Надад бүх зүйл байгаа хэрнээ би маш их, маш удаан ганцаардаж байна…

Захиаг минь уншиж суугаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хамаг зовлон жаргалаа тоочих гэж байгаа тул урт өгүүллэг уншихаас залхуу хүрдэг хүмүүс цааш бүү уншаарай. Миний нөхөр энэ захиаг унших л байх, учир нь танай сайтруу байнга ордог юм. Яг одоо би ажил дээрээ сууж байна. Ажлаа хийх урам зориг хүсэл тэмүүлэл алга. Би өмнө нь хэзээ ч ганцаардал ганцаардах гэсэн үг хэрэглэж байсангүй. Өчигдөр гэртээ байхдаа би маш их ганцаардаж байгаагаа гэнэт ойлголоо, өөрийн эрхгүй удаан уйллаа. Олон жил ганцаардсаар байснаа ухаарлаа. Уйлж суугааг минь нөхөр хараад яасын яагаад байгаан гэлээ, тэгж байгаад нөгөө өрөөрүү буцсан. тэгээд нөгөө өрөөнөөс “юуун сүрхий уйлж муйлаад байгаан” гэж намайг ёжлон амндаа бувтнах нь надад сонсогдсон. Тэр үг нь намайг удаан ганцаардаж явсанийг батлах шиг. Миний нулимс цус тэр хүнд ямарч үнэгүй бололтой.

Бид үерхээд 4 жил болсоны эцэст үр хүүхэдтэй болж, хуримаа хийж хамтдаа байсан хугацаа минь бараг 10 жил болчихсон байна. Гэтэл би 10 жилийн хагасыг ганцаардаж өнгөрүүлснээ одоо л ойлголоо. Бид 2 2уулаа ажил хийдэг.Нөхөр зав чөлөө л гарвал нэг бол найз нөхөд тэр энэ гээд гараад явчихна, гарахгүй бол компьютер тоглоод суучихна, эсвэл компьютер гар утас ширтээд суучихна. би тоглоомыг нь үзэн яддаг болохоор тоглож суугааг нь харахаар тэсэхийн аргагүй нерв хөдөлдөг ( төрсөний дараах сэтгэл гутралд компьютер тоглоом нь намайг гүн хямраадаг байсан тул бүр зүрхэнд орчихсон юм). Тэгээд орой болоход нөхөр өөр өрөөнд эсвэл зочны өрөөний шалан дээр ор засаад унтчихна. Хамт унтхаараа чихэвчээ зүүгээд утсаараа кино үзээд тэр чигээрээ унтчихна.

Бас үргэлж тусдаа хөнжил нөмөрнө. Анхнаасаа л тийм байсан. Дахиад л би 4 хананы дунд ганцаараа хэвтдэг. Тааз ширтээл, өөрийнхөө хөнжлөөр өөрийгөө тэврүүлээд унтдаг,,,,маргааш нь яг адилхан. 30 ч хүрээгүй хөөрхөн сайхан эмэгтэй, ажил төрөлтэй амьдрах урам зориг бялхсан, үргэлж л болно бүтнэ гээд эерэг бодолтой байдаг би гэдэг хүн яагаад ингээд 4 хананы дунд ганцаардаж хэвтээ юм бол гэж бодогддог өөрийгөө өрөвддөг. Таньдаг хүндээ би ингэж амьдарч ганцаардаж байна гэвэл нүд нь орой дээрээ гарч танай нөхөр эрүүл үү гэх биз. Хүүхдээ төрүүлсэнээс хойш 2 3 ч удаа үр хөндөлт хийлгэсэн. Намайг эмнэлэгт хүргэж өгч авч байсныг нь санахгүй байна. Цусаа урсгаад эмнэлэгрүү таксигаар явж байхад зогсоол дээр машин нь байсаар байтал хүргээд өгөөгүй тэр хүн ариун цэврийн хэрэглэлээ хогруу хаясангүй гэж араас залгаж хэрүүл хийж байсныг нь би уучилж чаддаггүй. Компьютер тоглолоо гээд уурлахаар “тэгээд би өөр юу хийх юм” “чамд ямар гай болчоов” гэнэ.

