Гадаадад тэр дундаа БНХАУ болон Бээжин, Эрээнд өндөр цалинтай ажилд зуулчилна, ажлын ачаалал бага цалин их гэсэн зар хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа цахим сүлжээнд хурдтай тархдаг.
Үнэндээ иймэрхүү зарын ард биеийг нь үнэлүүлэх, хүний наймаанд явуулах зэрэг эрсдэлтэй гэмт хэрэг нуугдаж байдаг. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ажилгүй иргэд тэр дундаа нас залуу охид бүсгүйчүүд гадагшаа гарч ажиллахаар яваад хүний наймааны хохирогч юмуу, эсвэл элдэв гэмт хэргийн хохирогч болдог. Ямар ч баталгаагүй, найдваргүй зарууд олон байдаг.
Тэгвэл иймэрхүү зарыг цагдаагийн байгууллагаас шалгаж, илрүүлдэг байна. Өнөөдөр цахим сүлжээнд “Зөөгч ажилд авна. Урд Хятадад ажиллана. Цалин 700 ам.доллараас эхэлнэ, ажлын ачаалал бага. 18-21 насны охидыг авна” гэсэн зар тараажээ.
Харин энэ зарыг цагдаагийн байгууллагаас хараандаа авч, шалгуулахаар өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газарт бичиг хүргүүлсэн байна. Тиймээс охид бүсгүйчүүдээ иймэрхүү баталгаагүй заранд хууртагдаж, хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө хамгаалаарай.
О.Сайхан
4 Comments
Даваасүрэн goy shaasan shv
Зассс наад янхнууд чинь мэдэж байж явдагшдэ. Мөнгөө өөртөө авч чадахгүй болохоороо л хүний наймаа хууралт мэхэнд автсан энэ тэр гэдэг болохоос. Энэ дээд талын заяа шиг
Zaya erguuteeree
Haana iim zar bainaa bi ybah ymcan