Би 36 настай хувийн байгууллагад гайгүй ажил эрхэлдэг ажилдаа нэр хүнд сайтай, 8, 4 насны 2 хүүхэдтэй эмэгтэй. Манай нөхөр 38 настай хорин хэдтэй байхдаа гадаадад ажиллаж байсныг эс тооцвол надтай суугаад 10 жил болохдоо огт ажил хийж үзээгүй. Ажил хийх гэхээр хүний доор ажиллаж чадахгүй хүний боол болно гэнэ, тэгсэн боловч өөрөө хүн ажиллуулах санхүү байхгүй, архи дарсыг хааяа тохируулж ууна, найз нөхөд багатай, гэртээ бол гэрийн ажилд сайн цэвэрч нямбай, 2 хүүхэддээ амь шигээ хайрладаг, мөнгө олдоггүй болохоороо мөнгө нээх үрдэггүй зантай.
Нэг гэм нь их огцом ууртай, хүнээс үг сонсох дургүй зантай. Энэ 10 жилд гэрийн санхүүгээ би л зохицуулж ирсэн одоо манайх хотын төвд 2 өрөө 8%-н зээлийн байртай боломжийнл амьдарч байна. Гэвч би нөхрөө хэзээч ажил хий, би зовж байна чи тэг гэж хэлдэггүй эр хүн цагаа болохоор хийхл байлгүй би тэгж зовоогоод яах вэ гэж бодож уужуу ханддаг. Ёстой болохгүй байсанч болж байнаа гээл бүсээ чангалаад зүтгэдэг. Манай хадмууд надад сайн, боломжийн сайн улсууд байдаг. Одоогоос 6 жилийн өмнө манай ажлын нийллэгээр би согтоод ажлынхаа хүнтэй үнсэлдсэнийг манай хүн харсанаас энэ асуудал үүссэн. Тэр үед бид 2 муудалцаад салах дээрээ тулсан боловч дахиж ийм алдаа гаргахгүй гээд уучлаад цаашид амьдарахаар болсон юм. Тэгээд хүү маань төрсөн.
Гэвч одоо хэрүүл болгон дээр энэ асуудал сөхөөстэй, сүүлдээ унтаж хэвтдэг нэртэй болсон. Би миний буруу учраас нээх юм хэлдэггүй тэгсгээл өнгөрөөдөг юм, Одоо ажлын газрын нийллэг, найз нхөдийн уулзалт юм болгоноос би зугтаастай дараа нь бөөн хэрүүл болохоос төвөгшөөх юм. Гэтэл би дахиж тийм алдаа гаргаагүй гэдгийг мэдсээр байж намайг хүн доромжилж болох хамгийн муу муухай үгээр доромжилдог. Өмнө нь тэр үед 2 удаа зодсон одоо бол арай зоддоггүй гэхдээл зодохоос наагуур юм болно. Манай ажил их оройтдог, их ажилладаг тэхээр л хаагуур завхайрч яваад ирэв гээл эхэлдэг. Эхэндээ би их тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг байсан одоо бол ингэж байхаар салая гэдэг болсон. Тэхээр миний эхийг үхэхээр салаарай гээд салахгүй, тэгээл хүн доромжлоол сууж байх юм, Хүүхдүүд минь үг ойлгодог болж байна би энэнээс л их ичих юм, Бид 2-г хэрэлдэж байхад чив чимээгүй бүлтигнээл сууж байхыг харахаар өрөвдөөд байдаг юм, Болдог бол үхчихмээр л байна.
