Сайхан загнуулмаар ч юм шиг…

834682685-pessimism-melancholy-anger-sadness

Сайн байцгаана уу. Би та бүхнээсээ санал зөвлөгөө шүүмжлэл авах гэсэн юмаа. Яахаа мэдэхгүй бодол санаандаа төөрөлдсөн хүн л байна даа. Намайг Н гэдэг, 24-тэй. Би багаасаа хичээл номондоо сайн даруу төлөв зантай охин байсан. Хүмүүс намайг их магтана ухаантай, мундаг бас их хөөрхөн гээд л. Их мундаг хүнтэй суух байхаа, мундаг ажил хийх байхаа гээд л. Нэг залуу миний араас их гүйж эхэлсээн оюутан байхад чухам л надад хайртай дуртай. Тэгээд үерхээд нэг мэдэхэд хүүхэдтэй болсноо мэдсэн. Би хүүхдээ үгүй хийхээс айгаад бас тэр хүнд итгээд хүүхдээ төрүүлсэн хамт амьдарсан. Хүмүүс анхнаасаа л их дургүй байсаан ийм юм юмаараа өөрөөсөө доор хүнтэй суулаа илүү хүнтэй суух байсан юм гээд л эд хөрөнгөөрөө биш шүү манайх баян биш жирийн л айл.

new_banner

Би гэж хүн одоо бодоход яаж толгой нь эргэхээрээ тэгсэн юм мэдэхгүй. Зүгээр л хайр халамжинд л уярсан байх. Хүүхдээ төрөх үеэс тэр хүний ааш араншин их өөрчлөгдөж эхэлсэн. Нөгөө халамжтай хүн маань юм л бол уурлаж намайг үл тоож эхэлсэн. Дээр нь тэдний хамаатнууд ээж нь миний эсрэг байнга хатгаж муудалцуулах болсон. Ингээд байнгын хэрүүл маргаантай 2 жилийн хугацаанд би өөрийгөө маш их өөрчлөгдсөнөө мэдэрч байна. Миний мөрөөдөл зорилго үгүй болсон гэхэд болно. Би ажилгүй мөнгөгүй, маш их ууртай бухимдуу идэвхгүй гэрийн авгай болж хувирсан. Гэхдээ би амьдралд хичээгээгүй бас бишээ. Байнга өөртөө дүгнэлт хийж ар гэрээ ая тухтай байлгах нөхөртэйгөө ойлголцох амьдралаа аварч үлдэхийг тулд маш их буулт хийж, өөрийгөө тордох гэж амьхандаа л хичээдэг. Гэвч энэ хүн намайг хичээгээд байхад улам л дордоод байх шиг.

Намайг элдэв муухайгаар харааж зүхнэ юм бүхэнд намайг л буруутгана. Үл тоож уйлж суухад аргадахгүй. Манай нөхөр их хүмүүжилгүй, ууртай, их хатуу, дотогшоо. Харин архи шоу хүүхэн эдр гээд нээх гүйгээд байдаггүй. Надад хэд хэд гар хүрэхэд нь хүртэл би ахиж ингэхгүй гэж итгээд уучилсан тэгэхдээ л байнга бодогдоод сэтгэлд маш хөндүүр байдаг. Уг нь анх энэ хүнийг уйлаад байхаар нь өрөвдөөд би үерхэж байхдаа орхиж чадаагүй шүү дээ. Гэтэл одоо ингээд байж байх ч гэж. Миний хувьд дутагдал гэвэл би жаахан түргэн ууртай тэгэхдээ их уужим сэтгэлтэй өрөвч. Нэг тийм хүмүүс байдагдаа учиргүй уурлаал тэгснээ өөрөө дороо уйлчихдаг зөөлөн сэтгэлтэй би тийм хэтэрхий зөөлөн хүн юм шиг байгаа юмаа. Жоохон шийдэмгий биш халирхуу, өөртөө итгэл муутай, мэдээд бодоод байгаа хэрнээ хийдэггүй, тэрэндээ хүрдэггүй, тэвчээртэй бус.

