Одоо хаягдахаа хүлээгээд л сууж байна даа…

anger-in-the-workplace-men-vs-women-unequal-rage_knowledge_standard

Сайн байна уу. Өөрийнхөө утгагүй санагдсан амьдралаа тоочиж байгаад уучлаарай. За тэгээд юу болсон бэ гэхээр хамт амьдраад 6 жил болжээ. Энэ хугацаанд 3 хүүхэдтэй. Яахав амьдарч ирлээ. Хэрэлдэх муудалцах юм зөндөө ч амьдралд тохиолдох л зүйл. Гол асуудал нь өөрийгөө бодоод байсан их муухай хүн шиг санагдаад байх боллоо. Анх л хүүхэд байхаасаа хэнд ч гологдохооргүй бие хаа царай зүс байгаагүй болохоор жаахан зожиг талдаа байсан.

Арван жилээ төгсөж их сургуульд сурч байхад наддаа таарсан юм эргүүлэхэд нь за даа бараг шууд суусан гэхүүдээ. Уг нь харанхуй суусан гэхэд манай хүн чинь хүүхэн шуухан гэхгүй романтик дажгүй шүү. Даанч нөгөө архины асуудалтай. Уучихаараа арай л дэндүү тэнэг. Юм юм болноо. Гэхдээ энэ надад тулгараад багйаа асуудал биш шүү.

Гол асуудал нь би байна. Юу вэ гэхээр би дотуур тамиртай юм байна. Хэрүүл зодоон энэ тэр дуусаад уучлалт энэ тэр гуйгаад өчнөөн хоног хугацаа заримдаа бүр хэдэн жилийн өмнөх юм гэнэт толгойд орж ирээд овоо гайгүй байсан гэр бүлийн харилцааг юу ч үгүй болгоод хаячих юм.

Жишээ нь сайхан кино үзээд инээлдээд сууж байснаа жирэмсэн байхад яаж цохиж байсан. Арай гэж мөнгөө цуглууж авсан үнэтэй утсыг юу ч үгүй хана руу савсан энэ тэр гэх бодлууд орж ирээд инээхээ болиод шууд цаашаа хараад суучихна. Энэнээс дахиад л явган хэрүүл дотуур тамиртай шулам энэ тэр. Миний хувьд бол 3 хүүхдээ бодоод энэ амьдралыг энэ чигээр нь дуусгаж чадах зориг тэвчээр байна. Харин манай хүн чадах болвуу.

Эсвэл ийм балай хүйтэн амьдралаас нэг л өдөр найлинхай хүүхэнтэй холбогдоод намайг хаявал надад лав буруутгах арга алга. Бид 2 юм ярилгүй нилээн хэд хонолоо. Уг нь ярилцаад болгочихоё гэж бодсон л доо. Гэхдээ л муу бодлууд орж ирээд бид 2 харилцаа газар авахаа болижээ. Одоо хаягдахаа хүлээгээд л сууж байна даа…

10 Comments

  1. saran says:

    эрдэс, витамины дутагдалд орохоор тийм бодлууд орж ирээд байдаг юм байна лээ. шинжилгээ өгсөн нь дээр

  2. зочин says:

    Би бол уучлаад л өдий болтол амьдарсан цаашид амьдрах.хүсэлтэй бол мартах ёстой гэж бодож байна.Чиний зангаас болж тэр тийм үйлдэл хийсэн байх.Чамайг би их үглээ нуршаа,хүний дургүй хүргэж ялж дийлж байж салдаг эмэгтэй гэж ойлгов.Тийм зан авирын хариуд бууж өгдөг эр байхад танай нөхөр шиг чангадуулдаг нь ч бий.Түүнийг эвдсэн байж ч болох.Өөрөө  бага зэрэг гадарлаж буй юм шиг байна даа

  3. Zora says:

    Chi dotuur tamirtai bish nohor chini martahaargui gomdooson bolood l ter…. 

