Үнэхээр чанартай зураг авахын тулд фото зураг авах урлагийг төгс эзэмших ёстой. Үүний дээр Бруклинд зурах авахын тулд энд төрж өссөн, уур амьсгалыг нь мэддэг хүн байх ёстой. Та бүхэнд Нью-Йоркийн зурагчин Ди Камиллогийн уран бүтээлээс сонирхуулж байна. Энэ бүх шоронд ял эдэлж байхдаа фото аппаратыг хэрхэн ашиглах, зураг яаж авах урлагт уйгагүй суралцжээ.
Ди Камилло нь нарсанд өнгөрүүлсэн жилүүдийнхээ тухай ярих дургүй. Ярихаар болвол шоронгийн номын сан ухаж байгаад фото зурагтай холбоотой янз бүрийн ном уншин олон цаг суудаг байсан тухайгаа л ярьна. Туулж өнгөрүүлсэн хатуу ширүүн амьдрал нь фотозурагчин болох амаргүй замд нь маш их нөлөө үзүүлжээ. Ди Камилло нь Нью-Йоркийн эвгүй дүүргүүдийн амьдралыг харуулсан дотор эвгүйрүүлсэн реалист зураг авдаг.
«Сэтгэл сэрдхийлгэх олон зүйлтэй би хүүхэд байхдаа таарч явлаа гэж Ди Камиллаа ярьж байна.
-Есөн настай найзыгаа яг миний хөлийн хажууд үхэж байхыг би харж байсан. (хүүхдүүдийг гудамжинд тоглож байхад машин дайрчээ). Тэгээд ч 1970 ба 1980-аад оны Бруклин бол нэлээд харгис газар байсан болохоор амьд гарахын тулд гялс сэтгэдэг, гудамжинд амьд гарахад шаардлагатай төрөлх араншигаа ашиглах хэрэгтэй болдог байсан».
1 Comment
Ok