Намайг Б.Тамир гэдэг. Би телевизийн салбарт ажилладаг жирийн л нэгэн залуу. Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр “УБ” нэртэй жижигхэн кафед цай уух гэж орохдоо С.Болормаа гэх үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар миний амьдралын аз жаргалтай өдрүүд эхэлсэн юм даа.
2011 он.
Өвлийн хүйтэн өдөр халуун цай уух гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “УБ” нэртэй жижигхээн кафед орлоо. Тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй зөөгч, бармэн гээд л хамаг юмаа ганцаараа хийгээд гүйж байсан санагдаж байна. Анхны сэтгэлд үлдсэн зүйл тэрний минь нээх нарийхан жингэнсэн дуу хоолой “Хэхэхэ юүүүү захиалах уу?” гээд л.
Тэгээд өдөр цайны цагаараа ажлынхнаа дагуулж очиж хоол идэнгээ сэм сэмхэн өднө, орой ажлаа тараад ажилд тусалж бармен зөөгч хийж өгнө. Тэгж байгаад бид хоёр бие биедээ ихэд таалагдаж, Болороо намайг нээх их гүйлгээгүй ээ. Нэг мэдсэн тэр жингэнсэн дуунд нь дасчихсан байсан.
Тэгээд л бид 2 өөрсдийн гэсэн телевизтэй болноо гэж их ярина. Бүх цаг үеийн мэдээллийг хүргэдэг жинхэнэ супер телевиз. Мэдээж энэний хажуугаар бусдын адил олон үр хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болно, хүнд их хэрэгтэй хүн болох юмсан гэж бодож мөрөөднө. Гэхдээ одоо шөнө болгон бид хоёр эрүүл саруул ногоон талд гүйж байна зүүдлэх юм. Болороог минь дуурайсан хөөрхөн охин, намайг дуурайсан хүү гээд сайхан амьдралаа их мөрөөдөж байна.
Амьдрал их амттай шүү. Анх болзож байхдаа их алхана, цалин буусан бол таксидана. Цалин дуусчихсан бол микродоно. Яг залуучууд минь ямар байдаг яг тэр жимээр л бидний амьдрал эхэлсэн. Эхнэр минь их ажилсаг няхуур төлөвлөлт, зохион байгуулалт сайтай учир амьдрал дороо л цэгцрээд ирдэг юм байна лээ. Тэгээд л айлын хажуу өрөөнд хувцсаа чирээд, бид 2 хамт амьдарч эхэлсэн. Түрээсийн өрөө гэсэн үг л дээ. Дараа нь амьдрал арай дээрдэж хэн хэн нь ажлаа сайн хийж, цалингаа нэмүүлээд л. Анхны машинаа авчихаад бүхнийг ялчихсан юм шиг л хөөрч явлаа. Сайхан үе шүү….
Миний эхнэр “Этүгэн эе” хэмээх уул уурхайн компанид ТУЗ-н даргын туслахаар ажилдаг байв. Маш их ажиллана. Өдөр шөнө нойр хоолгүйл ажиллана. Ажил ажил л гэсэн бүсгүй шүү. Заримдаа намайг мартлаа гэж би уурлана.
2013 он.
Бид хоёрын хамгийн их нандигнадаг зүйл бол Хайр минь шүү дээ. Бид 2 яг нэг хүн шиг бодож сэтгэдэг. Үйлдэл бүхнээ шүү. Хайр хүнийг ийм болгодог байхаа. Болороо өмнө нь дөрвөлжин би таван хошуу хэлбэртэй байсан бол одоо бид хоёр тэр дүрсээ эвдсээр байгаад бөөрөнхий болчихсон байх өө.
2013 онд бид 2 хуримаа хийхээр шийдсэн. Хуримын ордон, талбай, гандан ороод, дараа нь ах дүү, найз нөхдөө ресторанд урин сайхан хурим хийсэн шүү. Би өөрөө олон залуу хосын хурим найрыг хөтөлж байсан болохоор өөрийнхөө хуриман дээр зүгээр сууж чадахгүй “За би босъё, би хөтөлчихье” гээд л.
Бид хоёрын хамгийн сайхан дурсамж гэвэл хуримаа хийчихээд “Хуримын дараа хаачих вэ?” гэдэг байлаа ш дээ. Байргүй байлаа. Дараа нь нээх удалгүй 8% шалгуур тэнцээд өөрсдийн байраа авч билээ. Ямар сайхан гэж бодноо. Бүх зүйл нь шинэ гэр орон минь. Гэрийнхээ хойморт налайж суугаад эхнэр минь цай чанаж дээж өгч билээ. Үнэхээр сайхан…
Бага багаар…
Бид хоёр хуримаа хийсний дараагаар 2013 оны 6 сараас хойш Болормаа минь бага багаар өвдөж эхэлсэн. Манай хүн их гүргэр. Зүгээрээ, зүгээр гээд ажлаа хийгээд гүйгээд л байлаа. Тэгээд их олон эмнэлэгээр явсандаа эмэгтэйчүүд, мэдрэл, дотор, зүрх судас, үе мөч, халдварт хавдар, гэмтэл согог, ер яваагүй эмнэлэг байхгүй. Бариа засал, зүү төөнүүр, уламжлалт анагаах ухаан, гээд л явж өгсөөн.