Даанч 2 хүүхдээ бодоод байх юм, Яагаад ганц удаа үнсэлдсэнийг ингэж 6 жил мартдаггүй надад итгэдэггүй, би яг ял хийсэн ялтан шиг амьдрах ёстой гэж. Ялтан ч гэсэн ялын хугацаа дуусдаг биздээ. Насаараа ингэж цоллогдож явдаггүй биздээ. Тэгээд салая гэхээр салахгүй, тэгээл хүүхэн шиг шалчигнаад байна. Хүн доромжилж болох хамгийн муу муухай үгээр доромжилчоод хэдхэн цаг болоод юуч болоогүй юм шиг инээчихсэн цай уухуу, хоол идэхүү болчихсон байдаг. Харин би тэр хэлсэн үгнүүдийг нь бодоод хэдэн өдөр юуч дуугардаггүй, гэхдээ надаас хэзээч уучлалт гуйж байгаагүй. Эрэгтэй хүн өөрөөс нь дээгүүр ажил хийгээд гэр орноо аваад яваад байхаар ингэж уур нь хүрээд байдаг юмуу, эсвэл өөрөөс нь салаад өөр илүү хүнтэй суучихна гэж бодоод байдаг юмуу. Одоо би ямарч өөртөө итгэх итгэлгүй, зомби маягаар өглөө ажил, орой гэр, цалин буувал лизинг, байр, тогны, хоолны мөнгө гэсэн өрх толгойлсон эмэгтэй шигл амьдрах юм,
Ажлынхантайгаа хааяа орой хоолонд орохоор чи турж үхэхнүү гээд байдаг юм чинь нийллэг гэвэл бараг боож үхэх маягтай манай нөхөр. Өөдөөс нь юм хэлэхээр миний өөдөөс хэрэлдлээ гээд хамаг юм авч шидэж хагалаад одоо манайд бүтэн юм байхгүй болсон. Өөрөөл уурлаж тэр байраар нэг хашгичиж байж хэрүүл дуусдаг би орилж байх үед нь юуч хэлдэггүй аягүй бол цоч ууртай юм чинь гээд би айдаг. Сүүлдээ байрныхантайгаа таарахаас ичих юм. Тэд намайг нэгл завхай амьтан нөхрөө хуурдаг хүүхэн гэж боддог байх гэж бодоод. Яагаад ч юм сүүлийн үед тэртээ тэргүй надад итгэдэггүй юм чинь ингэж амьдарсны хэрэг байнуу гэж бодогдох юм. Би ах дүү, найз нөхөд, ажлынхандаа энэ талаар огт хэлдэггүй. Нөхөртэйгээ энэ байдлаа ярилцая гэхээр ярилцах дургүй.
Манай хүн эмэгтэй хүн хэзээч шөнийн 12 цагаас хойш гэртээ орж ирэх ёсгүй, хэзээч хоногоор өөрөөс нь өөр хүмүүстэй нийллэгээр хаашаа ч явах ёсгүй, эр нөхрийнхөө өөдөөс хэрэлдэх эрх байхгүй гэх мэтл ярьдаг хэтэрхий хуучинсаг үзэлтэй хүн. Гэтэл манай ажлынхан шөнөжин шоудаад үүрээр 4 цагт гэртээ орлоо л гэж ярьдаг. Гэхдээ би хэзээч шөнийн 12 цаг ч хүргэж үзээгүй, хаа нэг шинэ жил албан ёсны баяр дээр дөнгөж хоол идээл хөхүүл хүүхэдтэй хүн шиг яараал гардаг, дараагийн хэрүүлнээсээ болоод төвөгшөөдөг, манай ажлынхан намайг бултдаг гэдэг юм. Намайг зөвөөр ойлгоорой би бусдыг дуурайж шөнөжин шоудах гээгүй шүү, зүгээрл би тайван сэтгэл түгшүүргүй ажлаа хийгээл гэр орондоо элдэв харгүй амьдармаар байна. Сэтгэл зүйчид хандахуу, Уг нь дагуулаад хамтдаа явмаар байгаа боловч даанч манай хүн очихгүй гэдгийг нь мэдэж байна. НАДАД ГАРЦ БАЙНА УУ?
