Нохой гэдэг амьтан эзнээ хэн байхаас үл хамаараад чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг амьтан. Эзэн нь алуурчин байна ууу аврагч тэнгэр байна уу огт хамаагүй, эзэндээ л хайртай. Сербийн нэгэн нохой эзнээ өөд болсны дараагаар газар дээр нь үүрлэн амьдрах болсон явдал олны анхаарлыг маш ихээр татсан.
Эзэндээ үнэнч гэдгээ зүгээр нэг харуулсангүй гөлөглөж эзнийхээ газар дээр гөлөгнүүдийн хамт амьдрах болсон нь олны анхаарлыг бүр ч ихээр татсан нь ойлгомжтой.
Гэвч оршуулгын газар гөлөгнүүдээ тэжээнэ гэдэг амаргүй нь ойлгомжтой тул амьтаны эрхийг хамгаалагчид үнэнч нохойг дасган гөлөгнүүдийн хамт илүү таатай орчинд шилжүүлэхээр шийджээ. Үүний тулд амьтадын эрхийг хамгаалагч эмэгтэй хоёр долоо хоногийн турш нохойг өдөр болгон хооллосоор өөртөө дасган илүү аюулгүй, тухтай орчинд аваачиж чадсан байна. Үнэнч нохой ба түүнийг гөлөгнүүдийг малын эмч үзэж шаардлагатай эмчилгээ, вакцин зэргийг хийсэн бөгөөд одоо шинэ эзэн хайж байгаа гэнэ.
1 Comment
1981 yumuu 1991 ond uhsen hun bn shdee yun ezen muu zolbin gichii barag uhsen hun idej amidarch bgaan yum bishuu?