Нөхөр гэдэг нэр томъёонд багттаг, эсвэл хэзээ нэг өдөр багтах эр хүн танд зориуллаа.
Бурхан түүнийг байж болох хамгийн сайханаар бүтээсэн байна.
Тэр энэ хорвоод ургаж соёолохдоо эргэн тойрныхоо бүхнээс хайр мэдрэх гэж ирсэн гэлтээ ариухан цагаахан бас энхрийхэн турьхан , олон мянган цэцэгсийн адилаар тэр борооны усаар тэтгэгдэж алтан нарны цацрагаар ээгдэж хамгийн сайхан өнгийг өөртөө бий болгон дэлбээлсэн байна.
Харин нэг л өдөр чи түүнийг харсан, бусд цэцэгсээс онцгой гэдгийг мэдэрсэн, ганцхан түүнийг л хайрламаар үзэсгэлэнтэй өөрийн болгож авмаар санагдсан, өдөр бүр түүнийг биширсэн хайрласан харцаар харж суухад чинь тэр чамд итгэсэн. Өөрийг нь үхэн үхтэл хайрлаж хамгаална , магадгүй хэзээ ч үхүүлэхгүйгээр хайрлаж чадах байх гэж итгэн чамайг ч бас хайрласан өөрийг нь таслаж авахыг хүлцэнгүйгээр зөвшөөрсөн.
Тэгээд тэр чиний гэрт ирж уйтгартай хоосон орон зайг өөртөөгэй адилхан гоёмсог цэцэгсээр дүүргэж эхэлсэн. Түүнээс соёлсон бяцхан цэцгэсийг чи ч бас биширч хайрлах болсон. Гэр чинь анхилам үнэрээр баялхаж аз жаргал гэдэг энэ л юм байна гэдгийг чи ойлогсон.
Эрээнтэй бараантай жаргалтай зовлонтой өдрүүд үргэлжилсээр
Харин цэцэг чинь үргэлж шинэ үргэлж сайхан өнгөө хадгалах гэж чадлаараа хичээсэн өдөр бүр цаг хугацаа, ширүүн салхи, аадар бороотой тэмцсэн. Гэвч тэр цэцэг, хүчин мөхөсдөх ядрах үе зөндөө.
Харин чи түүнийгээ салхинаас хамгаалах , борооноос хорогдох нөмөр болж чадаж байна уу.
Нэг л өдөр гэрийн чинь цэцэг чамд өнгөө адсан уйтгартай санагдаж анх үнэртэж бялууруулдаг анхилам үнэр ч үнэртэхээ больсон мэт санагдана.
Гадаах олон янзын цэцэгс, эсвэл айлын цонхон дээрх цэцэг илүү тод сайхан өнгөтэй, үзэсгэлэнтэй санагдаж эхлэнэ. Гэртээ хариад өөрийнх нь цэцэг яагаад ийм сайхан байж болохгүй байгааг гайхана.
Харин чи нэг зүйлийг мартсан. ӨӨРИЙГӨӨ ЦЭЦЭГЧИН гэдгийг мартсан.
Чиний цэцгэнд ус шиг хэрэгтэй байсан урмын үгсийг чи түүнээс хармалсан.
Хоол ямар амттай байгаагаас үл шалтгаалж ‘’БАЯРЛАЛАА САЙХАН ХООЛ БАЙНА’’ гэж , тэр ямар харагдаж байгаагаас үл хамаарч ‘’ ХӨӨРХӨН ШҮҮ ‘’ гэж хэлээгүйгээс тэр усгүй хуурай байсаар хатаж өнгөө алдаж эхэлсэн.
Чи цэцгэндээ хайртай, хайртай гэж дотроо үргэлж боддог гэхдээ хайрыг бодох биш илэрхийлж үзүүлж мэдрүүлэх ёстой гэдгийг чи анхнаасаа мэдсэнгүй эсвэл бас л мартсан, хэнэггүй царайлсан, заза маргааш гэж залхуурсан.
Гэтэл цэцгэнд чиний хайрлаж байгааг мэдрэх яаг л нарны элч шиг нөлөөтэй гэдгийг чи бас л тоосонгүй. Энэ тийм хэцүү байсангүй өглөө гэрээсээ гарахдаа бас ажилруугаа ороход нь үнсэхэд л түүнийг нар шиг дулаацуулах байсан.
Хайраа илэрхийлэхгүй үзүүлэхгүй байх ямар их хохирол учруулж болохыг чи мэдэж байна уу. Энэ хэдхэн үг үйлдэл чиний цэцгийг жаргалтай нэгэн болгоно. Түүний жаргал чамайг ч бас гэрэлтүүлнэ.
8 Comments
Mongold sharilj bolj turnu uu tsetseg bolj turnu uu yalgaagui ali boloh l uuruu busdiig gereltuuleh laa bolj yavaa l duussan n deer shu busdaas n goridood nemergui naad tsetsegchinguud chini tasalj talhlaad daraagiinh n l gehee medehees ajilchin zugii shig archlana ajillagaatai chimhluur yumand tsagaa urne gej daanch neg bhgui shuu.
hmmm
Buyn guai, anduuraad awtsiim bol butsaagaad punker ruu hayachdii shd lol
Цэцэг гээд ануураад авцан байлээ
urgustei sharilj hezee ch urgustei l baidgiim doo. urgus bol urgus, urgus hezee ch tsetseg bolohgui.
өргөстэй цэцэгч бас их сайхан цэцгэлдэг юмшдээ ккк
urgusgui tsetsgend l durtai, urgustei, umhii unertei muuhai tsetsegt durgui shd
zss bitii hucaad bai. ceceg um bol ceceg shig bh heregtei shd. hogiin urgamal shig er hunig gutaan doromjilj sorj muljij amidradag lalruud ihenh n bhd