Австраличуудын хувьд Мельбурны цомийн төлөөр хурдан морины уралдаан нь манайхаар бол наадамтай адил том үйл явдал болдог. Иймд энэ уралдааныг үзэхээр ирсэн хүмүүс ямар хувцас өмссөн, үсээ яаж засуулсан гээд бүгдийг хэвлэл мэдээлэл маш ихээр сонирхдог.
Энэ удаад Австралийн сэтгүүлчид тус уралдааныг үзэж байсан 18 настай Карли Цивоглу-г онцлон Австралийн шинэ секс бэлэг тэмдэг гэсэн цол олгож энд тэндгүй дагаж, ярилцлага авч, зургийг нь дараад эхэлсэн байна.
ТВ, радиогийн хамгийн алдартай шоунууд түүнийг урьж эхэлжээ.
Тэрээр уралдаан үзэнгэээ чихрийн хөвөн идэн алхалж явахдаа гэнэт Австралийн секс бэлэг тэмдэг болно гэж зүүдлээгүй, гэнэт од болсондоо их гайхаж байгаагаа хэлжээ.