Тайландын Пхукет арал дээр жил болгон вегануудын их наадам гэж болдог. Энэ наадмын үеэр арлын иргэд бүх төрлийн махан хоол идэлгүй хатуу дэг барьдаг. Мөн энэ үеэр хүн цаг зуурын махан биеэ хэдий чинээ их зовоож хатуу чангыг үзүүлнэ тэр хэмжээгээр мөнхий амьдралтай сүнс нь сайхан амьдардаг гэж үздэг тул биеэ хэн нь илүү зовоох вэ гэсэн уралдаан маягийн юм явуулдаг.