Сайн байна уу намайг Д гэдэг одоо би 30-тай. Би амьдралдаа өөрчлөлт хийх гэж нэгэн сургуульд 4 жилийн өмнө сурсан тэр үед энэ хорвоогийн хамгийн хөөрхөн бүсгүйг харч билээ. Тэгээд тухайн үед би түүнтэй сайн танилцаж чадаагүй. Мэдээж тухайн үед надад сурах ч сонирхол байгаагүй.
Тэгээд хагас семистр суух хугацаандаа дандаа л тэрийгээ хардаг байсан маш хөөрхөн болохоор намайг тоохгүй л гэж боддог байлаа.
Сургуулиас явсаны дараа түүний тухай хамаатаны дүүгээсээ сонсдог байсан утсан дээрээ миний зургийг нууцаар хадгалсан байсан гэдгийг надад хэлсэн. Миний хувьд итгэл төрөөд тэгээд Мэссэж бичиж үзсэн даан ч би найз залуутай гээд ерөөсөө царай өгөөгүй ингээд л түүнийг бодох бодлоос өөр надад юу ч үлдээгүй. Үүнээс хойш нилээн хугацаа өнгөрсөн сургууль ч тарсан манай хамаатаны дүү манайд ирлээ. Тэгээд тэрийг мань сургуулиасаа гарсан гэж хэлсэн. Надад түүнийг Хонгорт амьдардаг гэдгээс өөр юу ч байгаагүй гэсэн ч би түүнийг бодсоор л байсан. 6 сарын үеэр гэнэт л фэйсээр надад найзын хүсэлт түүнээс минь ирсэн би ч бөөн баяр хүлээж аваад баахан юм бичсэн даан ч хариу байгаагүй. Миний хувьд хариу ирэхийг бараг 14 хоног хүлээсэн ч ирээгүй болохоор найзынхаа хүсэлтийг цуцалсан. Тэгсэн удаачгүй ахиад найзын хүсэлт над руу явуулж билээ.Би энэ удаад зөндөө эргэлзэж байгаад хүсэлтийг нь хүлээж авсан. Тэгтэл миний постон дээр чат бичих гэсэн болдоггүй гэсэн. Ингээд л би түүний дугаарыг өөрөөс нь 2 дахиа авсан юм даа.
Өмнөх сургууль дээрх түүх бас үнэхээр хөөрхөн. Бид хоёр нэг нэгэндээ маш их татагдаж жинхэн аз жаргалтай байсан. Бид 2 14 хоногт л нэг л уулздаг байсан одоо бодоод байхад бид 2 үнэхээр аз жаргалтай байж дээ. Удалгүй нэг л өдөр дотно харьцаатай болсон. Тэр минь над дээр ирдэг байсан.
Би түүндээ одоо хүртэл хязгааргүй хайртай. Хэдэн сарын дараахан бид 2 хүүхэдтэй болсон баярт мэдээ миний чихэнд сонсогдож ингээд л би байртай болох талаар бодож эхэлсэн. Тэр цагаас л манай хань маш их уйлдаг болсон бүх л зүйл гэнэт л шал ондоо болсон. Миний байр ч бүтлээ миний хувьд эмээтэйгээ хамт амьдрахаас өөр сонголт үлдээгүй юм. Удалгүй хүү минь ч төрлөө үнэхээр л сайхан байсан бүх зүйл л ингээд сайхан боллоо гэж би итгэсэн. Эхнэр хүү 2 мань хадмынд 2 сар болсон энгээд л би гэртээ авчирна гээд авчирсан. Тэр 2-ыгоо авчирсан цагаас эмээ минь намайг элдэв янзаар харааж зүхэх болсон надад үнэхээр хэцүү байсан. Надад шийдэх асуудал урд минь гарч ирсэнийг тухайн үед л ойлгосон. Цалин мөнгө бүх л асуудалд эмээ орооцолддог байсан миний хань ч маш ядруухан үнэхээр хүндрэлтэй төрсөн.
