маань биднийг тэжээх гэж оёдолчин, цэвэрлэгч гэсэн хоёр ажил хийдэг болсон байлаа. Харин миний хувьд мод хөрөөдөж хагалах, усанд явах, хоол хийх бүх л ажлыг хийдэг байлаа. Ээж минь ажил хийдэг ч цалин нь бид дөрөвт хангалттай биш, ерөнхийдөө зөндөө өлсдөг байсан үе. Нэг удаа ээжийн маань хамаатны эгч гоё гурилтай шөл хийж байна усанд яваад мод хагалаад өгөөч гэлээ. Би ч өлссөн байсан болохоор тэр гоё шөлийг хурдан идэхийг хүсээд хамаг хурдаараа усанд яваад 40 литр ус зөөж өгөөд, мод хөрөөдөөд, хагалж өгөөд гэрт нь орлоо. Тэр үед өвөл байсан болохоор миний хуруунууд бүүр бээрчихсэн хамраас нус гараад тэрийгээ сүр хийтэл нь татаад л…гэхдээ гоё хоол иднэ гэж бодхоор даарахгүй байсан юм. Ээжийн хамаатны эгч хоол аягалаад л хүүхдүүддээ өгөөд байна. Миний ээлж ирлээ. Тэгсэн хүүхдүүдийнхээ аяганд байсан бүх өөхнүүдийг нэг аяганд түүж хийгээд надад “Mай энэ чамд яг тохирно…” гээд өгч байсан үе ч бий…

Би насанд хүрч ТИС-ын оюутан боллоо. Хичээлдээ тийм ч муугүй ч сайн бол байгаагүй ээ. Хоёр дугаар курсэд орсон жил хичээл нэлээн орой тараад автобусны буудал руу багш маань намайг дөхүүлж өгсөн юм. Тэгсэн гэнэт нэг хар машин гарч ирээд намайг шууд чихэж оруулаад аваад явчихлаа. Багш орилоод л үлдсэн. Харин машин дотор нэг Kазак залуу ахтайгаа хамт байна. Намайг эхнэрээ болгохоор хулгайлж авч яваа нь энэ ажээ… Тэр залуу намайг анх нэгдүгээр курсэд ороход хараад хөөрхөн Kазак охин байна гээд дурласан юм байх. Би уйлаад л галзуу амьтан намайг буулга би 18 нас ч хүрээгүй гээд орилоод тийчигнээд, сүүлдээ аврал эрж мөргөж гуйсан ч намайг гэр лүүгээ аваачсан юм. Гэрт нь ортол ээж нь бүгдийг Казак ёс заншлаар бэлдчихсэн бэр охиноо хүлээж авлаа гээд толгойд минь алчуур зүүлгэхээр дайрлаа. Казак ёсонд хэрвээ тухайн алчуурыг толгойдоо зүүлгүүлбэл тэгээд л тухайн айлын бэр болохоос өөр ямар ч гарцгүй болдог юм. Би ч хэрэг бишдсэнийг ойлгоод тэр айлын эзэгтэйн аясаар байхаар шийдэж за тэгвэл та нар эхлээд манайхаас очиж бэр гуй гэж хэлээд тэд нарыг арай тайван болсны дараа 00 ороод ирье гээд тэр чигтээ зугтсан юм. Тэр үед гэр маань хотод хорооллын эцсээс бүүр хойшоо гэр хороололд байдаг байсан юм. Арай гэж гэртээ хариад ээждээ бүхнийг хэлэхэд ээж намайг буруутгаж загнаад тэгээд би удалгүй сургуулиа орхисон.

Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа Солонгос руу ажил хийхээр явсан. Эндээс л жинхэнэ жаргал зовлон эхэлсэн юм даа.