23 Comments
Hetsvvdee ene yanzaaraa 50 hvrch baij l zan aash ni togtoj ta hoer amar saihandaa jargah bh. Ter boltolch hol bndaaaaaa
neg uurlahaaraa biye barij chadahgvi uurna garhaaraa zvgeer bolchdog gaitai hun bna shud salaach ymar alba uu ugaasaa gants l amidarhaas hoish odoo naad chine darga bolohgvi l bol ajil hiihgvi shal hudlaa hiij chadah yum bhgvi aashtai yumnuud aashtai huntei bsnaas gantsaaraaa bsnana deer
harin ch biyee baridag zaluu bna. Ajliinhnii chini derged uurlaj hereldej chamaig evgui baidald oruulaagui yum bga biz dee. Unseltsehiig chini harchihaad yavj bhdaa yamar hetsuu bsan bol. Tusuulj uzsen uu? Chi uuruu tiim yum harval yaah ve? Sain bodooroi. Ter emegtei hun 12oos hoish ireh yosgui ene ter ch baij bolohgui l dee. Tehdee emegtei hun tiim aldaa hezee ch gargah yosgui. Er ni uuchihaad uhaanaa aldana gedeg archaagui hunii l shinj. Er ch bai em ch bai.
Za er ni chi henii ch umch bisch, chi uuruu bie daasan hun . ehner nuhur 2 bie bieniihee umnu hariuzlagatai baih yostoi ch hunii amidral yag neg schugamaar yavahgui schuu dee. chinii neg huntei
unselzesenees bolj iim muuhai stresstei baidald oruulj bgaa chin nuhriin buruu !
tegeed ch chi aij buruugaa dahin dahin huleeh schaardlagagui!
huniig uuchilj aldaag ni martaj chadahgui bol yav gej hel!
hudlaa naad aldaan deeer chin duruuluud chamaig schimegchleed amidarch bgaa huvalz bn.
archaagui yumiig huuguud yavuul
Би гэр бүлээ асуудалгүй аваад л явчихдаг. Би эхнэрээ цалингаа юунд үрдгийг мэддэггүй. Бодвол өөрийнхөө хувцас хунарт л зарцуулдаг байх. Гэр бүлээ тэжээж чадахгүй байж дээр нь яршиг болдог хэцүү хүмүүс байнаа байна. Тэгээд их том том юм ярина. Улс орон геополитик. Мэдэхгүй юмгүй мөртлөө амьдрал дээр ноль. Тэднийг ийм болход нь хүүхнүүд л буруутай. Чи энэ нийтэлсэн юмаа нөхөртэй уншуулаа. 40 хүрхээс өмнө засарч магадгүй.
Би яг чам шиг асуудалд орж байсан. Өнгөрснийг сөхөөд хэрэлдээд байвал танай гэр бүл гэж байхгүй болно. Чи залхаж байгаа шиг танай хүн бас л залхаж байгаа. Иймд тайван уургүй үед нь бодож байгаагаа хэл. Хэлж чадахгүй бол емайл ч юм уу захиаг энд бичсэн шигээ бичээд уншуул. Тэгээд ганцаараа гомдолохгүй нөхрөө сонс. Мөн өөрт нь тохирсон хийж чадах ажлыг нь дэмжээд өг. Би асуудлаасаа ингэж л салсан даа. Нүүр нүүрээ хараад ярихаар ойлгодог юм байна дээ.
Тодорхой ш дээ 1 удаа үнсэлцэхдээ ч биш чи зүгээр л шимэгчтэй л суучихсан байна хэрэв чи толгой мэдээд эхэлвэл хаягдана салчихвал амьдарч чадахгүй гэдэгээ наад хүн чинь мэдэж байгаа тийм болохоор чамайг нэнтэглэж тэрүүгээр чинь дарамтлаж барьж байгаан үнэхээр чамайг элдэв дээдээр хараасан шигээ бодож амьдарч чадахгүй байсан бол өөрөө чамаас аль эрт салах байсан шимэгчтэй нийтлэг шинж шүү дээ бусдаар өрөвдүүлэх хорхойд хоргүй гэмгүй амьтан үгүй бол яаж магадгүй шүү гэсэн байдлаар дарамтлаж эрхэндээ байлгах хүний сэтгэл гэдэг хэцүү чиний л мэдэх хэрэг
ХҮҮХНҮҮДИЙН БУРУУ БАС БАЙНАА ЭХНЭЭС НЬ ДАВРААЧИХСАН БАЙНА АА НААД ЛАЛАРААСАА ХУРДАН САЛААЧЭЭЭЭЭ
eriinhee derged uur huntei unseltssen chi ogt haramssan, gemshsen shinjgui yarij bhad buruu yum hiigeegui nuhur chin uurlah ni tumen zuv.