Ингээд нэг өдөр миний ядарсан хань хоол хийхгээд бүх л зүйл нь нэг л сонин энэ үед хөдөөний ирсэн нэг эгч мань хошуугаа дүрсэн би ч ханийгаа өмөөрсөн. Тэр мөчөөс миний хань яваад өгнө би буцаагаад л авчирна. Эмээ минь намайг яах гэж хүнтэй суусан юм гэж үргэлж л загнана. Би шарандаа хэдэн удаа согтуу ирж энэ хөгшинд хэдэн үг хэлсэн тэрнээс хойш юм яриагүй ч нэг л сонин. Тэгээд би эмээг хүүхдүүд дээрээ очиж амьдар гэж хэлсэн гэтэл хөгшин хүнийг гомдоосон хүний амьдрал өөдөлдөггүй юм гэж хэлсэн. Үүнээс гадна нилээн хүнд үл ойлголцлууд бий болсон хадмууд эмээг минь шуналтай хөгшин гэнэ. Би гэж ёсдоо л тамын ертөнцөд амьдарч байгаад гэнэт шийдвэр гаргасан тэгээд ханиасаа 2-уулханаа байр түрээслээд ч хамаагүй амьдаръя гэж гуйсан. Тэгсэн чи зээлтэй чамд итгэж чадахгүй гэсэн. Энэ бүхэн нилээн удаан үргэлжилсэн. Тийм бол 2 уулаа амьдраад эмээг хүүхдүүд нь өгье гэж ч хэлсэн. Би юуг ойлгосон гээч миний хувьд бүх юм дууссаныг саяхан л ойлгосон хадмууд мань хүртэл саяхан намайг хөөсөн. Магадгүй ийм асуудал дээр намайг буцаагаад ханьтай мань нийлүүлэх боломж байна уу.
Үгүй юу гэдгийг та бүхнээс асуумаар байна. Сүүлийн үед хань уйлаад зайл гээд хөөгөөд байхаар нь би гэнэт хардаж хэдэн үг хэлсэн удаа байгаа. Миний өнцгөөс ингэж харж байгаа боловч тэрэнд мань том шалтгаан ч байж магадгүй. Надад туслаач.
11 Comments
Хүний амьдралд саад болоод хэрүүл тариад байгаа эмээгээ явуул, чиний зөв үр хүүхэдтэйгээ очиж амьдраг. Чамд гэр бүл чинь чухал
Chi emeegeen vhen vhtel naad elii amidralaaraa amidar 30 garaad 36 37 habitsaa l chuluund garahndee HAHA archaagvi teneg. Emeeg chin chmas uur hvn harij asarch boldgvi yumu. Hed heden saraar busadtai hamtarj shiljvvlj asraldaa LAI YUMA!
emee chini yahaaraa chamtai bdiin huuhduuded ni ogooch
Anidrald baij l baidag asuudal. Teseed tevcheed zohitsuul daa
бичсэн байдлыг нь харахад хөдөөнийх ч юм уу эсвэл зүгээр боловсролгүй юм уу, за боловсролгүй байж болноо гэхдээ ийм юмны наад цаадхыг ойлгодоггүй мэдэрдэггүй байж болохгүй биз дээ. бүүр хэн нь юунаас болоод уурлаж уйлж харааж ерөөгөөд байгааг огт ойлгодоггүй, таг мэдрэмжгүй, эхнэрээ яагаад уйлж уурлаад байгааг нь ч асуугаад ярилцаж мэдэхгүй сонин юм бэ
Er hun amidral ehleh gej bga bol ger bul emeegee huuhduuded ni of Oor beleg ug alga ehner iin chin huvid zaluu omgolon bgaa tsagiin aysaar zoolrono
Yamar ch utgagui bichdeg um be unshih gej uur hurchilee. Emee yag yu gej ehnert chin uurlaad baidiin? Udii hurcheed yag yu bolohgui bolood baigaag olj harj chaddagguimuu. Tegeed etssiin etsest ta 2n chinii l amidral bizdee. Hunii ohin avch suuchaad tegee l uchir nachiriig ni olood amidarchij chadahgui. Yadaj ene bichsenee har l daa. Hair halamj dutaad ehner chin uilaad bdiimuu? Ger oron hool und muutai geed emee chin uurlaad bdiimuu
Ямарч утгагүй эхний хэдэн мөрийг хараад Уншихаас залхуу хүрэв
Нэг сайхан залуу хүний амьдрал алдаагаар эхэлж, нэг сайхан залуу хосын хайр сэтгэл салалтаар төгсөж байгаад харамсаад сэтгэгдэл бичихээр шийдлээ.
