Нүцгэн унтвал турж, бэлгийн амьдрал сайжирна

4511533_d7342b3b

Хэрэв та чихрийн шижин өвчинд нэрвэгдэхгүй, элдэв халдвар авах аюулаа багасгаж, гоёмсог бэлхүүстэй болохыг хүсч байвал ердөө л чармай нүцгэн унтахад болох юм. Нүцгэн унтдаг хүмүүс илүү их илчлэг шатааж, бэлгийн амьдрал нь ч аз жаргалаар бялхаж байдаг гэдгийг шинжээчид тодотгов. Өдгөө янз бүрийн гоёмсог унтлагын хувцаснууд буцаад моодонд орж байгаа ч мэргэжилтнүүд хамаг хувцсаа тайчаад унтаж байхыг зөвлөжээ.

Америкийн судлаачдын олж тогтоосноор бол өдгөө насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь чармай нүцгэн унтдаг гэнэ. Энэ нь тэдний эрүүл мэндэд ихээхэн ач тусыг авчирдаг байна. Хувцасгүй унтвал биеийн хэм багасаж, ингэснээр тайван нойрсох боломж бүрддэг аж. Унтлагын өрөөний хэм бага байх тусам та амархан унтаж, гүн нойрсдог юм.

Хувцасгүй унтвал мөн биеийн илчлэгийг үр дүнтэй шатаах болно. Дээр нь нүцгэн унтвал цусны даралт буурдаг талтай. Мэдээж, хайртай хүнтэйгээ нэг хөнжилд орсон байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд таны бие махбод эрүүлжүүлэх увдистай окситоцин дааврыг ихээр ялгаруулдаг байна. Түүнчлэн чармай нүцгэн унтвал бэлгийн амьдрал ч сэргээд ирдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.