Брэнд болгон өөрийн гэсэн давтагдашгүй онцлогоороо зах зээл дэх орон зайгаа эзлэх гэдэг. Гэхдээ бизнес цаашаа хөгжих боломжгүй гэж хэлтэл хөгжсөн тул шинэ юм сэдэх тун амаргүй. Гэвч хүний хүний толгой гэдэг хязгааргүй.
Жишээлбэл, Krato Milano гэдэг энэ брэндийнхэн өөрсдийгөө ямагт бусдаас ялгарч, онцгой харагддаг хүмүүст зориулсан зүйлс бүтээдэг гээд анхны жишээ болгож бавгар сахалтай хүмүүст зориулсан гоёл чимэглэлийн цуврал гаргасан юм байна.
Дашрамд сонирхуулахад зөвхөн бавгар сахалтай хүмүүст зориулагдсан гоёл чимэглэлийн цуврал гэж дэлхий дээр өмнө нь гарч байгаагүй тул итгэлтэйгээр дэлхийд анхных гэж хэлж болно, дээр нь араг яс гэх мэт зүйлсээр дамжуулан ямагт аз үзэхэд бэлэн, далайн дээрэмчид лугаа адил зоригтой эрчүүдэд зориулав гэсэн мессежийг тарааж байгаа юм гэнэ.