Та бүхэнтэй сэтгэлээ хуваалцаж, зөвлөгөө авахыг хүссэн юм. Би 26 настай, 10 жилээ алтан медальтай төгссөн, эрэлттэй, нэр хүндтэй мэргэжилтэй, царай зүс, бие хаагаар хэнд ч гологдохгүй. Эмэгтэй хүний хувьд бүхий л төрлийн, орон орны нарийн хоол салат гээд бүгдийг сайн хийдэг, гэрийн ажилд ч гэсэн хурдан бүгдийг нь амжуулчихдаг, гэр орон маань цэвэрхэн, эмх цэгцтэй, бүх юм жин тан байдаг.
Ганцхан зүйл дээр л өөрийгөө маруухан, бүр муу юм болов уу гэж бодох юм. Өнөөх л эр, эмийн харилцааны асуудал. Ийм харилцааны тухай бараг л бүх номыг уншсан, гэвч амьдрал дээр хэрэгжүүлэх тэвчээргүй юм шиг байна. Найз залуутайгаа хамт амьдраад жил болж байна хамт амьдарч байж хүнийг таньдаг гэж үнэн үг юмаа. Хамт амьдраад ирэхээр өмнө үерхэж байхдаа ойлгодоггүй байсан зүйлээ ойлгож, улам хайрлах үе ч байдаг юм байна, урам хугарч шантрах үе ч байдаг юм байна. Манай найз залуу дээд боловсролгүй, хувиараа нэг жижигхэн юм хийдэг тэр нь бараг орлогогүй шахуу, аймшигтай зөрүүд зантай, хэний ч үгэнд ордоггүй, цалин сайтай ажилд оруулах гээд гэрийнхэн нь чиний л үгэнд орно гэдэг байсан одоо бүр миний үгэнд орохоо больсон, тэр ажилд дургүй гээд л боллоо. Бэлэн юман дээр өсөөд ийм болчихсон юм уу гэж бодох юм.
Хэнэггүй, гуч хүрчихээд нэг л идэвхигүй сул дорой, залхуу, гэр орондоо санаачлаад нэг юм хийчихгүй, засчих янзалчих гэхээр тэгнээ гээд л хэдэн сар болно амаараа бол аль хэдийн хийчихсэн, хэлсэн амлалтандаа хүрдэггүй, (би өөрөө хүнд хэлсэн л бол заавал хүрэхийг хичээдэг, ер нь ч хүрдэг зантай) амьдралын элдэв асуудал ирээдүйн талаар хамтдаа ярьж төлөвлөнө гэж байхгүй, ярилцъя гэхээр юу ч ярьдаггүй, тэгээд миний уур хүрдэг, уурлахаар ядаж миний хайр яагаад уурлаад байгаа юм гээд асуучихдаггүй, чимээгүй байх тусам нь л улам уур хүрч заримдаа галзуурдаг. (Би ааштай л даа гэхдээ хаана, юун дээр аашлахаа мэддэг гэж боддог) Ийм байж болохгүй биз дээ?
Хоёр хүн хоорондоо тэр тусмаа гэр бүл болох гэж байж хоорондоо ярилцаж ойлголцохгүйгээр яаж амьдрах вэ дээ. Би ямар бодол уншигч биш. Анх нэг гэрт ороод удаагүй би жирэмсэн болчихсон байсан (нэг гэрт орохоос өмнө муудалцаад хэсэг уулзаагүй би жирэмснээс хамгаалах эмээ уухаа больчихсон байсан юм, буцаж эвлэрээд дараа нь яалтчгүй 72 цагийн эм уусан чинь хулхи нь таараад) аймшигтай хордлого өгсөн, тэр үед ядаж миний хайр яаж байна, яахуу ийхүү гээд ч асуучаагүй, хүн иймэрхүү үед халамж их хүсдэг, тийм үед намайг огт халамжлаагүй, абортонд орсны дараа нэг өглөө идэх юм байхгүй, тэр үед өвөл 11 сарын сүүл байсан, гадаа хүйтэн байхаар нь идэх юм дөхүүлээд өгчих гэсэн нэг л дургүй янзтай, муудалцаад би хувцасаа авч яваад уйлж унжаад, гуйгаад байхаар нь 12 сарын 31-нд эвлэрсэн. Ер нь жирэмсэн байхад л танигддаг гэж үнэн байхаа, тэр үед би энэ хүн ямар ч байсан халамж муутай юм байна гэж дүгнэсэн, эргэлзэж эхэлсэн, гэвч салах хангалттай шалтгаан биш л дээ. Салъя гэхээр салж өгдөггүй, үхнэ гээд гараа зүсч байсан.
