Тэднийг гомдоож болдоггүй юм, сөгдүүлж болдоггүй юм…

a-happy-woman

Олоон жилийн өмнө 3 сарын 8 байсан юмдаг ажил руугаа орох гээд явж байтал нэг машин араас түг гээд мөргөдгийн юу билээ гээд гараад ирсэн чинь жоохон хонхойчихож сүртэй ч юм биш. Ооё хар бенз жийп эхнэр нь машин бариад явж байсан бололтой хажууд нь нөхөр нь нэг бүдүүн залуу улаан галзуу гарч ирээл эхнэрээ П мээ гэж хараагаад л мөнгө яриад хүүхэн нь надаас айсан, нөхөр нь хашгичаад нүд нь нулмистай аймаар өрөвдөлтэй харагдсаан. Дуугарчиж чадахгүй зайлуул би ч юун сүртэй хог вээ чи. Амьдралд энэ битгий хэл юм тохиолддог ханьд чинь ийм л үед нөхрийн ноён нуруу түшиг тулгуур хэрэгтэй байдаг юм үхлээ юу чи хөгийн нус вэ баярын нь өдөр уйлуулаад. За за тайвшир угаасаа миний машины энэ тал сэвтэй байсан юм нэг мөсөн засуулчина мэдээтэй яваарай сайхан баярлаарай гэсэн чинь эхнэрийх нь баргар царай гэрэлтээд инээхдээ ямар үзэсгэлэнтэй болсон гэж санана…

new_banner

Инээмсэглэл бол ерөөсөө ид шид юм баярлалаа гээд санаа алдаад нөхрөө орхиод яваад өгсөн. Нөхөр нь өө өө гээд үлдсэн шаал баларсын бас өрөвдлөө эр хүн байна даа дэмий ч юм болчихвуу гээд дараа нь гэмшиж билээ зайлуул зам дагаад л алхсан хэцүү ч юмдаа. Манайханд авгайгаа магтвал адгийн тэнэг гэж үг байдаг би санал нийлдэггүй юм. Хажуудах ханиа л магтаж, урам хайрлаж, инээмсэглэл өгч, хайрлаж хүндлэж байж л хайр хүндлэлийг нь авна гэрийн уур амьсгал ч сайхан байж хүүхдийн хүмүүжилд ч сайнаар нөлөөлнө шүү дээ. Тэд маань бүх хүмүүс нүүрээ буруулж байхад байж л байна, өвдөж зовоход байж л байна, насан туршид чинь хамт жаргал зовлонг туулж чиний төлөө чин сэтгэлээсээ уйлж баярлах хүмүүс шүү дээ.

Бид ч хамгийн ойр дотно хүндээ хамгийн хогийн зан гаргах юм даа шаал худлаа танихгүй хүнд нээх соёлтой царайлж ля ля боловсон айн. Харин ганц л хүнд магтаалын үгээ бүү гамна харамгүй асга цутгаад өг. Oхин хүүхэд цагаан зээр 2 нутаггүй гэдэг юм тэд чинь чамд л итгэж найдаж хамаг амьдралаа даатгаж яахаа мэдэхгүй янзага шиг хатуу үг үйлдэлд цурхиртал уйлдаг юм, жоохон дулаахан үгэнд уйлснаа мартаад инээмсэглэн тэнгэрт хөөрөн дүүлэн нисдэг юм. Ямарч хүнд хэцүүг эрчүүдээс илүү давах хүчтэй мөртлөө ханийхаа хэлсэн ганц олиггүй үг үйлдэлд хүч нь суларч гунддаг юм. Тэднийг гомдоож болдоггүй юм, сөгдүүлж болдоггүй юм, тэд амар амгалан амьдрал, итгэл найдвар, хайр халамж, дулаан үгс, энэрэл хүндлэлээр тэжээгддэг юм.

Гэртээ орохдоо инээмсэглээд ордог гарахдаа инээмсэглээд гардаг бол аз жаргалтай байнаа гэж бодоорой залуусаа бие биедээ битгий хатуу үг хэлж хүний хажууд битгий загнаж үглэж хатуурхаж байгаарай. Чи л хайрлахгүй бол өөр хүн хайрлахгүй шүү дээ. Маргалдаж уурлах үедээ зүрх рүү нь бүү довтол эргээд орно гэж бодоод хаалгаа зөөлөн хааж байгаарай please. SHARING IS CARING, Бусаддаа түгээж халуун хайрыг гарт нь хүргэе…

13 Comments

  1. bodrol says:

    Сургамжтай юм өө .

