Гоо сайхны мэс засалчийн илэн далангуй яриа

0

АНУ-ын Мичиган мужийн хамгийн шилдэг гоо сайхны мэс засалчдын нэг Энтони Ён “Reddit” форумын оролцогчдын асуултад илэн далангуй хариулжээ.

Доктор Энтони Ён: Би 16 жилийн турш гоо сайхны мэс засал, арьс судлал, хоол судлал ба гоо сайхны бүтээгдэхүүн судлалын салбарын хамгийн нарийн нууцыг судалж байгаа хүн. Нэр алдартай хүмүүсээс эхлээд хамгийн энгийн хүмүүсээс гардан хамгийн солиотой гэмээр гоо сайхны хагалгаа хийлгэхн хүсэлттэй таарч яваа. Надаас юу дуртайгаа асууж болно.

-Хамгийн хачирхалтай ямар хагалгаа хийлгэхийг хүмүүс хамгийн их хүсдэг вэ?

Доктор Энтони Ён: “Marvel”-ын комиксын Ангелтай төстэй далавч суулгахыг өгөхийг надаас хэчнээн хүн хүсч байсныг та нар төсөөлөх  ч үгүй байх. Гоо сайхны хагалгаа хийлгээд үнэхээр тийм далавч суулгаж болдог гэдэгт бүр чин сэтгэлээсээ итгэчихсэн хүмүүс байдаг.

«Икс хүмүүс: Сүүлчийн тулаан» киноны хэсэг. Энд далавчит мутантын дүрд Бен Фостер тоглосон юм.

Харин энэ бол кино биш бодит байдаг. “Амьд Кен” гэдэг хочтой гоо сайхны мэс заслын донтон Жастин Жедлик өөрийн зохион бүтээсэн суулгацыг нурууны булчин доогуур суулгаад далавчтай юм шиг харагддаг болсон. Үр дүн нь энэ.

Доктор Энтони Ён: Хоёр дахь хамгийн солиотой гуйлт нь “Намайг Ким Кардашьян шиг болгоод өгөөч”.

Мэс засалч эмчийн үг үнэн гэдгийг нотлох жишээ захаас авахуулаад мундахгүй. Жишээлбэл, энэ зураг дээрх англи бүсгүй өөрийгөө Кимтэй төстэй болгохын тулд 30 мянган долларын хагалгаа хийлгэсэн. Шаардлагатай бүх хагалгааг хийсний дараа ахиад 10 мянган доллар нэмж төлөх ёстой болсон ч тэрээр гандан бууралгүй бүр 100 хувь төстэй болохын тулд ахиж хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаагаа хэлжээ.

Хагалгаа хэр амжилттай болсныг та өөрөө шийд. Ориг Ким Кардашьян зүүн талд нь байгаа.

9

Майами хотод амьдардаг энэ бүсгүй Кардашьян шиг өгзөгтэй болохын тулд 10 мянган доллараар гоо сайхны хагалгаа хийлгэжээ. Гоо сайхны хагалгаанд орохын тулд тэрээр эхлээнд нэлээд олон кг-аар таргалах ёстой болсон байна. Хагалгааны үеэр эмч нары бүсгүйг өөхийг нь соруулан авч өгзөг рүү нь шахаад иймэрхүү болгосон байна. Нийт 2 кг гаруй өөхийг нь соруулан авч өгзөг, гуянд нь шахсан аж.

10

11

12

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирээд гоо сайхны хагалгаа хийлгэе гэх тохиолдол байдаг уу? Байдаг бол та ямар хариу өгдөг вэ?

Доктор Энтони Ён: Нэг хүүхэн хүүгээ дагуулж ирсэн тохиолдол байдаг. Солонгос гаралтай америк хүүхэн байсан л даа. Тэгээд хүүгийнхээ нүдийг ази биш европ хүнийх шиг том, дүрлэгэр болгож өгөхийг шаардсан. Гэтэл хөөрхий хүү ердөө 7-н настай. Би шууд татгалзаад ийм жаахан хүүхдэд тийм хүнд хагалгаа хийлгэх гэж байдаг толгой тархи чинь зүгээр үү гээд хөөгөөд явуулсан. Миний бодлоор жаахан хүүхдэдээ гоо сайхны хагалгаа хийлгэнэ гээд дагуулаад ирдэг эцэг, эхчүүдийг шууд сэтгэл зүйч, эсвэл сэтгэцийн эмч рүү явуулж үзүүлж байх ёстой. Зарим ухаан орооч гээд алгадаад авмаар санагддаг юм. Би 18 нас хүрээгүй хүнд гоо сайхны хагалгаа хийдэггүй. Гэхдээ насандаа баймгүй том хөхтөйгээс болж нуруу нь хүчтэй өвддөг байсан өсвөр насны охидын хөхийг багасгах хагалгаа хийх тохиолдол нэг бус удаа гарч байсан. Үүнийг гэхдээ гоо сайхны хагалгаа гэхээс илүүтэйгээр нурууны өвдөлтийг арилгах гэвэл таарах биз.

