Сайн байцгаана уу. Би 27 настай 2 хүүхэдтэйгээ нөхөртэйгөө сайхан амьдардаг. Гадаа цас ороод ч тэрүү бүр нэг сэтгэл гэгэлзээд, сэтгэл дотор гаргах юмаа гаргаж чадахгүй захиа бичиж сууна. Өнөөдөр би энхрий бяцхан үрээ хэвлийгээсээ алдлаа. Шалтгаан нь доошоо их юм гарч зулбах шинж тэмдэг илэрсэн, доошилсон…
Эмч нар хэдийгээр өсгөж бойжуулаад хүн болгож болох ч хөгжлийн бэрхшээлтэй гарч мэднэ. Өөрсдөө шийд гэлээ. Миний хувьд би 8 сартай нялх хүүхэдтэй хөхүүл дээр нь гэр орон маань өр ширэнд баригдсан жаахан тиймхэн учраас хөндүүлэх шийдвэр гаргасан юм. Мэдээж миний шийдвэр ч гэсэн үнэхээр хэцүү байдаг юм байна. Өмнө нь би яагаад энэ асуудлыг амархан шийдчихдэг гэж боддог байсан юм болоо…
Цагаа тулахаар үнэхээр хүнд асуудал байна. Тэгээд ирээд ТВ мэдээ тавьлаа, өнгөрсөн 2015 онд 18638 ураг эхийн хэвлийгээсээ буцсан гэнэ. Өдөрт 51 үр хөндөлт!!! Ямар аймар мэдээ вэ? Тэрэн дунд надшиг тэнэг дуракууд зөндөө байгаа байх. Үр хөндүүлнэ гэдэг үнэхээр хүнд асуудал байдаг юм байна. Монгол улсад маань бас хүнд сэдэв болсон байна.
1-р төрөхөд өдөржингөө байж эмч сувилагч нартай ч ярьж үзлээ. Яриаг нь сонсож ч үзлээ. Манай эмэгтэйчүүд өөрөөсөө дандаа юм харамлаж нөхөр хүүхэд гэр бүлээ гэдэг. Хамгаалалт хийлгэх мөнгөөрөө өнөөдөр хүүхэддээ юм аваад маргааш хийлгэе гэж явсаар хүсээгүй жирэмслэлт төлөвлөөгүй хүүхэдтэй болж энд ирдэг гэнэ. Эмчилгээ ажилбараа хийлгэчээд эм лаагаа ч авдаггүй гэнэ. Тэр тусмаа хүүхэдтэй эмэгтэйчүүд…
Эмч сувилагч нар нь бүр анхааруулан хэлж байна “өөрөөсөө харамлаад байлгүй өөрийнхөө төлөө эм лаагаа аваад хэрэглэчээрэй. Чамд тохирох эмнүүдээс аль хямд гэснийг нь бичиж өглөө” гэж… Энэ эмч нар өдөрт 51 ээжид ингэж анхааруулдаг байх бодвол. Яагаад гэвэл олон жилийн туршлагаасаа, олон жил эмэгтэйчүүдийг ажиглаж харсан дүгнэлтэээсээ ийм захиасыг сануулж хэлдэг байх гэж би бодож байна. Энэ бүхнийг өдөржингөө бодож эргэцүүлэхэд ерөөсөө анхнаасаа өөрийнхөө төлөө, үрийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө хамгаалах л ёстой юм байна.
Тиймээс охидууд минь, бүсгүйчүүд минь ерөөсөө ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л ХАМГААЛАХГҮЙ ЮМ БОЛ ХЭН Ч БИДНИЙ ӨМНӨӨС БИДНИЙ БИЕИЙГ ХАМГААЛАХГҮЙ ШҮҮ хүмүүсээ. Өнөөдөр би энийг яс махандаа тултал ойлголоо мэдэрлээ.
Жич: Би үнэхээр маш том нүгэл хийснээ мэдэж байгаа. Охид бүсгүйчүүдийгээ над шиг ийм тэнэг юм битгий хийгээрэй гэсэндээ энэ захидлыг бичлээ. Харааж зүхэхгүй байхыг та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсье.
4 Comments
Хурдан хугацаанд тайвширхаа бодоо. Тийм.тахир дутуу хүүхдээр яах гэж ??? насаараа чи зовно
өр ширэнд баригдсан юм бол яах гэж жирэмсэлдэг байна аа
Хамгийн гол нь өөр шиг чинь санаа зовдог нь хир олон юм болдоо. Одоо чинь бүх юм нээлттэй, гарах арга зам ч олон болсон байна. Уг нь хамгаалахад зардал асар багашдээ. Жаахан ч гэсэн сэтгэл гаргаж, хариуцлагатай баймаар л байгаа юмдаа. Өөрийн чинь бичсэнээр бид өөрөө өөртөө л санаа тавихгүй бол эрэгтэй хүн өөрөө ямар тээх биш үр хөндүүлэх биш ёстой падлий байхгүй шүү дээ.
Oilgosongui zulbah shinj temdeg ilersen uchiraas tseverluuleh gej bgaan bn gej oilgoloo tegsen murtuu emch nar yagaad hugjliin berhsheeltei huuhed garna gej bgaan chi zugeerl ur hunduulsiin bishu