Өнгөрсөн лүү очоод өөрийгөө өшиглөөд унагаах юмсан

Alone-and-sad-man-missing-someone

Найзууд парк орж боулинг тоглоё гэлээ. Ажил тараад хийх юмгүй надад маш сайхан санагдсан тул яаран очлоо. Яг миний урд нэгэн жаргалтай гэр бүл алхаж явах нь нүдэнд тусав. Биений өнгөтэй өндөр өсгийт туфли дээрээ үнэхээр итгэлтэй алхах нь, бие барьсан даашинз нь үнэхээр төгс гуалиг харагдах нь, намирсан урт үс нь гялалзах нь яг диваажинг санагдуулах мэт. Гэвч тэр үзэсгэлэнт бүсгүй нөхрөө сугадсан байлаа. Өөрөөс нь үл ялиг өндөр махлаг залуу хүүгээ мөрөн дээрээ суулган алхана. Би яагаад ч юм гүйцэт түрүүлээд царайг нь харахыг хүссэн. Гэтэл үнэхээр итгэмгүй. Хэдхэн жилийн өмнө миний гэр бүл байсан хоёр эрдэнэ минь байлаа. Үр минь үнэхээр том залуу болжээ.

new_banner

Тэр хар дарсан зүүд шиг орой би эхнэрээ уурандаа алгадаж, надруу уйлаад мөлхөж байсан хүү рүүгээ харах ч үгүй хаалга саван гарч одсон сон. Хаалга хаагдах мөчид яагаад ч юм нэг том бул хар чулууг аваад хаячихсан юм шиг санагдаж, шууд найзруугаа залган уулзаж уулаа. Нэлээн халаад ирэхэд шөнийн клабд орж үргэлжлүүлж байхдаа ёстой л гял цял болсон гунхсан бүсгүйд хөл алдсан минь л амьдралаа хийсэн хамгийн тэнэг алхам. Энэ бол анхны тэнэг алхам, ингэж явсаар илүү сайхантай нь учирч, илүүгийн илүүг нь гэсээр доошоо уруудан алхсаар шавар шалбааг дунд хальтарч уналаа. Гэтэл гэрэл гэгээ цацруулсан хань минь яг л нар мэт хэзээ ч хүрч чадахгүй оргил өөд одож дээ.

Чи минь яг л анх надтай үерхэж байхдаа ямар дэгжин, яасан бардам байсан яг өмнөх шигээ болжээ.

Гэхдээ би түүнийхээ энэ төрхийг харсандаа баяртай байгаа ч гэртээ байдаг үеийг нь үргэлж санадаг, болдог сон бол цаг хугацааг ухраагаад хамтдаа байсан мөчүүд рүүгээ очоод чинийхээ зургийг хором тутам авмаар байна. Гэрийн мики маустай өмдөнд нь өвдөг гарсан нь яг л майга хүн шиг харагддаг үнэхээр эгдүүтэй, эрээн мяраан янз бүрийн оймстой хүн л гэрээ цэвэрлэж энэ тэрүүгээр бөндөгнөж байгаа нь хэчнээн өхөөрдөм гээч. Хүүгээ төрүүлэхдээ жаахан сэвхтсэн ч хүүхэд шиг толигор арьс, янз бүрийн будаггүй ягаахан уруул гээд… яагаад ийм үнэтэй зүйлээ хажууд минь байхад мэдрээгүй байсан юм бэ??

Чи минь надад сэтгэлээсээ хоол хийж өгч байхад нь давстай, амтгүй гээд л гоншигонож байхынхаа оронд дуслыг ч дутаахгүй иддэг байж, хоёулаа маргалдсан ч эргээд тэврэлдээд хэвтдэг ор минь надад хэтэрхий томдож, шахцалдаж түлхэлцэж тоглож хайрлалцаж байсан бүхнийг үгүйлж байна. Хүү минь надтай тоглох гэж чаргууцалдах, унаад эсвэл тэврүүлэх гэж уйлах үед нь би хүүгээсээ яагаад төвөгшөөдөг байснаа ойлгохгүй юм.

