Заан толгойт бурханы хойд дүрээр тодорсон хүү

0
Энэтхэгийн Пенжаб мужийн Жаландхар нэртэй тосгонд амьдардаг 6 настай Праншу нэртэй энэ жаалыг тосгоны иргэд болон ойролцоох газар нутгийн хүмүүс Ганеша бурханы хойд дүр гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Ганеша нь хинду шашинд эд баялаг, аз жаргал, амжилт авчирдаг заан толгойт бурхан. Харин Праншу хүү төрөлхийн генийн гажигаас болж өвөрмөц хэлбэртэй төрсөн нь ийнхүү Заан толгойтын хойд дүрээр тодрох гол шалтгаан болжээ.

14518238_10155205030129045_892418876_n

Хүү бүгд бурханы хойд дүр гэдэг болохоор хүүхдүүд шоолж доромжилдоггүй, хаа явсан газар нь хүмүүс адис авах гэдэг. Хүү өөрөө ч Ганеша бурханы хойд дүр гэдэгтээ итгэдэг тул адис өгөхөөс татгалздаггүй. Хүүгийн эцэг, эх ядуу Заан толгойт хүүгээсээ гадна ахин дөрвөн хүүхэд тэжээдэг. Иймд Праншу хүү нь хүмүүсээс авсан өргөл барьцаараа эцэг, эхдээ бага ч болов тус болдог аж.

Хүүг эмч нарт үзүүлсэн ч яг ямар төрлийн генийн гажигийн улмаас гавлын ясанд нь ийм өөрчлөлт гарсан, эмчлэх арга замын талаар юу ч хэлж чадаагүй аж.

2 Comments

  1. БАТ says:

     ИЙМ  МУНХАГ  БОЛОХООР Л  АМЬДРАЛ   ӨӨДЛӨХГҮЙ  БАЙГАА  ЮМ Ш ДЭЭ  ӨВЧТЭЙ ХҮНЭЭС  АДИС  АВАХААР  ӨВЧИН Л АВДАГ ЮМ БАЙГАА БИЗ

  2. Uka says:

    iim munhag bolhoor uls ni yaj hogjih ve de. .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.