Гэхдээ хүмүүс намайг ингээд ийм хүнтэй ингэж доромжлуулаад байгаад байхаар тэвчээртэй юм бэ гэх байх л даа. Муугаар хэлбэл арчаагүй л гэх байх. Нээрээ би тэрний хэлдэгээр арчаагүй ч юмуу гэж бододгийн хааяа. Гэхдээ л хүн өөрөө үзэж байж л мэдэдгийн байна. Өмнө нь би бас хүмүүсийг салчихна л биз зовоодог нөхрөөс юун арчаагүй юм гэж л боддог байсан. Гэтэл надад үр хүүхэд байна. Ар гэрийхнээ зовоож дарамт болмооргүй байдаг. Уг нь хүмүүс намайг мундаг чадвартай их сайхан бүсгүй л гэдэг юм. Гэрт байсаар байгаад л бүдүүн идэвхгүй ууртай хүүхэн болчоод байна. Хажууд хань нөхөр гэдэг чинь их чухал байдаг юм байна. Би одоо яахаа юу хийхээ мэдэхгүй байнаа. Салаад явахад бүр муу хүн таарвал яах уу ч гэж бодно. Энэ хүнтэй яаж харьцвал эргээд үнэ цэнэтэй хүн болох юм бол гэж гайхна. Ийм байдалд орж байсан хүмүүс яаж шийдэж байсан бэ? Би бүр сэтгэл гутралд орж байх шиг байнаа. Яахаа мэдэхгүй янз бүрийн юм бодоод тэнэг хүн шиг л байна. Сайхан загнуулмаар ч юм шиг…

24 Comments

  1. gabaa says:

    ЯГ ОДОО МИНИЙ АРААС НЬ ГҮЙЖ БАЙГАА ХҮҮХЭН МАХЛАГ. ТЭР БҮҮР МАШ ХӨӨРХӨН ДЭЭРЭЭС НЬ МАХТАЙ ШӨЛТЭЙ. ХҮН ТАРГАЛАА ГЭЭД ЭР ХҮН ТООХГҮЙ БАЙДАГГҮЙ ЮМ. БҮХ ЗАЛУУЧУУД ХЭЛНЭ ТЭГЭХ ҮҮ ЦАРАЙЛАГ ДЭЭРЭЭС НЬ ЯЛЬГҮЙ МАХЛАГ БҮСГҮЙЧҮҮД ОРОН ДОТРОО БҮҮР ЗҮЙРЛЭШГҮЙ ТЭГЭХ ҮҮ. ЧИ ТАРГАЛАА ГЭЭД ГУТРАХ ХЭРЭГГҮЙ ГОЛ НЬ ӨӨРТӨӨ ДОНЖТОЙ ХУВЦАСЛА НҮҮРЭЭ БУД ДЭЭРЭЭС НЬ ОРОНДОО САЙН БАЙХАД Л БОЛЛОО ДӨӨӨ

  2. COHC says:

    Busgui hunii aali gdg chin emegtei hun haaya shirweetsen nyaluun hartsaa shidlehiig helj bgaam shd tas tas saihan ineegeed l ger duureed neg nuhurluugee haaya aaliguitej bai gsiim shuu.

  3. Sun says:

    Eej aav n tiim bol argagui deer n chi bas turgen uurtai hereldene teheer eregtei hun ulam l uurlaj chamaig ul toono. Chi gomdoj baisan ch yu ch bitgii hel chamaig eldveer hrlj bsan ch bitgii too ene yatsiin bol gemeer vvnees l ehlene de helsen ugend n avtaad baival ter hvn chine ulam l doosh n hiij chamaig toohgui harin ogloo bosood saihan hool tsaigaa hiij uuchaad oortoo l anhaar ooriigoo l hatla hatuu bai ooriigoo hairlahgui bol hen ch chamaig hairlahgui ooriigoo garguund n gargaj bi ene hvnii toloo ur huuhdiinhee toloo geed naaduul chine terniig hezee ch oilgohgui ooriigooo l bod tegvel hvmvvs chamaig gene.