Надад хэцүү байгааг ганцаардаж байгааг ойлгохгүй ухаарахгүй юм. Өөрийн дур сонирхол өөрийн тав тухыг л бодох юм. Би ижилхэн дуурайгаад утсаа л тэврээд хэвтэнэ, хэнд ч хэрэггүй юм хийнэ. Өөр би яах ч билээ. Тэгээд өөр юу хийх юм гэх бүрт нь цохиод авмаар санагддаг. Би энэ гэрт амьд хүнтэй амьдармаар байна. Намайг тэврээд хамт хөнжилд унтдаг, миний санаа бодлыг сонсдог зүгээр л намайг тоодог нөхөр хэрэгтэй байна. Гэхдээ миний нөхөрт сайн тал зөндөө. Ажилсаг, нямбай, ажил албандаа мундаг амжилттай, гэрийн аар саар ажилд дандаа туслана угаасаа тийм хүмүүжилтэй. Элдэв хүүхэн шуухантай орооцолдохгүй, тамхи татахгүй. Бараг л бусдын хүсдэг төгс нөхөр.

Гэхдээ би ч бусдын хүсдэг төгс эхнэр мөн гэж өөрийгөө боддог. Сайхан эмэгтэй сайн эхнэр сайн хамтрагч байх гэж улам л хичээдэг. Гаднаасаа сайхан харагдаж, гэр орноо аятай байлгаж  дуртай хоолыг нь хийж ажил төрөлд нь үргэлж дэмжиж чадна болно бүтнэ гээд бүх талаас нь дэмждэг. Гэтэл тэгж хичээх тусам хариу ирэхгүй болохоор гутарч хямарч одоо бүр хөлдүү мод шиг болж байна. Би үргэлж энэ хүний сайн чанаруудаар муу талыг нь дарж бодсоор амьдарсаар эцэстээ туйлын ганцаардалд цөхөрч байна. Гэтэл энэ хүн надаас сайн сайхныг олж харах биш үргэлж өөч шооч нүдээр харах юм. Ярилцаад хэрэлдээд салж нийлээд ч миний гомдоллоод байгаа бүхэн өөрчлөгдөхгүй юм. Би тийм ч их зүйл хүсээгүй. Намайг тоох нөхөр л хэрэгтэй байна. Намайг байгаагаар минь үнэлэх нөхөр хэрэгтэй байна.

Магадгүй намайг байхгүй болохоор л энэ хүн ойлгож магадгүй. Үр минь байхгүй бол өдийд хямарсандаа би үхчихсэн эсвэл орь ганцаараа ажил аялалаас өөр юмгүй амьдралаар амьдрахаар шийдэх байсан байх. Би цаашид яаах ёстойгоо мэдэхгүй байна. Салалт шийдэл биш ч ярилцаад ч шийдэгдэхгүй байгаа энэ асуудлыг би яах ёстой юм болоо. Миний нөхөр надад хайргүйдээ надад ингэж ханддаг юм болвуу. Хайр эхэлдэг шиг бас дуусдаг бололтой. Миний хайр ч энэ ганцаардал дунд дуусаж байх шиг байна.

24 Comments

  1. GegeenCom says:

    Uuruu yasan yarshigtai hun be. Hoishid sanaatai amidarch huvia borluulj dovoo sharluulj ireeduigee bodoj az jargalaa ter ganc ereer toirch ergeldeed duuschdag yadmaghan ochuuhen yertuncuur tusuuluhuu bolioo. Heterhii yaduu setgej bn. Erchuud yagaad muu emegteig hairladag ve geed nom bga teruun deer uurtuu ch partnertoo ch oron zai ugch uuriinhuu yertuncud jargaltai bjeejbysdiig tatah busdad iluuchleh talaar bga. Chi erguuleed hariu goridoh hemjeenii yaduu yum bj yah gej baidag buh setgel nerv tsag zavaa buruu yumand zartsuulaad yavaad bdgiin be hatuu ch gsn chinii t1iinh shuu. Odoo sehee orj uhaan suuj uuriiguu bayasgah yumand amidralaa urj bai. Naad hun chini chinii husseneer reakts uguhgui bhaaraa hogiin amitan bolchq nadad bol harin ch ok hun bn nad shig olon yum nehdeggyu zuvhun gai bolq husel muruudliig mini heregjuulehed sadaa bolohoorgui l hun bhd havaasag yahav demjih tetgeh hemjeend hurch davj setgeh hun oldvol ter l biz chadq barq hunuusees yugaa goriddiin harin nemerguin bj nermees bolood bvl gai tarij suuhaar zai bolj uz geh n haashaan.
    Chi uuruu gancaaraa bhda ch jargaj chadq hevtjiij yaj uuruusuu iluu garch ur huuhed nuhur suuderteigee saihan amidrah hun be. Uuruu yostoi nuguu gongonoj ganganasan tsug bhd berh tamtai shaar bn da. 