za yostoi shal durgui hurchlee ter huhurt. “эмэгтэй хүн хэзээч шөнийн 12 цагаас хойш гэртээ орж ирэх ёсгүй, эр нөхрийнхөө өөдөөс хэрэлдэх эрх байхгүй гэх мэтл ярьдаг хэтэрхий хуучинсаг үзэлтэй хүн” genuu zail tsaashaa. chaddiin bol tegwel er nuhriihuu uurgiig bieluulcheed olon yum huts gej hel. huuj yavuulaaguid bayarlaad murguud bj bhiihaa orond yaadag yaadag genuu? arai davraajee ene nuhur nertei shimegchiig.
ungursun asuudliig suhuhgui aytaihan shig amaa hamhiad ayasaar bj chadahuu, chadahgui yu gdgiig ni asuugaad chadahgui gevel zailuulah l gazar baishuude kk.
chadnaa, ajil hiij mungu olohgui ch hel amgui ger ornoo avaad gertee suuj baiyaa gevel asuudal bas uur shuu. yarilts. za iim l sanal bn.
Яасарсан гээч амьдрал вэ… Хэн ч хэнд ч өргүй, хэн ч хэний ч өмч биш.
Бидэнд шаардлагатай тохиолдолд хүлээх үүрэг хариуцлага, амлалт гэж байна. Гэхдээ энэ бол өмчлөх, өрөнд тавих шалтаг биш.
Ийм сул дорой, арчаагүй, бэртгэчин, гонгиносон, чаргууцалдсан эрчүүд бол эмэгтэйчүүдийн бүтээл байдаг. Эмэгтэй гэхээр л эхнэр нь биш шүү. Цэцэрлэг, сургууль, их сургууль, амьдралд нь хүмүүжүүлж байгаа, зааварлаж байгаа хүмүүс дандаа л эмэгтэйчүүд байдаг.
Энэ хүмүүсийг алдах, ядрах, өлсөх, өөрийгөө дайчлах боломж өгөлгүй байнга “бөөцийлнө”. Манай нийгэмд 20-50 насны насанд хүрсэн эрэгтэй “хүүхдүүд” дэндүү их байна.
Өөрөө юу ч хийж чадахгүй байж, хүний дор ажиллахгүй нтр ч гэх шиг. Том том юм яриал, хүн шүүмжлээл, мяалаал, өөрийгөө зориглож хийхгүй мөртлөө, хийсэн хүнийг шоолоол, аймхай хулчгар, хэрүүлч, атаач, ховч….. ямар их насанд хүрсэн “нялх хүүхдүүдтэй” юм бэ. Ээж нар, эхнэрүүд, багш нар ингэж эрхлүүлэхээ боль лдоо. Урдуур нь орж хамаг ачааг нь үүрэхээ боль лдоо.
“Хүнд цагт нь цуг байх ёстой”,”Сайн эхнэр айлыг авч явна” гэх мэт булшитнүүдээ зогсоо л доо. Эр хүн чинь ан хийж, ажил хийж, гэрээ хамгаалж байж, гадуур дотуур явж өөрийгөө сорьж байж биологийн программчилж өгсөн хэлбэртээ ороод эрүүл, аз жаргалтай байна.
Эрэгтэй хүний хамгийн сайн багш бол найз охин, эхнэр эсвэл эмэгтэй хамтран амьдрагч. Эмэгтэй хүнийн хэрүүл юмуу “ясны шөл” уулгаж байгаа шалтгаан нь яг үнэндээ тэр ярьж байгаа асуудал биш байдаг. Цаана нь “энэ эр надад хангалтгүй байна, энэ арчаагүй байна” гэсэн эсвэл үүнтэй тэнцэх шалтгаан байдаг. Энэ нь чи эр хүнийхээ хувьд хөгж, сайжир, хүчирхэгж, чангар, хатуур гэсэн мсж байдгийг эрчүүд даанч ойлгодоггүй. Өдөөс нь л хэрэлдээд байна.