Эвлэрснээс хойш жигтэйхэн халамжтай хүн болчихсон, чамайгаа жаргалтай амьдруулж чадаагүй байж, явуулчихвал харамсалтай ш д гээд л цаг хугацаа өнгөрсөөр өдийг хүрлээ. Энэ хугацаанд сайдаж муудаж л байсан, би бүр цаашид өөрөө амьдралаа авч явна гэдэгтэйгээ эвлэрчихсэн, ийм амьдралтай эмэгтэй хүмүүс зөндөө л байдаг ш д гэж бодож явлаа. Нэг эгчмэд найз маань надад чи боль ийм хөөрхөн, мундаг боловсролтой сайхан эмэгтэй байж ийм хүнээр яах гээд байгаа юм, нэг л өдөр чи туйлдаж шантарна шүү, эмэгтэй хүн ийм амьдралаар амьдарна гэж юу байдаг юм гэж хэлж байсан юм. Ер нь бодоод байхад өөрөө болгосоор байгаад одоо залхаж байх шиг байна, өмнө нь авдаг байсан гоо сайхны бүтээгдэхүүнээсээ арай хямдханыг нь, сүүлийн 2 жил өөртөө олигтой хувцас ч аваагүй бас л хямдханыг нь сонгодог байсан. Хамтын амьдралд маань мөнгө хэрэгтэй учраас өөрийнхөө хэрэглээг танаж байж болгож ирсэн.
Гэхдээ заримдаа муу зан сургачихна гээд байрны мөнгө төгрөгийг зориуд өөрөөр нь олуулдаг байсан. Энэ ямар тэнэг хүүхэн бэ, тэгээд ийм хүнтэй юу хийгээд байгаа юм гэх байх л даа. Түүнд мэдээж сайн тал бас зөндөө бий. Хүн чанартай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, даруухан, архи уугаад, найз нөхөдтэйгөө нийлээд шоудаад яваад байдаггүй, хардаж зовоохгүй, хамгийн гол нь шалиг биш байхад мөнгө төгрөг бол тийм ч том асуудал биш, ирээдүйдээ орлоготой болгож болох байх гэж бодсон юм. Гэвч тийм биш юмаа. Хоёр хоногийн өмнө муудалцаад гадуур хоночихоод ирсэн, ажлынхаа гадаа машинд хоносон гэсэн. Мэдээж араар тавиагүй байх гэж итгэж байгаа ч гэсэн, гадуур хонож байгаа хүн араар тавихгүй байна, бүр цаашлаад надаас бүр мөсөн урвахгүй байна гэсэн баталгаа байхгүй.
Албан ёсоор гэр бүл болоогүй болохоор тэр үү, эсвэл би хэн ч биш болоод тэр үү миний хаагуур юу хийж явах чамд ямар хамаатай юм гэсэн. Би хэтэрхий ихийг өгөөд давраачихсан бололтой. Энэ удаа бүр мөсөн салах уу? Сайн хашрааж авах уу гэдгээ мэдэхгүй байна. Хаширлаа гээд ямар хүн нь өөрчлөгдөх биш дээ. Манайхан эрэгтэй хүүхдээ тоохгүй, охиддоо хэт анхаарал тавьдаг нь үнэхээр харамсалтай, эрэгтэй хүүхдийг бүх талаар нь маш сайн анхаарч, зөв хүмүүжүүлэх нь чухал юм гэдгийг ойлгосон шүү. Энэ намар бэр гуйх юм гэсэн тэрнээс нь өмнө салах үгүйгээ нэг мөсөн шиидмээр байна. Шантарч, зүдэрсэн эмэгтэй болох уу? Хожим хойно үр хүүхэдтэй болсон хойно салж сарнисан эмэгтэй болох уу? Хүүхэд гэснээс анх хүүхэдтэй болъё гэж байнга гуйдаг байсан бол одоо хүүхдийн талаар огт дурсдаггүй. Ийм хүнтэй, ийм их эргэлзээтэйгээр амьдралаа эхлүүлнэ гэж байх уу? Ганц амьдрах амьдралдаа зөв сонголтыг яаж хийх вэ? Зөвлөөч.