    Hen ch chamaig huchleegui olon yum neheegui bn chi uuruu tevreed uuruu unseed uuruu nyaluuraad uzeech. Uguhgui bj avah geed uluntuud bhyma. Sry bi joohon ershuud taldaa setgedeg bj magad gehdee chi eregtei humuusiig yerduusuu ch oilgodoggyi yum bn l geye dee. Yahav sain emegtei baihoo gehdee l er hunii tulhuur taaruulah erdemd suraltsah l ajiltai yavaa hun bn

  2. busgui says:

    Ene busguig bi mash sain oilgoj bnaa. Bi ch bas iim amidralaar amidarch yavna. Oor ni gevel nuhur maani gertee yu ch hiidgui,buudald bga hun shig orj irj untana,usand orno,huvtsasaa solino. Ter nuhriig oorchil ene ter gej humuus heljee. Helehed amarhan l daa. Bi ene huntei suuhdaa haluun setgeltei,erch huchtei, oortoo itgeltei,amidrald hairtai hun bsn. Nuhuruu oorchloh gej bainga hicheesen. Bi chadaaguie. Etsest ni bi oortoo irgelgui ,amidrald hairgui, huiten hondii yag l nuhur shigee chuluu bolj ehelsen.huluu bish hataj ogorshson mod gemeer ch yumuu. Suuldee zalhaj zund ni haysan. Bi odoo haana ch yum hezee ch yum geegdej alga bolson ooriigoo baga bagaar olohoor shiidseen. Odoohondoo gertee huuhed haraad orlogogui tsag zavgui bga bolohoor fithness iog bassein ene teriig chadahguil bna. Gehdee baga huuhdee tsetserlegt orohoor bi ajildaa orj oortoo zartsuulah mongotei bolohooroo hiihiig hussen zuil ih bnaa. Yer boltol ene huniig anzaarahgui amidarnaa. Busgui mini chamd amjilt husii. Buh zuil saihan bolnoo.

  3. zochin says:

    Chi tm sain saikhan tugs ehner mun bol yahaad tuuniig uurchilj bolohgui bsan gj,hunii ussun orchin turluhiin zan aranshingaas shaltgaalj hun yamarch setgeltei bj bnoshde.Ter aldaatai bhad chi zasch bno,buur tegeed boldoggui bsan bol zovlongiin deed edlej bgaa turh gargaj bhaar salj bas bno.Olon arga bii shuu bie biee oilgoh.Ta neeh tugs bish,uchir ni nuhur chin ul oishooj bgaa uchir.iim l bna,ehleed uug uuruusuu hai

  4. зочин says:

    Чи тэгээд анхнаасаа сургасан бна шдэ,жаахан цочрол өгөөд идвхитэй байхгүй яасан бэ дэ,Сайн талтай хүнийг засаад авах амархан тэр тусмаа эрчүүд чинь хүүхэд шиг санагддаг шүү,Буруу байж магадгүй уучлаарай,өарөө бас сэтгэцийн жаахан халилтай юмаа даа.Чи төгс байсан бол ийм асуудал үүсэхгүй,төгс гэхээрээ гоё сайхандаа биш,мууг сайжруулж,сайныг дэлгэрүүлж хажуудах нь хатуу бол намирсан зөөлхөн болгохыг хэлнэ гэж боджийноо

  5. zevleb says:

    Ingej gomdollood hol yavahgui. Xairguidee bish yylaasaa ganzaar untaad sursan hun hezuu sh tee, chi eeree huiten zagnahgui, teverch avaad, eer hobby hamtdaa hiih, g.m echneen hegjiltei baij, tuuniig bitgii eelj eeriigee ch tuuniig ch bitgii ganzaarduulla daa.

