Би энгийн л нэгэн 18-тай охин байна. Та бүхэнтэй өөрийн бодож явдаг зүйлсээ хуваалцах гэсэн юм. Хүмүүсээ энэ амьдрал их богино гэдгийг санаач. Би дүүдээ хамгийн сүүлд утсаар ярихдаа ээжийнхээ үгэнд ордоггүй тэнэг мангар гэж хэлж билээ. Хэрэв би хамгийн сүүлчийн удаа дүүтэйгээ ярьж байснаа мэдсэн бол эгээ нь дүүдээ маш их хайртай л гэж хэлэх байсан. Би тэгэж хэлээгүйдээ харамсаж явдаг. Орой нь дүү маань согтуу жолоочоос болоод амь тэмцэж нас барсан. Осолд ороод сэхээнд байсан ээжээ амьдрах болвуу та туслаач дээ гэхэд 10 хүний 1 л амьд гардаг гэж эмч хэлж байж билээ. Бурханы аварлаар ээж маань энэ ослоос амьд гарсан ч хэвтэрт удаан байсан ээж маань махан бие нь өвдөхөөс илүү сэтгэл нь илүү өвдөж байж билээ.
Би ээжийг ээ асраад байж байхдаа ээж маань хүүгээ алдсанаас хойш бүтэн нойртой бүтэн инээдтэй байхыг үзээгүй ээ. Хүүхдээ алдсан эх хүнийг харахдаа дүүтэй хамт явцан бол ингэж их зовохгүй ч байх байсан болвуу гэж хүртэл бодож байсан үе байсан. Монголын нийгэмд мөнгөөр бүхнийг шийддэг тул алуурчин нь одоо сул чөлөөтөй явж байгаа. Гэвч үйлийн үр гэх зүйл хахууль авахгүй.
Хүн бүр хэзээ нэг өдөр тэр хар өдөр ирж хайртай хүмүүсээ ч, өөрийгөө ч, дуртай дургүй бүхэн чинь үхэх нь үнэн. Хүмүүсээ амьдрал их богинохон маргааш өглөөг ч харах эсэх нь баталгаагүй. Тиймээс ухаараач хүн бүү завхайраач, бурууг нь мэдсээр байж үйлдээч. Нэг л өдөр та эрэлгийн өмнө зогсоод шүүгдэх болно. ҮГ ҮЙЛС БОДОЛ гурав чинь Бурханы өмнө шүүгдэх болно. Тиймээс ганц л амьдрах юм чинь бүх юм болно гэж бүү хандаач бүх юм болох ч бүх юм тустай биш үү дээ. Миний энэ үед садар самуун завхайрал их байна. Охидоо бие ариун байлгаач бас хэрсүү ухаантай байгаач. Хүнээ зөв сонгож юу тусай юу тусгүйг ухаараач. Ээж ааваасаа зөвөлгөө авч эр эргүүлэх биш өөрийгөө хөгжүүлж сайн гэргий сайн ээж байхад суралц. Охин минь ирээдүйд чи эх хүн болно тиймээс хэвлий чинь ариун байг. Ухаан чинь холч байг.
Эрчүүдээ та нарын нуруун дээр гэр бүл тогтож явдаг шүү дээ. Аливаад сэтгэлийн хөөрөл биеийн таачаалаар бүү ханд. Эмс охидод хүндэтгэлтэй хандаач. Эмэгтэй хүнийг зовоосон хүн жаргаж явдагүй гэж настай өвөө маань хэлж билээ. Насан эцэс болох тэр өдөртөө зориулж зөвт байх гэж бүхий л талаараа хичээж байгаач. Эцэст нь бие биеэ чинь сэтгэлээсэй хайрла…
7 Comments
Ваав үнэн гоё бодолтоймоо дүүд чинь гүн эмэгнэл илэрхийлий
тхх амьддаа бие биенээ хайрлы тийм чи сайн эцэг болоорой ээжийгэ сайн халамжлаарай зөв хүнээ бас олоорой амьдрал богинохон шүүдээ тийм учраас тэр бурхан шүүх нтрт бүгэд санаа зовоод хэрэггүй
Эмэгнэл илэрхийлье. Гэхдээ миний бодлоор хүн тамд эсвэл диваажинд очихын тулд бүх үыл хөдлөл буруу зөвийгөө хянаж амьдрана гэдэг боломжгүй зүйл. Хүн гэдэг чинь аль болох буруу зүйлрүү л тэмүүлж хүсэж тачаадаж байдаг. Их багын л ялгаа байж хүн өөрөө зохицуулах байх. Товчхондоо сайхан бүхнээс ялангуяа сексээс таашаал авч амьдрах нь хэн хүний л хүсэл байхаа.