33 Comments
1. Эхлээд өөрөө гэрлэхэд бэлэн болсноо тогтоо. Тэгээд учирсан хүнтэйгээ эргэлзээ байхгүй суух эсэхээ тооц. Хожим харамсахгүй ямарч тохиолдолд гэж бодож байвал чи бэлэн гэсэн үг.
2. Нэгэнт суусан бол битгий ихийг хүлээ. Эр хүн байгалиасаа халамжтай биш амин хувиа бодсон хүмүүс. Гэхдээ тэр чанарт нь тулгуурлаад өөрийгөө хүссэнээрээ халамжлуулахыг чи л сургана. Үүнд цаг хугацаа орно.
3. Ер нь бол эр хүнийг ямар хань болгохыг эмэгтэй хүний эртнийхээр бол ,,хатан ухаан,,, одооны хэллэгээр бол ,,аяыг нь аргалж олоод нохой шиг эрхэндээ оруулж уяаг нь тохируулах,, Иймд маш уран аргаар эр хүнийг өөрийн хүссэн ханиа болгож болно. Ганцхан их л цаг орно доо. Магад 10 жил ч шаардагдаж болно.
Еер нь бол эмэгтэй хүн гэдэг ухаантай байгаад ухаандаа ааш араншингаа захируулж чадвал уулыг ч нураах шидтэй байдгийн. Үүнийг манай өвөг дээдэ сайн мэддэг болохоор төрийн 9 эрдэнэд хатан хүнийг оруулсан байдаг. Гэхдээ эмэгтэй хүн биш ш тээ. Эрдэм чадал, ухаан төгс хатан.
uuruysuu iluu huntei suuh heregtei gedeg chin ejeej chadah huntei suugaarai gesen ug mun biz? uuruu uuriuguu tejeej chadahgui, hudulmurluh durgui gesen ug mun biz? hamtraad amidralaa bosgoyo gehiin orond belen mungunii yavdag ATM tai bolii gesen ug bas mun biz?
iim bolohoir l huuhnuud ” ajilgui, zalhuu avgai ” gej duuduuldiim shd. uursdiiguu tejeever gej boddog archaagui amitas.
Emegtei hun er ni uuruusuu iluu huntei l suuh heregtei. Uchirgui bayn yum bish ghd sergelen ovsgootoi noyon nuruutai neg tiim hun. Tsarai zus cj ungursuun lol. Jiremsen bolohoosoo umnu salaarai. Iim huntei hamt bval udahgui adilhan bolno shuu.
yor ni tgd hun uuriiguu l zuvtguj bichdeg yumdoo. uuruu ch minii zuv gsn bat itgeltei bgaa bh. yu ch gsn amjilt
Ene umuuruud bga erchuud adilhan archaagui zalhuu chadvargui yumnuud l bga gej oilgooroi. “Er hun ugaasaa tiim bdiin, duugai evlereed hultseed amidar zaya chin ter, uur oligtoi hun oldohgui, oldson ni ih yum, oldson yumaa bitgii muulaad bai” l getsgeesen bn shuu. Tiim bish shuu, naad hun chin zugeer l aldaa, hun bolgon alddag. Chi uuruu chadvartai yum bol saihan taivan amidraachee, hog novshtoi zuuraldaj yaanaa kk naadhiigaa chirj yavah yamar ch uureg chamd bhgui shuu
супер эр хүн чинь Марвелын кинон дээр л гардаг юм даа
Huuhedgui bj salahaar bsan bol shuud shiideed salchih l bsan bailgui dee,muu muuhaigaar ni duudaad holdoj chdhgui bhig bodohod horogdoh yumtai,bas ch tm archaagui er bish bololtoi.Amia horlono gj ailgadag teneg archaaguich yum shig,tm huniig hairlaad zutgeed zovood bna geed bgaa chi archaaguich yum shig,
Албан ёсоор ГЭР БҮЛ болоо??? (ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААТАЙ, ТА 2ЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭРХИ ГЭРИЙН ХАЯГ ИЖИЛХЭН, БҮХ ХҮҮХДҮҮД ЧИНЬ БҮГД ГЭРИЙН ЭЗНЭЭР ОВОГЛОДОГ БАЙХ, БОЛЖ ӨГВӨЛ БҮХ ХҮҮХДҮҮД ЧИНЬ ГЭРИЙН ЭЗНИЙ ХҮҮХЭД БАЙХ) Жинхэнэ эр хүн гэр бүлтэй болохоороо илүү хариуцлагатай ханддаг. Тэрнээс өмнө эмэгтэйчүүд хариуцлага нэхээд байдаг талтай. Чи хүмүүжүүлэх эрхгүй, байгаагаар нь хайрлах боломж бий, тийм болохоор нь хүмүүжүүлсэн аав ээжтэй нь бөөнөөрөө сууж ярьсан нь л илүү оновчтой. Бөөнөөрөө тааралдах уулзах цаг байдаг байлгүй… тэгээд л шийдвэрээ гарга. харин шийдвэртээ тууштай хүн л хождог.
