Cekc хайрын илэрхийлэл биш…

images

Эрдэнэт хот.

Дунд сургуулийн сурагч Бархас шинэ ангид шилжин орж ирэв. Уг нь сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч шинэ ангид орсон цагаас хойш ширээнээсээ ч босохоо болив. Учир нь шинэ ангийнхан шинээр ирсэн сурагчийг таагүй хүлээж авдаг заншлаараа мөн таагүй хүлээж авсан учир уур амьсгал таалагдсангүй. Нийлэх ч хүүхэд байсангүй.

new_banner

Цаг хугацаа өнгөрч нэг мэдэхэд хичээлтэй л найзлаж сурлага нь аамжаар сайжирсан учир ангийнханыхаа дунд нэр хүндтэй болов. Харин ангийн хүүхдүүд нь байнга л зодоонд оролцож асуудал их гаргана.

Нэг л мэдэхэд ангийн хөвгүүд эхнээсээ найз охинтой болж үерхэж эхлэв. Харин энэ үед Бархас бусдаас арай өөр байгаагаа анзаарахгүй л байлаа. Учир нь Бархас эгч, ах нарынхаа найз ах нарыг л харна. Яасан царайлаг ах вэ? Би том болоод ийм л ах болмоор байна гэж боддог байлаа. Хөвгүүд л хөөрхөн харагдаад байгаагийн учрыг ч сайн олохгүй л байлаа.

Ангийнхан нь ч Бархастай хүндэтгэлтэй харьцдаг болсон ч ангийн хөвгүүд нь бүлэг болон 3-4-рөө найзлах учир хэн нэгэнтэй илүү дотно биш бүгдтэй нь л сайхан харилцаатай байдаг байлаа. Бархас манай ангийн тэр хөвгүүн ч гайгүй царайлаг шүү, тэр нь хөөрхөн шүү гэж дотроо хааяа бодно.

Нэг удаа тэгж бодож байтал ангийнхаа Санчир гэх хөвгүүнийг бодохдоо энэ яав ч биш ээ. Хачин царай муутай юм бусад нь дээр гэж бодож өнгөрөв.

Гэтэл нэг өдөр ангийнхантайгаа юм ярилцаад сууж байх үед өнөөх царай муутай гэж боддог байсан Санчир нь их ухаалаг, эелдэг зантай болохыг анзаарав. Бархас угийн сурлага сайтай учир бүгд л түүнтэй найзлахыг хүсдэг ба Санчир ч тийм бодолтой хүүхдүүдийн нэг байв.

Бархас нэг л мэдэхэд Санчиртай арай дотно найзлаж эхлэв. Хичээл тараад гэрт нь очиж хамт хичээл давтана. Байнга хамт байх, хамтдаа тоглох болов. Санчир бас сэргэлэн цовоо зантай, алиа хошин зантай. Тэд хамт байхад цаг их хурдан бас зугаатай өнгөрдөг байв. Хамт гудамжаар алхаж байхад охидууд зөрвөл Санчир Бархасыг шууд л зөрж өнгөрч байгаа охид руу түлхээд зугтана. Анхандаа Бархас энэ үйлдэлд дургүй байсан ч сүүлдээ охидтой зөрөх бол Санчираас зугтаад гүйгээд өнгөрөхөө мэддэг болов. Учир нь Бархас хэд хэдэн удаа сандарсан охидод алгадуулж хаширсан байв. Гэсэн ч энэ үйлдэл нь хөгжилтэй санагддаг байв. Санчир гадаад хамтлаг дуучид их мэдэх учир Бархасын хувьд тэдний талаар яриулж сонсох их сонирхолтой байдаг байв. Бас их спортод сонирхолтой хөдөлгөөнтэй байнга л сагс воллэйбол тоглох ба Бархасыг хамт тоглохыг байнга гуйх боловч Санчир зүгээр л цагийг зугаатай өнгөрөөх үүднээс л хамт явдаг байв. Ярих юм огт дуусахгүй мэт маш олон зүйлсийн талаар ярилцдаг байв.

Дунд сургуулиа төгсөж ахлах сургуульд орох үед Бархас Санчирын талаар бодох бодол тэс ондоо болсон байв. Анх царай муутай, дэлдэн шар царайтай гэж боддог байсан ч одоо бол маш ухаалаг, хөгжилтэй гээд дандаа сайн зан чанарыг нь хэн хүнээс илүү мэддэг болов. Энэ үед Бархас өөрийн мэдрэмж нь жирийн мэдрэмж биш Санчирыг үнсмээр ч юм шиг нэг л сонин санагдаж байгаагаа мэдрэх болов.