  4. зочин says:

    Гажиг золиг бна,нөхөртөө хэлэх юмаа хэлэхгүй,заль гаргаж амьдрах ч гэх шиг

  5. can says:

    мундаг мундаг гээ л байсан ямар тэнэг тэнэг хариу бичдэг хүүхэн бэ. зөвлөгөө өгөөд байсан урам хугарчлаа байна. өөрийгөө л их өмөөрөх, магтах аястай. ухаан муутай юм

  6. Тиймээ хүнд заль их хэрэгтэй байдаг юм шиг байна. Би заль нээх байхгүй дандаа л хаана ч яг байгаагаараа байгаад байдын дургүй бол дургүйгээрээ. Тэгээд байхаар их алддын шиг байна . Хүмүүсийг хжаад байхнээ наанаа их л гоё сайхан зан аальтай байгаал . Эсвэл санаа бодлоо хүнд огт хэлдэггүй юм байнлээ. 

  7. сонс says:

    Чамд хүнийг эзэмдэж гартаа оруулах авьяас  дутаж байна . Хааяа хааяа аальтай байх чухал шүү. Донжийг н олж тунг нь тааруулж.

  8. сонс says:

    Хүн махтай шөлтэй байлаа гэд хаягдах шалтгаан биш. Сайхан яваа тарган хүүхнүүд байна. Халтар бүдүүн өмхий үнэртүүлсэн биш л бол донжтой махлаг хүүхнүүд зөндөө л байна. Чи нөхрөөсөө айж амьдардаг юм байна. Нэг битгий хэл 2гурван хүүхэдтэй байсан ч салаад сайхан амьдарч чадах хүчирхэг сэтгэл зүйтэй бай. Өөрийгөө хүчил. Өөртөө итгэлтэй бай. Залуу хүний омог ааг ааш ааль бүхнийг өөрөөсөө гарга. Нөхрөөсөө ингээд байна тэгээд байна гэхийн оронд шууд л эзэмд. Чиниий бүх юм минийх гэж хэл. Дургүй байсан ч хамаагүй тэвэрмээр байвал тэвэр үнсмээр байвал үнс хайрлаж хүндэлж байгаагаа мэдрүүл. Чамд дурлаж салж чадахгүй дасах үед надад гар хүрэхгүй гэж амла гэж амлалт ав. Хэрвээ гар хүрвэл шууд хүүхдээ аваад эцэг эхрүүгээ явж хашраа. Ганцаардаад хайр халамжаар чинь дутахаа мэдрэх хүртэл нь гэртээ харихгүй хашраа. Уучилалт гуйж үнэн сэтгэлээсээ хайртайгаа хэлэх хүртэл хүлээ. Харин тэр хооронд үнэхээр ганцаараа болчуул юу хийж яаж хоолоо олж идэх боломж байна судал. Эр хүн хэт сулбагар эмэгтэйг дээрэлхэж л амьдрана эм хүн ч ялгаагүй тэгдэг. Аль болох хүчтэй хүчирхэг бай.  Өөртөө итгэлтэй бай. Хүн бүр дахин давтагдашгүй. 

  9. can says:

    зүгээр ээ, бага багаар эхэл. гэрийн нөхцөлд үс, арьсаа арчилахаас өгсүүлээд, гэрт хийж болох дасгалууд, ажлын заруудад анкет илгээх, хувь хүний хөгжлийн номнууд унших, хичээлээ сэргээж санах гээд л зөндөө юм хийж болж байна. бас гэртээ л байгаа юм чинь гээд үргэлж үсээ байнга хайш яйш шуулттай, үргэлж хэлхгэр өвдөг гарсан тамирын өмд хэлхгэр цамц нтр өмсөхөө болих хэрэгтэй.