Naatah chine horvoogoor neg baidag l hog baina.novshiin hyntei baigaad baihaar syyldee uuruu ch novshiin zantai,hugiin hyn bolchdii.Hamag uhaan,emegtei hynii ov zali arga charga bygdee heregleed bushuu tyrgen ergej haralgui sal.Chi hojimno haramsahgui ee.harin ch syyld,bi iim yumtai yugaa hiij zuuraldaj yavsiin bol doo gej bodood l unguruh baih.Naad hynteigee amidarsan ungursun tsag hugatsaa chine amidrald chine tom surgaali surguuli bolj baigaa yum.Gal tsogtoi ohiduud iim sul doroi duugui yumnuudiig songoh taltai baidii.Hoishdoo songoltondoo anhaaraltai hyanamgai bai.Dahij iim songolt byy hiigeerei.Biy setgelee hunguluud ireedyinhee gerel ryy temyyl! Naad pad haraa,baigaa gazartna orhiod nis dee
би эрэгтэй хүн. миний бодлоор амьдрал баян бас урт зам туулдаг тул ийм хүн хань болохгүй, чи хайртай байж болно эцэст нь чи өөрийгөө гаргуунд гаргаж хаяж байгаатай адилхан. Нэг ийм үг байдаг ш дээ.
Сайн эмийг олж эр хүн зүгийг олдог Сайн эрийг олж эм хүн зүсийг олдог. Чиний бичснээр бол зүгээ ч зүсээ ч олохгүй бгаа тул эртхэн хүүхэдгүй дээрээ салсан дээрээ
Энд гонгиноод байхаар дуугай салаад болиод холдчооч тэгээд
Хүн 27 хүртлээ амьдралын ямар нэг идэвхигүй, зорилго мөрөөдөлгүй бол насаараа тийм үлдэнэ гэсэн Эдинбургийн Их сургуулийн судалгаа байна.
Албан ёсоор гэрлээч үгүй амьдрал дөнгөж эхлэж байхад ийм байгаа юм чинь та 2 ийн амьдрал нээг их удахгүй дээ гэр бүлийн хямралын үеүүд гэж байна ийм сэтгэл итгэлгүй байж яаж давах вэ дээ хичээгээд амьдарлаа ч 4 жилээс хэтрэхгүй
Man yamar hun bgaa bol bur harmaar sanagdchihlaa.
Тэр Дорлиг бид хоёрын үзэл яв цав нийлж байгаагээ хаха
Заааааа хүүхнүүд ингэдэг л байхгүй юу. Би хартай эхнэртэй амьдардаг байхдаа орлого олохоос дургүй хүрдэг байлаа. Ганцаараа болсон цаг зав гарах болсон, үглэж яншиж бодсоноос минь өөрөө амьдруулах гэж оролдох хүнгүй болсоноор амжилтанд хүрсэн зөвхөн өөрийнхөөрөө явж.
Одоо нүдээ дохиход хувцасаа аваад, хүүхдийг минь гаргаад хүрээд ирэх хүүхнүүд хар мянгаараа.
Хажуудахаа битий ингэж муул ханиа муулбал салдаг юм харин дараа нь харамсдаг юм гэхдээ чамд харамсдаг. Жаахан тэсэхгүй дээ одоо яаая гэхэв хөөрхий минь гэж бодно!!!
