Зураг түүх өгүүлнэ – авсан зургаа бүү устга

0

Фото гэхээр хүмүүс заавал сонин хэвлэлд гарсан эсвэл элдэв од, сайд энэ тэртэй хамт авахуулсан зургийг үнэ цэнэтэй гэж боддог өрөөсгөл байдал ажиглагддаг. Гэтэл бодит амьдрал дээр супер бупер фото зурагчин авсан байна уу эсвэл таван настай жаал ээжийнхээ утсаар авсан байна уу онц ялгаа байдаггүй. Учир нь, зураг болгон өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн амьдралтай. Жишээлэхэд, эдгээр зургийг 20 дугаар зууны эхээр Швейцарийн итали хэлтэй цорын ганц мужид авчээ.

new_banner

Швейцарийн бусад хэсгээс төдийгүй ертөнцөөс тусгаарлагдсан энэ мужид амьдрал ямаршуу байсныг хэн ч мэддэггүй байж. Харин Роберто Донетто гэгч залуугийн авсан 5000 гаруй зургийн негативыг 1970-аад онд санамсаргүй олж авснаар энэ мужийн хүмүүс өвөг дээдэс нь яаж амьдарч, яаж хувцасладаг байснаас эхлээд маш олон сонирхолтой зүйл олж мэджээ.

Тэр болтол энэ 5000 зураг хэнд ч хэрэггүй хог болоод хэвтэж байсан. Харин фото зургийг авсан эсвэл авахуулсан хүний нэр алдраар бус нэг муж, нэг овог, нэг гэр бүлийн түүхийн асар үнэтэй дурсгал гэдэг өнцгөөс харж чаддаг хүмүүс олж авсан тул одоо Роберто Донетто тухайн үедээ танигдаагүй суутан гэж хэлэгдэж байна. Та ч гэсэн авсан зургаа муухай энэ тэр гэж гололгүйгээр бүгдийг нь хадгалж байх хэрэгтэй. Нэг сайхан өдөр таны авсан зураг энэ мэт маш үнэ цэнэтэй түүхийг өнгөрсөн үедээ өгүүлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.