Харин нэг өдөр Санчир ангийнханы дунд зогсоод инээж байгаад;
– Бархасд би хайртай гэж чангаар хэлэв. Энэ үгийг сонсохыг маш их хүсч байсан Бархас дотроо маш их баярлаж байсан ч баярлах ичих давхцаж
– Чи нээрээ солиотой нөхөр шүү гээд л өнгөрөв.

Санчирын ингэж хэлэхээс нь өмнө Бархас дотроо аль хэдийн би чамд хайртай гэж олон удаа хэлсэн байв. Хариуд нь Би ч бас чамд хайртай гэж хэлэхийг маш их хүсэж байлаа. Гэхдээ олны дунд хэлсэн учир тоглоом тохуу мэт хүлээж аваад өнгөрөөхөөс өөр арга байсангүй. Бас ангийнханаасаа ч их айж ичив. Хэрэв тэд намайг Санчирт хайртайг мэдвэл яах бол гэсэн айдас төрөх болов.

Нэгдүгээр эгнээний хамгийн урд суух Бархас гуравдугаар эгнээний гурав дахь ширээнд суух Санчирыг боломж л гарвал ширтдэг байв. Завсарлагаа ч бай хичээл дундуур ч бай Бархас заавал хойшоо нэг л юм хайсан янзтай харахад нь Санчирын харцтай тулгардаг байв. Дотроо маш их баярлаж нисэх мэт л сайхан мэдрэмж авдаг байв. Түүний дөлгөөн харц нь байнга өөр дээр нь тусч байгаад баярладаг байв. Гэвч Бархасын Санчирыг бодох бодол улам лавширч түүнд татагдаж сайн болж байгаагаа мэдрэх тусам Санчирын хажууд биеэ улам барих болов. Үг ч дугарч чадахгүй буруу зөрүү юм ярихаас ичиж биеэ улам барих болов. Санчирт би чамд хайртай гэж хэлвэл яах бол? Эсвэл өмнө нь ангийнханы өмнө хэлсэн үг чинь үнэн байсан уу гэж асуух зориг Бархаст байсангүй.

Нэг удаа тэдний ангийнхан ангиараа зусланд амрахаар болов. Цүнхтэй хувцасаа чирсээр амралтын байранд аажуу ирэх Бархаст унтах ор үлдээгүй байв. Санчир бусдын адил түрүүлж ирж ор авсан байх ба оргүй хоцорсон Бархасыг нэг оронд хамт унтахыг санал болгов. Бархас маш их баярлаж хамт унтах боловч тэврээд хэвтэж ч чадахгүй өөд өөдөөсөө хараад эсвэл нуруу нуруугаа нийлүүлж хэвтэж хамт хэд хоног маш сайхан өнгөрөв.

Төгсөх ангид орох үед Бархаст бүх зүйл хэцүү санагдах болов. Учир нь сургуулиа төгсөж бүгд салан одоцгоох ба Санчир Улаанбаатарт сурах төлөвлөгөөтэй ба Бархасын гэр бүл Эрдэнэтэд сурахыг зөвлөсөн байлаа. Түүнээсээ салах нь дээ гэсэн хэцүү бодолд автаж яаж хотод сурах талаар байнга бодох болов.

Бархастай хамт байнга номын санд хамт сууж хичээл хийдэг байсан Болороо гэх ангийн охин нь Санчирт сайн болсон тухайг нэг мэдэхэд олж мэдэв.

Болороо нэг өдөр Бархасаас
– Бархасаа найзаа найз нь Санчирт сайн болчихсон юм аа. Тэгээд цаасаар Санчирт зориулж бэлэг хийсэн юм өөрөө өгөх гээд чадахгүй байна аа. Чи туслаач. Та хоёр сайн найзууд биз дээ гэв. Энэ гуйлт нь Бархаст маш эвгүй бас хүнд санагдав. Өөрийн хайртай хүнээ алдаж байгаа мэт санагдах боловч өөр ямарч арга байсангүй. Болороод;
– Би Санчирыг гэрээс нь дуудаад гаргаад ирье. Харин чи уулзаад тэр бэлэгээ өгчих гэв.

Орой нь Болороо, Бархас хоёр хамт Санчирын гэрийн гадаа ирж Бархас гэрт нь орж
– Гараад ир найзаа нэг юм хэлэе гэсээр гэрээс нь авч гараад шууд л Болороо дээр дагуулж ирээд
– Болороо чамд юм хэлнэ гэнэ ээ. За найз нь ингээд явлаа гээд яваад өгөв.