  10. Marka says:

    Bi chamd unetei neg zuvulguu ugiye. Chi naad maltaigaa suusnaas hoish uuriiguu garguund ni haysan bn. Chi jin nimeed uurtai gahai boltson bn. Uuriiguu archil, fitnesd yav, jingee haya goy bol, anh taniltsahad chi yamar bsan ter hemjeendee och. Navsaigaad avgai shatandaa orj bgaa yum chin nuhur chin muuhai bolchihson geed hairlahgui bolson bn.huuhnuud bugd teneg. Avaad suuchihsan yum chin odoo salahgui gej bodood uuriiguu goyj goodhoo bolidog. Zuvhun gadagsh garah bolhoor melhii shig nuur amaa budaj goy deeree tavidag. Ugui baihgui yu huuhnuudee. Ta nar gertee nuhurtuu l goy haragdah yostoi. Sex hiih bolhoor buur goy deeree tavih yostoi. Navsaigaad nud ni bultsiichihsen yumtai hen goy sex hiihiig huseh yum be. Tegeed l sonirhol buurch NU-A garch irdeg. Hair ni untardag. Buduun bolchihoor chin argagui shuu dee. Chi buduun baisan bol chamaig anh haraad tooh ch ugui bsa.

  11. Даваасүрэн says:

    Нэг их тэнгэрийн хмьтан бла бла гэж байснаа төгсгөлрүүгээ бол шийдвэргүй барьцгүй арчаагүй.сул дорой юу юу болоод хувирчиваа. Хөрсөн дээр амьдар хүүхнүүдээ. Өндөрдүү цагаан байхаараа л лаг гоё сайхан болчдгын биш

  12. zevlev says:

    юунаас эхлэхийг хүмүүс чамд зааж өгөөд бна даа. Ажилд орохоос. Ийм залуугаараа ажилгүй болбол тэгээд л насан туршдаа доогуур үнэлүүлээд л явна

  13. zaluu says:

    tiim hunees dahiad huuhedtei bolj bolohgui ee, tiim zuil eh ni zaaj uguud bgaa yum bol chimeegui holdood yavchaach, tiim hunii hajuud ehleed uuriiguu uurchluud, daraa ni asuudlaa shiidne gej bhgui ee, harin holdoj yavchaad daraa ni asuudlaa shiid, chi ih shalchiganuur, halirhai yum, chi naad horon hel amaa medej yav, chamd bas ih gem nugel bii shuu medeej, uuruu buur neg turulhiin enhiin tsagaan tagtaa yum geech.

  14. zochin says:

    uurtai dogshin hun uruvch zuulun bna gej baiddaggui yum doo, chamd ch gesen ih gem bii. etseg eh ni hudal helj muudaltsuulj bgaag ni chii uuruu harj sonnsson uu? nuhriinhuu etseg ehed chi uuruu evgui handdag shg sanagdlaa.

    nuhriin tuhaid bol tiim hun bdg, medne, het tom asuudal uuseegui bol amidralaa busdiin ugeer ballah geed demii, harin uneheer butehgui etgeed bol saitar bodoj ers shiideh ni zuv bh. zovoh bolloo gehed busdiin, ug, uildelees bolj zovood yahaw, zovohdoo hurvel gantsaaraa ch zovchihoj chadna shd, het zuulun, ayasaar ni bh geed bval er ch ter em ch ter dawardag, shuud l tus tas, shiidemgii baij ingehgui shuu gedgiig ni oilguul. 

    bi ch bas (herev chinii helsen unen bol) chinii nuhur shig huuhniig shuud jiij, toirohiig ni zuraad turhumd ni butsaasan, terniiheer bol bolj butehg yum ch bgaagui, buun chamasan, charlasan, gachigdaj dutagdsan charalbaa l bsan, salaad zugataasan chin haramsaj bgaa ni medregdeed kaiftai bsan shuu, tegeed yahaw dee baahan haraaj bgaad surag aldarsan huurhii, odoo amidraliin achaagaa odinooroo uureed mahilzaj tahilzaj yawaa biz, 