  6. Амьдралаа гэж….

  7. zzzzz says:

    танилцъя. ярилцъя. damboo_damboo @yahoo.com

  8. Buyback says:

    Зовлонгүй хүн гэж байдаггүй .чи буддын шашнийг сайн судал ойлгоод ирхээр наад асуудал чинь юу биш хоосон зүйл болж хувирдаг , бясалгал хий ,леkц сургалтанд сууж орчлонгийн жам ёсыг ойлгох хэрэгтэй.миний эхнэр маш хэцүү зан ааштай хүн байдаг харин би стрээсхээ больсон 

  9. hdhdfhhf says:

    Hun bolgond buhiil zan aranshin bgaa ooro jhn hogiin baij sur unen shuu

  10. S_S says:

    Манай ангид 4 эгч хүүхэн байдаг байлаа. Нөхрийнх нь бизнес амжилттай өөрөө ч өдөрт хэдхэн цаг хийгээд өндөр орлого олдог бизнестэй туранхай гоё шөвийсөн цагаан цэвэрхэн хүүхэн байдаг байсийн. Хаана ямар гоё хувцас гоо сайхны бараа бүтээгдэхүүн ирнэ түүнээс л мэдэж авдаг. бидэнд ч байнга өөрийнхөө fabulous амьдралыг гайхуулаастай, мань мэт нь ч гоё амьдрахынмаа гээд л атаархаастай. Тэгтэл нэг өдөр ангиараа сууж байгаад согтоод нөхөр нь хүн байна гэж тоодоггүй гээд ярьж өгсөн гол нь ярианаас нь аймар гомдол цөхрөл мэдрээд шар үс босох шиг санагдаж байсан. Нөхрөө тоохгүй болохоор өөрөөсөө 6 дүү жоохон хүүхэдтэй явалддаг болсон чинь нөхөр нь хардаж тоодог болсон гэж ярьж байсан. Дараа нь улсын томоохон нэгэн байгууллагад ажилд ороод хэлтсийнхээ даргатай хайр сэтгэлийн холбоотой болсон бүгд мэддэг байсан, 3 дахь хүүхдээ гаргах боллоо, Тэгсэн бүгд л ну.а-гийнх нь хүүхэд гээд л, хүүгүй айл байсан юм. Нөхөрт хүмүүс худлаа үнэн одоо хүүтэй болноо гээд л янзыг нь үзээд л үнэн жүжиг шиг юм болсон доо. Гэхдээ бас л охинтой болсон. Нөхөр бүгдийг мэддэг ч гэр бүлээ сонгосон. Одоо ч гэр бүл гэж жүжиглэсэн хэвээр оройтоогүй дээрээ нэг арга хэмжээ авсан нь дээр байхаа.

  11. zulaa says:

    mongol harchuud neg um oilgoh heregtei. emegtei huniig sonsoj, emegtei hunii setgeliig huvaaltsaj sur, jaahan medremjtei bai, hariltsan yariltsdag bai, setgeliig ni huvaalts, durtai umiig ni  hiij ugch bai, ger dotroo jaahan umaar bayarluulj sur, setgeliin tam bolson gantsaardal medruuldeg, hundii huiten hushuun nuhur ch tam shuu dee, hair hamalj medremj baihgui iim hulduu erchuud emegtei huniig iim baidald oruulj baigaa um, romantic baival yamar ch ehner uyraad l yavchihna, emegtei hun iim l butesttei baidag. nuhurtei huuhedtei ger bultei emegteig ingej gantsaarduulna gedeg er nuhriin hundii huiten baidlaas bolj baigaa um. ene bol emegtei hunii setgel. davarsan ehner gej doromjloh hereggui, gerlesen hernee ger bul dotroo gantsaardana gedeg aimshigtai medremj, ene emegtei nuhurgui huuhedteigee barag bodoj sanah umgui ayasaaraa amar taivan amidrakh biz. ur hunduulj tsus aldaj yavahad ni yagaad emneleg ruu hamt yavdaggui um be, yagaad? tsus aldaad yaraltai emneleg yavsan baina shd, ter ariun tsevriin heregleliig ni haraad yum bodoh ni baitugai araas ni utastaj heruul nehne genee?? uher mongol!!!

