320 кг жинтэй залуу 160 кг болтол турсан ч бас нэг асуудал тулгарчээ

0
Америкийн Флорида мужид амьдардагч Сэл Парадизо гэгч энэ залуу биг мак, стейк,чизбургер, шарсан тахиа, пицца энэ тэр гэсэн хоолыг хэтрүүлэн хэрэглэсээр байгаад 320 кг хүртэл таргалжээ. Үүнээс болоод бие даан босч явж чаддаггүй, бие засах гэж бөөн асуудалтай тулгарахаас эхлээд болохоо больж эхэлж.

new_banner

Иймд мань эр аргагүйн эрхэнд хоолны дэглэм баримтлан жил хагасын турш гүрийгээд 190 кг хүртэл турсан. Цаашид турахын тулд хагалгаа хийлгэн ходоодныхоо 3/4-ийг авахуулаад нэмж 30 кг тураад одоо 160 кг жинтэй болсон гэнэ.

Үйлээ үзэж байж туртал бас нэг асуудал тулгарсан гэнэ. Тэр нь тарган байх үед нь сунаж уртассан арьс. Түүний сунасан арьсны жин гэхэд л 36 кг татдаг. Ийм арьсыг ямар ч дасгал хийгээд татах боломжгүй, заавал мэс засал хэрэгтэй.

Харин мэс засал нь аймаар үнэтэй гэнэ. Тиймээс мань эр интернэтээр дамжуулан түүнд туслан хандив өргөхийг хүсч хүмүүст хандсан байна. Одоо хүмүүс түүний зовлонг ойлгох эсэхийг хүлээх л үлдсэн гэнэ.

2 Comments

  1. A says:

    Yamar hort havdar geniin shaltgaantai uvchin bish ene hunii hariuytslaga baital busdaas tuslamj guina gnuu sonin yum ih bhiimaa

  2. Нээрээ says:

    Ингэтлээ таргалах гэж. Энэ хүн өөрөө л өөрийнхөө биеийг хорлож ийм болгосон байтал бусдаас тусламж гуйж яаж чадаж байнаа гээд байхгүй юу……

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.