  15. Баярлалаа та бүхэнд. Би энэ өөрийгөө өөрчилсөн ч энэ хүн өөрчлөгдөх боловуу гэдэгт эргэлзэж байгаа. Ирээдүйд ахиад хүүхэд төрүүлэх л байх гэтэл ийм нөхөртэй байж яаж ахиж хүүхэдтэй болох вэ дээ ирээдүйгээсээ айж байна. Тэгсэн хэрнээ одоо шийдчихэж чадахгүй л байхымаа. Эхлээд өөрийхөө энэ байдлыг өөрийгөө өөрчилмөөр байна яаж юунаас эхлэх вэ гэдгээ мэдэхгүй юмаа. Тэвчээр муутай амьдрал сайн мэдэхгүй хүн юм шиг байгаан би . Тэдний гэрийхэн ч аймшигтай хүмүүс ээж нь хүүдээ хүнтй хүнийг хайрлаж болдоггүй юм хүний дор орохгүй дандаа дийлж бай гээд л үглээд байдаг ёстой аймар. Аав ээж нь зодолдоол хэрэлдээд байнга. Би ийм орчинд өсөөгүй болохоор үнэхээр гайхаж эвгүйцдэг. 

  16. зочин says:

    Загнуулж ханаагүй юу, уг нь бол гоё үг сонсмоор,наад нөхөртөө загнуулахгүй юу даа,бид бол үнэнийг л бичнэ шүү дээ.Чи өөрөө мэдэж л бнашдэ арчаагүй гэж.Нөхөр чамайг хайрлахгүй бол өөрөө өөрийгээ хайрладаг бгаа даа.Сурлага сайтай хөөрхөн охидууд түүндээ таарсан ихэмсэг,хатуу чанга л байдгийнмда,чи алтан дундаж бололтой.Анхнаасаа чадварлаг хүүхдүүд цаашдаач идвхтитэй өөдрөг хүн болох нь их

  17. 12 says:

    Өөрийгөө магтсан хүн. Сонин л санагдаж байна. Юу юуны түрүүнд дахиж жирэмсэн болохгүйгээр сайн хамгаалаад ажилд л ор. Чи ажилд ороод ирэхээр бүх зүйл чинь өөрчлөгдөх болно. 

  18. Нээрээ says:

    Нөхөр чинь хүмүүжлийн маш том доголдолтой этгээд байнадаа. Ээж нь хүүдээ хүн байх ухааныг ойлгуулж өгөөгүй бололтой. Хүн жаргах гэж хүнтэй ханилдаг болохоос зовох гэж ханилдаггүй л гэж би боддог. Хүн аз жаргалын эрэлчин учраас жаргал олдох шинжгүй газраас нүүж явж байх учиртай юмаа. Ер нь тэгээд учир зүггүй хойноос гүйгээд “чамгүй бол үхнэ хатна” энэ тэр гэж донгодоод байдаг эрчүүд шал худлаа байдаг юм. Яахав тухай үедээ чи мөрөөөдөл нь байж. Гэтэл тэр мөрөөдөл нь өөрийнх нь болчихоор ханачихгүй юу. Их хичээгээд байх тусам чинь дордоод байгаа бол зүгээр хичээхээ, тоохоо больчих. Тэгээд ч гар хүрдэг, уйлаад суухад уурладаг эргүү дагз бол хүний шаар л байнашдээ. Гар хүрдэг новшийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болдоггүй юм.

  19. A says:

    Emegtei hun neeree l uuruusuu dr huntei suuh heregtei. Odoo oroitooguee hicheegeed uuriiguu tord. Uuriiguu saihan avch yvbal nuguu hund chin ch uur. Bas yaj iigeed mungu oloo, munguguihun er ni l ih uruvdultei haraat shal demii. Naad neg yum chin zasrahgui bol salah l bh doo.

