Ги Бурдены загварын сюрреализм

0

Ги Бурден нь фэшн зураг авалтын тулгын чулууг тавилцсан хүн гэдэг. Тэрээр Vogue сэтгүүлтэй 30 гаруй жилийн турш хамтран ажиллахдаа Channel, Lancetti, Ungaro, Versace, Gianfranсo Ferre гээд алдартай брэндүүдтэй хамтарч байв.

new_banner

Ги Бурден нь секс, хээнцэрлэл чамирхал, гангарал, хаггислал гэх мэт ямар ч цаг үед чухал байдаг сэдвүүдийг хөнддөг байв. Өөрийн гэсэн өвөрмөц, бараг харгис хатуу гэмээр арга барилтай байсан тул түүнд загвар өмсөгчид ам сайтай байдаггүй. Харин шүүмжлэгчид, сэтгүүлийн уншигчид, загвар зохион бүтээгчид түүнийг суутан гэж үздэг байв.

Ги Бурден нь өөрийн хүссэн зургаа авахын тулд латекс, цээживч, өндөр өсгийтэй гутал өмссөн загвар өмсөгчдийг олон цагаар тун эвгүй байрлалд зогсоон үйлийг нь үздэг байсан аж. Сүүлдээ загвар өмсөгчдийн дунд “Ги Бурдентэй хамт ажиллахын тулд мазохист байх хэрэгтэй” гэсэн яриа хүртэл гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.