Би чамаас олон насаар ахмад, эмэгтэй хүн хүн байна. Чиний бичсэнээс нэг л зүйл надад гэгээтэй уншигдлаа. Тэр бол тэр эмэгтэйг гэх чиний хайр. Би өөрөө хайраар дутаж, хайрлуулж чадахгүй явсаар өдий хүрсэн болохоор хүмүүсийн бие биенээ хайрлаж байгааг, хүнд хэн нэгнийг хайрлах сэтгэл байгааг мэдрэх сайхан байдаг юм. Намайг залуудаа хадмууддаа уурлаж, шаралхаж байх үед нөхөр минь чам шиг өмөөрч, хайрлах нь битгий хэл эсрэгээр ханддаг байсан юм.
Залуу байхад юу л байна, хайр байдаг даа.
Залуу дүү минь, амьдрал хатуу, цаг хугацаа өршөөлгүйгээр огтхон ч зогсолтгүй эргэлдэж байна. Тэгж эргэх тоолонд чи бид хувирч өөрчлөгдөж, бие хөгширч, үр хүүхэд торниж, сэтгэл санаа өөрчлөгдөж байдаг юм. Энэ янзаараа байвал чиний хайр үгүй болно. Гэр бүлийн амьдрал ганц чиний хүслээр болдоггүй, нөгөө талын чинь хүсэл бодол, ах дүүс, хадмуудын хүсэл бодол бас нөлөөлдөг юм.
Чиний хувьд олон хүнтэй эвдэрч муудсан байна. Эмээ чинь ямар хүн гэдгийг мэдэхгүй ч, эхнэрээсээ болж эмээтэйгээ муудаж, эмээгээ явуулна гэдэг хэцүү дээ. Хадмууд чинь бас чамайг хүндэлсэнгүй. Эхнэр чинь бас зайл гээд.
Хайр сэтгэлээ дотроо авч үлдээд, үр хүүхдээ холоос хайрлаад, хамгийн гол нь өөрийгөө боловсруул залуу минь. Бусдын дор орж, бусдад хөөгдөхгүй болохын төлөө юм хийх цаг болжээ.
Сайхан хань байдаг юм. Одоохондоо та 2 дэндүү залуу, эхнэр чинь ч, чи ч ухаан суугаагүй байна. Өнөөдрийн бидний насныхны ойлгодгийг та нарын насан дээр ойлгож болдогсон бол, ээ дээ. Эхнэрт чинь ингэж хэлэхсэн. Хамгийн үнэтэй юм бол гэр бүл. Хөндлөнгийн хүчин зүйлээс болж хамгийн чухал юмаа, бие биенээ гэх сэтгэлээ, хайраа битгий үгүй хий. Энэ бол тэсээд өнгөрөөх хэрэгтэй зүйл байна. Залуу байна, байрны зээлээ эхэлчихэж, юунд нь айгаа вэ, болох л юм байна шүү дээ. Настай хүн юу удаа аж, тэс.
emeeg zailuul
Бичиж байгаа байдал чинь чамайг ямарч боловсролгүй гэдгийг чинь харуулж байна. Бас тэгээд амьдрал зохиож чадахгүй байж айлийн хөөрхөн охиныг яах гэж жирэмсэн болгож байдгийн бэ?