Хиймэл үс буюу парик, үс уртасгадаг наалт буюу шиньон гэх мэтийн гол түүхий эдийг Энэтхэгээс нийлүүлдэг гэдгийг та мэдэх үү? Ядуу зүдүү амьдралтай энэтхэг бүсгүйчүүдээс цуглуулж авсан үсийг хэдэн мянган тонноор нь Хятад руу авчраад гоё ганган парик, шиньон оёдог аж. Нэг ёсондоо дэлхийн хамгийн олон хүнтэй хоёр улс нь хиймэл үс, шиньоны зах зээл дээр ноёлдог.