Миний түргэн уур, үглээ байдал, бардам зан чамайг минь явуулахад хүргэхээр байсан ч чи тэвчсэн. Харин чамайгаа алгадаж бас хуурсан. Би ингэж бичихээсээ ч гар эвлэхгүй байна. Би яагаад хамаагүй хүрч болохооргүй ийм эмзэг турьхан бүсгүйд гар хүрч чадаж байна аа? Чиний минь хаана ч хүрэхгүй хиймэл нэгнээр чамайгаа сольж солиордог байна аа? Өнгөрсөн лүү очоод өөрийгөө өшиглөөд унагаах юмсан.

Чамдаа одоогийн нөхөр шиг чинь гадуур зугаалж, гангалж гоёход нь би яагаад тусладаггүй юм аа гэхэд төвөгшөөдөг байсан юм болоо? Хүүхдээ хооллоод, хувцаслах гэсээр өөрийгөө чи минь орхидог байж эсвэл би хэндээ харагдах гээд маяглаад байдаг юм гэж үглэхээс ч эмээсэн байж магад. Хэрвээ би чамдаа өдөр бүр цэцэг бэлэглэж, орой бүр болзоонд явж, өглөө бүр үнсэж сэрээж байсан бол чи минь намайг ганцхан удаа уучлах байсан болов уу? Эсвэл би ийм сайхан хайрыг удаан хүртэх эрхгүй тэнэг байсан ч магадгүй!

17 Comments

  1. Busgui says:

    Chi harin erthen orhison ni boljdee.  Ugch chadahgui hernee orhij yavahgui zuuraldaj amidral urdeg novshnuudiig yaaltai

  2. harley88888@yahoo says:

    Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах угаасаа буруулдаа

  3. tssssssssssssssssss says:

    Чадахгүй муу хөгшин БААС чадаагүйгээ хэндээ гайхуулдаг байнаа ХХАХА Зүгээр амиа хорлоод ҮХЭЭЧ! Дахиад ямар азгүй хүүхэн нь чамаас хайр гордож хамаг бие ХЭМХЭРТЭЛ Зодуулж хамаг сэтгэлээ сэмэртэл ЗОВОХ БОЛ ХӨГШӨӨН!! Бусдад гай болохгүй ҮХЧИХЭЭЧ арчаагүй пзДА ЧАДАХГҮЙЛДЭЭ ХХХХЭХ

  4. tssssssssssssssssss says:

    Чи ийм сайхан хайрыг удаан хүртэх эрхгүй тэнэг! Үргэлж ийм л байх болно. Дахиад цаг хугацааг буцааж болдог байсанч чи ДАХИАД л ингэж “МАЛ”ТАНА. Худлаа гэвэл чи дахиад амьдрал зохиогоод өөр хүнтэй учираад үр хүүхэдтэй болоод үз Нэг мэдхэд чи АРХИДАЖ ХҮҮХЭНДЭЖ ОРЖ ИРЧЭЭД СҮҮЛД УЧИРСАН ЭХНЭРЭЭ ДЭЛБЭ БАЛБАНГАА ЧИ МИНИЙ АНХНЫ ХАНИЙН ХАА Ч ХҮРЭХГҮЙ ГЭЖ ХУЦНА ШҮҮ!! Яагад гэвэл МАЛ АДГУУСУУД ҮХЭН ҮХТЛЭЭ МАЛААРАА АДГУУСААРАА ДУУСДАГ ЮМ. Айн гээч чам шиг эхнэр үрээ зоддож дарамталдаг ЛАЛРУУД жаргал хүртэх Эрхгүй байдгым зүгээр одоо үхэн үхтлээ наад ХАР УСАА САЙН ГУДРААД ОЛИГТОЙ ГЭМШЭЭД явсаар дуус. Битгий ахиж хүнтэй сууна гэж өөр нэгэм хүүхнийг зовлонд нь ДУУД!