  2. монгол says:

    СБД-н ЗЦГазарт манай ангийн хүүхэд ажилладаг байлаа. Одоо бол тэтгэвэртээ гарсан. Олон жилийн өмнө манай бэр эгч дөнгөж жолооны курс төгсөөд машин аваад унаад явж байгаад СБД-н нутаг дэвсгэрт осолд орсон бсан. Ардаас нь машин орчихсон байсан. Бэр эгч ах руу утасдаад ахыг дуудсан байгаан. Манай ах ирээд машинаасаа дөнгөж буунгуутаа замын цагдаагаас /манай ангийн хүүхэд байсан ба тэр манай ахыг таньсан боловч ах түүнийг таниагүй гэсэн/ манай авгайн бие гайгүй юу, муу юм болоогүй биз гэж асуугаад машинаа үлдээгээд шууд эхнэрээ эмнэлэг аваад явсан гэсэн. Тэгээд манай ангийн хүүхэд танай ах чинь ёстой мундаг нөхөр эр хүн байсан. Ерөөсөө машинаа асуухгүй, авгайгаа л асуугаад байсан. Тэгээд шууд машинаа орхиод л явсан. Зарит эрчүүд авгайгаа асуухгүй машиндаа харамсаад хараад гаслаад байдаг юм гэж билээ. Наад залуу чинь тэдний л нэг байна даа

  3. Busgui says:

    Suv shuu, shuud hayaad yavdag gazar.  Yostoi yum uzeegui yumnuud uheh geel baidgiig yaanaa

  4. Yr ni saintai muutai ch olnii gazar ehnertee tom duugarch haraaj yrooj bga erchuud unen hogiin orovdmoor haragddag unendee avaali ehneree olni omno doromjlon gutaana gdg oorigoo ch davhar gutaaj buin shinj 

  5. Нээрээ says:

    Хүн ер нь танихгүй ч гэсэн өрөөл бусдыг хүндэлж харьцах л хэрэгтэй. Өрөөл бусдад сайхан хандаж, тусалж чадах юм байвал туслаад инээд алдаад явж байвал уурлах ч юм гардаггүй юмшдээ.

  6. Zochin says:

    Gegeen  gej teneg jinger bvgdiig medeh yumaa bar ag aabiinhaa erhtenees  tsatsarj garsanaa sandagl baih 

  7. Partizan says:

    nere oxid bvgvichvde bitgi gomdoj nulimsi barj bgarai zalusa. Emegteichvd amarxan gomdoj tunirxdag uyxan uls. Ali bolox sxan vgser magtad l bwal gerelted l bdin bnale shv tsadul chin…

  8. Сэргээш says:

    Ehnees n gusaal gusaal zailuuliishd

  9. zzzzzzzze says:

    Olnii umnu ehneree magtaj bolohgvee gedeg ni haramlah estoi busdad aldana shvv gesen utgatai . Ternees bish hairiig untraahgvin tuld ih olon zvils hiidgiin neg ni naad magtaal hvndlel ornoo orno

  10. GegeenCom says:

    Sergeesh shidchuul ter sdanuudaas chini mun horogdoh bgada

  11. Сэргээш says:

    Ooh fuck. Yun olon fucking GegeenCom toi bolchvoo. Orig n l zugeer bdgiin. Ene daljignasan duuramaluud zailaachee sda

  12. минжээ says:

    ЧИМЭДОЧИР АНААД гдг монгол залууд тохиолдсон явдал. Үлгэр жишээ залуу санагдаад хүндэлж явдаг шүү.

  13. GegeenCom says:

    Unshij bsyn bn chuham mglchuud bichsiimu orchuulsiimu medq. Yahav yum uzeegui zaluuvtar ulsuud joohon tiimerhuu bdg bha. Udq ter baitugaigiin ard garaad bargiin yumand namba aldahaa bolino

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.