Тэгээд болохгүй бол тэр эрийг орхиод л явах хэрэгтэй. Тэр үед ойлгохоор нэг нь бол ойлгож сайжрана. Үнэхээр тэгсэн бол яаж ийгээд л буцаад нийлнэ. Үгүй бол тэгээд л улам л зааваараад замхраад алга болно биз. Өрөвдөх ямар ч шаардлага байхгүй. Өрөвдлөө гээд Эмэгтэй хүн Та Эр хүнийг хөгжихөд нь саад болж байна гэсэн үг. Орхих ёстой бол орхих ёстой. Таньд ч хэрэгтэй, тэр эрд ч хэрэгтэй, тэр эрийн дараагийн учрах эмэгтэйд ч хэрэгтэй.
Мэдээж энэнээс өөр байх маш олон тохиолдлууд байна. Гэхдээ дийлэнх нь л энэ сценариод багтана. Зүгээр л тэр эрийг хөгжих боломжийг нь олго. Та хажууд нь эрхлүүлээд л байвал эрхлээд л байна. Зарим нь замаа алдана, зарим нь замаа олно. Аль аль таны үүрэг биш. Эмэгтэй та энэ ертөнцөд хэн нэгний хүмүүжээгүй жоохон хүүхдийг хүмүүжүүлэх гэж ирээгүй шүү дээ.
“Би хүүхдээ бодож байна” гэж л битий хэлээрэй. Хүүхэд өсч хүмүүжихэд аюулгүй, амар тайван, хайр дүүрэн, илэн далангүй, хоол байр хувцас гэх үндсэн биеийн хэрэгцээ хангагдсан байхад тэр хүүхдийн хүмүүжлийн маш олон тулгуур тавигдана. Эрэгтэй хүний үлгэр дуриал хэрэгтэй. Түүнийг өгөх хүн байвал сайн. Гэхдээ түүнийг авахын тулд Та 2-ых шиг хэрүүлтэй, шуугиантай, айдастай, хайргүй орчинд аав өгөх гэсэн юмыг авахаасаа илүү хортой. Бүрэн бүтэн ч айдас хүйдэс, харгислалтай гэрээс хагас ч гэсэн амар амгалан, хайр дүүрэн гэр нь хамаагүй дээр.
Эцэст нь хэн ч хэний ч өмч биш, хэн ч хэний ч өмнө өргүй… Өөрийгөө чөлөөл эмэгтэй минь
Зоригтой бай тэртээ тэргүй чи амьдралаа аваад явдаг юм чинь чамд алдах юм бхгүй. Сална гээл хэсэг тусдаа байр хөлслөөд суучих. Яаж насаараа ингэж амьдардын муусайн хар юмнууд бол гай л бна.
Миний бодлоор та 2-ын үүргийг чи өөрөө сайн дураараа сольчихож. Арга билиггийн тэнцвэр алдагдсан гэсэн үглдээ. Чи гэрийн эзний үүргийг, нөхөр чинь эзэгтэйн үүргийг гүйцэтгээд байхаар
гэр бүлийн чинь тайван уур амьсгал алдагдалгүй яахавдээ. Ер нь бол манай монголын ихэнхи гэр бүлийн хэв маяг. Манай хүүхнүүд хамаг ачаагаа өөрөө сайн дураараа үүрээд нөхөр хүүхдүүдээ тээгээд явдаг. Нөгөө нөхөр шүү юм нь ч тэгэх ёстой юм шиг ичих ч юм байхгүй гэртээ зурагт үзээд ангайгаад сууж л байдаг юм байналээ.
BI TOWCH BUGUUD TODORHOI BICHII.
BUH BURUUG NUHRUUSUU BITGII HAI UURT CHIN BAS IH BURUU BN .
SOGTOH UEDEE UNSELTSSEN GEHEER UURUU SOGTHOOROO HYNALTAA ALDDAG HUN BOLOLTOI UNSELTSSEN YM CHIN HUN BHGUI BOL UNTAH NI TODORHOI L BSAN BNSHD.
HARDAH UILDEL GARGAAGUI BHAD HEN CH HARDDAGGUI YM.
BI LAW BSAN BOL OCHOOD NUGUU ZALUUG NI ALCHIHSAN BGAA HARIN NUHUR CHIN BIE E BARIDAG HUN BN.