Өсвөр насны охид насны онцлогоос болоод юманд хэт автах гээд байдаг. Ийм үед тэдэнд учир зүйг зөв тайлбарлаж, ойлгуулахын оронд даган баясаад өөгшүүлээд байвал юу болдогийг харуулсан нэг эмгэнэлтэй жишээ байдаг. Линда Перес гэдэг америк охин 18 нас хүрэх үедээ хэдийн гоо сайхны мэс засал хийлгэн томруулчихсан байсан. Тэгээд тун удалгүй хөхөө томруулах хагалгаа хийлгэсэн.

13

14

15

Хоёр дахь хагалгааны өмнө тэрээр ийм болсон байв. Гэтэл харин тун удалгүй…

16

17

Хоёр дахь мэс заслын үеэр мэдээ алдуулахад тархин нь хүчилтөрөгчийн дутагдалд орж хагас үхжин хэвийн ажиллаж чадахгүй болсноор ийм болжээ. Охин комд орж ярих, хөдлөх чадвараа бүрэн алдсан байна. Охиноо өөгшүүлэн элдэв хагалгаа хийх мөнгийг нь гаргаж даган баясаж байсан эцэг, эх хоёр охиноо асрахад хамаг цагаа зарцуулах болсон байна. Одоо Линда 21 настай.

18

Тархины үйл ажиллагааг сэргээх асар үнэтэй эмчилгээний ачаар охин бага зэрэг жин нэмсэн төдийгүй ойр зуурын хоёр гурван үг хэлдэг, хүнээр түшүүлэлгүй тав гурван секунд зогсож чаддаг болсон байна.

-Хамгийн аймар ямар зүйлстэй таарч байсан бэ?

Доктор Энтони Ён:  Үйлдвэрлэлийн зориулалттай силиконыг зочид буудлын өрөөнд хөх рүүгээ шахсан эмэгтэйчүүд над дээр ирж аврагдаж байлаа. Өтсөн шарх, эрхтэнээ томруулна гэж элдэв юм шахсаар байцаа шиг булцуутай болсон хүн ч ирж байсан. Нэг үйлчлүүлэгч маань надад золтой бөөс халдаачихаагүй. Зарим нь намайг зодохоор дайрч л байсан. Охинтойгоо унтуулахыг тулд зуучилж өгнө гэсэн хүн ч ирж байв. Нэг хүн бүр гудамжинд машинаар дайрч ална гэж сүрдүүлж байлаа. Бас би хөхний хэвийн үйл ажиллагааг сэргээхийн тулд хануур хорхой ашиглаж байсан. Хураагуур судасны үйл ажиллагааны алдагдлын үеэр хануур хорхой цусыг сорж аваад эргэлтийг хэвийг болгодог юм. Ер нь гоо сайхны мэс засалчид хагалгааны үеэр гэнэтийн юм гарвал бэлэн байх гэж дандаа хануур хорхой бэлэн байлгаж байдаг. Харин миний хувьд аз таарч мэс заслын үеэр нэг ч удаа гэнэтийн юм тохиолдож байгаагүй.

-Таны үйлчлүүлэгчид мэс заслын үр дүнг хараад галзууртлаа уурласан тохиолдол гарч байв уу?

Доктор Энтони Ён: Надаар гоо сайхны хагалгаа хийлгэсэн хэдэн мянган хүмүүсийн дунд үр дүнд нь сэтгэл дундуур хүмүүс тун цөөн шүү. Би ямар нэг зүйлийг засах эсвэл сайжруулахдаа хамгийн зохистой шийдлийг олох гэж чин сэтгэлээсээ хичээдэг хүн. Гэхдээ ямар ч шийдэл нэмэргүй байдаг тохиолдол гэж бас байх. Жишээлэхэд, зарим хүнд биеийн, гоо сайхны ямар ч өө байхгүй атал өөрсдийгөө харахаар гаж, өөтэй, бөөн дутагдалтайгаар хараад байдаг. Энэ бол сэтгэцийн хямрал бөгөөд маш хүнд тохиолдол юм шүү. Байгалиас үгээр хэлэх аргагүй гоо үзэсгэлэнтэй төрсөн атлаа ойлгомжгүй шалтгааны улмаас гоо сайхны мэс засал хийлгэж өөрийгөө эрэмдэглэдэг хүмүүс одуудын дунд ч цөөнгүй бий.

2 Comments

  1. Даваасүрэн says:

    Тоолдог нь байгаад хүсвэл яагаад.болохгүй.гэж. хийх шаардлага байвал.хийг. надад боломж байвал би ч гэсэн хийлгэхэд бэлэн байна.

  2. Нээрээ says:

    Ха ха тэр Кимийг даган баясагч яг өөр шиг нь олгой хорхой шиг харагдаж байна. Гэхдээ Ким энэ зурган дээрээ ташаа нэмүүлээгүй байх үеийн зураг байна. Үнэндээ хэт том хөхтэй хүүхнүүд хэцүү юм байналээ хөөрхий. Нуруу, хүзүү байнга өвдөнө, хөхний доогуур нь хөлөрч үнэр орох шахна. Хувцас цээжээрээ хэсгээрээ орохгүй бас зохихгүй гээд зовлон их байдаг юм байналээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.