  5. goy huuhen says:

    emegtei hun bichjee kk 

  6. ... says:

    Тэр хүүхэн чамгүйгээр жаргалтай байгаа бол одоо битгий саад бол. Тэр чигтээ далд ор. Нэг бодлын чамаас салсан азтай ч гэмээр хүүхэн байна. Хүүхэд л хайран юмдаа.

  7. GegeenCom says:

    Puuh huntei suuchaad oroi bur bolzoond yavah zav garahaar tusuulugduj bgamu huuhedgui hunii muruudul bha. Oroi bur huuhedteigee buunuuruu bolzoond yavahiim bhda lol

  8. Bolor H says:

    Энэ одоо Зохиол уу? кккк “Хэрвээ би чамдаа өдөр бүр цэцэг бэлэглэж, орой бүр болзоонд явж” заа энэ хүн хэдэн настай хүн болох нь тодорхой……

  9. dorlig says:

    Chi ih aztaimaa. Yamar azaar salaa ve. Bi yahav mergelj uzlee l dee. Salaagui bsan bol ter huuhen chamaig alah bsan bn amid yavaadaa bayarlaj yav hogshoon hovor tohioh aztai humuusiin neg bn shuu chi.

  10. Sahalt says:

    Parkad oroi bolj bhd huuuhdee salhuluulj bgaa eej :  bariu daashinz undur usgiit urt us ee unjuulaad taiznii alhaltaar alhaj bh uu? Huuhdee mur n deeree suulgaj bgaa aawiin 2 gar huugee bariad zawgui ywahad ymar gar sugadaad ywaad bn eswel 3 gartai zaluu bsn uu.  Neg huuhen nuhurtuu ym boduulah gej uuriiguu hairluulah gesendee uuniig bichej . Nuhur n ene saitiig bnga unshdag gesen ug. Zuw uu?

  11. $417 says:

    Ailiin hool amttai…, Avaagui bhad avgai saihan…, uur yu2 ch gedeg bilee dee, hahaha!

  12. Bugd anhaar! says:

    Odoo ingej hudlaa gonginood yaahav dee teneg mini. Ingej ih haramsahaa medehgui l dalichiganaj bj dee. Yostoi hohi chini. Salaad ingej haramsaj bga chini chamd ch surgamj bolog. Bichsen shig chini novshin amidralaaraa yavsan bol huurhii ehner huuhdee bur ch zovooh bsan biz chi muu novsh.

  13. Нээрээ says:

    Сэтгэл татам биш байсан бол ингэж халаглахгүй “хаясан нь болжээ” гэж бодогдохоор бичвэр байна.

  14. sanal says:

    Ene davaasuren geed huduunii uheriin erliiz gichii chi ger bul uimuulj salgaj chadaaguin horsol zevuutselee end com bichij tailj baihaar shar hadand ochij emchluuleech.Esvel uuriiguu duujlej uheed minii sanaag amraagaad ug.Chinii neriig harhaar nud horsood baina.Chinii hajuud humuusiin nud uzuurleed baidag GEGEEN bol zugeer l enh taivananii tsagaan tagtaa

  15. Emegtei hun bichsiim shig ugtei sanagdaad yvchlaa kk gehdee zugeer tegj sanagdlaa.daraagiin hairtaigaa uchirval aldaa onoogoo davtalgui ongo mongo gylgar toligort huurtalgui buuritai suuritai er hun shig yvaarai 

  16. Сэргээш says:

    Бичлэгийг нь ойлгосонгүй. Хэрэв бичиж байгаа шигээ бол мөн ч туйлбаргүй нөхөр байна даа. Одоо хармсаад яахав дэ. Өнгөрсөн хугацаанд хүү дээрээ нэг ч очоогүй өөдгүй л эр юм

  17. Даваасүрэн says:

    Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд.яахав. амьдралд юу.эс тохиолдоно. Муусайн эрчүүд.хажуудхаа хайр халамж идэх уухаар дутаана, илүүрүү нь явчихаар араас нь гонгинно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.