Хэтэрхий хөөрхөн, халуухан бүсгүйчүүдийг хармагцаа л духан дээр нь “найз залуутай” гэсэн лоозонг бид өөрсдөө аваачаад тавьчихдаг. Гэвч яг үнэндээ тийм биш буюу тэд ганц бие байх тохиолдол цөөнгүй.
Биднийхээр бол тийм бүсгүйчүүдийг эрчүүд тоохгүй байх (түүнд эрчүүд олдохгүй байх) ямар ч шалтгаан байхгүй. Харин ч түүнтэй хамт байхдаа дуртай байхгүй гэж үү? Гэхдээ л үерхэх бүсгүйгээрээ сонгоё гэхэд нэг л болж өгөхгүй, итгэл төрдөггүй (тэр бүсгүйд эсвэл өөртөө аль нь ч байж болно) юм болов уу? Ер нь бол халуухан бүсгүйчүүдийг хаа явсан газар эрчүүд хүрээлж байх нь ойлгомжтой. Харин тэд зүгээр л тогтддоггүй эсвэл тогтоодоггүй байх… Тэдний ганц бие байгаагийн жинхэнэ шалтгаан нь юу юм бол?
Тэд өөдөөсөө хараад сууж байгаа залуугийн жинхэнэ зорилгод итгэдэггүй
Тэдний ихэнх нь хайр дурлалын харилцаанд хэцүү дурсамж ихтэй байдгаас хоргоосон эрчүүдийг өөрт нь чин сэтгэлээсээ хандаж байгаа гэдэгт итгэдэггүй. Энэ нь залуу, бүсгүй хоёрын хэнийх нь ч буруу биш л дээ. Гэхдээ л тэд хэтэрхий хөөрхөн бас халуухан болохоороо өөрийн мэдэлгүй л ийм болчихсон. Иймээс эрчүүдийн өөрийг нь эргүүлж байгаа жинхэнэ шалтгаанд байнга эргэлздэг. Нэг үгээр хэлбэл, дэргэд нь суугаа залууг адгийн новш байх вий гэж эмээж байдаг гэсэн үг.
Үүнээс болж залуугаа жинхэнэ төрхөө ил гаргахыг нь хүлээж, байнга амдаж суудаг. Ямар нэг сэжигтэй зүйл гаргав уу үгүй юу “Чамайг ийм гэдгийг чинь мэдээд байсан юм аа” хэмээн өөртөө батласаар гарч оддог.
Залуус түүнийг харангуутаа л “найз залуутай биз” гээд дүгнэчихдэг
Өөрсдийгөө оронд нь тавиад үзье л дээ. Хаа нэг газар бүсгүйчүүд бид нэгэн халуухан залуутай танилцлаа гэж бодъё. Бидэнд төрөх хамгийн эхний бодол бол “Ямар сайхан залуу вэ?”. Харин хоёр дахь нь “Заза энэ залуу ч загвар өмсдөг, өндөр гуалиг, гоё бүсгүйчүүдтэй л уулздаг биз дээ. Намайг тоохгүй байх.” гэх маягтай байдаг тийм үү? Ингээд түүнтэй хамт байна гэсэн хий төсөөлөл маань хүртэл биднийг өөртөө итгэх итгэлгүй болгож орхидог.
Халуухан бүсгүйчүүдэд ч бас яг ийм зүйл тохиолддог. Хэрвээ тэр найз залуутай юм бол түүнтэй яриа өрнүүлэх гэж цаг заваа барах ямар хэрэг байгаа гэж?
Тэд тун эмзэг
Тэд ганц бие байхдаа өөртөө итгэлтэй харагддаг ч нийгмийн үзэл бодол, шүүмжлэлтэй хандлагуудад тун мэдрэмтгий байдаг. Зүрхэндээ эр хүнгүй байсан ч зүгээр гэж мэдэрдэг хэрнээ хүн бүрээс “Яагаад? Яагаад хүнтэй уулзахгүй, үерхэхгүй байгаа юм бэ?” гэсэн асуулт сонссоор өөртөө итгэлгүй болж, өөрийгөө сайхан гэж бодох бодол нь унтарч байдаг. Нөгөө талаар асуулт бүрийн хариуд өөрийгөө зүв зүгээр байгаа, аз жаргалтай байгаагаар харуулах гэж санаатай юм шиг хэрнээ санаандгүйгээр эрчүүдийг түлхэж эхэлнэ.
Тэдний талаарх бусад хүмүүсийн төсөөлөл муухай байдаг
Яг үнэндээ үнэхээр зэвүү хүрмээр л дээ. Хэрвээ чиний найз яг ийм бүсгүй бол чи сайн мэдэж байгаа байх. Тэд “Залуус надаас секс л хүсдэг. Өөр юу ч биш” гэж үргэлж биш юмаа гэхэд нэг удаа ч болов гомдоллож байсан л байж таараа.
Гэвч тийм байдаг нь үнэн. Хэрвээ хэн нэг залуу дэргэдээ байгаа халуухан бүсгүйтэй унтахыг л хүсч байгаа бол зорилгоос нь бусад зүйл түүнд огт падгүй. Энэ нь бүсгүйчүүдийг маань ямар ихээр гомдоодог гээ. Бас хөндлөнгийн хүмүүс маш ихээр “Чи ийм хөөрхөн юм чинь, боловсрол муутай эсвэл ухаангүй тэнэг байх” гэсэн байдлаар тэдэнтэй харьцдаг.
