Ахиад би яаж хүнд итгэх вэ?

woman-pondering

Сайн байцгаана уу. Намайг Н гэдэг. Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 25 настай, гайгүй компанид ажил хийж, гэрийнхэндээ дараа болохгүй өөрийгөө сайхан авч явах гэж хичээж л явна. Анх 5 жилийн өмнө анхны хайртайгаа учирч хүнийг хайрлах ямар сайхан зүйл байдгийг мэдэрч дүүлэн нисч байх шиг л санагддаг байж билээ. Удаан үргэлжлээгүй ч түүнийгээ сэтгэлдээ тээсээр олон жилийг ганцаараа өнгөрүүлсэн.

new_banner

Багаасаа ганцаардал дунд өссөн болохоор хүмүүст итгэж чаддаггүй ч нэг итгэсэн хүндээ үхтлээ үнэнч итгэдэг, олон биш цөөхөн хэдхэн найзтай тийм л хүн дээ. Хайр сэтгэлийн тал дээр их хэцүү юмаа хэн нэгнийг хэтэрхий их хайрлахаар эцэст нь хаягдаад л хоцордог, хамт ажиллаж байгаа хүмүүс дунд гайгүй хүн байх болуу гэхээр дан эхнэртэй хүмүүс сээтэн хаяад л гэхдээ тэр нь бүтдэггүй л дээ нүүр өгөхгүй болохоор.

Хүмүүс бүгд л намайг хөөрхөн гэдэг л дээ онгирох гээгүй юм шүү гэхдээ намайг нөхөргүй гэхээр чамайг нөхөртэй байх л гэж бодсон эсвэл хэн нэгнийг хүлээгээд байдиймуу гэдэг. Даруухан болохоор тэгдиймуу зарим их зантай хүмүүс дээрэлхэх гээд байдаг л даа.тэрэнд нь нэг их ач холбогдол өгдөггүймөө.

Би ч бас хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайрлуулахыг маш их хүсдэг. Ганцаардал дунд дэндүү удаан амьдарчээ, энэ байдлаас гарахын тулд өөрийгөө хөгжүүлж аль болох өөдрөг байх гэж хичээдэг ч үнэхээр хэцүү юм.

Саяхнаас нэг хүнд үнэн сэтгэлээсээ хайртай болсон ч тэр хүн надаас улам л холдоод одоо салж байх шиг байноо. Ахиад би яаж хүнд итгэх вэ, ахиад зүрхээ шархлуулахаас айж байна, сэтгэлээсээ хариулаарай гуйя бас муухайгаар битгий хэлээрэй

3 Comments

  1. Anton chigur says:

    Minii boldoor chi zaaval odoo hairluulah yostoi gej bodood l, haa hamaagui huntei uuriiguu haritsuulaad, het ih hicheegeed, muhar susegt avtsan hugshin nastai hun met aashlaad bn. Saihan zaluu nas bhad uur chuhal zuild anhaaralaa handuulaachee. Alba uu yamar. Bi bol butehgui yumig albadah uneheer durgui, tiim zang uzen yaddag uchraas ingej l zuvlumuur sanagdaad hel zagatnaad bsongui. Gantsaardah, gomdoj, gonshigonoh gedeg bol sul doroi energiin l shinj. Nas chini yavaad ireheer shal uur bolnoo. Zugeer.

  2. zochin says:

    chamd busdiig uuruusuu tulhdeg zuil bgaa, tegeed l chamaas zai baridag bh, chi hund itgedeggui bol humuus ch chamd itgehgui, bas chi golj shileh gej orolddog bol erchuud ch bas songolt hiih erhtei.

  3. Зочин says:

    Ёооё. Нэг л их цоглог амьдрахыг хичээсэн хүн. Цагаа тулахаар цаанаа л нэг гунигтай. Ийм байхаар чинь хэн чамайг гэхийм бээ. Зүгээр л хэн нэгэнд таалагдах гэж биш, хэн нэгнийг өөртөө татах гэж биш өөрийнхөө хийхийг хүссэн бүхнээ хийгээд өөрөөрөө байгаад үз л дээ. Тэр үед чинь чамайг байгаагаар чинь хайрлах хүн гараад ирнэ. Анх уулзахад нэг л их цоглог өөртөө итгэлтэй хүүхэн байж байгаад яваандаа гутранги шалчиганасан юм болоод байхаар чинь залуучууд зугтах нь аргагүй шдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.