TGD AJILGUI GERTEE BDAG BOL UURTUU TSAG IH UNGRVVLNE BAIHGUI UED CHIN ESON SHIDIIN BODOL TOLGOID NI ORDOG GSN UG . TM BOLHOOR YRILTSAAD AJILD ORUUL ZAWGUI BAILGAH GEED UZ TGD UUCHLALTIIG CHIN SETGELEESEE GUI TGD TIIM ZUIL BOLSNII DARAA CH HAMT BSAN BOLHOOR BI CHAMD ITGEDEG HAIRTAI ZOW HUNEE OLJEE GJ HEL
. IIM UG SONSOOD ZUULRUH BOLNO
ER NI CHINII L BURUU BN . TGD BOLOHGUI BOL SALAAD HUUHDUUDEE UNCHRVVLEED AJLIIHAA ZALUTAI SOGTU UNTAAD YVJ BHGUU YU UUDGVI HUUHEN BE .
BUR NUHRIIN CHIN UMNUUS BI GOMDOOD BN . HUURHIIDUU TERIIG HARAH YMAR HETSUU BSAN BOL OO .
Эр хүн тогтсон ажилгүй, хамт олонгүй, нийгмээс дусгаарлагдах тусмаа сэтгэл зүйн хувьд асар их стресст ордог юм. Байгалиасаа эрэгтэй хүн гадуур явж ан гөрөө хийж идэш уушаа бэлдэж ирдэг үүрэгтэй жамтай юм байхгүй юу. Манай монгол эмэгтэйчүүд үр хүүхдээ бодоод л муу эрчүүдийг ингээд давраачих юм. Чамд зөвлөхөд нөхөртэйгээ, амьдралын хэв маягтайгаа зоригтой тэмц гэж хэлмээр байна. Эхэндээ нөхөр чинь галзуурна, дахиад л хамаг юмаа эвдэнэ, хэмхчинэ, чамайг дахиад зодох гэнэ, битгий бууж өг, тэмц. Хүүхдүүдээ аав ээж ах эгч хэн байдаг юм дотны хүмүүстээ хэсэг хугацаанд захиж үлдээж байгаад нөхөртэйгээ тэмц. Хүүхдүүддээ муухай хэрүүл зодоон битгий харуул. Хуулийн байгууллагуудад ханд, битгий ич. Нөхөртөө чи энэ янзаараа намайг ингээд дээрэлхээд байвал би салгаж өгдөг байгууллагад нь хандана, хамгаалж өгдөг хуулийн байгууллагаар нь хамгаалуулж байгаад чамаас сална гэдэг байр суурин дээрээ бат зогс. Салсан ч харамсахгүй гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Явж ажил хийж мөнгө олж ир гэж шаард. Битгий толгойг нь ил, битгий аясаар нь бай. Нөхрөө нийгэмшүүлэхгүй гэрт нь ингээд л байлгаад байвал сүүлдээ наад хүн чинь чамайг хардаад юу ч хийхээс буцахгүй болно шүү. Тийм болохоор одоо ухаан зараад тэмцээд үз. Нөхрөө нийгэмшүүлэхийн төлөө, ажил хийдэг болгохын төлөө тэмц. Хүний доор ажиллахгүй энэ тэр гэдэг хөлдүү эрчүүд зөндөө л байдаг юм. Өөрсдөө юу ч чадахгүйн байж. Ийм эрчүүдийг яаж өөрчлөх талаар сэтгэл зүйчээс ганцаараа очоод зөвлөгөө ав. Нөхөртөө хэлээд хэрэггүй. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, өөрийгөө хайрла бүсгүй минь. Хүн жаргал зовлонгоо хуваалцах гэж, амьдралын хатуу хөтүүг гар гараасаа барин хамтдаа туулах гэж ханьтай болдог болохоос зовох гэж хүнтэй суудаггүй юм шүү.
Хуулийн байгууллага, сэтгэл зүйч, таньдаг мэддэг итгэлтэй хүмүүсээс ичилгүй зөвлөгөө ав тэдэнд ханд, өөрийгөө хүмүүсээр өмөөрүүл. Тэгж байж л чи энэ хар дарсан зүүднээсээ ангижирч чадна шүү.
