Рози Мекардо гэгч 36 настай энэ бүсгүй нэгэн үе 185 кг жин татдаг байжээ. Хүн гэдэг гахай биш юунд ч дасдаг тул дасч сурчихаад ер тоодоггүй байж. Гэтэл 2011 онд Лас Вегас орохоор онгоцны тасалбар авах гэтэл хэт их жин татдаг, том биетэй тул хоёр хүний тасалбар авахаас өөр аргагүй гэхийг сонсоод ихэд цочирджээ.
Түүнээс хойш Роза турахаар эрс хатуу шийдэж, саад бүхнийг давна гэжд зүтгэсээр одоо 75 кг жин татдаг болжээ. Үнэхээр л хүсч, зорилго ба түүнд хүрэх шаталсан зорилтуудаа зөв тодорхойлж чадвал юу ч саад болж чадахгүй гэдгийг энэ жишээ харуулж байна.