  12. минжээ says:

    Нээрээ-тэй санал нэг бна наадах чинь хувиа хичээсэн хөгийн гахай. Чи тэрний амьдралаар түүнд зориулж биш өөрийн хийх дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдар. Хүн тэр үед ганцаардлаас сална

  13. BM says:

    Чи өөрөө ярилцдаггүй юм бишүү. Хоорондоо сайн ярилцаж энэ болохгүй байна, ингэх хэрэгтэй байна гээд ярилцах хэрэгтэйшдээ. Зүгээр дуугуй байгаад байхаар тийм хүн чинь гэнэт нэг өдөр чамайг тэврээд л халамжлаад л энхийрээлээд л эрхлүүлээд эхэлнэ гэж байхгүйшд

  14. SSS says:

    cHI NAAD BDLAA NUHURTUU HEL CHI BAS ADIL HUNDII TSARAILAAD BHAAR TEGJ BGAM UURLAJ HERELDEH BISH SAIHAN DETGELEE ONGOILGOOD YARITSAYA BID 2 IIN AMIDRAL ENE BDAL SALALT HERUUL AVCHRINA AMIDRLAA SAINSAIHAN BAILGAY GDEG TALAA SETGEL YAJ GOMDOJ GANTSAARDAJ BGAAGAA SAIHAN NAIZDAA YARIJ BGAA YM SHG DELGEED YARI ADIHAN ZAGNAAD BVAL ULAM L HUNDIIRUUD BDAG YM BNA LEE BID 2 YAG IIMERHUU BDALD ORJ BSAN SEXDEE UURCHLULT ORUUL YAVAL YALGAMAAR BNA GEED L HAMGIIN GOL NI OILGOLTS GOMDOJ GANTSAARDAJ BGAAGAA SETGELEE DELGEJ OILGUULJ HEL ER HUN OILGODOG YM BILEE HUNDII BNA GEED ADIL HUNDII BGAAD BVAL HUDIIRUUD L BNDG YM BILEE ODOO BOL BID 2 ZEREGTSEED SUUSAN CH GAR HUL HOLBOOSTOI L SUUDAG NUHURTUU SHAN UURIIG NI URAMSHUULSAN MAGTSAN GOYO UGS HARAMGUI HEL BICH HARIU IREHGUI BOL BITGII UURLAARAI HERELDEEREI AYATAIHAN TUNIRHSAN YM UU TOGLOOM SHOGLOOMOOR HARIU BICHEEGUIG NI HELEEREI DANDAA TAIVANAAR TEVCHEEREER EVEER HARITSAAGAA UURCHIL SALJ BOLOHGUI SALAYA GEHEER DUGARAHGUI ESVEL TEG TEG YAV YAV L GDEG BSAN YARILTSAAD BDLAA UURCHIL AMIDRAL GERELTEED IRNE HERUUL BITGII HIIGEEREI EVEER TEVCHEEREER HARILTSAAGAA UURCHIL

  15. Aan tiim gomdolloh tusam chin l ulam hondii bolno gj med,bolomjtoi ajil torol hiij bj yuun unjgar yum ooriigoo buren oorchil us zusnesee avhuulaad shine hun bolchih sonirhdog hiideg zuiltei bhad hun uidaj gantsaardana gedgiig meddegui yun tsoglog erch huchtei bj gemeene busad hun chmg sonirhono shuudee bodood uz gomdlloh setgeleer unah hend ch hereggui zuil chmg ulam dorduulna

  16. Даваасүрэн даажаа says:

    Давраач чи, хүүхэндэхгүй Архидахгүй, багзалтахгүй, гэрийн ажил хийнэ… жаргалтай газар тогтохгүй байгаа хүүхнүү гүй юу өөрөө

  17. lady says:

    nohor ingehgui bna tegehgui bna gj setgel guij suuhiin orond ter hunguigeer az hargaltai bj sur oo. garch or nauz nohodteigoo uulz, yadiin zugaal l daa ( ooroo bol zugaalahiig nohorgui hiih yumaa olj yadsan hunii ajil gj boddim shig bna). setgeliin guilgachin shug adgiin guilga bhgui gdg shdee. huuhdee avaad kino mino uzeed iish tiishee yavahgui yu.