Маргааш нь Болороо;
– Чамд баряласан шүү Бархаса аа. Найз нь өчигдөр Санчиртай хэсэг ярьж суусан. Бас түүнд захиа өгсөн. Одоо хариугаа хүлээж байна гэв.
– Ямар захиа вэ? гэж Бархасыг асуухад
– Надтай үерхээч гэж бичсэн. Бас өөрт нь сайн болсноо бичсэн гэж Болороо хариулав.

Одоо Санчирын шийдвэрийг л хүлээх үлдсэн байв.
Санчир харин Бархаст уурласан шинжтэй байв. Болороогийн тухай юу ч яриагүй байж дагуулаад очсонд нь уурлаж байгааг Бархас гадарлаж байв. Иймээс захианых нь ч тухай асууж амжсангүй.

Хэд хоногийн дараа Бархас уйтгарлаж суух Болороогоос юу болсныг асуухад;
– Санчир өөр хүнд сайн гэнэ. Уучлаарай гэсэн хариу өгсөн гэв.

Энэ хариунд нь баярласан Бархас тэр хүн нь би байгаасай гэж бодсон боловч уруу царайлсан Болороог өрөвдөж байв. Харин Болороо бууж өгөөгүй Санчир өөр хүнд сайн байсан ч хамаагүй би тэрийг хайрласан хэвээр байх болно гэв. Харин Бархас Санчираас хэнд хайртайг нь асууж мэдэхийг их хүсэх боловч чадалгүй байсаар төгсөлтийн шалгалт болж нэг л мэдэхэд улсын шалгалтаа өгч дуусав. Нэгэнт төлөвлөсөн Санчир Улаанбаатарт сурахаар явж Бархас Эрдэнэтдээ их сургуульд оров. Бархаст ийм хол байх маш хэцүү байсан учир арай гэж ээж ааваасаа хотод сурах зөвшөөрөл авч жилийн дараа дахин шинэ сургуульд орж хотод ирэв.

Улаанбаатар хот.

Санчирын сургуулийг мэддэг болж бас л байнга очиж уулздаг болов. Нэг мэдэхэд Санчир гадаад явахаар болсноо гэнэт хэлээд яваад өгөв. Гадаадад сурахаар явж байгаа хүнийг хорих, үлдээч гэж хэлэх чадал бас л Бархаст байсангүй. Үүнээс 4 жилийн дараа Бархаст Санчирын байгаа оронлуу явах боломж олдож. Хөл нь газарт хүрэхгүй байлаа. Арай гэж олж уулзах үед Санчир эхнэр, хүүхэдтэй болсон байв.

……. хот

Тэд уулзаж хуучныг дурсан суухаар болж нэлээд ууцгаалаа. Хуучин сайхан мөчүүдийг дурсан инээлдэж хөхрөлдөж цагийг сайхан өнгөрөөсөн ч Бархаст Санчирт хэлэх гэж байсан үгээ хэлж бас л зүрхэлсэнгүй. Ийм сайхан аз жаргалтай сайхан амьдрач байгаа гэр бүлийг жаргалтай хэвээр нь үлдээхийг хүсэв.

Санчир сургуулиа төгсөж Монголдоо ирж нэг томоохон байгууллагад ажиллах болов. Бархастай уулзахыг байнга хүсэж дуудах боловч тэр бүр чаддаггүй байв.

Уулзая гэсэн санал болгоноос нь арай гэж татгалзаж байсан Бархас дунд сургуулийн төгсөлтийн уулзалтанд очихоос өөр аргагүй байдалд оров. Учир нь ажил ихтэй найз нь энэ удаа очиж чадахгүй нь гэж зөндөө хэлсэн боловч ангийн дарга болон ангийн багш гээд маш олон хүн заавал ир гэж олон удаа гуйсан учир Бархас аргагүй эрхэнд очихоор болов. Гэхдээ очихгүй байх ганц л шалтгаан байсан нь Санчиртай тэнд таарах учир түүнд маш хэцүү санагдана. Дахиж уулзвал би сэтгэлээ барьж дийлэхгүй байх гэж ихэд айдаг байв.

Төгсөлтийн ойн уулзалт болж сайхан цаг мөчийг өнгөрүүлцгээв. Уулзалт дуусах үед эхнээсээ ангийн охидоо унаанд суулгаж өгөөд. Нэг л мэдэхэд Санчир, Бархас хоёр үлдсэн байв.