  20. can says:

    чамайг их сүрхий охин байхаар нь цаашдаа ч улам сүрхий мундаг хүн болох байх гэж бодоо биз, тэгээд бүдүүрээд, царай алдаад, гэрийн авгай болчихоор чинь уур нь хүрээд байгаа юм байна. ухаан муутай, ханилгаагүй залуутай суучиж. одоо наадахныхаа ая эвийг нь олох гээд царайчлаад хэрэггүй, улам чамайг дорд үзнэ, тэрний оронд хурдан ажилд ор, хүүхдээр түрээ барилгүй хүнээр харуул, хоёр ой хүрчихсэн юм байна шд тийм үү. хүүхдээ сайн өсгөе гэвэл өөрөө л арчаатай бай. чамайг сүрхий ажил төрөлд ороод гялалзаад ирвэл наад нөхөршүү юм чинь аяндаа чамайг тоодог болно. гэхдээ л хэцүү үед ингэж зангаа таниулсан хүнтэй цаашид хамт байна гэвэл би лав хүсэхгүй. дараа нь гуч дөч хүрэхээрээ улам бүдүүн улам арчаагүй болсон баймааргүй байвал одоо л өөрчил. яг сал гэж байгаа юм биш гэхдээ наадахнаасаа дор хүнтэй учирвал яана гэдэг чинь юу гэсэн үг вэ, зоддог нөхрөө гайгүй байна гээд байгаамуу хаашийн. гар хүрнэ гэдэг чинь л уучлашгүй зүйл. чи одоо л хүчтэй байхгүй бол цаашид улам дордоно. хүний амьдрал өөрөөс нь л шалтгаалдаг

  21. zuzu says:

    Chi uru demii gdgee medreed bn shtee. Hajuud hanitai shan bj setgel teneger bhgui yum bol ger ul gj bj yahiin. unugii zalu ger buludin l niitleg aldaa yg ta 2 shg bdg. sain hunee taniachee. He hen n zaluu bdg goy shan bdg tgd durladag uerhdg untdag. Genet jiremsen bldog. Huuhedt bolood argagui suudag. Degej dervej bsan ohin gerin avgai boldog, ohin nairah nasan dre yavaa bandi aav boldog. Genet ene ih hariutslagiig diilehguige mederdeg, nugu hurhun ohin bhgui segsiisen meme huhvvlsen avgai bolj haragddg. iim l bn huuhduud min. Er n tgd nasaara ingjamidar

  22. dorlig says:

    Huvi tavilan gedeg hicheej bgaa hunii husleer oorchlogdoj bdag. Mash unen ug shuu. Urgelj sanaj hicheej yav.

  23. Mongol er says:

    Naadhaasaa saloo iim hun zasarna gj baidgui yum, erthen zaluuhan saihan bga deeree uur sain huntei suusan n deer, dasgal hudulguun hged turchku yu, ter bol asuudal  bish, ezenlord@yahoo

  24. devshil says:

    Sain yavah sanaaniih gedeg ug bol minii URIA! Herev naad amidraltaigaa zuuraldaad duusnaa gej bodvol naad hunteigee hereldeed uurlaad l bgad bh bh.Ene amidraldaa tseg tavina arai uuruur amidrana gej bodvol uuruu zorilgo taviad tuuniihee tuluu uuriiguu YALAH heregtei!!! Amidral -TEMTSEL gedeg ug bol yag unen.Temtsej bj amidrana.Buuj uguud zuuraldaad bvl UURTAI BUDUUN avgai nasiig barnadaa.Zorigtoi bj zorilgodoo huree hu!!!!!!!!!!! Er ni teneg er l helsen yarisanaa martchaad hajuudahaa gomdoogood tsavuudchihsan met sanaj yavaad neg l udur haygddag shuu.Za tegeed sain saihnii tuluu shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.