2007 онд Солонгос руу хүмүүсийг гэрээгээр ажиллуулахаар явуулахад нь тэнцээд явсан. Масанд байдаг гутлын үйлдвэрт ажиллахаар надтай нийлээд зургаан хүн явсныг хоёр Солонгос нэг Монгол эмэгтэй тосч аваад үйлдвэр дээр хүргэж өгч байсан юм. Гутлын үйлдвэр эмэгтэй хүнд хэтэрхий ахадсан хүч шаардсан ажил байдаг юм билээ. Энд ажиллаад 6 сар гаруй болж байхдаа гараа алхаар цохиод мэдээгүй болчихсон тэгсэн захирлууд маань эмнэлэгт авч явахгүй үнэтэй гэсээр намайг улам хүндрүүлсэн юм. Гэрээгээр ирсэн учраас өвдсөн ч хамаагүй ажиллах ёстой гээд загнаад ажиллуулсан ч би тэр өвдөлтийг тэсэхгүй уйлаад л халуураад л байсан юм. Намайг ажиллуулж байгаа газар Монголоос ийшээ ирэх онгоцны билет байрлаж байгаа байрны түрээс бүгдийг төлдөг учраас бид нарын бүгдийнх нь паспортыг анх ирэхэд л хураагаад авчихсан. Тэгтэл тэнд байсан нэг Солонгос эгч намайг өрөвдөөд чи ер нь зугт, би чамд өөр ажил олж өгье гээд шөнө 3,4 цагт намайг зугтаалгаад найзындаа аваачин гарыг минь юм түрхэж боогоод нэг өдөр амруулсан юм. Дараа өдөр нь гар өвдөж байсан ч гүрийж гэр орныг нь цэвэрлэчихсэн байсан чинь ажилд сайн юм гээд өөрийн ажиллуулдаг гуанзандаа угаагчаар авсан юм. Харамсалтай нь тэр эгч архи их уудаг байсан болхоор удалгүй гуанз нь дампуурч би хоёр сар ажилласан ч нэг ч вон авалгүйгээр чимданаа чирээд гудамжинд гарлаа. Хэл мэдэхгүй, мөнгө байхгүй миний хувьд яахаа мэдэхгүй аврал эрэн анх надад тусалсан эгч руу гудманд байдаг утаснаас залгаж юм хэлж чадахгүй уйлаад л байсан юм… Тэр эгч ахиад надад тусалсаан. Харин надад хэрвээ цагдаад баригдвал чамайг шууд ачаад Монгол руу чинь буцаадаг юм шүү гэдгийг гар хөлөө оруулцуулан дохио зангаагаар сайн гэгч нь ойлгуулсан. Зар харж байгаад намайг ахиад ажилд оруулж өгсөн. Хувцас, левчик, шорт ч авч өгсөн. Тэгээд эгч нь ахиж тусалж чадахгүй шүү амжилт хүсье гээд явсан юм.

За тэгээд шинэ ажил маань ч гарт орж ногоо арилгагчийн үүргээ сайн л гүйцэтгэж байлаа, дараа нь тушаал дэвшээд аяга таваг угаагч боллоо. Заримдаа зөөгчгүй үед зөөгчийн үүргийг ч гүйцэтгэдэг байлаа. Өглөө 6 цагаас орой 10 хүртэл ажилладаг. Тухайн гуанзны эгчийн агуулахын буюу амбаарын нэг өрөөнд нь амьдардаг байсан юм. Нэг мэдэхэд 1 жил 8 сар энэ газар ажиллаад 20 гаруй сая төгрөг цуглуулсан байсан юм. Гэтэл нэг өдөр захирал маань надаас Болороо чи гэрээс ердөө ч гардаггүй байж мөнгөө хаана хадгалдаг юм бэ? Банкны данс нээлгэсэн юм уу гэж асуулаа. Би ч жаахан охин байсан болохоор “Aан үгүй ээ би паспортгүй болохоор банкны данс нээлгэж чаддаггүй юм, мөнгөө харин гудсан доороо нуучихдаг хэн ч мэддэггүй юм” гэж хэллээ. Тэр өдөр захиралтайгаа жаахан юм яриад сэтгэл их л өөдрөг байлаа. Мөн тэр үед нээх хөөрхөн цав цагаан царайтай, өндөр бүлтгэр Ази залуу манайхаар орж ирдэг болчих байсан юм. Тэр надад утсаа салпитик дээр бичээд атгуулчхаад инээмсэглээд бас ичингүйрээд гараад яваад өгсөн юм.