– Тийм их завгүй байгаа юм уу? Уулзах боломж олдохгүй юм гэж  Санчирыг асуухад
– Тийм ээ. Ажлаас их юм алга. Ойрд ажлаа дийлэхгүй байна. Чамтай уулзах сайхан байна шүү гэж Бархас хариулав.

Тэд хамтдаа сууж хэсэг ярилцсаны эцэст Санчир манай эхнэр хүүхэд байхгүй байгаа манайд хамт хоночих гэв. Харин Бархаст энэ нь маш хэцүү санал байв. Учир нь гэр бүлтэй бас хамгийнхаа сайн найзад Би чамд хайртай гэж хэлэхээс маш их айж байв. Энэ л үед Санчирыг сэтгэлээсээ бүр мөсөн явуулах цаг нь болсон талаар ойлгов.
– Найз нь их согтсон байна. Харьж унтахгүй бол болохгүй нь. Дараа тэгж байгаад тухтай уулзая гээд таксинд суун гэрийн зүг одов.

Бархасын Санчир гэх хөвгүүнийг боддог болсон, байнга л түүнтэй уулзахыг хүсдэг байсан тэр цаг хугацаа 10 жил хол давсан байв. Зүрх сэтгэлийг минь эзэмдэж чадсан Санчир чамдаа барялалаа. Аз жаргал хүсье дээ гэж сэтгэл дотроо шивнэв.

/Газар орон болон Дүүргүүдийн нэрийг өөрчилсөн болно/

14 Comments

  1. gerlee says:

    Muu muuhai buhen holuur ungurug

  2. Жимсхэн says:

    Эмэгтэй хувилбарыг нь бичээд өгөөч. Гэхдээ аз жаргалтай төгсгөөрэй. Миний түүх ч бас үүнтэй их төстэй юмаа. Эмэгтэй л болохоос биш. Би ч бас тэр охиндоо 247 гэж хэлэх зүрхгүй байсаар байгаад дуусвал яанаа гэж бодлоо. ☺ Гэхдээ аз жаргалтай төгсгөөрэй.

  3. zochin says:

    heviin hun gehdee demjdeg baigaliacaa tiiim bolson yumiig yahiin yahch arga bhgui shuumjleh heregui bhaa tiim nztai boloh yumsan gej boddiinshtei

  4. GegeenCom says:

    Ugiin olon helee bultganuulaal yavdagshd. Muu ch gui arvaad nom bicheed, 3 say garan zochilson mongol content bosgood 8000 orchim huniig academic amidral ru gardaj uruu tataad amjsan gj boddog shd. Tednuus bol maniasaa lag ih yum krillddeg l bh.
    Bi bol krill tsagaan tolgoi shutdeggui ee. 

  5. харш says:

    Ёооё. Гэгээн сом-г  крилээр бичхэд хүүхэд хэлд орчиж байгаа юм шиг санагдлаа шт кхаха

  6. egch says:

    Gomo-d chin er boldog em boldog bas uniwersal gej ali ni boldog xvmvvs bdag gesen. Medeej em boldog ni emegteileg er boldog ni er xvn shig bh blguidee. Tvvnees yu gej bvgdeeree uyhan tuyhan xvvxen shig bhawdee gej bodohiin kk

  7. jak says:

    Хүмүүс гомо гэхээр л эмэгтэй хүн шиг аягладаг эмэгтэйлэг гэж ойлгодог юм шиг байгаан хэн ч харсан сахал самбаатай булчин шөрмөс нь товойсон бүдүүн хадуун гомо гэж хэлхээргүй хүмүүс байдгын билээ ш дээ

  8. GegeenCom says:

    Saikhan zaluu gsn niitleg angilald bagtdag bolood l model hiij setguuliin zurag avaltand ordog bailgui lav hairttaigaa 4 jil garui suugaad jil garan bolcon odoo ch id haluuhnaaraa bga hosuud bn. Nuhur n joohon hartai bololtoi argagui bh uneheer hairtai bol gay bh tusmaa haramlah n iluutei bdg bh jiriin bidend hurtel taalagdah taarah hosoo olohod amar bish bhd ed gay hosuudiig ch aztai bj chadahiig batalj yavaa ulsuud bn. Nas yavsan geltgui ter biyeiin hugjil edrtee sanaa tavisan baidliig n haraach. Hunees sain saihniig n olj harj boldguimuu.