  18. Zaa odoo bolnoo ho chi zaluu bn shde bas chamd buh yum bn ehleed oortoo bga yumandaa talarhaa ho naadah chin zovlon ogt bish bn chi tuuniig oorchilj chadahgui harin ooriigoo oorchil handlagaa oorchil,tsagaa ter hun nmg toohgui bn gj gomdolloj ureh hereggui ,hun yund ih tsag zav gargan bodno hiine ter zuil chin ulam iluu bolno,chi tuuniig odoo heseg toohoo boliod iluu tsag zavaa oortoo huuheddee zar oorchlogd pitnes bujig yoga gd odoo busguichuuld hiih yum ih bolson ooriin sonirholtoi zuilee hiij taashaal av,i

  19. raijin says:

    Наадах чинь бол нөхрийн чинь хобби юм хойно аргалахад их хэцүү би ижил хоббитой ч ихэнх цагаа эхнэртэй гаргадаг шүү та 2 т өөр дээрээ жишээ аваад туслах гэж оролдий
    Би хүсдэглдээ манай эхнэр надтай ижил хоббитой байсан бол бид 2 бүүр дотно болох байх гэж хэрвээ энэ боломжгүй бол өөр хоббитой болцгоо хамтдаа hiking хийх уулын дугуй унах гэх мэт ямартайч энэ 2 арга л их тус болно шүү зөвхөн нөхрөө тоглоомоо тоглохоо болиод намайг тоогоод эхэлдэг болоосой гэж хүлээх хэрэггүй байхаа хайраа энийг яаж тоголдог юм би сураад хамт тоголвол чамд гоё уу гэх мэт АМЖИЛТ нөхөр чинь надтай адилхан санагдаад өөр дээрээ жишээ авж яаавал сайхан байхыг хэлэх гэж оролдов

  20. 12 says:

    Nohort chn uchir n bish chi chn harin neg ch naiz nohodgui opj gardaggui hun ym bishu.

  21. Нээрээ says:

    Бөөн алдаа уучлаарай.

  22. Нээрээ says:

    Өнөөх дэлгэцийн дон туссан хувиа хичээгчдийн л нэг байнадаг. Чи ганцаараа ч биш олон эмэгтэй ийм гундуухан сэтгэлтэй, амьдралтай эвлэрч амьдарч байна. Өрөөлийг өөрчилхөөс өмнө өөрийгөө өөрчил гэдэг үг байдагдаа. Чи одоо нөхрөө нэг их хайхрахаа боль, гадуур гарч өөрийгөө хөгжүүлэх юманд яв. Амьдралаас баяр баясгаланг мэдэрч сур. Ингээд хийж байгаа юмнаасаа таашаал аваад ирэхээр жижиг сажиг юмыг тоохоо болиод нүүр царай чинь гэрэлтээт огт өөр болоод ирнэ. Тэр өөрчлөлтийгчинь нөхөр чинь дүүрчихсэн эргүү тэнэг биш л юм бол анзааран. Чамайг хардаж харамлаж дахин дурлах болно. Үгүй бол тэр чигээр нь хая. Тийм хөлдүү хүнтэй яаж насыг барах юм. Угаасаа ямар арчаатай өөдтэй эр болоод эхнэрээ хэд хэд үр хөндүүлэхэд хүргээд, тэгээд эмнэлэгт ч хамт очихгүй… заасс ер нь шал дургүй хүрчихлээ хөгийн гахай.

  23. Happy says:

    Yogaar fitnesseer hicheelleed ulam goyo bolood uuriiguu tordood terenguigeer ch az jargaltai baigaad uz.hunees setgel guij amidrana ch gj yu bvahde 

  24. tip says:

    нөхрөө өөрчлье гэвэл чи л ямар нэг эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. хэсэг хугацаанд энэ яацын гэмээр баяр хөөртэй байгаад үз, тэрнээс хамаарахгүйгээр жаргалтай байж чадахаа харуул. орой орондоо орохоор нь тус тусынхаа хөнжлийг уриалгахан гэгч нь засаад л, дуу аялаад л тоохгүй бай. ер нь царайчлаад унжийгаад байвал улам л цаашаа гэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.