Гэхдээ энэ хандлагатай чимээгүй тэмцэл өрнүүлсээр байгаа зөндөө олон ухаалаг үзэсгэлэнтэй бүсгүйчүүд бий л дээ.
Түүнийг “өдөж” чадах зоригтнууд ихэвчлэн муу залуус байдаг
Энэ магадгүй наснаас шалтгаалах байх. Гэхдээ л ямар ч үзэсгэлэнтэй бүсгүйтэй харьцаж чадна гэж өөртөө итгэсэн залуус ихэвчлэн хөнгөмсөг төрлийнх байдаг.
Харин сайн залуус нэг бол найз бүсгүй, эхнэртэй эсвэл халуухан бүсгүйд маань дурласан ч хүрч чадахааргүй шахуу өөртөө итгэлгүй байдаг. Энэ л халуухан ганц бие бүсгүйчүүдийн сонголт “адгийн новшнууд” байдгийн шалтгаан юм даа. Угаас өөр сонголт байхгүй байгаагаас хойш яалтай билээ.
Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ айдаг
Халуухан бүсгүйчүүд тэр чигтээ оньсого л гэсэн үг. Тийм болохоор чамтай яаж харьцах, яах ёстойгоо залуус мэддэггүй. Залуус “Хэрвээ чи халуухан ганц бие бүсгүйтэй болзож эхэлвэл зүрх чинь л шархлаад л дуусна бас түүний өмнөх найз залуучууд нь бүгд эсвэл ядаж нэг нь “галзуу” байгаа” гэж боддог.
Мөн тэнэг, эдийн шуналтай байх гэж бодно. Тэгээд ч зогсохгүй ганц бие байгаагийнх нь шалтгааныг “Өөрт нь ямар нэг асуудал байдаг л байх” гэж тайлбарладаг. Энэ мэтээр хүн бүрт ямар нэг таамаг бий ч, үнэн эсэхийг нь шалгаж үзэх зоригтон байдаггүй.
Хэтэрхий хөөрхөн, халуухан бүсгүйчүүд өөрсдийгөө ганцаараа байсан ч зүгээр гэж боддог
Тэд өөрт нь ямар түвшний хүн тохирохыг сайн мэддэг бөгөөд үүндээ үнэнч байхаас огт айдаггүй. Үзэсгэлэнтэй ганц бие бүсгүйчүүд ганцаараа гарч хөгжилдөхөөс, гэрт нь хүлээж байгаа хэн нэгэн байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс ч айхгүй. Тэд хэн нэг буруу залуутай цагийг өнгөрөөх нь төгс нэгэнтэй учрахын өмнөх хичээл гэдгийг ч мэддэг. Тийм болохоор хүлээсээр л байдаг. Тийм болохоор ийм эмэгтэйд жинхнээсээ дурласан эрд “зориг гарга” л гэж зөвлөх байна даа.
8 Comments
Zarailag zarailag lol, harizaanii soyolgui lol. Tessenguiee sorry sudlaachAAA HAHA
Hehe. Zurich-iin ih surguulias 3800 ganz bie goe zarailag huuhnuudiin dund jvuulsan sudalgaagaar ganz bie goe huuhnuud ni ihevchlen omno ni uchirch baisan erchuudiin urt jagsaalttai, deerees ni harizaanii soelgui het amia bodson, deeerelhuu zantai, hamtragchaa huurah magadlal ondor, unench baij chaddaggui geh met 17 huchin zuilsees shaltgaalaad erchuud zaugaa baridag boloh ni batlagdsan. Uuniig ni ter huuhnuudiin amidraliin ongorson tuuhuud ni batalsan gene lee
Er hun irdeg bolovch togtooj surah gedeg aviyas umaa. Bi odoo 30tai yanz byriin humuustei yavalddlaa. Zarimiin goloh umaa zarim n zugeer untchii gesn bodoltoi bh um. Bi odoo gaihaad esvel bi huuhdeeree um bolov uu gej bodood
хэхэ нээрээ л ийм юм байна даа. намайг бол толгойд нь юу ч байхгүй гэж боддог юм шиг байгаан.
haha bi comnii tsaanaas ongirood yahav dee , ymar zugeer l haraad bhad ihenhidee huuhnuud yg hoorhon deeree taviad budsan nter bhad erchuud neeh halddaggui , harin neg tiim daruuhanduu haragdsan huuhen ruugee handardag ym shig bn geh geed bn
Аая гоё хүүхэн аймаар онгирсоон Комны цаанаас чамайг яахин мэдрэх билээ дээ
ha ha za odoo manai gantsaarrdsan missuud shaltgaanaa medej avlaa he he he , bi ch gsn , aan bi ingeed gantsaaraa yvaad bgaa ym bnshd , neeree suuliiin ued ajiglasan neg sonin ym gvel ,namaig yg neg goy deeree tavichihaad , nuuree budaad , undur usgiit , shuba ch ymuu bariu palaaj umssun ued zaluus neeh toohgui ch bgaa ym shig udduggui murtluu , zugeer nuuree budaagui nag taarsan ymaa uglachihaad puuz ch ymuu boitogtoi yvj bhad neeh surhii haraad uduud bdgiin ,, (dugaaraa ugchih , taniltsay nter gd ) sonin shuu
За бараг л тиймдээ. Хоргоох залуус ихэвчлэн өөртөө итгэлтэй хөнгөмсөг залуус байдаг. Аа бас дараах шалтгаан нь ганцаараа байх үнэхээр их таалагддаг.