Эх орноо 2015 онд орхин гарсан Гази гэгч сири залуу дөрвөн эхнэр, 23 хүүхдийн хамт Германд амьдарч, сарын 30 мянган еврогийн тэтгэмж авч байгаа явдал Германы хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд оржээ. Гази нь оршин суух, ажил хийх зөвшөөрөлгүй тул дөрвөн өөр хотод суурьшсан эхнэрүүдийнхээрээ айлчилж цагийг өнгөрөөдөг.
Эхнэрүүд нь хүүхдээ тэжээх тэтгэмж, хүүхдүүд нь хүүхдийн халамж гээд сардаа 30 мянга орчим еврог орон нутгийн эрх баригчдаас авдаг бөгөөд лалын шашны ёсоор энэ бүх мөнгийг захиран зарцуулах, үрэх эрх зөвхөн Газид байх ёстой. Иймд Гази 30 мянган еврог цуглуулан зарцуулах гэсэн тун хариуцлагатай “ажил” хийж байгаа болж таарна.
Гэтэл Германд ямар ч мэргэжил шаарддаггүй хар ажил хийхэд татвар суутгалыг хасалгүйгээр сардаа 2461 евро авах боломжтой. Тэгэхээр эх орноосоо цагаачлан ирсэн Гази нь ямар ч ажил хийдэггүй атлаа эхнэр, хүүхдээ тэжээлгэхийн тулд 12 хар ажилчны цалинг Германы төсвөөс суутгаад сууж байгаад герман сэтгүүлчид бухимджээ.