Ehleegui bhda tohirohguige harsaar bj urgeljluuleheer bolvol nasaaraa l tevchij guriij l yavah yostoi boloh bhda. Hun l yum chini uvdunu utlunu jiremslene doroitno dandaa zaluu sxn huch chadaltai nertei zustei uudrug yavna gsn batalgaa bhgui neg udur l joohon yadraad ehlehiin cagt yaduural n tarhindn amidraliin zorilgod n nevt shingecen shimegchid uur erguug olj avah esvel uuriiguu avrah zorilgoor chamaig uchiggui hayaad yavna. Uudluud irenguut chini uur iluug n olj chadaagui bvl bucaad naaldah geed oroldono. Ch uuruu l medq yuda. Chamd iim hun baisnaas bgagui n deer bishu? Yag yund chini nemertein. Deerduulj amjih batalgaa bhgui bol heden huuhed salgaad l zailuulq yu doo. Ugaasaa oligtoitoi n chi taarahuu? Neg gert 2 tolgoi hereggui bdgiimshde.
Chi aash muut shulam bol chamd taarsan l er aj. Er ni chinii havitsaanii hun bolool chi songoo biz. iluu sainiig olvol chi ooroo chiregdeed amitand gai boloh blgui dee naadahtaigaa niil. Baigaagaa saijruulj amidrahgui belen mongonii yavdag ATM tei bolchih geel ugleel bhiimaa ene huuhnuud.
Salwal vhne ntr gej hutsdag naad zalhuu maluudaa hayaacheeeee
bi bur yag cham shig bsan. 29 nastaidaa mergejil bolovsrol oroh orontoi togtson ajiltai ger bul zohiohod belen. tsegtstei busgui hehe. arvan jiliinhee angiin zaluutai hezee hoino uchraad zuuraldsan ee burhan min ter jil hagasiin amidral estoi butsalj bgaa tostoi haluun togoo bsan. bi hooloo hiine geree tseverlen ajildaa yavna garch er orj em boldog hajuud ug ni neg er suvtei yum hanhaigaad haluun tostoi uuhtei tom to mahtai tsuivan ideed l suuj bdag.bsan bi tsugluulsan munguu idej duussan ger orong min zarj idsen huvtsas nemegdeh ni btugai elegdej duussan nuguuh maan ajil hiihgui ajild orood 3 honood l garchihna uuruu bol neg l mundag hun buh buruug hund tohno mundag zalhuu mundag tsamaan hooliig deed zergeer golno. jil hagasiin daraa bi uuriiguu ch tanihaargui tiim emgen bolson bsan odoo salj amaraad jargaj bna. ter ued salahgui uhne hatna gd l shalchiganaj guisen odoo bas neg huuheneer tejeelgej prazitlaad hevtej bgaa. uter turgen hayaad zugataa.
Neere xvvxed garad irwel vvreg xariutslaga uxamsarlad uurchlugduj magadgvie.
Естой л жонхуу гээч нь болждээ. Хутгая хутгаж болохгүй, салгая салгаж болохгүй,тэгсэн мөртлөө пол пол гээд буцламараа болоод байдаг. Заваарсандаа заваар. 30хүрсэн ганц бие залуу ховор болсон хойно дахиж олдохгүй. Хүүхдийг нь гаргаад өгвөл өөрчлөгдөх байх.
Ergelzej l baiwal ter chini songolt bishe,,eregtei hun huchirheg emegteigee awaaf yawchih chadaltai baih heregtei,,deerees l halamjtai chamd hairtai bol amidralaas oor yu husehew de,,naad zaluu shig chin jalga downi hiij dadsan ajlasa ootiig hiisen aisan zoriggui hunees yu ch bsan dairch hiigeed alddag onodog er hun iluu deer shu,,emegtei hun 10 jilees iluu amidralaa shireed irheer uneheer tuilddag yum bna le,,yuu goo saihnaa hadgalah yuun unetei saihan huwtsas omsoh ur huuhde olsgohguihen shig hooltoi bailgahin tuld tahiitlaa ajillah hereg garna naad nohorteigee suuwal
Өө тийн хүүхэд гэдэг салахгүй байх маш том шалтаг юм.Гэхдээ хүүхэд хүүхэд гээд өөрийгөө золигт гаргана гэдэг бол хэтэрхий том эрсдэл.Би өөрөө 100% зөв сайхан байсан гэхгүй л дээ.Чиний хувьд хүүхэдтэй болоогүй болохоор салахад асуудал алга.Би анх хүүхэдтэй болчлоо гэхэд эмэгтэй хүн анхныхаа хүүхдийг авхуулж болохгүй гарга гээд л…Одоо би нэг л өдөр зориг гаргана гэж бодож байна.