Харин гуравхан хоногийн дараа цагдаа нар ирээд намайг шууд баривчилсан юм даа. Тэгээд шууд шоронд хийчихдэг юм байна лээ. Солонгос хэл муутай, таньдаг Монгол хүн нэг ширхэг ч байхгүй… Захирал руугаа залгуулахаар “Тийм Болороо гэдэг хүн манайд ажиллаж байгаагүй, тийм хүн огт танихгүй” гээд л намайг халгаагаагүй. Би уйлаад л тэр цагдаа эгчээс тэнд миний мөнгө байгаа би ядуу ээждээ туслах ёстой гээд л гуйгаад уйлаад байсан ямар ч нэмэр болоогүй ээ. Гэхдээ тэр цагдаа эмэгтэй надад нэг утас руу залгах боломж олгосон юм. Арга ядаад би хормогчинд байсан тэр салпетик дээрх дугаар луу залгуулсан юм. Гэтэл намайг огт танихгүй тэр хүн “Тиймээ би танина одоо очлоо” гээд ирж шоронгийн 500 доллар, онгоцны билетны 800 долларыг миний өмнөөс төлсөн. Ингээд би Монголд буцаж ирсэн. Намайг мөнгөгүй ирлээ гээд ээж минь загнах байх даа гэтэл ивий минь охин минь амьд л ирсэн нь яамай даа гээд уйлаад байсан…

Харин одоо би Канадад амьдарч байна. Энэ хүнтэйгээ гэрлэсээн. Бид хоёр одоо хүү, охин хоёртой. Hөхөр маань Хятад хүн гэхдээ Канадын иргэн. Би хувийн жижиг бизнес эрхэлдэг. Харин нөхөр маань өндөр цалинтай ажилтай. Ээжийг минь гэр хорооллоос нүүлгэж, хоёр өрөө байр авч өгсөн. Зовсны эцэст жаргана гэгчээр ээжийнхээ хэрэглээний мөнгийг нь ч би өгдөг… Тиймээ, Хятад эр миний заяаг түшсэн юм шүү… Амьдрал хүссэнээр болдоггүй юм байна лээ, хүний хутагт нулимсаа барж, хууртаж, аавдаа хүртэл хаягдсан миний ядуу амьдралын заяaг энэ Xятад эр түшсэн юм.

***

Энэхүү түүхэнд өгүүлэгдэж буй эмэгтэйн нэрийг сольсон болно. Энэ зураг тухайн эмэгтэйн зураг биш болно. Хэрвээ та энэ хүнийг хэн бэ гэдгийг нь мэдсэн бол нэрийг нууцалж, мэдээгүй юм шиг л байгаарай… Энэ бол хүний амьдрал юм. Дэлхий бөөрөнхий шүү дээ…

Сэтгүүлч О.Оюунцэцэг

52 Comments

  1. Me says:

    saihan tuuh bn , mundag ch emegtei bn uulzah ystoi humuus l uulzdag gj unen shuu ern hun l bol hun mongol hytad gadaad n ymar hamaatain uurtuu hairtai uuruu hairtai tiim hunteigee l suusan dr , bi ch gsn mongol hunteigee suuna gj boddog ch sanasnaar bolkuum shg bndoo odoonii zaluuchudad itgelt alga tanih geser btal nz guitsehgui biz

  2. aaa says:

    Лалын шашинтай хүмүүс чинь яасан ч шууд хулгайлж аваад эхнэрээ болгох гээд зүтгэчихдэг эмэгтэй хүнийг бол хүн бишээр үздэг юм дэ. Монголд тийм юм байна гэхээр итгэж өгөхгүй юм эмэгтэй хүнд тэгэж хүч хэрэглэвэл нармайг нь навс нээх юмсан далчигнасан хумхайг.

