Дуурайгчдын хуудаснаас ихэд эмээжээ

0
Хэн нэгэн нь таны хийсэн болгоныг дагаж мөшгөөд, өчүүхэн ч зүйл алдалгүй дагаж дуурайна гэдэг яаж ч бодсон таагүй зүйл. Хаана ч явсан хамт гэж мэдээрэй гээд нэг хүн сэм ажиглаад дагаад, зураг хөргийг чинь дараад байна гэсэн сайхан зүйл биш, тэр тусам чи од биш, олны танил биш бол бүр ч эвгүй.

14518826_10155205107529045_564542178_n

Лорен Буллен гэгч бүсгүй яг ийм явдалтай таарчээ. Тэрээр найз залуугийн хамтаар маш олон орноор аялдаг, энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд зураг хөргөө хангалттай олон байршуулдаг аж. Гэтэл нэг өдөр интернэтээр хэсч байгаад өөрийнх нь явсан орсон улс болгоноор нэгэн эмэгтэй яг дуурайж аялаад, яг адил зураг даруулдаг болохыг олж мэдээд ихэд цочирдсон байна.

Буллений амарч байсан зочид буудал, зураг авахдаа дарсан өнцөг, өмссөн хувцас, чимэг зүүлт гээд гээд бүгдийг яг адил дуурайсан байж. Ганц ялгаа нь гэвэл Буллен цайвар бүстэй бол нууцлаг дуурайгч бүсгүй нь хар үстэй.

Та өөрөө хараад, харьцуулаад үз. Адил зураг авч болох ч яг адил усны хувцастай, яг адил байдлаар хэвтсэн энэ тэр гээд дэндүү адил байгаа нь шууд нүдэнд тусна.

Лорен Буллен ийм аймшигтай бас гайхалтай нээлт хийсэн даруйдаа найз залуугаа сэрээн бөөн эрэл хайгуул хийж эхэлсэн байна. Блог дээрээ реклам сурталчилгаа байршуулж бас ч гэж тав гурван зоос хийдэг болохоор сурталчилгааг нь булаах гэсэн хүн дуурайгаад байна гэж боджээ. Гэтэл тийм зүйл байсангүй. Уйгагүй хайсны эцэст нь дуурайгч хос нь Грек, Испани, Марокко, Ром зэрэг газруудад өөрсөдтэй нь яг адил авахуулсан 20 гаруй дуураймал зураг олоод бүр ч гайхсан байна.

Улмаар Лорен бүсгүй энэ нээлтийнхээ талаар сэтгэгдлээ бичихэд дийлэнх хүмүүс түүнийг болгоомжлуулсан анхааруулсан тайлбар хийжээ. Учир, хэн нэгнийг ингэтэл дуурайна гэдэг нь сэтгэцийн хүнд эмгэгийн шинж тэмдэг байж болно гэж олонх хүн үзсэн байна. Иймэрхүү зөвлөгөө тайлбар сонссон Лорен нууцлаг дуурайгчийнхаа хаягаар захидал бичиж тайлбар шаардсан ч хариу аваагүй. Иймд тэрээр өөрийг нь дуурайсан элдэв зургийг аюул, заналхийлэл гэж хүлээж авахгүй, цаашид ч найз залуугийн хамт аялж, зургаа оруулсаар байх болно гэжээ.

0ad555d071380ebeb1436128efe52c39

2e6bf032dc3ab23d104c28cd409567c5

4d69af261e9b6b2a9028ea59511c6cf3

5ed2340e24364b1d38bfa564401b061c

6b60f9d80932a1b3dc53ea08942bab55

07d5b8c8e64789d24236303b45a2ff86

7a28de23f359d57dcec22552a5518116

9c4746c0a86e1ff989c7367f0c6b0ce6

10cb7f16dea2076d3d9639051b4e9c31

2429ex1

5199ex7-1

6270ex10

6503ex8-1

6618cbd17f4dfd7a2c1438dc253f674c

6862ex14

a808230f9cc6f4621d50357eb7ba31c6

bfe720bee413f02b504547f1b3623f84

e6f0f4c64e782e65604a76be4ac1e196

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.