За сайн байна уу бүсгүй. За одоо 29.тэй.Яг чиний эрэгтэй хувилбар байна.Би 3.н жилийн өмнө нэг хүнтэй танилцаад асар хурдан нэг гэрт орсон.Ингээд 2 охинтой болчоод байж байна.Бүх зүйл маш хурдан өнгөрсөн.Би одоо амьдаараа тамд байна.Чи наад залуугаасаа салж өөртэйгөө адил төстэй боловсролтой ухаантай хүнтэй суугаарай.Би эр хүний шийр зааж тэвчээртэй загнасан маань эргээд надад улам хүнд тусаж байна.Их зүйл бичмээр байгаач энд бичиж болдоггүй ээ.10.н жилд онц сурсанаараа сайн сайхан амьдардаггүй юм байна
Erghen salahgui bol chi uuruu l zowood bhiin bnshde iim hvn uurchlugduhgui ee chmg urid n jiremsn blhod unen nvvr tsaraiga harultsiin l bnshdee chi odoo dahiad jiremselbel yag ter dvr zurag l haragdjine yasanch hashirdagguin er hvn emegtei hvniig uurchlugduhgui gej hanildag,,, emegtei hvn er hvniig uurchulugdunu gej hanildag,,,,, zalhuu zorilgogui hvnees zugtaa
zaa oilgomjtoi l ym bnshtee iim archaagui ymaar yadgiiim salax heregtei Negent chi ooriigo awaad ywchih chadwartai bol ertxen vr xvvxedgui bga deeree salsan nn dr ………. Sain shan zaluus zndoo bga Chi ch bas sain ehner bj chadax ymshig bn
iim hun uneheer demii baidgiimoo, minii naiz gej neg mangar har yum bn, heden saihan huuhedtei bolchihood huuhed gj yadargaatai gej bainga uglene, bas ih zalhuu, ajil hiih durgui, baishiigeed l ajlaasaa garna gene, bainga shahuu mungu guigaastai.
er ni zalhuu, sanaachlagagui ertei amidarna gedeg buh zuild odinooroo guriine gesen ug, bi ch bas naad zaluu chin shig neg huuhnees arai hiij salj amarsan, ideh, untah, hereldeh, busdiin ed zuild shunahiin iheer shundag etgeed bailaa.
ер нь чамд бүгдийг даатгаад сурчихсан, амар байдаг болохоор чамаас салахгүй байгаа байх. гар мараа зүсдэг элий юмнууд бүр хэрэггүй. архи уудаггүй, харддаггүй, даруухан ноомой болохоороо л сайн гэсэн үг биш шдээ. хааяа тохируулаад уучдаг, хардах юман дээр харддаг, юм хумаа хамт төлөвлөж ярилцдаг, сонирхолтой нөхөр хэрэгтэй
Хүн өөрийгээ өөрөө дүгнэхдээ биш ,хажуудахаар нь нөхөрөөр нь дүгнэдэг,ямар хүнтэй ханилав өөрөө ч гэсэн тэр хавьд л явсан бгаашдэ.Эмэгтэй хүн ааштай ууртай галзуурдаг бол мянга сайхан бгаад ,зуун сайхан хоол хийдэг бгаад хэрэггүй,тэр сайн чанараа тэр дор нь будаа болгож бгаа гэсэн үг,тэр арчаагүй халамжгүй чи ааш муу таарсан бнаа,Тэгэхээр тохирох гээд үзвэл яасийн,саллаа гээд сайжруулах уу,уг нь гайгүй зан чанарын хүн бололтой засч залруулаад амьдарвал,хайртай бол түүнийхээ төлөө юуч хийж бно гэж боддог,сайн ярилцахгүй юу даа,Гэхдээ л ханаж цаддаггүй их юм шаарддаг хүний хажууд байх хэдий хайртайч хэцүү дээ.Өөрийнхээрээ байх хамгийн жаргал,тэр хшнч тийм л бгаа байх
Болохгүй байгаа юмыг тэгээд боличох л хэрэгтэйшдээ манайхны нэг том алдаа энэ. Эсрэг хүйстэн өөр байхгүй юм шиг л зууралдаад л жанхууралдаад явдгийн, ингэж юугаа хийнэм бэ. Хайран цаг.
huuhedtei bolloo gehed naad hun chin ger bulee avch yavah chadvar baina uu?
Чи угаасаа ухаантай бүсгүй болохоор яах хэрэгтэй гэдгээ мэдэж байгаан бн. Зүрх сэтгэл, зөн совингоо дага