  3. tungaa says:

    yamar orovdmoor emegtei ve gehdee zovsonii etsest jargadag gedeg unen baihaa bi olon jil anglid amidarsan gehdee tend ajil oldohgui mash hetsuu baihad hyataduud l mongolchuudad tuslaj ajild avdag baisan

  4. Zochin says:

    Ene bichsen emegtei ooriigoo aldart  Cinderella bairand Hytad/Kanad eregteig hanhuugiin bair suurind tavchihaj

  5. Zochin says:

    Mongolchuudiig goy bichij Kazak Buriad ovoo hagas buriad aav, hormoigoo jirsen khalh eej bas Solongos Hytad Kanad geed l

  6. Zochin says:

    Gazar gazariin yadarsan amitad ijilee olhid yu ni buruu ve?.Manaihan baruun gadaad l bol geed shogshirch eheldeg.America Europe osoj baigaa Azi ohid hovguuded emegteichuud bilegiin huchirhiileld baiga ortdog.Eregteichuud ni ars ongoor yalgavlagdag yadaj azi ohid ni toohgui Hytad Solongos ohiduud Arab Enetheg har tsagaan azi bish l bol boljoj untaj hevteed eregteichuud goono hochordog.Ihenh ni Aziaas ehner avah buyu zarim uid bichig barimtand huuhdiin tetgemjinii mongod  ashiglagdaad orhigdono hochroh tohioldolih  ih bii gazar gazariin yadarsan amitad bie bienee tushij amidrah sain juil haana baina.Mongoliin buh ohid gadniihantai suuchihaa bish Kanad osohiig bodhod harchangui Azuud bair suuri busad oronii asiaas arai deer 2dogch olonh America bol oor Azuud haruud hispanic haltaruudaas tsoonh

  7. lili says:

    Би хятадуудыг рекламдаж байгаа юм биш шүү. Зүгээр л болсон явдалаа л бичиж байна. Өчигдөрхөн би нэгэн хятад эмээд талархаж сэтгэл хөдлөөд уйлсан. Би урд сурдаг. 2 жилийн өмнө тэр багш эмээд хэд хоног монгол сурагчидад нь орчуулга хийж өгсөн юм. Би бол өөртөө туршлага хуримтлуулж байна л гэж бодож хийсэн. Хичээл нь дуусаад баярлалаа баяртай гээд явсан. Дахиж очоогүй юм. Харин өчигдөр над руу залгаад чиний дугаарыг 2 жил хайж байж оллоо.уулзах хэрэг байна гэхээр нь яваад очсон чинь: Эгч нь тэр хичээлийг заагаад сарын дараа 5000 юаны цалин авсан. Чамайг байгаагүй бол би зааж чадахгүй байсан. Тэгэхээр энэ мөнгөний талыг чи авах ёстой гээд, би авахгүйэ гэсэн чинь би чамтай тооцоо хийж байгаа биш, зүгээр миний талархал юм аа. Чамайг авахгүй бол би их гомдоно гээд карманд хийж өгөөд тэврээд охин минь аз жаргалтай амьдраарай гээд явсан. 2 жил хайж яваад миний илтгэл тавьж байгаа зураг сонингоос харж олоод бөөн баяр болсон гэсэн. Юу ч гэмээр юм дээ. Ховорхон сэтгэл шүү

  8. enkhmaa says:

    zarim 1 comment bichsen garuud unen erguu yumaa. Hyatad hun ch gsn hun. Ene niitlle uneheer unen bol 1 hun ch gsn az jargalaa olood saihan amidrag l dee. Bi umnuus ni bayartai bn.