  4. Даваасүрэн says:

    Хүн бүр тэгээд зурсан зурагаараа л амьдарч байгаа шдэ. Чиний л амьдрал чиний л тавьлан. Иймхэн эргүү асуудлаас болж амьдралаа нураахуу, эр нөхөртэйгөө насыг бархуу гэдгээ чи өөрөө л сонгоно

  5. A says:

    Iim yumiig bodoj sanalgui yadgiin bee hechneen martya gsn ch bodogdood bdag zuiluud bdag l biz dee. Er ni 2n hoorond yum hiigd bailgui salval salsan shig evlervel evlersen shig evlereed ahij dursahgui bsan ni dr l dee. Baingiin tevcheer setgeliin tenhee yum daa. Naad hun chin uneheer tgj zovoh dainii une tsenetei yumuu. Hayagdahaas aihiig bodohod hairtai l yum shig bn. Bi bol hajuud ni taiwan bj chadahgui huntei hezee ch hamt bhguee. Strestseer bgad nasnaasaa ert utulj uhehiin bn. Gurviin gurvan huuhed ni ch yu v dee.
    Ta odoo sain bodood shiid. Hervee salahgui gj bgaa bol salahguin tuld happy bhiin tuld buh chadlaaraa hichee. Harin ingd bain2 bodogdood delbereh gd bhiin bol erthen salsan ni dr bhoo. Huuhded ch gsn stresstei etseg ehee bainga harah hetsuu shd.

  6. PARTIZAN says:

    Tm dortoo yum sanaj boddog bol vnexer muxai shv bvsgvi mine. Ger bvle awch vldex talar bodoj, zan xaritsaga zasad, nuxurteigu sn yariltsdoo.

  7. lol says:

    uurlahaas argagui l yumnuud bn. jiremsen ehneree tsohidog ymar teneg nohor ve. bas hunii yum hagalj evdleed, uuriinhuu yumiig evdlehgui.
    gehdee uuchlal guigaad bolood ungursun yum bol dahin dahin bodood shal demii. nuhur chini gej bas unen holduu baagii bh shig bn. er yum baij adilhan baritsaad hed honog dugarahgui bn geheer…yunii chini hayagdahaa huleeh. joohon uurtuu itgeltei bai l daa. chi l hayana uu gehees hayagdana gej bhgui gesen bodoltoi bai. tsarai muutai, goy biygui bailaa geed yadiin, gol ni uurtuu l itgeltei bh. bas uuriinhuu amidraliig sonirholtoi bolgo.
    minii neg tanidag namhan buduun tsarai muutai ohin uurtuu ih itgeltei, nambatai, uhaalag, bas lag tseverhen stiltei, tegeed lag dajgui zaluutai uerhdeg.

  8. Нээрээ says:

    Юу вэ? Юун дотуур тамир? Хөл хүнд байхад цохисон гэхээр мартаж чадахааргүй л буруу үйлдэл байнашд. Тэгээд ч архи уудаг хүнээс угаасаа олигтой авир гарна гэж юу байсан юм. Гэхдээ л хүн аз жаргалтай амьдаръя гэж бодож байвал ӨНГӨРСНИЙГ ӨНГӨРСӨНД НЬ ҮЛДЭЭГЭЭД цааш урагшилж сурах хэрэгтэй байдаг юм. Чамд өөрийгөө хайрлах, итгэх итгэл юу ч алга. Хамгийн гол нь энэ асуудал зөвхөн та хоёрт хамаатай асуудал биш 3 алаг үрийн чинь аз жаргалын тухай асуудал сөхөгдөж байгаа гэдгийг чи өөрөө ухамсарлах хэрэгтэйшд. Ийм хариуцлагагүй эх байж болохгүй шүү.

  9. sonin hvvhenbe says:

    Chi uuruu amidralaa ballaj   bga hvnbshde urdni ungursun balarsniig martah heregtei ungursun hervlig suhuud hend ?yund ? Heregtei gej boddoo zuwhun har energy l duudna ungursniig martaj chdadgui hvn uriiguu bolon uruul busdiig l zowoodiin uur hamarch sain zuilgui tiim blhoor odonos urtu anharda bvhel bvten 3 vrin chin amidral bn ter 3 iig etsegtei ugsuh uhanig chi gargah heregtei am chin angaih gd bwal za 3 vree eleg bvten usgii gd ama tatad uur urund ordimu hervlg bitgi dewerge tegwel amidrald heregtei za uhalag bgarai 

  10. zevlev says:

    Чи өөртөө итгэх итгэлээ гээсэн бна. Угтаа бол багаасаа өөртөө итгэх итгэлийг би болгоогүй гэсэн үг л дээ. Энд чиний дан буруу ч ю бхав гэр бүл буруутай. Наад хүн чинь 3 хүүхдийн чинь эцэг учраас чи хөндий харьцаагаа болих ёстой. Гэр бүлийн алдаагаа буцаад яг тэр чигт нь өөрийнхөө гэр үр хүүхдүүддээ давтаж бнадаа. Хүүхдүүд чинь бас чам шиг л бно. Тиймээс өөртөө итгэж сур, чи л ганцхан бүгдийг хүссэнээрээ гоё байлгаж чадна өөр хэнч биш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.