hersuu huuhed yumaa minii duu zow bodoltoi uyiinhen dotroo ulger jishee bolhoor sain ohin bna amidral bayan shuu alhaag olood alhaad bai. zow setgel zow bodol huniig saind hotoldog. hun hunteigee amidrah ene horwood er em geltgui uhaabtai l amidrah yumsan da. ireeduin amldrald odoogiin hiisen hedhen minutiin jargal chin gai boloh wii utgel gegch ger buld hairaas iluu une tsenetei yanhan shig yawdaltai bsniig medsen hun chamd hezeech itgehgui gedgiig hamgiin sain bod nuuts gedeg zuil ene horwood bdaggui yum gej harin duudee az jargal husii ene horwoogiin buh hun muu bish hun hundee utgehgui bol hund hen itgeh bilee itgelee bitgii aldaarai haniach ter 8hemjij neg ogtlooroi husej temuul tegwel buhniig hiih huch hun bolgond bii za amjilt husii
jesus muun zergiig shutdeg hunuus l sunsnii urt amidral gsn ym yariad bgamdaa. Odoo ene biyenii amidral chuhal bolhoos yugii ch medkui sunsnii amidral jig shig. Ter n tenuuchleed engiin humuusiig ailgaad yawhiimu haashaaiin.
duu chini sain duriig olj ergen turuh boltugai.
humuus muu yum hiisniihee ur dagavriig amiddaa amsdag, zaaval tam mamd ochno gesen yum bhgui. neeree-giin heldgeer bid uursduu l sain saihnii ulger jishee bolj ariun yavbal ergen toirondoo sainiig tugeej, ter n bidnii niigemd, amidraldaa hiij bgaa buyan bolno.
Ёох хагацал шиг хэцүү юм хаана байна. Ум сайн амгалан болтугай. Хүн хохироочихоод хир удаан амар тайван явах болдоо муу новш. Энэ сайттай холбоотой гэдэг үүднээс нь “миний энэ үед завхайрал их байна” гэсэнд чинь хариулахад “байсаар ирсэн, байгаа, байх ч болно” л гэж хариулмаар байна. Энэ бол хүн төрөлхтнийг үргэлж дагаж явдаг асуудлуудын нэг. Гагцхүү чи өөрөө ч гэсэн ядаж ийм явдалтай орооцолдохгүй байхад л бас далайд дусал гэдэг шиг л болно. Хүний яаж, хэрхэн амьдрахыг бид зааж, өмнөөс нь санаа зовоод эсвэл зүхээд барахгүй шүүдээ.
Хорвоод нэг л амьдрана гэдэг бол маш буруу үзэл. Нэгэнт сүнс оршин байдаг нь туйлын үнэн гэдгийг бид мэддэг болсон. Тиймээс амьд болон үхсний дараа асар урт жилүүдийг бид туулна гэсэн үг. Махан бие үхлээ ч, та бүх проблем санаагаа тээгээд оршин тогтоноо л гэсэн үг. Дээд хүчний шүүхийн өмнө зогсох чинь ч үнэн. Энэ богино амьдралд булхайгаар идэж ууж, муу үйлийг хийгээд сүнсний урт амьдралд зовохуу. эсвэл үнэн сэтгэлээр богинохон амьдралд зүтгээд үхлийн дараахь урт амьдралд жаргахуу гэдгийг бодож л амьдармаар байгаа юмдаа. Яагаад зарим нь энэ насанд муу зүйл хийгээгүй атал зүйрлэшгүй зовлон эдлээд бна гэвэл аль нэг удамд хэн нэгний хийсэн муу зүйлийн үр. Магад тэр муу зүйл хийсэн хүн дахин төрөөд үйлээ эдэлж буй нь.