за ер нь бол нөхөр тэгтлээ болохоо байчихсан амьтан гэж бодохгүй л байна. Би эрэгтэй. гэхдээ чиний яриад байгаа зүйлийг ойлгож л байна л даа. Зүгээр нөхөр чиний бичсэнийг уншаад яг хэлсэн шиг чинь ойлговол тэгээд асуудал арай өөр болох юм шиг. Тэгээд болохгүй бол салдаг л газар байхдаа. Гэхдээ 2 хүүхдийн хувь заяаг сайн бодож үзнэ шүү. Би хүүхнүүдийг худлаа сүр бадруулаад асуудалгүй юмыг тархин дотроо асуудал болгоод яваад байдгийг мэднэ. Тэгээд тэрийгээ боль гэхээр болих бололцоогүй. Яг л сэтгэхүйн өвчтэй хүнийг өвчнөө боль гэж байгаа юм шиг санагдах үе байдаг. Бас эмэгтэй хүн болохоор тийм өвчтэй байх ёстой юм болов уу ч гэж бодох үе бий. Чамд бол бүр бүв нормаль санагдаж байгаа, чиний хувьд яааж ч бодоод ийм байгаа асуудал нөхрийн чинь хувьд эсрэгээрээ байж болно гэдгийг чи хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл чи эмэгтэй учраас нөхөр чинь л чамайг ойлгох ёстой гэх мэт. Ер нь бол заримдаа салах шийдэл болох тохиолдол байна.
Xxx iim zow archaagvi hvn l ongorson balarsan yum yaridag Salah n ch haashaa yum Oort n mongo bhgvi iim yum bhgvi odoo chi hamt zvtge gewel yaadag yum Bol doo bvh yum n belen bolohoor bvvr sanaa zowoh zvilgvi bolchool hervvl hiij bgaa bh
Huuee yamar aimar doromjildog umbe dr bichij bga humuus. Erchuud uursduu ter baitugai zavxairch teriig ni uuchlaad l yavj bga zunduu huuhnuud bga. Yarshig l bna da. Ger bulee avch yavj chadaxgui bj. Bas deerelxene. Xayagdbal taarsan er bna. Tm muuhai ugeer doromjluulchaad yaj terniig xairlaxiin.
нөхөр чинь тэжээлгэсээр байгаад сурцан, салвал хог дээр үсрэнэ гэдгээ мэдээд салахгүй байна шдээ. тэгээд өөр яаж ч чадахгүй болохоороо ганц алдаан дээр чинь дөрөөлж байнга нээнтэглэж худлаа сүрийг үзүүлэхээс цаашгүй арчаагүйн бэ. би цаашид ингэж ганцаараа зүтгэж чадахгүй, чи мөнгө ол гэж хэл. хөгшрөх тусмаа улам хэрэггүй хүн болышд нөхөр чинь тэгээд улам ааш муутай болно. мөнгө олдоггүй бол араараа тавиулсан ч дугай байх хэрэгтэй шд, мөрөөрөө тэжээлгээд хэвтэхгүй бас цамнана
ТЭнэг авгай. нөхөр чинь өөр хүүхэн үнсэж байгаад баригдсан бол итгэхүү. Чи бол цаанаасаа төрсөн завхай хүүхэн байна. Нөхрөөсөө салаад тааралдсан болгонтойгоо унтаарай…
Tegj yaridagiig n boliulah heregtei.chi oopoo ajil hiij er hunii bair suurindaa bdggui gj bnga sanuul tegeed dahiad unseltiin talaar yariad bvl nadad ih stresstei bn ter ued yu ch boloogui gomdoj bn salna shu gdgiig hatuugaar oilguul.oopiin gsn bair suuria hamgaal .tegehgui bol buur davraad bn
Er hun hamgiin hairtai hunee oor huntei unseltsej bhiig n haraad ene 6 jil baituigai nasandaa ch martahgui. Hairlaj bsan hairiig n uzen ydaltaar solichood odoo ingej hutsxiin
Chamd garts bhgui nowshoo