  9. zochin says:

    Тэр буриад өвөөг нь дэлбэ өшиглах юм сан

  10. Boogie says:

    Сайн үйлийн үрээ эдлэх цаг иржээ. Үлдсэн амьдралаа тэгш сайхан аз жаргалтай өнгөрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүмүүсийн үгийг битгий тоо. Тэнэг хүмүүст нөхрөө канад гэж хэл ☺☺☺

  11. vvrtsaih says:

    Hi-tai sanal neg bna. Manaihan er ni uurdunduu dvgnelt xiih tsag bolson yum shigee

  12. hi says:

    За тэгхээр ийм байна. Юуны өмнө нийтлэл бичсэн бүсгүй чамд аз жаргал хүсье. Энэ нийтлэлийн гол утга санаа нь хүний амьдрал баялаг хүний мөс чанарын тухай бас бид цөөхүүлээ мөртлөө хэзээ ч нэгнийгээ дэмждэггүй тэгсэн мөртлөө бүгдийг муулж гутаан доромжилдог шүү бас тэр муулаад бгаа хүмүүс дотор чинь сайн хүн байдаг вм шүү гэдгийг их иодорхой өгүүлжээ. Өөрсдөндөө дүгнэлт хийцгээе.

  13. Энгүнбат says:

    Анх удаагаа сэтгэгдэл бичиж байна. Үнэхээр сайхан түүх байнаа. Амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёрөөе.

  14. zevleb says:

    муухай америк хүн гэж мэдэхүү, үүний цаад утга нь бүх үндэстэнд сайнтай нь ч бий саар нь ч бий гэсэн үг. Аливаа хүн хэнч бай, ямарч үндэстэн бай хүндлэл үзүүлж хандаа

  15. nowsh gj says:

    Naad niitlelee yaah gj bichdeg bna hytad hvntei suusan gedgiig chine sonsood oi gutachlaaa zgr duugvi amidar haraal idsen hvvhen mine  mongold bitgii ireerei    stusaa buzarlasan nowsh mine zail

  16. vvrtsaih says:

    Irgen yg vnen xellee. Mongol erchvvdiin chadamjiig deeshlvvlex yumsan bas uhamsriig ni. Xuuliar l zohitsuulax bhdaa. Eswel  emegtei xvn ajil hiigeed awsan tsalin ni amidrald ni xvrdeg bol  erchvvdiig tsarai aldaad bh shaardlaga alga l daa ug ni. Ene bvh aimshigt allaguud etsesiin etsest mungunii tuluu l bgaaz dee. 

  17. Irgen says:

    Амьдралд нь аз жаргал хүсье!Монгол эртэй суусан бол хэцүү л байсан байх.Боломжгүй нь архи ууж зодож тэжээлгээд л,Боломжтой нь 2,3 хүүхний дунд хүүхэд хийж алалцуулаад л нэгнээр нь нэгийг нь алуулаад л эсвэл хүүхдээсээ болоод сууж чадахгүй байна гэж хүүхдээ алуулаад л хүүхнүүд нь нэг нь шорон нөгөөх нь шороонд булагдаад л хариуцлага хүлээж үр хүүхдээ тэжээх эр нь дараагийнхаа хүүхэнтэй зугаацаад л дуусах байх.Энэ сонин сэтгүүл мэдээ уншихаар эрчүүд нь гэж новшийн банзал хэдэн хүүхний дунд гүйсэн эсвэл амьдралаа авч явах чадалгүй архичид.

  18. B says:

    Bie yas mah setgel sanaagaaraa zobson bna…yaag burhan shig …bvh burhanii tvvhiig tenegvvd mine unshaad vzeerei…bvgdeeree adilhan zobson bdag!!! Tiim bolohoor chamd ninjin saihan burhanlag setgel baidag yum bna.. ..chamd amdarliin hamgiin Sain saihan bvhniig chine setgeleesee hvciee.