Тэгж байгаад 2014 онд оношоо ерөнхийд нь мэдэж, Америкийн нэгдсэн улс руу ирж шинжилгээнд орж бүх оношоо мэдэж эмчилгээ эхлүүлсэн.
Болороогийн минь баруун хөл нь их өвддөг байсан. Тэсэхийн аргагүй. Маш их өвчин намдаах хүчтэй тариа эмнүүд уухаас өөр монголд эмчилгээ хийж чадаагүй ээ. Баруун хөл өвдөөд зүүн хөлнөөсөө зөрж нарийсаж эхэлсэн. Сүүлдээ явж чадахгүй болж суга таяганд орсон. Их аймшигтай…
Тэгээд Монголдоо Хавдар судлалын төвд өвчин хөнгөвлөх төвийн эмчид хандан яс хамгаалах тариа хийлгэж эхэлсэн. Тэр үед би Америкад ажлаар ирсэн байсан учир эхнэрийнхээ оношийн тухай эмч нартай уулзаж эмнэлэг хайж, тэр нь үр дүнд хүрсэн юм. Тэгээд эхнэр минь яаралтай араас ирсэн.
Өвчний онош нь залуу хүмүүст маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэж оношлогдсон. Хүнд шатандаа орсон учир яаралтай эмчилгээ эхлүүлэхгүй бол үхлийн аюултай болжээ гэсэн.
Анх эмч нарын баг үзээд хагалгаа хийвэл дараа нь суумгай болох магадлал өндөр. Тиймээс химийн эмчилгээний дараа туяаны эмчилгээ хийнэ гэсэн юм. Тэгээд химийн эмчилгээ эхлүүлсэн бөгөөд 5 курс эмчилгээ хийлгэсэн ч үр дүн сайн гараагүй. Эмч нар эргэн хуралдаж хагалгаа хийхээр болсон гэж хэлсэн. Одоо хагалгааны товоо хүлээгээд л сууж байна. Хагалгааны хүндрэлээс бас их айж байна.
Одоо…
Одоо Болормаа минь их ядруу байгаа дотор нь муухайраад л, толгой нь өвдөөд л, баруун хөл нь өвчин намдаах эм уухгүй бол өвдөөд л байгаа. Би яахав урлагийн хүн болохоор хажууд нь аль болох сэтгэл санааг нь дэмжих гээд л гүйгээд байдгийн. Заримдаа бүүр хэтрүүлээд баларна ккк.
Мэдээж хэрэг хүний нутагт ар гэр найз нөхөд, ажил төрлөөсөө хол байна гэдэг их хэцүү. Сэтгэл зүйгээр өргөх дэмжих хамгийн том дэм юм. Тэгээд мэдээж хэрэг мөнгө санхүү хэрэгтэй шүү дээ.
…Амьдрал дутууг нь нөхдөг гэдэг шиг манай хүн ярих, үг хэлэх, дуу шүлэг, бүжгэндээ бол үнэн тааруу ш дээ ккк. Гэхдээ миний Болормаа их ухаалаг даруу зантай, дандаа миний оргилуун занг дарж зөв шийдвэр гаргаж байдаг бүсгүй шүү…. хэмээн ард түмэн энэ 2 хосоор минь бахархаж байсан билээ. Урт удаан амьдраагүй ч сайхан залуугын энгэрт ханатлаа эрхлээд, жинхэнэ хайрыг мэдрээд буцлаадаа. Ум сайн амгалан болтугай
Тэгвэл түүний нөхөр цахим хуудаснаа үүнийг нийтэлсэн нь хүмүүс итгэж өгөхгүй байгаа билээ.
Зовж байна гэж хэлж болдоггүй юм шүү
Хорвоо дээр 3 төрлийн л зовлон байдаг.
1. Өсөхийн цагт эх эцгээ алдах нэг зовлон!
2. Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон!
3. Өтлөхийн цагт үрээ алдах үүрдийн зовлон!
Хорвоо ямар ч байж болноо эд баялаг мөнгө төгрөг олдохдоо л олдоно!
Харин хайртай хүмүүс гэдэг нэг л явбал дахин бидэнд эргэж ирдэггүй юм!
Тийм учраас өөрийгөө зовж байна гэж бүү бодоорой. Амьдарна гэдэг, амьд явна гэдэг хамгийн сайхан нь билээ!!!
Хань минь одоо тэнгэрт
Гэрэл гэгээнд
Сайн сайхантай хамт
Инээмсэглэн байгаа!
Ум сайн амгалан болтугай!
3 Comments
Ene zaluu estoi chadahaasaa chadahgui hurtlee guisen dee… Umnuus ni uilmaar boljiin. Evii dee gej
Юуны өмнө харамсал илэрхийлье. Сайхан гэр бүл харагддаг байсан. Тэнгэрийн орноос хань чинь чамайг харж байгаа учраас улам илүү хүчтэй, хаттай амьдраарай. Чамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Facebookaas haraad yamar goy hosuud ve gej harj baisan.Bogihon hugachaand aj jargaltai baij chadsan ajtai emegtei.Um sain amgalan boltugai