Гэр бүлийн санхүү ба мөнгөө зөв зохицуулах арга

230579469-obligation-recession-debt-crisis-conceptional

Гэр бүлийн олон асуудал санхүүтэй холбоотой. Санхүү хүрэлцэхгүйгээс стресст орж болно. Асуудлын гол нь мөнгөний тухай биш харин зүрх сэтгэлийн тухай юм. Бидэнд мөнгө биш хайр чухал. Бид юуг хайрладаг вэ? Мөнгө бол бидний зорилго биш, харин зорилгодоо хүрэх арга хэрэгсэл маань байх ёстой.

Мөнгө санхүүг хэрхэн юунд зарцуулах вэ?

Байр, тог, төлөх ёстой төлбөрөө заавал төл.

Ажилд явах, цалин авахын тулд унааны мөнгө бодох хэрэгтэй.

Тооцоод дараа нь хүнс, хувцас. Барааг авахдаа бөөнөөр нь авбал хямд учир сар бүр ээлжлэн энэ сард мах дараа сард гурил гэх мэт авах. Хэдэн кг юу юу авахаа нарийн тооцож бич.

Хамгийн сүүлд хувцас. Чанаргүй зүйл олон авахаас илүү чанартай зүйл авах, заавал шинэ зүйл өмсөх хэрэггүй. Чанартай курткыг жил болгон биш, 3 жилд нэг авах гэх мэт.

Гэр бүл салалтын нэг том шалтгаан бол яахын аргагүй мөнгө. Учир нь мөнгө бидний амьдралын хамгийн чухал биш ч, салшгүй хэсэг юм. Дэлхийн олон оронд хийсэн судалгаанаас харахад гэр бүлийн болон гэрлэж амжаагүй яваа хосуудын ихэнх нь мөнгөнөөс болж маргалдан яваандаа харилцаанд нь ан цав суудаг нь батлагджээ.

Та хоёр хамтын амьдралаа эхлээд хэдэн жил, хэдхэн сар ч болсон бай хамаагүй, санхүүгийн нэг зорилгогүй, нэгдмэл биш байдаг бол амьдралдаа олон бэрхшээлтэй учрах болно. Цаашлаад харилцаандаа итгэлгүй болохыг ч үгүйсгэхгүй. Харин санхүүгийн тал дээр нэгдмэл байж чадвал харилцаа чинь эрүүл байхаас гадна олон амжилтанд хүрэх болно. Тиймээс та бүхэндээ доорх хэдэн зөвөлгөөг хүргэе.

Санхүүгээр нэгдмэл болж өөдлөн дэвших алхамууд:

1. Асуудалд шудрагаар ханд.

Та хоёрыг мөнгө зовоогоод байна уу, эсвэл бие биедээ хандах хандлага чинь зовоож байна уу? Жишээ нь, цалин орлогын зөрүүтэй байдлаас болж маргаан ихэвчлэн үүсдэг бол үүнд мөнгө ямар ч буруугүй шүү дээ. Харин бие биенээ хүндлэх сэтгэл дутмаг байна гэсэн үг. Тиймээс юуны түрүүн харилцааны үнэ цэнэ хүндлэл хайр дээр тогтдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

2. Тайван ярилцаж, зорилгоо тодорхойл.

Та үүнд эхлээд итгэх нь чухал. Хэрүүл маргаан хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Маргалдах үедээ бие бие рүүгээ бүү дайр. Xарин тайван байж нэгнээ сонс. Өөр өөрсдийн зорилго болон мөнгөө хэрхэн зарцуулахыг хүсч байгаагаа тайлбарлан ярилцаж нэгдсэн төлөвлөгөөтэй болсноор маргааны эх сурвалж үгүй болно.

3. Гаргасан төлөвлөгөөгөө автоматжуул.

Урт хугацааны төлөвлөгөө мартагдах нь амархан байдаг. Нэгэн жишээ дурдъя: нэгэн хос машин худалдан авахын тулд сар бүр 200.000 төгрөг хадгалахаар төлөвлөжээ. Гэтэл эхнэр нь танилынхаа санал болгосон гар утсыг худалдаад авчихаж гэнэ (тийм ч хэрэгтэй байгаагүй). Ингээд хадгалах мөнгө үлдсэнгүй…үүнийг нөхөр нь мэдээд… дахиад л маргаан. Ийм тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд сар бүрийн орлогоос тодорхой хэмжээний мөнгө хадгаламжийн данс руу автоматаар ордог байх хэрэгтэй. Банкны ийм үйлчилгээ ч байдаг.

4. Бие биедээ үнэнч бай.

Бага гэлтгүй мөнгөний тал дээр бие биедээ үнэнч байж сур. Хэн нэгнээсээ нууцаар нэг ч төгрөг бүү зарцуул. Энэ нь хэн нэгний хараан дор байна гэсэн үг биш. Та хоёрын харилцаанд хуурах, нуух зэрэг хандлага байдаг л бол хэзээ ч нэгдмэл болж чадахгүй.

5. Бие биедээ өгөөмөр ханд.

Жишээ нь, хайрт тань сургуульд сурч мэргэжлээ дээшлүүлэхийг хүсчээ. Харин танд энэ нь тийм ч чухал санагддаггүй. Тэгсэн ч түүний төлөө мөнгөө цуглуулж эхэл. Түүний хүсэл мөрөөдөл таны хувьд ч эрхэм байх ёстой. Ингэж чадвал та ч мөн хүндлэлийг авах болно.

6. Адил тэгш эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөр.

Мөнгөө хэрхэн зарцуулах шийвэр дээр гэр бүлийн хоёр адил тэгш эрхтэй. Хэн мөнгө олж байгаа нь энд огт хамаагүй. Та хоёрын олж байгаа орлого бүр танай гэр бүлийн дундын өмч байх ёстой. Мөн нэг нь тэжээж, нөгөө нь тэжээлгэж байна гэсэн хандлага хэзээ ч байж болохгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол мөнгөнөөс болж гардаг маргаан хэзээ ч тасрахгүй. Яваандаа гэр бүлийн харилцаа хүртэл эрүүл бус болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.