  19. B says:

    iim aimar gashuun tvvhee zvrhlej end bichsend tand mash ih baharhaj bnaa…mash aguu tom hvch gej helii dee….zarimdaa bichih baitgui dursan sanahad hvrtel hvtsvv ve ih baidag ….
     end bichsen commontuud ihevchilen uhaanan telegdeegvi mongoloosoo garchich vzeegvi garuud medregdej  Bnaa….. Vvniig bitgii too chi Bol amd shishee bolson  burhan yum!!!

  20. t says:

    Монголоос дээр Хятад хүн байх юм аа гэдгийг л хэлэх гэсэн юм биш үү. Тэрнээс Хятадад эзлэгд гээгүй байна.

  21. saraa says:

    kazah hvn bn.manid hvnii amidral yamar hamaa bjuu.zowdoggvi hvn gj bhgvi.bi l yaj ch bsan mongol tsysaa l vldeehiig boddog.heden tugrug bair bol vregdeed alga bno.mgl tsys tsewer bailgah n mongol emegteichvvdiin vvreg.n neg bh.baahan mgl bish tsystai hvmvvs gazar nytag ch vgvi.

  22. Huyg says:

    ooroo bolson bol busdad surtalchilaad baij bolohgui shu erni nam gum amar jimer amidar busgui min

  23. Zaluu99 says:

    Танид баяр хүргэе.. Болжээ. Амжилт сайн сайхан бүхнийг хүсье. Ээжийгээ хайрлаж яваарай

  24. Даваасүрэн даажаа says:

    Жаргааж хайрлаж.тэжээж сайхан амьдруулж чадаж байвал хаанахч байсан яадгын. Нэг амьдраад үххээс хойш. 

  25. Z says:

    Gants amidrax xorvood az jargaltai l amidrax erxtei biz dee… ternees ymar xuntei suugaad yaj yvax xend xamaatain be…. ooriin az jargaliig ooroo l bosgoson tevcheertei mundag emegtei bn… ter xiytad uu kazak uu xend ch xamaagui… az jargal xusey…

  26. Miigaa says:

    Manaihan hyatudaasch hertsgii baisnan hezeehenlsanagdajbna shvv

  27. y says:

    Монгол хятадад идэгдэх асуудал ганц хоер хувь хуний хятад хунтэй сууснаар болчихгуй л дээ. Монгол терийн бас эдийн засгийн бодлогоос хамаарна. Тийм болохоор терийн телее оготно боож ухнэ гэгчээр компьютерийн араас ганц хоер хунийг узэн ядаад байдал сайжрах нь юу л бол. Тэрний оронд монголд хортой, бусад улсад (хятадад) ээлтэй бодлогыг дэмждэг, шийдвэр гаргадаг улс терчдийг л узэн ядаад сонгохоо больчих л доо. Цаана чинь улаан цайм еерийгее хужаа гээд зарлачихсан улс терчид Баярцогтоос эхлээд захаасаа нэг байна штээ.

  28. oogii says:

    kazak hvvhen bn kazak uud ugiin zawaan shd aaw in oir ehner awna henegch ggvi hayad ywdag hvvhdvvdee  ugiin sanaa muutai dotuyr tamir ihtei hvmvvs bdag shd..sayhan neg kazak zaluu ystoi buzar zalyy bsn ym yrihiig in sonsoson chin kazak hvvhnee muulaad shaachdin hartai ch geh shig…kazak hvnd durgviee ugiin

  29. Sodoo says:

    Yag uneniig helehed chi kazak yum baina. Bi kazak hund uneheer durgui. Mongoloor yaridag hirnee eldev yumaa kazakaar yariad l baliar sanaatai ulsuud. Mongoliin tsagaachid yumdaa. Chingis haanii uldeesen aldaa. Sanaa muutai humuus. Sain kazak sariin naiz gedeg ug yamar saindaa l baihavdee. Ert uyees l mongolchuud kazak humuusiig hun muutai gedgiig ni meddeg uchraas iim ug baidag