    Bi l lav iim hudulmurch ulsuudad durtai yadaj l ahuidaa barigdsan az jargalgui avgai naraas l saihan amidarch yavaa humuus bn dag. Mongol ersees ingej olon jil biye haandaa sanaa tavij chadah nuhruud hovor garna shu. Ehnert garch chadsan bol za tegeed buur budaa busdad biyee amidralaa ireeduigee daatgachaal goliigood guzeeleed uursdiiguu hayachaad zavaaraad bdg n ihenh shde.

    Nek Flaherty is not my type ch gsn ulgerleh yumtai l hun bn. Gay-uud dotroo bas amjilttai az jargalaa olson hairaa olson aztai er bnoo. Ataarhsan yumnuudiig shees n goojtol amidarch yavaam bn. America nuhruus n iluu hairlaad iluu goy baigaad bailgaad bj barq bol iluu hoshuulj yadag bn. Tsoohuuleem bj tsoonhiig dandaa goochilno. Ter soyombotoi shiveesnii esreg taliin sorvi n hogiin yumnuudad zoduulj daramtluulsnaas n ch bolsiin biluu lol. Mongol haters dund yer n amid yavah batalgaa bhgui l dee eh nutgaa orhihod hurtel n uzen yaddag eleg negtnuuddee sainiig huseed l yavj bga bhda. Mongol irged neelttei bolchuul neeree l tsoohuuleen bolohoor ustaj ugui bolohoosoo aij bga bh da. Zarimiigaa ingeel aldaal suujiidag yamar ch zohicuulalt zuv eyereg huleej avalt edr bhgui. Haa hol bga hund uuraa hurgeel buhimdaal suujiidag lol. Uursdiinh n amidral butemjgui hetsuu hatuu bgad ter muu gay bid 2 yamar ch buruutain bgn huurhii lol.

    Энэ хямралууд  бол товчхондоо, монгол хүн насанд хүрч чадахгүй байгаатай нь холбоотой. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, боловсрол мэдлэг, бусдаас хараат бус байдал, хэнээс ч хамааралгүй би гэдэг оршихуйг бий болгож чадаагүй хүмүүс улс орныг ч тэр, улстөрийн нам, тэр бүү хэл эдийн засгийг ч олигтой авч явж чадахгүй. Эндээс л энэ бүх хямрал эхлэлтэй.

    Би хэлээд байгаа шүү дээ. Монгол эрчүүдийн ихэнх нь эхнэрийнхээ том хүү шиг нь байдаг гэж.  Авгай нь ихэвчлэн ар гэрээ авч явдаг. Ээж нь нь хүмүүжүүлж хүн болгож чадаагүй айлын хүүг авгай нь  хүн болгох гэж оролдоод эцэстээ бууж өгдөг байхгүй юу. Бидний яриад байгаа энэ хямрал монгол эрчүүд насанд хүрээгүй цагт үргэлжилсээр л байх болно.  Хүний хямрал нь нийгмийн хямрал болчихлоо. Өөрөөр хэлбэл, монгол хүний өөрийнх нь хямрал нийгэм, эдийн засаг, улстөрийн хямрал болсон байна.  Монгол хүн өөрөө хүн болж чадахгүй байна. Сэтгэл зүйн баахан асуудалтай,  тархи толгой нь мухар сүсгээр дүүрчихсэн, айдастай, өш хонзонтой, нутгархаж, талцаж байгаа цагт монгол орон одоо байгаагаасаа илүү өндийж чадахгүй.  Тэгэхээр монгол эрчүүд юун түрүүнд насанд хүрэх хэрэгтэй байна. C.Molor-Erdene

  9. goy huuhen says:

    Andrey Gubin gay bolov uu 

  10. N. says:

    Gay залуус их царайлаг бдаг тэ ккк, өас их соелтой эмгтэй хүнтэй их эвтэйхэн харьцдаг юм шиг сангддаг

  11. GegeenCom says:

    Arav garui jil tegeed zaluu hunii biologiin heregtseegee yaj zohicuulaad yavaad bsn bj taarahu. 

  12. Sanal says:

    Азгүй талдаа хүмүүс. Шоолох доромжилох бодол алга. Шоудаж сурталчилах хүсэл алга. Оногдсон хувь заяа зам мөрөөрөө байядаа.

  13. Нээрээ says:

    Хэцүү л байдаг байхдаа. Яаж ижил хүйстнээ сонирхдог болчихоогүй юм бурхан минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.