  30. GegeenCom says:

    Uneheer uuriinh n chadal hureed diiltsen bgad huvi hun n hugjuud lag bolchlo gjivel ch goyo l tuuh bichij gehsen. Yahav minii l harakter yumuda neeh iim Unsgeljingiin ulgeriin baatruud joohon avruulj tusluulj chiruulj tatuulj neeh sxn bolsonoo gaihaad bhaar uruvdmuur sanagdaad bdyshde unuu sponsor avragch tuslagchiin uzemjind taarch taalagdaj amidrahaas argaguid hurchuul nad shig yum yostoi tegj busdiin durmeer toglono geh tamiin ajil bn da, yahav tegeed sul doroinuudad n allah budda jesus meteer haragdah durtai turliin humuust zoriulsan classic huvilbar l yumuda, baharhaad bh zuil bol bish ch az amnii hishig n diiltsen l yum bol ard tumen uls gurneer hyazgaarlagdahgui delhiid mongolyn neriig gargachihaar uuriinhuu hemjeend sain yavaasai, geriin muhar sahisan tejeever gulug bolohoorgui ajilsag sergelen hun gej goridoy. Busdiin amidrald ch mun canada er shig gerel asaah hemjeend hureerei. Ternees ter ugsaa garal n ch hamaa alga, yamar negen iveen tetgegcheesee shimegchilj heden yum saltaadaj eej ah duu nartaa zuuguudbhtn bol ch utga algaa uuruu hudulj chadaj olson yumnaasaa iluuchleed yavdag bol daj sanagdahaar bn.

    Yer n hussen huseegui delhiin businessiin hel hyatad bolchood bn. Ach zee nariigaa hyatad bish ch hyatad heltei hun bolgoj chadval delhiin irged bolj moodond orood iheehen erelttei amitas boloh n tod bnA

  31. kjh emegtei 29 says:

    olimp-d oroltson seleltiin hyatad tamirching harsan uu ta nar, burhan min Apollo dureeree! tiim hyatadtai suuchih yumsan hahahah

  32. хэн нэгэн says:

    Ямар их тэвчээр вэ?яасан мундаг бүсгүй вэ?чамд амжилт, эрүүл энхийг хүсье.дэлхий тэр чигтээ глобальчлагдаж бн.ядарсан цагт тусалтж бдаг сайн л хятад хүн бн.надад ихийн бодогдууллаа.

  33. зочин says:

     Хятад хүнийг юу гэх гэж ийм нийтлэл бичдэг юм бол,Хүүхэн бүхэн энэ хүн шиг бүтэлгүй төрөв л гэж,тэгээд заавал хятад гэж онцлоод байгаан учир юув,ккк ямарч үндэстэнтэй сууж бно шдээ тэнэг юм,Хятад гэхээрээ яадгийн ,өөрөө харин нэлээд буруу ойлголтой юм бна 

  34. del says:

    гое нийтлэл байна

  35. dorlig says:

    y chi egchiigee bas ohinoo sain hyatad ahad zuuchilj ogoorei. Etseg ovgod hyatadiin ayuliig sanuulj hujaatai gerlehiig hatuu horiglon zahisan bdag. Tuuhee martsan ochuuhen tolog bn chi. Hujaagiin bandaashind huurtsan ongo mongo harsan archaagui gichiinuud shibal seki.

  36. goy huuhen says:

    he he neg itali hun minii amidraliig avarsaan gj odoo amidral shan bnaa gj

  37. харш says:

    Хятад монголыг нөмрөх аюул хэзээнээсээ байсан нь бидний генд суусан нь яалтгүй үнэн маргах хүн байхгүй биз. одоо ч улс орнуудыг болгоомжлуулсаар  бүгд л хятадад визтэй. аймшигтай шоргоолжноос ч олуулаа. тэрнээс хужаа бүхэн муу биш байхоо. гэхдээ л энэ мэтээр мэрсээр. 

  38. Neg ch hvn az jargalt shan amidarch bgaa bol boloodoo ta nar yah gej negnee tegj bdg yumbee  

  39. Yahawde boljil bnashde end yr ni manaihan yadruu yvahad tuslah hun bhgui ulam l dooshoo hiij darahiig boddog uls hoino jargaltai shan amidraliig olson bol boljdee neg busgui ch gsn jargaj amidrag 

  40. Gravatar says:

    Болждээ. Хятадуудыг муулдаг нөхөд бандаашаа өөрсдөө хийдэг болчоод хуцацгаа.

  41. tip says:

    у зөв юм хэлжийнэ

  42. bodrol says:

    За ямартай ч нэг гэр бүлийн амьдрал дээшилж дээ . Олон хүн сайнтай муутай шүү дээ .

  43. y says:

    Залуусаа хэт явцуураад бас яахав. Гадаад хунтэй суухаараа монголд дургуй болчино гэсэн уг биш шуу дээ. Шууд л узэн ядацгаагаад эхлэх юм. Харин ч эсрэгээр хуухдуудээ монголоор яриулж монгол соелыг нь сайн евлуулээрэй гэж зевлех баймаар. Негее монгол хуний уужуу ухаан энээ тэрээ гээд цээжээ дэлдэцгээгээд байдаг яасан. Беен hypocrite гарууд л байх шив.

  44. dorlig says:

    Yaag unen chinii hormoin yavdal hend heregtei ii. Chimeegui hujaa boovoo umkeed dald or. Bitii mongolchuudiin sited bicheed bai. Erliiz zulbasgaa hezee ch bitgii mongol shoroond gishguuleerei. Chinii eh oron bol china shuu sanaj yav.

  45. иргэн says:

    болохгүй гэх зүйл алга гол нь Монголд битгий ир. Үр хүүхдээ Монгол хүнээс хол байлгаж би Монгол хүн гэхгүйл бол болондоо. Монгол хүнийг хайрлаагүй зүрх Монгол улсыг хайрлан гэж байхгүйдээ

  46. y says:

    Бусгуй заяа гэж…

  47. tseelee_maa@yahoo.com says:

    HUJAAGAA dagaad chimeegui yav chinii hormoin yavdal hend hamaa bainaa

  48. y says:

    Яг ч хятад биш канад хун юм биш уу? Эх газрын хятад хун, хятад гаралтай канад хун хоер чинь шал хоер еер хумуусштээ. Монголчуудын узэн ядаад байдаг нь нутгаасаа ч холдож узээгуй нус цэрнээсээ салаагуй жунгаанууд байхгуй юу. Btw амьдрал чинь яг кино шиг адал явдлаар дуурэн байсан байна. За тэгээд наанаа ганц нэг номын дуу сонсоод гэгээрчихэд гэмгуй шуу. Эс бегеес гадаадуудтай сууж хуухдийг нь гаргасан англи америк австрали канадаар дуурэн байж л байдаг нэг гэрийн эзэгтэйнуудийн нэг л байна дее. Нээх ч гайхуулаад байх юм алга.

  49. zochin says:

    hun shig evtei saihan l amidarch bval busad ni hamaa algoo, 

  50. aaaa says:

    Муусайн Хятадын дэвсгэр чимээгүй л бай. Бусдад битгий Хужаагийн бодлогоо хэрэгжүүлээд бай.

  51. эни says:

    яамай даа сайн ханьтай учирч

  52. Alina says:

    Хүн бол Хятад ч хүн, адгууснаас дор Монгол ч байдаг… аз жаргал хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.